Who can come 2 AU

Re-THINK

Үргэлжлэл 6. Харилцаанд орох Юутай ч Монголд хөдлөөд байгаа нь хожоод байна шүү гэдгийг нь мэдээд байдаг болчихоод байгаа. Гол нь санаачлагатай байх хэрэгтэй болсон байх. Өмнөх нийгмийн үед төр засаг хэн хаана юу хийх, ямар төлөвлөгөөтэй ажиллах тухай зохицуулалт хийдэг, тэр нь гавшгайч, хөдөлмөрч, олон юм сэтгээд явдаг хүмүүст чөдөр тушаа болоод, чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлаж, улс орныг хурдан хөгжүүлдэггүй, их л дутагдалтай талтай байдаг юм байна гээд ардчилал нэвтрүүлчихсэн чинь хүний хэлсэнээр л хөдлөөд сурчихсан нийгмийн олонх маань хэн нь юу хийхээ мэдэхээ байгаад хэдхэн сэргэлэн хүмүүст байдгаа залгиулж, олонх ядуураад байгаа бололтой. Уул нь баялаг бол байдгаараа байж л байгаа байх, байгалийн баялгаа тооцвол бараг л ихдээд ч байгаа байж магад, гол нь хаашаа хэн рүү урсаад, хэнд наалдаад байнаа гэдэг нь л асуудалтай байгаад байх шиг. Үүндээ дүгнэлт хийж, өөрсдөө л ийм тийм юм хийе, хөдөлмөрлөе, өөрсөд лүүгээ мөнгөний урсгалыг татъя гэхгүй бол хэн ч биднийг хайхрах албагүй болсон цаг үе болчихоод байна. Гадаадын улсууд хүртэл манайхаас мөнгө хийж болоод байна гэнэ шүү, хэдүүлээ ч бас чадах л хэрэгтэй юм шиг байна.

Монгол дахь боломж: opportunity-in-mn

Одоогийн байдлаар монголчуудаас маань ядууралдаа үнэнч, ядуурал руугаа тууштай явж байгаа хэд нь ядууралтайгаа тэмцэх аргаа олохгүй л гадаадад гарахаараа л хөдөлнө, хөдөлмөрлөнө, сурчихна гээд байдаг болчихсон шиг санагдсан. Уул нь ууж идсэн, өмссөн зүүснээрээ биш, бүтээж байгуулсан хөдөлмөр зүтгэлээрээ нийгмийн ялгарал, хөгжлийг бий болгох ёстой юм байхаа. Гадаад гээч чинь тийм байдаг юм гэнэ, ирэхээрээ л үзэхгүй юу. Гадаад нь өөрөө тэмцэх чадваргүй хүнд Монголоос нь ч хатуу нийгэм болохоор гадагшлах сонирхолтой гарц хайж буй хүмүүс өөрсдийнхөө шийдвэрийг дахин бодолцоод үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна.

Жинхэнэ шалгуур гээчийг чинь гадаадад л сайхан нэвтрүүлчихсэн байдаг юм байна. Монголд байдаг шиг аав ээж, ах дүү нар нь барагтай бол бусаддаа холгуулна, харж үзнэ гэж юм байхгүй шүү. Тэгээд ч Монголд л бид чинь хүний тоонд орж, илүү сэтгэл амар, элэг бүтэн, наашаа цаашаа гэх хүмүүстэй, ихэнх нь бас нэг аятайхан местэнд шургачих боломжтой, ерөнхийдөө дундаж түвшнээс гаралтай байдаг. Гадаадад бол хэн манийг гэхэв дээ, гайгүй ажил төрөлд орох энэ тэр бол бүр ч шанс муутай, бор зүрхээрээ л божийтлоо зүтгэж таарна. Дийлэнх л гадаадад ирээд хамгийн доод шатнаас бүхнийг ноолиос эхэлдэг. Хүн бүр гадаадад гарч гахай шувууны мах идэх нь зөв шийдэл болохгүй, бид бүгд өөр өөр хүсэл мөрөөдөлтэй, өөр өөр амьдралтай, өөр өөр нөхцөл байдалтай байдаг. Мөн шинэ орчин, шинэ амьдралыг өөр өөрөөр хүлээж авч, өөрөөр зохион байгуулдаг. Гадагшлах нь зөвхөн зарим төрлийн хүмүүсийн хувьд их бага хэмжээгээр зорьсон зорилтондоо хүрэх хэрэгсэл болж болох юм. Монголоос явах чинь моодноос гарах дөхөж байгаа даг шүү. Анхны Америк, Англид хөл тавьж байсан алтан үеийнхэн нь авхаалжтай, аятайхан хүмүүс таарсан л юм байгаа биз, аз хийморь гэдэг чинь алхайж хэвтсэн хүн болгонд ноогдоод байдаггүй л эд байх.

Гадаадад гарч буй Монголчуудын дийлэнх л
– ойр тойрныхон, хамт олон, танилын сүлжээ,
– дассан орчин, дотны найзууд, дундчуудын амьдрал,
– нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, мэргэжлийн карьер,
– хэдэн жилийнхээ хөдөлмөрийн хөлс, хэн нэгний цаг, хүчээ урсгаж олсон мөнгө төгрөг,
– Монголд эзэмшсэн нарийн мэргэжил, өндөр боловсрол,
– бизнест хөл тавих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх,
– албан тушаал дэвших боломжуудаа золиосолж байж л гадагшилдаг.
* Зарим нь хөгшин эцэг эх, хайртай хань, хөөрхөн зулзагуудынхаа зүрхэнд шар ус хуруулж, ганцаараа одиноороо л явахад хүрдэг.

Ихэнх нь Монголоос гарч үзээд мөнгөөр үнэлэгдэхгүй, жинхэнэ үнэт баялгуудаа юу байсныг нь мэдэрдэг гэвэл итгэх үү. За тэгээд тэр гадаадад сурч бариад, мэргэжлээрээ ажиллаад байгаа хүмүүс нь гадаадынханых нь өөрсдөө халшраад хийдэггүй, дундчуудынх нь голдог, Гурван Д-д харъяалагдах difficult, dangerous, dirty хэмээх хар бор юманд зүтгэж байгаа хэдээсээ массаараа цөөн, гэвч тэд хүнд ажил хийж хийж, хэдэн бор юм өвөртлөөд, цаашаа яах нь тодорхойгүй болчихоод буцаж байгаа хэдээсээ арай л дээр. Гэсэн хэдий ч цаг хугацаа, эрүүл мэнд, залуу нас, хийгээгүй ажил, ашиглаагүй авъяас, хамгийн үнэт үндэсний баялаг, улс орны хөгжлийн түлхүүр гэгдэх идэр насны, нөхөн үржихүйн потенциал өндөртэй, чадварлаг ажиллах хүчээ харьд алдсан Монгол улс … энэ бүхнийг юугаараа нөхөх вэ гэж ирээд л баахан хүмүүс их гутранги юм бичдэг болжээ. Хэхэ. Гажуудал үүсээд, гадагшлана гэдгийг хэн ч цочирдож хүлээж авахаа байж шүү. Гадаадад сургууль төгссөн Австраличууд нь Австралийнхаа дотоодын төгсөгчидөөсөө илүү үнэлэгдэнэ гэж барагтай бол байхгүй. Японд ч бас тийм л байдаг. Баян улсын иргэд гадаадад амьдрал хайж, гадаад руу мөнгөнд явна гэвэл балайрчихаж гэж хэн ч хэлнэ, дурандаа л мөнгөө үрэх гэж, амьдралаас таашаал авах гэж, хачин сонин юм харж зугаацах гэж л гадагшилж байна шүү дээ. Ийм айхтар ялгавар гэж бас байх уу аан.

Хальт философдоод ч байх шиг, хэ хэ. Миний ертөнцийг үзэх үзлийг одоогоор хүлээн зөвшөөрөхгүй байж болно шүү. Гэхдээ цаг нь явсаар, мөнгө нь цугласаар нэг л мэдэхэд гадаадад шингэгчдэд энэ л бодол төрдөг юм шиг байнаа. Гадаадад байгаа монголчуудын бичсэн юм уншихаар л ингээд тархи толгой хүрэхгүй юм баахан тайлбарласан байна, яагаад гадаадад байгаа юм болоо бид ч гэх шиг, хэ хэ. Би уул нь нэлээн өөдрөг үзэлтэй л дээ, гэхдээ өөрт маань юу үнэн санагдаж байгааг л бичье. Учиргүй гадаадад удчихаагүй ч уншчихад илүүдэхгүй зарим нэг зүйлсийг нь тэмдэглэж үлдээсэн шүү. Нэг их хүнд зааж, сургаад байх хэмжээнд хүрчихээгүй л дээ, зүгээр л юу бодогдсоноо л илэрхийлэх гэж оролдсон юм. Буруу зөрүү юм зөндөө л байгаа байх. хэхэ. Надаар заалгахааргүй олон супер залуус бий гэж итгэдэг шүү.

За тэгээд ирээд харсан чинь гадаадад үнэгүй гэртээ хэвтүүлэх хүн нь ч бараг алга байна, амьдрах зардал, түрээс нь Монголоос хэд дахин үнэтэйг хэлүүлэлтгүй мэдэх л байх, хааяа хоол буудуулчихаар хамаатан садан ч цөөднө. Надад бол бүр ганц ч байгаагүй. Танихгүй гадаад хүмүүсээс юу ч гуйгаад бидний төлөө үнэ хөлсгүйгээр хөдлөхгүй нь тодорхой шүү дээ. Тэгэхээр хөдөлмөрийн чадвартай болон хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй мөн хөдөлмөрлөөд үзчихсэн хүмүүс л хөдөлмөрлөх цаг хугацаагаа хэмнэх, хөмөрсөн тогооноосоо гарч үзэх зорилгоор гадагшлаад үзвэл зүгээр байх даа. Мөн юм үзэж, нүд тайлаад, зөндөө шинэлэг зүйлсэд суралцаад, барууны соёл, дэвшилүүдээс юм олоод харчих сүйхээтэй хүмүүс ирвэл сайнсан. Тэрнээс биш гадаадын улсыг хөгжиж цэцэглэхийг нь Монгол хүний эрүүл мэнд, залуу насаар худалдаж авахад тулбал хүндээ хөнгөнөөс өгнө гэсэн үг шүү дээ.

http://www.orloo.info/index.php?option=com_content&task=view&id=2381&Itemid=119

Эдээр биеэ чимэхээр Эрдмээр биеэ чим

Суралцах гэж ирж буй хүмүүс ч мөн ирээдүйн хөдөлмөрөө хөнгөвчлөхийн тулд хөрөнгө оруулалт хийхээр гадагшилцгааж, байгаа нь үнэн билээ. Гадаад хэл дээр, гадныхантай нь өрсөлдөж, сурч боловсрох нь эх хэл дээрээ суралцахаас илүү хөдөлмөр, зардал шаардагдах нь дамжиггүй. Үзэмж, гадаад байдалдаа хэт их ач холбогдол өгч цаг, хөрөнгөө цацчихвал өтлөөд өвгөн, чавганц болохоороо идэх юмаа маш хурдацтайгаар асар богино хугацаанд бэлдэхээс аргагүйд хүрдэг маш их рисктэй, цөөхөөн хүний амжилтанд хүрдэг аймшигт тулааны талбар байдаг гэж үзсэн хүмүүс нь айлдсан шүү. Хэдхэн жилийн дотор өрсөлдөгчид, шинэ залуу сайхан хүмүүс байнга гарч ирж, шинэчлэгдэж байдаг, бас ганц царайны хүчээр хол явж болдоггүй, жүжиглэх, дуулж хуурдах, загвар өмсөх гэх мэт нэмэлт авъяас шаарддаг хэцүү л зүйл байдаг гэж дуулдах юм. Fashion, Beauty-н чиглэлийн сэтгүүл, мэдээллүүд хааяа хардаг бол эдгээрийг Brutal Industry гэгддэгийг нь мэдэж болох л байх. Арчигдах, хаягдахдаа тулбал их амархан, нүүрэн дээрх ганц шарх, хэдхэн килограмм илүүдэл жин гэх мэтийн зүйлс ч бүх мөрөөдөл, зүтгэлээ үрэн таран хийхэд хангалттай хүрэлцдэг гэнэ шүү. Их л золиос, эрсдэл шаардсан зүйл байдаг гэх юм.
Эхлээд өөрийгөө хөгжүүлье: develop-yourself-first

“Залуудаа махаа идэж байж юм сурчихаад хєгширсєн хойноо шєлийг нь ууж суух сайхан. Бямбын Ринчен”

Өмд гутлаас өөр юм анхаарах манатай яваа оюутан сурагчид дотроо бодолтой л яваарай даа. Сурахаар шийдсэн юм бол сурсан шиг сурах гээд үзвэл зүгээр шүү дээ. Өмд гутал, өнгө үзэмжнээс өөр юманд суралцах шийдвэр нэгэнт гарсан л бол замын дундаас эргэж хургаад цаг, мөнгөө дэмий юманд үрэн таран хийхэд үнэнчээр зүтгээд хэрэггүй, зохих хэмжээнд нь балансыг нь бариулс хийгээд л байж байхад болоошдээ. Барууны баячуудыг харж байхад хоосон толгойтойнууд нь л нүдээ бүлтэртэл гоёно уу болохоос үнэхээр элитийн давхрагынхан ч юм уу, эсвэл үнэхээр чадал чансаагаараа баян байж чадаж байгаанууд нь учиргүй гоёхгүй л юм, энгийн бөгөөд классик хувцаслаад л явж байдаг даг. Тэдэнд тэгж баян тарганаа бусдад батлах гоё чамин юм хэрэггүй байдаг байх, хэрэгцээг нь хангаж, эрүүл, аюулгүй амьдрахад нь сайнаар нөлөөлөх зүйлс л эдэлж хэрэглэдэг шиг санагдсан шүү. Хуучин соц орнуудын юм үзээгүй баячуудад л баян тарганаа батлах шаардлага гардаг байж магадгүй юм. More about TOP People’s disadvantages

Би Монгол хүн: i-am-a-mongolian

Which one is better for you – Beauty or Brain

(decide as early as possible as time is not waiting for us)

Оюун ухаан, туршлага, уураг тархи бол үргэлж л нэмэгдэж байдаг, хулгайлах, хуулж үлдээх боломжгүй, цаг хугацааны эрхээр улам л үнэ цэнэ нь нэмэгддэг, бүх насаараа зарж, хэрэглэх боломжтой, хэргийг нь гаргавал гоо сайханы хүртээмжээс ч давж олон түмэнд хүрч чаддаг баргийн юмтай дүйцүүлэх аргагүй гайхалтай биширмээр зүйл байдаг юм байхаа. Хүн болгон адилгүй л дээ, хөөрхөн, чамин байгаад тэрүүгээрээ болгоод яваа хүмүүс байдаг л биз, гэхдээ учиргүй их үе удам дамжиж, өвлүүлж үлдээхээр эдэлж хэрэглэх юм хурааж сүйд болдоггүй л байх. Толгой баячууд, суут хүмүүс, амжилтаараа бишрүүлэгчдийн зургийг харахаар жирийн л хүмүүс шиг харагдаад байдаг. Ардчилал, бизнес, хувийн хөрөнгө, үр хүүхэддээ үлдээх хуримтлал зэрэг зүйлс чинь сүүлийн үеэс л Монголын нөхцөлд боломжтой болох гээд ч байгаа юм шиг. Миний хувьд сонголт хийхэд харьцангуй амар байсан гэж боддог, удам сударт маань л лав толгой тархиараа гайхагдаж, хөдөлмөр зүтгэлээрээ ард түмэнд үнэлэгдэж, дээхэн үеийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүс л байсан гэж дуулддаг болохоос гоё ганганаараа, эдэлж хэрэглэж, идэж ууж байснаараа бусдыгаа гайхуулаад, хошуучлаад байсан түүх байхгүй байх. Олон түмэнтэйгээ л их хуваалцах дуртай байснаас болоод эр эмгүй хөрөнгө зоорь гэж юм хурааж сүйд болоогүй, угаасаа ч улаан чекист, коммунистууд л байсан биз бодвол. Хэхэ.

Тэдний маань үед үр удмынхандаа өв хөрөнгө өвлүүлж үлдээхэд асуудалтай байсан болохоор боловсрол, мэдлэг гэх мэтийн тухайн хүнд нь л наалдах юмыг их зааж зөвлөдөг байсан шиг байгаа юм. Би заавал тэрслүү үзэлтэн байх албатай биш л дээ, гэхдээ тэднийхээ жишгийг дагаснаар юунд хүрсэнээ харж байна, баян улсаас хоол хайсан бадарчин болчих шахаад, баяжих ухааны талаар балчир хүүхэд шиг А Б-с нь эхлүүлэн, цагаан толгой заалгаж эхэлж байгаа л юм шиг санагдаад байна. Миний үеээс хойшихыг нь би ямар явахыг хэлж мэдэхгүй, зулзагууд маань л лав наддаа л хөөрхөн болохоос бусдад бол тасарцан гоё, сонин содон харагддаггүй л байлгүй, ямар ч гэсэн авдар дүүрэн алт эрдэнэсийг нь хаашдаа өгч чадахгүй л харагдаж байгаа юм чинь амиа тээчихээр амьдрах ухаантай хүн шиг хүн болчихоод, дуртай юмаа, чадал нь хүрээд хийчихдэг л болчихвол учиргүй их ганц нэг салбарт цоорч гайхагдах өндөр мэдлэгтэй болоодох гэхгүй, өргөн мэдлэгтэй болчихоод бөндгөрөө л сайн ажиллуулж, бизнес сэтгэлгээтэй болоорой л гэж зөвлөх байх, хэхэ. Сүүлийн үеийн юм үзээгүй байж байгаад буруу замаар хөрөнгөжсөн баячуудын хүүхдүүд эрх мэдэл, эд баялгийг буруу зарцуулдаггүй, зөв хөрөнгө оруулдаг болох талаар сайн суралцаж байгаа байх л гэж их найдаж байна даа. Улаан гараараа зөв бурууг хослуулан байж босгосон өвөг эцгийнхээ удам дамжсан бизнесүүдийг өөд нь татаад дараа дараагийн үе нь улам шударга загнаж, улам ихийг нийгэмдээ зориулж амьдардаг Америкийн гэр бүлийн бизнес, корпорациудын хөгжлийн тухай зөндөө л түүхүүд уншиж байлаа. Хэн нэг нь хэзээ нэгэн цагт юу ч эхэлж байгаагүй бидний үеийнхэн бол ч мэдэхгүй ээ, одоо эхэлцгээж байгаа гарууд зуун жилийн дараах ашгаа харж л явдаг байгаа даа. хэхэ. Өөр бусад сонголт ихтэй, ацан шалаанд орж магадгүй хүмүүсийг бол мэдэхгүй, нэгэн биений эдэлж хэрэглэхийг бол гоо сайхнаараа залуудаа хураачихаж дөнгөх хүн олон байдаг гэхэд эргэлзээтэй. Үхэхдээ л лав гоё нүүрээ аваад л үхэж таарна, үхэхээсээ өмнө ч бас үрчлээтүүлэхээс өгсүүлээд нэлээн л ажиллагаатай, арчилгаатай л байлгүй, гоо сайхнаа удаан хадгалах гээд хүүхэд шуухдад дарлуулж ноолуулахгүйг л бодох байх, тэгэхээр энэ бол яав ч амаргүй даваа нь илэрхий. Харин нэлээд хэдэн үеээрээ идэж уухыг бол ч хэн нэгнийх нь эхлүүлсэн үйлс хэрэг, гэр бүлийн бизнес, бүтээл, нээлт олоод ирж чадаж магадгүй л юм. Үхлээ гээд ямар тиймэрхүү юмнаас үлдээж болох юм олдох л байлгүй, хэхэ.

За ямар ч байсан суут бүтээлийн цаана сармагчин царайт байсан ч бидэнд хамаатай юу даа. Чийдэнгийн гэрлийг бүгд мэддэг мөртөлөө Томас Эдисон 50 мянга гаран удаа амжилтгүй туршиж байсан (50 мянга гаруй удаа яавал болохгүй талаар амжилттай туршсан гэж өөрөө хэлсэн байсан), ямар царайтай байсан талаар бид мэддэг билүү. Тэгээд ч оюун ухааны гоо сайхан гэж бас л нэгэн давтагдашгүй бөгөөд илүү их үнэ цэнэд хүрч болохуйц, бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл бас байдаг л юм байх. Оюун ухааны гоо сайхныг нь мэдэрсэн хүмүүс хэзээ ч тэр хүнээс нүүр буруулдаггүй, хөгшрөөд үрчлээтсэн байх нь ч хамаагүй л байдаг юм байхаа. Сайхнууд нь сайн байж чадахгүй л бол аз жаргалыг хэзээ ч даллаж, дагуулж явж чаддаггүй л гэх юм. Сайжрахын тулд санаанд нь буудаггүй бас бус юмаа ажиллагаанд сайн оруулж, сайн сайханд хөтлөх зүйлсийг олж мэдээд, тэдгээрт суралцах чадвараа бас хөгжүүлэх хэрэгтэй гэж байна шүү. Хөгшрөхөөрөө илүү ойлгох биз. Ямар ч байсан сайхан байхад зарцуулах хөрөнгөө өөр сувгаас хайж байгаа бол явцгүй арга гэдэг нь тодорхой ш дээ. Сүүлийн үед сайн ОЛДОГУУДАА сайхнууд нь зүгээр байлгадаггүй л болсон дуулдаж байна. Овоо гайгүй яваа найзуудтайгаа уулзахаар л өнөөхөөсөө болиод, сайжруулчихсан ш дээ л гэчихсэн явж байх юм байна шүү. хэхэ.

http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=84

Оюутнуудаа, гадагшилъя: development-gateway

Сурах чадвартай, ирээдүйд сурсаныхаа хэргийг нь гаргах туйлын хүсэл эрмэлзэлтэй хүмүүс гадагшлах нь хувь хүний болон улс орны ирээдүйд ч чухал ач холбогдолтой нь тодорхой. Тэгэхээр сураад их юманд хүрч болзошгүй МОНГОЛЖСОН хүмүүс нь гадаадад гарч үзэх гэж хичээж байгаа нь Монгол Улсын маань хувьд зөв зүйл гэж бодож байна шүү. Харин харь сэтгэлтэй хүмүүсийг харьд алдахгүй байхын тулд эх оронч үзлийн талаарх курст явахаас нь өмнө суулгавал харин их хэрэгтэй байнаа. Монголыг Өмнөд Солонгосоос давсан улс болгохын тулд явуулж байгаа юмаа гээд сайн сурталдаад байвал юмыг яаж мэдэхэв дээ.

(Олон юм нуршаад яахав, улс орны түүх сонирхдог бол Япон, Сингапурын хөгжлийн түүхийн талаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Бидэнд бусдаас суралцах, санаа авах, давж хөгжих боломж байж болно шүү дээ. Монголыг хөгжингүй улс болгох нь бусдын ажил биш бидний, таны хийх ажил гэдгийг бид өөрсдөө нээж илрүүлэхээс гадна бас хэлж өгдөг, дахин давтан сануулдаг ном сурах бичиг, хэвлэл мэдээлэл, багш, найз нөхөд, ойр тойрныхон байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Мартчихаад байдаг хүмүүст сануулж байхад зүгээр.

http://www.hamagmongol.net/news.php?readmore=168)

Who should consider going overseas

Ер нь бол гадаадад хэн мөнгөтэй болоод байнаа гэхээр Монголдоо орлого олоод 10 төгрөг хэмнээд үзчихсэн хүмүүс л, Америк, Англи, Австралид ажил хийж орлого олоод, ОЛСОН мөнгөнөөсөө 10 долларууд хэмнэсэн зөрүүнээсээ л жаахан юм унагаагаад байгаа болохоос адилхан л өндөр зарлагатай, өндөр орлоготой харь улсын хатуу хөтүүг үзэж туулаад, хамраараа газар хатгах шахтлаа хүнд ажил хийж, хайртай дуртай юмандаа цаг, мөнгөө цацахаасаа зүрхшээж, хүсээгүй амьдралаараа амьдрахад өөр ямар шалтгаан, үр дүн байх вэ дээ. Улсаасаа нүүр буруулаад, байгаа газартаа шингэх гэж байгаа цөөнх нь яахав олдсоноо үрээд, харих, хураах бодолгүй, амиа борлуулаад, их үнэ зарцуулж, материаллаг хэрэгцээгээ хангаад л явна биз, бусад нь болох оюутан, ажилчин шоргоолжууд маань боломжоороо арвич хямгач байж, хурдхан харихаа бодох хэрэгтэй л дээ. Ингэж чадаж байгаануудаасаа үлгэр дуурайл авмаар юм. Н.Багабанди гуайн хэмнэх гамнахтай холбоотой титэм үгс дотор санаа авахаар зүйлүүд ч бас нэлээн цохиж явна билээ.

Түр байгаа улсын хувьд үнэтэй эд таваараар яах вэ дээ, Монгол улсад чинь бас зөндөө л юм байдаг болсон байшдээ, байхгүй бол мөнгөө авч очоод тэнд нь үйлдвэрлэхгүй юу, өрсөлдөөн ч багатай байх байлгүй. Тогтвор суурьшилтай амьдрал босгохыг чинь Монголдоо л хийдэг юм байхгүй юу. Гадаадад түр байгаа, урт удаанаар амьдрах бодолгүй, боломжгүй улс болж л өгвөл түр байгаа газартаа үнэтэй эд юмс цуглуулахгүйг хичээвэл зүгээр. Харин угаасаа л далд хийж сураагүй хүн хэдийг ч олсон тогтоож чадахгүй, гарын салаагаар урсгах нь мэдээж, дээр нь бүр хэмнэж барих нь бүү хэл орлого олж чаддаггүй бэлэнч, бусдыгаа холгодог, ядруу сэтгэхүйтэй, арчаа муутай хүмүүс гадаад гарчих юм бол ч хасах руугаа сайхан жирийгээд Монголдоо жил гаран идэж хэвтэх байсан зардалыг эхний хэдхэн сардаа дуусгаад, буцах зардалгүй болж балардаг. Тэгээд л буруу замаар л будаагаа тээхээс, өөр сонголт үлдсэнгүй энэ тэр гээд балайраад унана шүү дээ. Булган сүүлтүүд будаан дээр нь зодолдоод, буцахдаа ядаж шороогоо тээгээд харих бензин шатахуун нь үнэ хөлсгүйгээр олдоо ч билүү бүү мэд.

http://hamagmongol.net/readarticle.php?article_id=57

(Check comments for stories of Mongolians in Europe and Japan)

Манай залуу vе хєрєнгєт нийгэмд хєл тавьж, амьдрахад юунаас эхлэх вэ?

Ялангуяа бусдын байр сав, өмч хөрөнгөөр тоглосон улс бол өр шир нь үстэй толгойноос нь ихсээд талийна. Гадаадад ямар галзуурчихаагүй л бол тэнэг хүмүүсийг тэтгээд явах харь элгийн хүн бүү хэл хамаатан садангууд нь ч олддоггүйг хар ухаанаар эрхбиш ойлгох байлгүй дээ. Хүн бүрт л өөр өөрсдийнх нь асуудал бий, тэрийгээ үүрч дүүрэх гээд хайртай дуртайдаа л эх орноосоо хол, харь оронд хүсээгүй хүнд хүчир ажлуудад хөлсөө дуслуулаад явж байв гэж. Ядарч явахад нь бас хэдэн бэлэнчүүд өөрсдийнхөө асуудлыг үүрүүлчих санаатай үзээд байвал зайлаад өгөөсөй дөө л гэх байлгүй. Ер нь гадаадад байгаа монголчууд учиргүй хөлөө олоод сайн сайхан яваа нь цөөхөн л байдаг ш дээ, тэгж гайгүй явлаа ч гэсэн орчинд нь уусаад миний асуудал минийх, чиний асуудал чинийх гэдэг л болчихдог юм. Тэднийг буруутгахад хэцүү. Тэд гадаадад гайгүй амьдралд хүрэхийн төлөө, газар шороо халбагаар малтахаас өгсүүлээд асар их золиос үүрцгээсэн л байдаг шиг байгаа юм.

Do all mongolians succeed abroad?

Ер нь гадаадад гадаадуудаас нь давж гарч чадсан Монгол хүмүүс нь их ховор доо, өөрсдийгөө өндөрлөг рүү аваачиж чадсан байдаг юм бол тэдний гавъяа тэднийх л байх ёстой байх. Тэднийхээ хөдөлмөрийг зүгээр сууж байгаад хумсалчих сэтгэхүйтэй хүмүүс харин эртхэн дэмий юманд найдаж амьдрахаа болих хэрэгтэй. Тэгэхээр Монголдоо бусдыг бага шиг холгоод амьдраад болоод байгаа хүмүүс гадаадад гарч гайгүй яваа хүмүүсийгээ дарамтанд оруулж, жинхэнэ үнэгүй идэж, ууж, ангайж хэвтэж, тонгойж баагаад, залхуурч жаргах диваажинд очих гэж байна гээд хөөрцөглөөд байдаг нь бодит амьдралд хэрэгжихэд хэцүү, их марзан санагдаад байдаг юм.

Гадаадын өндөр зардал гаргаж байгаа паразитуудад холгуулахад чадлаа хүргэх хүн нь бүр л цөөднө. Ялангуяа гадныхан бол арчаагүй хүмүүст монголчуудаас ч хүйтэн, ханилгаагүй хүмүүст тооцогдоно шүү. Харин зүтгэлтэй, хөдөлмөрч хүмүүст барууны нийгэм маш их боломж өгдөгөөрөө онцлогтой. Гадаадад монгол шиг бусад нь доошоо татах биш, тамын тогооноос сугарсан дээшээ тэмцдэг хүмүүс дээшээ явахгүй гээд ч яахав. Өөр хаачих вэ дээ, зүг нь л мөн бол зөв л зүг рүүгээ явна. /Хэхэ, зарим хүмүүст бол ч мэдээж диваажингийн тостой тогоо гэдэг нь ойлгомжтой л доо, хүн бүрийн амьдрал адилгүйгээс хойш, тийм хүмүүс байгаадаа баярлаж, улс нийгмийнхээ байдалд сэтгэл хангалуун явдаг байх гэж найдаж байгаа шүү/.

Тийм хүмүүс Монголдоо олгогдоогүй боломжуудыг гадаадад ашиглаад, батлаад, амьдралдаа хэрэгжүүлээд үзчихсэн хойноо дараа нь буцаж хариад Монголчуудад хүлээн зөвшөөрүүлэх шиг амархан юм байхгүй болно. Тэгээд ч байхгүй хойгуур нь нөгөө чамгүй бол үхэж хатдаг хүн, өгөхгүй бол үзэж тарж, үсэрч наалдана энэ тэр гээд байдаг балайнууд нь үхэхгүй байх өөр аргаа олчихсон сууж байх байлгүй. Их хатуурхдаг хүмүүс бол ч үхээд өгсөн байвал сайханаа гээд явж байгаа даа яанаа. Ингэж их үзэн ядуулахаар юм хийж, бусдын амьдралаар тоглодог хүмүүс нэгийг бодно байгаа. Утсаар ярих болгондоо өрөнд орчихоод байдаг эндэхийн хүмүүсийгээ хааяа өрөвдөх л юм. Надад тийм аймшгийн паразитууд байдаг бол ч өнгөрсөөн.

Гэхдээ баруунд илүү их олгогдоод байгаа Боломж гээч зүйл бол заавал ашиглагддаг гэж таагаад байх зүйл ч бас биш юм байхаа. Америкт очсон Европ эр хэлэхдээ Би энэ улсыг эд баялаг, эрх чөлөөний орон гэж бодож ирсэн, гудамжнаас нь л доллар түүнэ дээ гэж бодож байтал, гудамжинд нь доллараа тарьж, ургуулах ёстойг нь харин ирэхээсээ өмнө мэдсэнгүй гэсэн байдаг. Тэгэхээр та хэд өөрсдийгөө Монголд ямар байр суурьтай, хаана явна гэдгээ тодорхойлчихоод амьдралаа сайжруулах гэж тэмцдэг ч саад учирдаг хүмүүс мөн бол наашаа ирж дээшээгээ жирий. Юм үз, нүд тайл, та нар шиг хүмүүст асар олон сонголт байна. Таны мэдээгүй ч мэдэх гэж байгаа, олж харах гэж байгаа олон зүйл таныг гадаад, дотоодгүй л хүлээж байна. Боломж бололцоо, ирээдүйн амжилтууд, тэрүүндээ тохирсон их эрсдлийг ч мөн агуулж л байдгийг бодолцоно бизээ.

Монголдоо болоод бүтээд байдаг, бүхнийг даван туулах чадвартай, гайхамшигт хүмүүсээ боломжоороо сайхан хайрлаж хүндэлцгээмээр л байна даа. Тэд бол амархан бууж өгдөггүй, боломжыг Монголын нөхцөлд хүртэл бий болгож, олж харж, хэрэгжүүлж чадаж байгаагаараа бахархагдах ёстой хүмүүс. Тэд амар хялбар амьдрал хайж эх орноосоо дүрвээгүй, амьдралаа дээшлүүлэхийг зорьж яваа жинхэнэ Монгол хүмүүс гэж би боддог. Зарим нь яахав богинохон сэтгээд, хамаагүй их эрх мэдэл өгчихөөр буруугаар ашиглаад төөрөлдөөд яваа байж магадгүй. Тэдэнд санал санаачлагаа хүргүүлж, үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл барьж орох бүлэг Монголчууд бас гарч ирэх хэрэгтэй ч юм болов уу мэдэхгүй ээ. Харин хувийн хэвшлийн бор байтугай зүрхээрээ гүрийлгэж яваа цөөхөн бизнесменүүдээ ууж идлээ л гээд хардах юм, урдаас нь тохиръё гээд зүтгээд байгаа татварын байцаагчдад Үгүй ээ, Үнэнч шударгаар төлөх юмаа төлье гээд адлуулж байсан хүн байдаг л гэх юм, заавал муу талаас нь хардаж сэрдэх нь хэнд ашигтай юм. Тэд маань лав ХЭТЭРХИЙ гэмээр их юм туулж, үүрч дүүрч байгаа шүү. Зөв бодлого баримтлах талаар зөв сэдэл гаргах хүн цөөдөөд байгаа ч юм билүү. Бид чинь ардчилал нэвтрүүлээд олон арван жил болчихоогүй байгаа болохоор, аймаар балчирдаж байгаа ч юм билүү. хэхэ. Авилгалын аалзны тор руу хүчээр шидэгдэж буй бизнесменүүд олон байдаг юм байна гэдгийг өөрсдийн биеэр мэдэрч үзсэн хүмүүс байдаг л гэдэг. Төрийн албанд түшигтэй, тулхтай, шударга, чадварлаг хүмүүсийг цөөнгүй авдаг ч байж болно. Тэр бүх хүмүүст зөвхөн тайван ажлаа хийх боломж л олгох хэрэгтэй. Бүгд л урд урдахаа сайн хийгээд, дор дороо бодлоо төвлөрүүлж, бодлогоо зөв баримтлахад л урагшлаад эхэлнэ. Харин төгс систем гэж байхгүйг бид сайн мэдэж байгаа, харин юуг нь зөв гэж баримтлаад явах вэ гэдэг дээрээ дотроо бодолтой л байх хэрэгтэй байх. Бүгд л авилгал авдаг чи ч, би ч авахгүй бол хоцрох гээд байна гэсэн message нисгэсэн юм их нийтлэгдэх юм, уул нь авилгалыг авч буй хэсэгхэн бүлэгхэн хүмүүсийг цөөлөхтэй холбоотэй арга хэмжээ авъя гэх мэтийн юм бичихгүй бол зүв зүгээр ажиллаж, амьдарч яваа хүмүүсийг бусад чинь аваад байнаа гээд далайлгаад байж болохгүй л байх. Уул нь ч нүх сүвийг нь олоод явбал монголдоо байтугай гадаадад болоод бүтээд байж болох л байх.

Монголчуудад ч бас гадаадын зах зээлийг хамарсан бизнес хийх, өргөжих боломж байж бас болно шүү дээ. Том сэтгэвэл томроход нэг шатаар ахина. Томрох талаар төсөөлөө ч үгүй явж байхад нь томорчихно гэж байхгүй шүү дээ. Дэлхийн тавцанд гарахад чиглэсэн үйлдэл бага багаар, шат шатаар хийж байж л ахиж, дэвшдэг байлгүй. Өмнөд солонгосын улс төрчид Samsung, Daewoo, LG, Kia, Hyundai … -гэх мэтийн /авилгал, лобби, улс төрийн асуудалд орооцолдоод л байгаа харагддаг/ олон улсын акулуудаа жижгээсээ авахуулаад том болтол нь, дэлхийн зах зээлд өрсөлдөх хүртэл нь бордож, ирээдүйнхээ мөлжүүрийг бас бодолцож чадсан л байна ш дээ. Ганц идүүрийнхээ эх сурвалжуудыг үндэстэй юутай хээтэй нь шоглож болохгүй л байх. Бордоод, боломжыг нь сайн өгөөд дараа нь мөлжих талаар өлсгөлөнгийн нүдээр биш, ухаалаг нүдээр нэг харж сурах хэрэгтэй юм гэсэн. Шимэгч хорхой шимүүлж буй биетээ үхүүлж бас болохгүй шүү дээ. Манайдаа л томд тооцогдох, тендер шалгаруулалтын 90 хувийг нь монопольдож авдаг, гадаад дотоодод хүртэл 1000 дахин өргөжиж чадсан хүрээгээрээ гайхагдаад буй MCS-г би л хувьдаа лоббиндоо ч бас сайн юм даа л гэж боддог шүү, хэхэ. Монголчууд гэх мэтчилэнгээр гарч ирэх л хэрэгтэй ш дээ.

Дэлхий дахинд Монгол бизнесүүдээ танигдах боломжыг эрэлхийлцгээе, дэмжицгээе. Гадаадад байгаанууд нь Монгол юм хэрэглэх гэж оролдоод үзвэл яах бол. Монгол юм хийсэн ч болдог л юм шиг байшд. Байгаа газраа таргаа бүрээд, ааруулаа хийгээд, айргаа исгэж болдог л юм байх. 12 ширхэг Монголын онцлог зургаар Австрали хүн календарь хийж Австрали дахь танилынхаа хүрээнд зарж борлуулаад Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хандив өргөхүйц мөнгө цуглуулсан тохиолдол ч гарсан. Бүүр туйлширвал Монголын архи босгох зардал эндэхээс 10 дахин хямд юм чинь гадаадад Монгол архи нэрсэн ч яадаг юм. Чаддаг юмтай байх сайханшд. Энэ хятадууд Австралид л лав энд тэндгүй хүчээ авчихсан, бүгд л жижиг дунд бизнес эрхлээд, зарим нь бүр бидний хэрэглэж чадахгүй байгаа Монгол гэсэн нэрийг худалдаж идээд л яваад харагдах юм даа. Гадаадад Монголчуудын хийсэн юм танигдах л хэрэгтэй байна даа. Тэгэхгүй бол Монголд нэвтэрсэн юм бүр л гадаадынх, Монгол хэл маань хөгжихийн тулд гадаадын үг л дандаа аваад л суух юм. Зөвхөн материаллаг зүйлс ч биш янз бүрийн технологийн дэвшил, бүтээл Монголоос төрөн гарвал Монгол үгс дэлхийн үгсийн санд нэмэгдэх боломж байна. Монгол бүтээлийг дэлхий нийтийн хүртээл болгохын тулд Монгол хүмүүс өөрсөддөө боломж хайх хэрэгтэй байдаг шиг байна. Чадалтайнууд нь дэлхийн зах зээл дээр гарч ир л дээ. Хорвоотой танилцсан хүн зарим нуугдмал авъяасаа гэнэт хөгжүүлж магадгүй ш дээ.

Та бүгд тэгвэл энэ боломжыг, гадаадад хүрээгээ тэлэх гарцыг эрж хайсандаа дараа баярлах болно. Та нар шиг хүмүүс л Монголд маань хэрэгтэй, Монголын маань ирээдүй, нүүр царай болж явах ёстой учраас эртхэн ирээдүйн их амжилтандаа өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй. Би ч боломжоороо туслах гэж хичээмз. Та бид нар л Монголыгоо суга өөд нь татах ёстой болохоос Чингис, Чингисмаануудыг ахин төрөхийг хүлээх ч юм уу, тэнгэрээс хүн унаж ирээд бүгдийг нь зохицуулаад өгнө гээд хүлээвэл мөд бүтэхгүй, мөрөөдлийн шинж чанартай зүйл болно гэдгийг та бид хэд маш сайн ойлгож байгаа. Хэдүүлээ чадлаараа л явцгааж байгаа, хичээцгээж байгаа улс, ходоодоороо биш тархиараа сонгууль өгдөг болтолоо гүрийцгээнээ бүгдээрээ.

Never come here for god’s sake, you’ll be hated by all

Хэрэв та Монголдоо аав ээжийгээ холгоод, ах дүүгээрээ харж үзүүлнэ гээд нугасан хошуулдаг, амьдрал чинь үнэхээрийн ядуу, ядуураад л яваад байдаг, та өөрөө яагаад ядуугаа мэддэггүй, ямар нэг арга хэмжээ авдаггүй, өнгөтэй өөдтэй яваа хүмүүсийн хаялганд найдаж амьдардаг бол наашаа ирж доошоо жирийгээд, Монголд үлдсэн ойр тойрныхоноо шар махтай нь хатаагаад хэрэггүй. Гадаад гэдэг бол жинхэнэ шигшээд, дундаж төвшинд байсан муусайн Монголчуудыг хаана хаана хамаарахыг нь дор нь заагаад, шидлээд л өгчихнө. Ийшээ ирж амьдрал үзээд, чадахгүйгээ мэдээд буцахад хүрч буй Монголчууд ч байна, ойлгоод, суралцаад, өөрийгөө дайчлахаар шийдэж байгаа нь ч байна, өөдгүй амьдралтайгаа эвлэрсэн нь ихэнх болчихоод байна шүү найзуудаа. Нэгийг бодох юм биш үү дээ.

Бид ч тэгээд өөрсдийгөө мэдэх биш дээ. Тэр харж үзээгүйгээс боллоо, энэ өгөөгүйгээс боллоо, тэр архи уусанаас, энэ залхуурсанаас, тэр дээгүүр байгаа томчууд хуншгүйтэснээс гээд л буруугаа бусад руу л чихчихнэ. Мэдээж аль аль тал нь хичээх хэрэгтэй нь үнэн шүү. Гэхдээ өөрийнхөө талаас хичээдэг, хийх юмаа хийдэг улс бол бусдаас хэт хараат байна гэж байх ч үгүй. Өөрийгөө хөгжүүлэхээ ч сайн ухамсарладаг бас өөрийгөө байтугай өөд нь татах гээд хичээгээд явцгааж л байгаа байх. Сонгуульд оролцож буруу санал өгдөг, мэдээлэл муутай явдаг, болхи сэтгэдэг олонхыгоо цөөхөн болгох тал дээр тэд чадлаараа ажиллацгааж л байгаа байлгүй. Олонход хамрагдаад байгаа хэд нь харин сэрээд, сэхээ ороод, ходоод руугаа өөрсдөө юм олж хийж сурах, тархиа ажиллагаанд оруулдаг болох, ирээдүйдээ илүү ихээр санаа тавьж, амьдралдаа зөв сонголт хийж, хариуцлагатай ханддаг болох тал дээрээ л санаа зовох хэрэгтэй байх. Тийм хүмүүсийн ярьдаг юм нь хүртэл тэс ондоо байдаг юм билээ шүү, бусдынхыг хааяа нэг сонсоод үзээрэй.

Мэдвэл зохих зүйлс: must-know-by-mn

Ямар хүнийг ийшээ ирж болохгүйчүүдийн ангилалд оруулаад байна гэвэл ярьж байгаа юмыг нь л сонсчиход бараг хангалттай. Бэлэн мөнгөтэй хүн олоод зулгаагаад байх санаатай хүний тоо Монголд нэмэгдээд л байгаа. Яагаад гэвэл ядуурал газар авсан учраас, ялгаж шигшээд ирэхээр яг л хэн ядуураад байгаа нь тод илэрч байгаа юм. Ядууралдаа тийм хайртай дуртай, үнэнч хүмүүс баян хүнд балаг л болно. Хүнд чинь бас бусдын мөнгийг үрэн таран хийчихгүй шиг, мөнгөө үржүүлдэг хүний сэтгэлзүйг ойлгодог, ноён нуруутай, амьдралд нь хэрэгтэй, түшигтэй, баян хүний буянг тогтоох чадвартай, ухаалаг хань, найз нөхөд, түшиг тулгуур хэрэгтэй болохоос тийм явцгүй, үрэхээс өөр юм чаддаггүй амьтадтай удаан зууралдах тэнэг баян гэж юу байхав, жаахан сонирхож зугаагаа гаргаад л, дор нь л хэрэглээ нь дууслаа гээд л хаяна ш дээ. Авах юмаа авчихаад, мужик царайлж хэдэн бор юм үлдээх хүн байдаг л байх. Гэхдээ л цэцэгчин хүн, цэцэг ургуулж мэддэггүй хүнд хичнээн сайхан цэцгүүд өглөө гээд арчилж, ургуулж, өсгөж, үржүүлж чадахгүй л бол дор нь үхүүлээд л, хорогдуулаад л дуусаа. Дараа нь яахаа бас бодох хэрэгтэй ш дээ. Явцгүй аргуудыг бол нийгмийн хандлага, хүмүүсийн харилцаанаас амархан мэдэж болно. Ад үзэгдэх хэнд л сайхан байв гэж.

Амьдрал бол аз таарч, гайгүй хүнээр хааяа нэгхэн ганц хоёр асуудлаа шийдүүлсэнээр дуусчихгүй, өөрөө ч бас бие дааж сураад, амьдрах арга ухаантай болохгүй бол дандаа л бусдын асуудлыг шийдэж өгөөд, өөртөө лай хурааж, өөрийнхөө амьдралыг золионд гаргаад явах сайхан сэтгэлтэн байтугай бурхан багш ч олдохгүй л болов уу.

Ингэж их хямдарч, өөрийгөө доош нь оруулж бас болохгүй шүү. Үнэ цэнэтэй, нийгэмдээ хэрэгтэй, бусдад тээр болдоггүй байх талаар жаахан лекц уншуулбал зүгээр байх. Бас амьдрал хэцүү байна, мөнгө олдохгүй байна, тэдэн төгрөг (буцалтгүй тусламжаар) өг, ийм ч юмаар гоёно, тийм ч юм хэрэглэнэ л гэдэг гэх юм, тэр асуудал нь бусдад ямар хамаа байхав дээ, хүсээд байгаагаараа өөрөө л олж авна биз.

http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=32

Өгөх ёстой болж өрөнд ороод байгаа өөр хүн нь цаанаа хөдөлмөрлөж байж л олсон мөнгөнөөсөө өгч таараа. Өгөх албагүй нь ч угаасаа тодорхой. Яахав сэтгэл цагаантай, үнэхээр өөрөө хэн нэгэн болоод амжсан, бусдад хааяахан ч болов илүү гаргахуйц хүч чадалтай болчихсон эсвэл бусдыг бас зулгаадаг, хөдөлмөрийн үнэ цэнэ сайн мэддэггүй, бүх хүний ээж аав хийх дуртай балай ч юм шиг хүмүүс л сайн хүн царайлж байдгаа хамах боломжтой, дуртай байдаг байх. Жирийн бидний хувьд уул нь
– би хүн тэтгэх (паразитлуулах) чадамжтай болчих юмсан,
– би ийм ч юм хиймээр байна, тэгж хөдөлбөл тийм боломжууд байна,
– хэдэн төгрөг байвал би (буцааж өгөхгүй юмаа гэхэд) ийм арга замаар ингэж тэгж олж өсгөхөө байг гэхэд өөртөө наачихаар, ирээдүйд ашигтай байж магадгүй юманд эргэлдүүлчихээр харагдаад байна,
– би тийм юм авахын тулд ийм ийм зүйлүүд хийгээд өгчихвөл яах вэ,
– би хүсээд байгаа юмаа өөрөө авах чадамжтай болохын тулд яавал дээр бол,
– миний хүсэл биелбэл надад болон ирээдүйд ямар хэрэгтэй гээч
гэх мэтээр ярьдаг болоод эхэлбэл өөр л байх. Бусдаас авч буй бэлэн юмны тусламжыг юунд, хэнд зарцуулах гээд байгаагаас нь хамаарч тусламжын гараа сунгаж байвал зүгээр байнаа. Тэгэхгүй бол хачиг хувалзуудыг улам үржүүлээд байвал өөртөө болон нийгэмдээ гамшиг учруулна шүү. Өөр хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдралаа зохицуулаад, өөрийгөө тэжээгээд болоод байхад бас нэг өөр хүн өөрийнхөө арчаагүй байдлын төлөө бусдаас өр нэхэж амьдрах үзэгдэл мэр сэр байгаад байдаг сурагтай. Ялангуяа эцэг эхдээ ял үүрүүлэх дуртай 20 гарцан хөгшин хүүхдүүд одоо ичиж амьдраасай даа. Залуу халуун нас нь дууссан хөгшин хүмүүсийг бол тэтгэж л амьдруулах ёстой болохоос, тэжээгч чигээр нь байлгасаар байгаад үхүүлэх талын юм сэтгээд, сэтгэлд нь тороод байдаг тухай үр хүүхдүүд нь ядаж нууж ярьцгааж баймаар юм. Тиймэрхүү хүмүүсийн амьдрал үнэхээр уруудахаас л цаашгүй юм даа. Үхтэл үр харам гээд л эхийн санаа үрд, үрийн санаа бааранд ч юм уу, бүү мэдээ, хаагуур тэнэж, тэлээд, дэвээд дэлээд явнаа айн. Хэхэ, адилхан байж бас аймаар баясах гэжийшдээ, хэ хэ.

Яавал дээр вэ

Монголыг бодвол гадаадад нийгэм нь хүнийг бусдад төвөг уддаг болгохгүйн тулд маш харгис, хатуу бодлого баримталж, иргэд хоорондын харилцаа нь ч бас Монголоос арай өөрөөр ажиллаад байдаг шиг байнаа. Хүнийг өөрөө л өөрийнхөө төлөө гүйхгүй бол бусад нь тэрнийхээ төлөө үхэж хатталаа гүйж цагаа гарздахгүй юм. Австрали залуусыг аав ээждээ ачлалгүй, ах дүүдээ энэрэлгүй гэж муу хэлж байгаа ч, адаглаад л зулгаахгүй юмаа гээд чангахан хэлчихмээр аягүй мундаг гарууд байна шүү. Ард иргэдийнх нь хувьд чинээлэг дундчууд нь олонх болохоор бүүр тасарцан мянгуу, элдвийн асуудалтай, эрүүл бус, залхуу, мулгуунуудаа бол үнэхээрийн засрахгүй жижиг бүлэг гэж үзээд яахав чирж чаддаг юм байна. Гэтэл хэдүүлээ ядуус нь дийлэнх, иргэд нь эрүүл аж төрөх талаарх ойлголт муу, бас өнгөрсөн нийгмийн үлдэгдэлүүд ихтэй байж ардчилсан нийгэм хөгжөөд удсан баян гадныханы юмыг олоод харчихсан, дуурайгаад тансаглачихмаар байдаг, худалдаад авчих гэхээр хийж бүтээж, үйлдвэрлэж байгаа юмгүй мөртөлөө гадныханы ханшинд тааруулсан үнээр гадаадын юм авах болчихоод байдаг. Тэгээд л улам ядуураад л, гадаадад нь гайгүйнүүдээ гаргаж, гайтайнууддаа мөнгө явуул гээд л үлдсэн нь гэртээ гэдсээ илээд, хийх юмгүй, хивээд сууж байвал сая нэг гайгүй амьдраад, хөгжөөд байгаа улсад нь тооцогдохоор болох юм байх. хэхэ. Хэдүүлээ шуналаа багасгаад жаахан энгийн амьдралд дурлаад үзвэл Далай ламын хэлсэн шиг аз жаргал маань хүршгүй хол төгс төгөлдөрийн оронд биш хуруу хүрэх зайтай хажууханд маань байгаа ч юм билүү.

Гадныхан шиг хийж чадахгүй, олж чадахгүй байгаа юм чинь үйлдвэрлэж сурах, бүтээн байгуулж үзэх, мөнгө хийж сурах, залхуурдагаа болих, бэлэнчлэхээ зогсоох, бөндгөрөө илүү их ажиллуулж, бүтээлчээр амьдардаг болох тал дээрээ санаа тавьбал ямар вэ. Монголыг устгах тал дээр санаа тавигсад нь томчуудаа сайжрахыг хүлээгээд, бусдыгаа хийхийг горьдоод, тэр залхуурлаа үргэлжлүүлэхээс дээ, үлдсэн нь ядаж өөрсдийгөө болон улс орноо хөгжүүлэх гээд, байгаа байдлаа сайжруулах гээд дор дороо чадах чадахаасаа, өөр өөрсдийгөө дайчлаад явбал яасан юм бэ. Бэлэнчүүдтэй хэрхэн харилцаанд орох вэ энэ тэр гэсэн курс дамжаа хичээллүүлээд, нийгмээсээ тэднийг шахан зайлуулах, боломжтойнуудыг нь залхуурлын өвчингөөс нь эдгээж эмнэх тал дээр нийтээрээ хөдлөх хэрэгтэй байна даа. Ард түмнээрээ хөдөлмөрч гэгдэхээр сайхан улсууд байдаг шүү дээ.

Монголчууд архичид, тамхичдаараа л лав дэлхийн тэргүүлэх орны тоонд орчихсон л тууж явна лээ шүү. Тийм л юмаараа тэргүүлнэ дээ гэсэн сэтгэгдэл үлдээсэн хүүхдэд ямар уурлалтай нь биш, инээд ч хүрэх шиг. Өөр тэргүүлчих юмыг чинь бодож олохоос гадна бас сануулдаг, ухуулдаг юм хэрэгтэй байх байнаа. Өөрсдийгөө болон ойр дотныхоныгоо дэмий юмнаас хол байлгах, хэрэгцээтэй, нийгэмд хэрэгтэй зүйлд цагийг нь үрүүлэх талаар эхний ээлжинд анхаарвал сайхан байна. Скаут, дугуйлан энээ тэрээд эмзэг бүлгийн хүүхдүүдийг заавал, хүчээр ч хамаагүй хамруулж байх хэрэгтэй. Эцэг эх нь зөв явж чаддаггүй, зөв юм хүүхэддээ зөвлөж болдоггүй юм бол үр хүүхдийг нь ядаж зөв амьдралд хөл тавихад нь нийгэм болон хамт олон нь туслах шаардлагатай. Хэдүүлээ ядуучууд, залхуучуудаараа бас тэргүүлчихээгүй байгаа дээрээ юуг нэн тэргүүний зорилго болгохоо, түүндээ тохирсон ямар зорилтууд тавьж, залуучуудын ямар хөдөлгөөн өрнүүлэх талаараа бас бодож явмаар байнаа. Гэмт хэрэг, хар тамхи, алкохолын асуудлыг нийгэмд уршиг тарьсаных нь дараа цагдаа, шүүхийн зардал гаргаж, хүний амь, ирээдүй гэх мэтийн нөхөгдөшгүй төлөөс төлж, шийдэж байхаар урьдчилан сэргийлж, дунд сургуулиудаар зурагт хуудас тарааж, уруу татагдахгүй байхын тулд ямар үг хэллэг хэрэглэх талаар хүртэл сануулж байх тусгай засгийн газрын байгууллагууд гадаадад байдаг юм байна билээ.

Хөдөлмөрийн амт, ашиг тусын талаар бүүр багаас нь гэр ахуй, сургуулийн орчинд нь хүртэл мэдрүүлэхгүй бол нийгмийнхээ олонхыг угаасаа ийм төрчихсөн юм, ухаан, ур чадвар, хөдөлмөрч зан гэдэг чинь хүн бүрт тэгш заяадаггүй гээд яваад байж болохгүй л байх. Ухамсарын л төвшний зүйл гэж би хувьдаа үздэг. Хүн заавал олон сургуулиар сурч байж ухаан суудаггүй, хүмүүст амьдралын ухаан суулгахыг улс гүрний том бодлогоос авахуулаад гэр бүлийн, найз нөхдийн хүрээнд хүртэл бага багаар шийдэж болдог. Амжилттай сайхан яваа хүмүүсийн ойр орчинд байх, үгийг нь сонсох, дадал зуршлыг нь ажиглах, бүтээлч, хөдөлмөрч хүмүүсийн талаарх мэдээллийг бусдад хүргэх бол бас л их сайн нөлөөтэй зүйл. Би Солонгост суралцдаг оюутан охин Монгол дахь “Танайд хонъё” нэвтрүүлэгт оролцсон Бороо /Баттөмөр/ гэж жигтэйхэн бүтээлч хүний тухай, өөрт нь хэрхэн нөлөөлж, өөрийгөө дайчлах урам өгсөн тухай сэтгэгдэлийг уншаад тэр нэвтрүүлгийг нь үзчих юмсан гээд хорхой хүрээд байгаа. Тэр охин лав тэрүүнийг үзэх гэж Интернетэд, вэбэнд зарцуулсан цаг мөнгөндөө огтхон ч харамсаагүй л юм гэсэн. Бороо /Баттөмөр/ ахтайгаа тэгж байгаад аз таарвал заавал танилцана гэж бодож байна. Ямар ч байсан орон зай, цаг хугацаа хамаарахгүй залуу хойч үеийнхэндээ сайнаар нөлөө үзүүлдэг л хүн шиг санагдсан. Тийм хүмүүс нийгмийн олонх болчихоосой. Хэдүүлээ нэгийг бодох юм биш үү.

http://www.hamagmongol.net/news.php?readmore=139

Сэрчихсэн үү, нийгэм өөрчлөгдчихсөн шдээ

Соц нийгмийн үед л хөдөлсөн хөдлөөгүй бүгдийг нь тэгшитгэж, бэлэнчүүдээ гавшгайчууд нь чирдэг байсан байх. Одоо чинь ардчилсан нийгэмд амьдарч байж хөдөлсөн нь хөдөлмөрөө өөртөө наагаад, хөдөлж чадаагүй нь хоцроод явах ёстой сон. Хөдлөхөөс аргагүй байдалд хүргэх талаар хаа хаанаа анхаармаар байгаа юм. Заавал сайхан амьдрахын төлөө нутаг нугаасаа дүрвэж, хил давж байж ардчилсан орчинд амьдрахад хүрээд байхаар онцгүй л юм. Уул нь Монголдоо байхсан, мөрөөрөө бага шиг зулгаалгаад, нэг нэгэндээ нэмэр тустай амьдрахсан гэж боддог хүмүүс зөндөө. Төрийн татвар гувчуур дуусаагүй байхад, түмэн шидийн амьтад бас татаас, аваанз нэхээд, хэн л хөдлөөд байна тэднүүс дээрээ л шавалдаж, хувхайртал нь мөлжөөд, хувалз шиг шигдээд байх санаатай. Бусдад юм үлдээж бай л дээ. Нийт нь нэгийнхээ төлөө хөдөлмөрлөөд л байдаг, нэг нь даанч “амиа” болохоор хөгжихөд их хүндрэлтэй байнаа. Бид чиний төлөө гээд л сонгосон хүмүүс нь бидэнд юм хүртээхгүй, өөрөө пологтоод сууж байх санаатай. Тархиараа биш ходоодоороо сонгууль өгчихсөн болохоор одоо яая гэхэв. Ходоод нь ёроолгүй хүнээ ч нэр дэвшүүлэх юм, хоолоо олж идэхэд бэрх болсон хүмүүс маань ч сонгууль өгч таарах юм даа. Ходоод руугаа шидэх юмтай болгох нь бусдын үүрэг гээд бодчихоор чинь яаж бүтэхэв дээ.

http://www.mongoliadc.us/News/042506/index.htm

Ер нь зарим хүмүүс их азгүйчүүдийн намын гишүүн болоод төрчихсөн юм болов уу даа. Юм сураадах гээд мөнгө явуулахаар сураад ч ӨГЧИХГҮЙ байна гэнэ. Сурахгүй юм бол ажилла гэхээр ажил олж ӨГ гэдэг л гэх юм. Хааяа бас авмаар байшдээ. хэхэ. Сурсан юмгүй хүмүүст юугаа ч олж өгнө гэж бодсон юм бол, хэхэ. Ядаж байхад зарим нь яаж ч яваад нэг диплом нэртэй цаас энд тэндээс худалдаад авчихсан юм. Тэр нь Монголд шал угаалгахгүй, тоосго өрүүлэхгүй байхад зориулсан насан туршид нь хүчинтэй байдаг ВИЗ юм байх. Ажилгүй, ажлын чадваргүй, ажиллах дургүй, ангайсан амьтдын төлөө гадаадад байгаа хүмүүсээр Монголд ажил яриулна гэж лав худлаа даг. Тийм боломж байсан ч гэсэн тэрүүнд хүч тавих алба байхгүйл байлгүй. Яагаад ч тэднүүст олж өгөх ёстой болчихдог юм. Өөрсдөө ер нь яачихсан юм.

Хаан юм уу заан юм уу ямар, хаан байсан ч гэсэн улс орноо удирдахаас өгсүүлээд шийдвэр гаргах төвшний маш их хариуцлага өндөртэй ажил хийдэг хүн шүү зүгээр. Заан байсан бол амьтны хүрээлэнд аваачаад хэдэн бор юмаар хүн хард үзүүлээд аштайв дээ. Хэрэглээнд ордоггүй, хэнэггүй хэдэн бэртэгчингүүдийг хэн ч битгий тэжээж бай. Эртхэн нүд аних тусмаа л нийгэм цэвэршихэд хэрэгтэй. Юмыг яаж мэдэхэв нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг болж ч магад шүү дээ.

Бид нар бүгдийг сөнөөнө, харин хэнгүүд бүтээх юм бол

Залхуугаасаа ядуураад байгаа хүмүүст Сайн дурынхан тусламжаар түлээ аваачиж өгөөд буулгалц гээд дуудуулсан чинь хөрөөдөөд, хагалчихсан хэрэг үү гэсэн гэлүү дээ. Өвлийн идэшийг нь бэлдээд, үнэгүй хүргээд өгсөн чинь шөлтэй хоолныхоор нь хэрчээд, бууз баншныхаар нь татаад явуулчихгүй гэсэнтэй л адил юм болох юм даа. Иймэрхүү онигоонд орохуйц давхрагынханыгаа нийгмээрээ сайн шахаж, шавдуулж, өөрийн эрхгүй өөрсдийнхөө төлөө хурууныхаа үзүүрийг ч болов хөдөлгөдөг болгох тал дээр анхаарцгаая. Залхуу хүү нь униндаа уясан махыг өндийгөөд үмхэхээсээ залхуураад /за тэр гараа сунгах энэ тэр бол бүр байхгүй ээ, толгойд нь “дон” хийж орохгүй байх шиг байгаа юм, гаргүй л болоод төрчихгүй, гарны дутагдалтай тахир дутуу юм уу эсвэл 2 гар нь хүрэлцдэггүй зөндөө л хөдөлмөрч хүмүүс байхад чинь/ “Унжаад байхаар Унаад өгөөсэй” гэхээр нь тийм дэмий юм бодохоос “залхуурсангүй, яасан ч залхуугүй юм” гэж загнуулдаг шиг байгаад байвал ард түмэн минь ажилч хөдөлмөрч цөөхөн иргэдээ аргагүй хүнд байдалд оруулж байна шүү.

Би л лав залхуурсангүй гэсэн зэмлэл наснаасаа олон сонсож байсны хувьд залхуучуудтай эвлэрч амьдрах хичнээн хэцүүг үзсэн л гэж боддог. Одоо залхуучуудаас болж мэдрэлийн эд эсээ үхүүлэхгүй, зохицож амьдрах талаар 10-аад жилийн туршлага хуримтлуулчихаад байна. Адилхан залхуу болчихсон л тууж явна шүү дээ. Залхуучуудтайгаа байх үедээ залхуу юм шиг л байхгүй бол тэгээд л ааш гэж алмас, шулмас, адсага, ягчис, амилсан чөтгөр, аашны хүүдий, арслангийн толгой… гэх мэтийн дуусч дундрашгүй нэр хоч, цол хэргэмүүд нь салахгүй бөөн хар төвөг. Угаасаа л ээжийнхээ гэдэснээс ойчихдоо л ууртай, уцаартай төрчихсөн ч юм шиг л болоод явчихдагийншд. Уусаад ирэхээр аяндаа уур ч хүрэхээ байчихдагийн, ёстой амар юм билээ. Тэнэгийн дотор тэнэгэрхэн байдаг чинь бас ч аргагүй юм байна лээ шүү. Жаахан хөгширч байгаад хэдэн хүүхдүүдэд том хүн шиг сургааль айлддаг болохоороо л үлгэр жишээ үзүүлж, хошуучилахаас. Залуу хүүхдийн үгийг хүлээж авах хүрээ нь ч одоогоор бага л байна, гэхдээ хамаагүй ээ. Хэ хэ. За бүр хадуураад авлаа.

Ер нь тэгээд хачиг, хувалзуудад хаана ч байсан ялгаагүй ядруу амьдрал л байгаа даа. Шимтэй сайхан идэш тэжээлүүд чинь нүд нь нээгдээд, тэнэг биш болж эхэлцгээсэн байна шүү. Паразитуудыг гадаадад бүр Монголоос ч ядуу амьдрал хүлээж байгааг төсөөлөхгүй л явдаг байх дөө. Нэгэнт тэд алдах эрхтэй болохоор АЗ таарч Австралид ирж өлсөж үхэх хувь тавилангаа өөрсдөө хайж яваа бол бид юу ч гэх вэ дээ. Сайн хүний дүр эсгэж, муу юм хийх хүсэлгүйгээс хойш буруу юманд зүтгэхэд нь тусалчих юм бол бусармаг зүйлд өөгшүүлсэн хэрэгт унах биз.

Тийм хүмүүст гадаадад амьд байх эцсийн арга зам бол хулгай хийж, янхандахаас өгсүүлээд хүн хүсээд байхааргүй л ирээдүй байгаа даа. Өөрсдөө дуртай бол яахав дээ. Өөр арга хайхаасаа хүртэл залхуурдагаас хойш өөрсдөө л мэдэхээс. Австралид Монголоос ирсэн гол гаргагчид, яашканууд байж л байдаг, тэднийг бүгд бүгдээрээ заавал мэдэх албагүй нь харин үнэн. Мэдчихээд нуун дарагдуулсан хэрэгт орж, дээлээ нөмрөөд юүхэв. Нэг л харьцаад, зангий нь аваад зайгаа барихгүй бол ч хар мөртнүүд, хар л зам руу түлхэнэ шүү дээ. Балай юмнуудын балаг нь дуусахгүй, баас хатавч өмхийгээ тавихгүй гэдэг шиг л юм болдог гэсэн. Азгүй тахиануудтай орооцолдож, адилхан looser болчихгүйг хичээвэл зүгээр юм билээ шүү. Монголын маань иймэрхүү бүлгийнхэн бол үнэхээр хэцүү л харагдаж байна шүү. Тоог нь цөөлмөөр л байгаа юм. Тэр бүлэг рүү тэмүүлээд дэмий шүү, андуудаа. Тухайн үедээ л болоод байгаа юм шиг болохоос үнэхээр явцгүй нь мэдэгддэг л юм даа. Зуурдын жаргал хөөж, үүрдийн асуудал даллаж байгаа бол яахав боломж нь ч бас байгаа л байлгүй, хэхэ.

Гадаадын ажиллах хүч импортлох

attracting-overseas-workers

Австрали 21 сая хүн амтай ч жилд 100-185000 мянган гадаадын хүмүүсийг ажилчнаар авчирч уусгах буюу ажиллуулдаг. Орогнол хүсэгчид энэ тоонд нь багтаагүй л дээ. Ямар ч байсан ур чадвартай цагаачид ихээр авах тухай анхнаас нь нэлээн системтэй бодлого нэвтрүүлж байгаа. Тэр тоонд нь хятадаас хэд, энэтхэгээс хэд, бусад улс орноос хэд гэх мэтчилэн бүгд тоо толгойтой, статистик үзүүлэлтээр нь баталсан үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлөхөөргүй байх талаас нь их бодолцож байж авчирдаг юм гэнээ. Гэтэл 3-хан сая хүрэхгүй Монголчууд ажилгүйдлийн төвшин ямар байгааг мэдсээр байж зөвхөн урд хөршөөс олноор нь тооны тогтсон хязгааргүйгээр авчрах нь ард иргэдийн сэтгэл санаанд нь хүртэл хүндээр л тусаад байдаг бололтой байна.

http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?t=84500&highlight=

Дотоодод үлдсэн ажиллах хүч гологдоод, гадаадад байгаа хэд нь галзуу сайжрах гээд буцахгүй байгааг ойлгож байнаа. Тэгвэл бид хэд хэдэн хувилбараар гадныханаас бас санаа аваад үзвэл яасан юм бэ.

– Гадаадад гарсан ажиллах хүчээ буцааж татах, Монголд нь боломжийн сайхан амьдрах боломж олгож, Монголын нөхцөлд таарахуйц өндөр орлого санал болгох, чадамжынхаа дээд хязгаарыг ашиглах, чадаж байгаагийнхаа хэрээр үнэлүүлэх боломж бүрдүүлэх. Хятадуудад төлж байхаар, гайгүй ажлын амт мэддэг монголчуудад төлбөл хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг шиг болно шүү. Ажилдаа сайн монголчууд байдаг гэж бодож байна. Гадаадад ирээд хар л даа. Монголчууд шиг сайн ажилчид хаана байна даа. Тэд үнэлгээ сайтай бол Монголдоо л гүрийцгээхээ бодно шүү дээ. Монгол хүн Монголдоо үнэгүйдээд, гадаадад шагшигдаад болж өгөхгүй байгаа сурагтай. Бидэнд тэгж ярьвал дотооддоо хийх юм гадныханаас ч их байна. Дотроо юм хийх гээд шинэ санаа авч очсон хэдийгээ бас эхний хэдэн жилд нь дэмжээд өгвөл зүгээр л байна.

– Монголдоо ажлын байрыг ихээр нэмэгдүүлж, үйлдвэрлэл явуулах, үнэтэй байсан ч Монголын бараа бүтээгдэхүүнээ ард иргэд нь илүү ихээр худалдаж авдаг болох, хятадын болон бусад гадны юм хэрэглэсэнүүдийгээ өөгшүүлэхээ больж, Монголын юм хэрэглэдэгүүдийгээ шагшиж сурах. Энэ бол цөөхөн хүн амтай улсын хувьд боломжын гэж бодож байна, цөөхөн хэдэн брэндүүд Монгол даяар танигдахад дороо л ард нийтээрээ ханарна шүү дээ. Овгийн систем жаахан муу болохоор одоохондоо хүний нэрээр нэрлэсэн бизнесийг удаан хадгалахад жаахан тиймхэн л байгаа байх. Овгоороо бус нутаг довоороо бүлгэрхдэг улсад зохицох систем олдох л байх. Толгойгоо л сайн ажиллуулцгаамаар байна даа.

– Монгол хүн гэдгээрээ бахархаж, Монголчуудын маань хийсэн эдлэл хэмээн хэрэглэж, Монгол хөдөлмөрчдийнхөө бүтээл, зүтгэлийг нь үнэлгээнд оруулбал дотроо үйлдвэрлэл сайн хийж, баялаг их бүтээгээд, байгаа жаахан нөөцөө гадагшаагаа барж, үрж урсгахгүй тогтоон барьж чадах юм бол бидний цөөхөн Монголчууд хөлс хүчээ өндөрөөр үнэлүүлж, баян чинээлэг байдалд хүрэх ойрхон байгаа гэж бодож байна шүү. Америкчууд Америк хүн болж төрсөнөөрөө бахархаад сүйд гэнэ шүү цаана чинь, бид нар тэгж ярьвал тэднээс илүү бахархах юмтай л улс баймаар (үүх түүхээс гадна бас одоо цаг үеийнхээ бахархмаар зүйлүүдийг эрэлхийлж, нийтэд зарлаж баймаар байнаа). Австраличууд лав Австралид үйлдвэрлэв гэсэн юмнуудаа асар өндөр үнэтэй зардаг, тэрийг нь аваад өмсчихсөн, хэрэглэчихсэн, идэж уух гээд аваад тавьчихсан хүн бол ч тэгээд хэсэгтээ л од шүү дээ, хэхэ. Бид бас ийм байж сурвал зүгээр юм уу. Монгол гэр, хувцас, Монголын далбаа, Морин хуур, Газрын зураг, Монгол хээнүүдээсээ патентлаад, ядаж л Холливудын оддын зурагтай зүйлсээс илүүгээр, Би Монголдоо хайртай гэсэн бичигтэй зүйлсийг нь худалдаж авдаг, Солонгос караоке-с пиводохоос илүү Их Монголд зоог барьдаг болгох ухамсар төлөвшүүлбэл зүгээр байнаа. Монголчууд бид ард түмнээрээ бахархаж, хайрлаж, хийсэн юмтай хүмүүсээ дэмжиж амьдарвал бидний үнэлгээ дороо л өснө шүү дээ.

– Дотоодын ажиллах хүчийг дотоодод нь болон гадаадад системтэйгээр бэлтгэх, сургалт явуулах, сайн суралцагсадыг бусдаас нь илүүтэйгээр харж үзэх, хангамж эдлүүлэх, үнэлгээг нь сайжруулах, ажил хөдөлмөрийн хуваарилалтыг шудрагаар хийх, арын хаалгаар ажлын чадамжгүй хүн авч ажлыг нь хийлгэх гэж бусад ажиллагсадыг шахахгүй байх гэх мэт. Энд тэнд чихээсний хүмүүс байнга явж байдаг нь жаахан таагүй нөлөө үзүүлдэг тухай олон ч сонслоо, одоо болоо юм биш үү л гэхээр болж байна даа.

– Байгаа нөөцөөрөө барахгүй байгаа тохиолдолд гадаадаас зөвхөн Хятадаас гэж туйлшрахгүйгээр ОХУ, Африк болон бусад орнуудаас тоо толгойг нь бүртгэж, эрүүл саруул, элдвийн хор уршиг тарихааргүй цөөнхүүдийг оруулж ирэх. Австрали жишээ нь цагдаагийн тодорхойлолт, бүх төрлийн эрүүл мэндийн үзлэг шаарддаг. Ядаж ДОХ-гүй гадныханыг оруулж ирмээр байшд.

– Түр хугацаагаар ажиллуулсан мэргэжилтнүүд болон бусад гадныханаар дотоодын ажиллах хүчийг бэлдүүлэх, сургах, технологи нэвтрүүлэх, санаа авах тал дээр арай илүү толгойгоо ажиллуулмаар байнаа. Заавал гадныхан гэхээрээ л тусгай төрчихсөн хүмүүс биш, хүний хийдгийг л хийдэг, хүмүүсээс л төрсөн хүн байдаг. Бусад монголчуудад адилхан л хүний заяадаг бүх юм нь л заяачихсан л байгаа даг. Гол нь хэрэглээнд оруулах тал дээрээ л учраа мэдэхгүй байгаа болохоос биш.

– Япончууд шиг хүмүүсээ хөгжүүлээд, хуулиа чангатгаад, технологио, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ, хүмүүсийнхээ бөндгөрөөс гадагш дотогшоо нь зардаг болчихвол ирэх 2 үеэрээ зүтгэхэд л Өмнөд Солонгос руу тэмүүлэх шаардлагагүй болно байх. Хойч үеээ ядаж аврах тал дээрээ анхаарцгааяаа, ардуудаа. Бид ямар газар хөдлөлт, дайны дараах шиг оргүй хоосноос эхлэх гэж байгаа биш. Уул нь ч монголд бас аргаа олбол аятайхан явж болдог болоод байгаа шүү. Гадаадад муухан амьдарсанаас л хол дээр. Муухан амьдралыг богиносгох тал дээр сайн толгойгоо, юм юмаа ажиллуулцгаая.

– .. Бусдыг нь мундагаараа та нар мэдэж байгаа байлгүй дээ. Санаа оноогоо бичээрэй.

7-about-general-vacancy/

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

17 Responses to “Who can come 2 AU”

  1. mendee Says:

    laitai bna. tolgoid ih yum buuj bna.tkh’s

  2. gegeen Says:

    joo jo. mendee and, tolgoigoo mulz ugaalgasan uu, lantuuduulsan u, neg yum boloh shig bolloo shuu. sereeh gesen chini bur serehgui boltol ni baahan yum tolgoi ruu ni buulgaad avbuu yav. heehheh. za nargia shuu. 🙂

    mendee and blogtoi yu. ish tatmaar hesguud baival linkeed avch bolno geh shig bolsii shoo. bid ch bas haaya end tendees baahan budaa idchiheeree evluulj bichih uyed source-uudiig ni zarimdaa sanadaggui yum. uul ni source-g ni duridaad, copy&paste hiigeed baih shig amarhan yum baihgui l dee, alga urvuulahiin todii l zuil.

  3. Baagii Says:

    Hi gegeen-ee Angli heltei huntei chat-lah site meddeg bol heleed ogooch please. Iim argaar english=ee saijruulah gej turshij uzeh gesiin 🙂

  4. gegeen Says:

    http://www.cupidmedia.com -n 20 garui products-s penpal, language exchange-n zorilgoor native english speakeruudtei holbogdoj bolno

  5. sim0110 Says:

    minii medehiin http://www.sharedtalk.com bolon http://host8.123flashchat.com/eslcafe/ ene 2 deerh zarchmaar ajilladag. burtguuleed boloo. public bolon private, voice chat ch baidag. bi sharedtalk-iig iluu ashigladag baisan. orchuulj oilgohgui zuil garval native english speaker-s asuuj bolno. Hariltsahiig hussen hun uruugaa email ilgeej bolno. Mon zaaval sign-up hiilguigeer English room uruu orj humuusiin yariandaa yamar ug ashiglaj bgaag ajiglaj bolno (hervee zavtai bol :-P)

    Goodluck ^_~

  6. mendee Says:

    gegeen-ee- ziak yunii umne sain bainuu? chinii ene site unheer hund heregtei zuil boljee. unshaad baihad “bugd” l hun meduul zohih zuil shig sanagdlaa. chi ih zuv zorilgtoi hun baina. udahgui @ haygaar chini zahia bichnee. unshaad hariu bichne gedegt naidaj baigaa shuu. enhuu Internet gej unenhuu “gaihamshigt ” yortonts yumaa. net baihgui baisn bol humuus neeree yah baisn boloo…, yostoi buu .”sain sanaanii uzuurt tos” gedgiig chi nadaar zaalgahgui medne bizdee. chi bol ” tomoroh ni todorhoi, bayjih ni baaraggui” hun bnashdee. xexexe za ajil uils chini setgelchlen buthiin erool tavii! seoul-ees ehner huugiinhee hamt gun huntetgen mehiivee……

  7. Baagii Says:

    Hi all thanks for advise me about chat

  8. Buugii Says:

    Iim site baidag gej dunguj unuudur l medej avch baina. Bayarlalaa. Ih olzuurhaj baina. Sedev geehgui unshinaa.
    Tanaas asuuh neg zuil baina. Student visa-tai, ajil hiih erhtei ochiloo gehed ter ni holiday-ees busad ued part-time job l hiih estoi baidag gesen. Teheer kurstee surch baih hugatsaandaa full-time job hiih bolomj baidag u ? ( gehdee haraar tsalingaa avahaar bish )

  9. gegeen Says:

    barag bolohgui taldaa. tailbar ni jaahan urt. amidral ih complex yum bolohoor zarim mash tsoohon exceptions-n huvid boldog l duulddag. Herev buugii jiriin l negen bol barag l bolohgui geed oilgochihod bolno. tsoon tsagaar ahiu mongo oldog ajil hiij bas argalj bolno. gol ni mongotei l zalgah gej tegj ih ajillah geed baigaa yum baigaa biz dee?

    ——————————–

    full time job-oo hicheeliinhee tsagtai yaj zoruuleh gej baigaan. oroigoor surah yum u? ihenh surguuliud id ajliin tsagaar l ajilladag sh dee hoo. ajliin erh merhtei yamar ch holboogui mongoliin nohtsold hurtel tegj full time-r ajillaad, davhar full time-r ih surguulid suraad baidag super hunii tuuh bi l duulaagui yum baina. biyee 2 huvaah yum u. ajil majlaas ni choloo olgood, amidrah zardaliig ni daaj bariad baival bas bodoltsoj boloh l asuudal.

    herev hani ijiltei bol master doctoriin oyutnii ger buliin gishuud full time-r tsagiin hyazgaargui ajillah erhtei. oyutan hun surah yumandaa suraad, hicheeliin bus tsagaar mongoo hiigeed yavj baidag. haraar tsalingaa avna gedgiigee todruulaa, medeej olon tsagaar ajilladag oyutnuud baij l baigaashdee, har bor ajil l hiidegshd. official full time (8:30am-5pm) ajluud hichneen mongol mayagaar ajillaj, ajliin tsag hiiduulsen ch gesen arai ch hicheeliin tsagaa taslalgui, bainga surguuli ruugaa guih bolomj olgono gej hetsuu sh dee, orsoldoon huchtei hogjson niigem, daraagiin beltgegdtsen, surchihsan garuud zondoo l baihad, surch duusaagui huneer ajlaa hiilgeh gazar oldohiim boluu daa. amidralgui shahuu l yum.

    Gadaadad bol Full-time ajil l bol ajil sh dee, ajlaasaa doloo honog bur chuluu avch surguulidaa suraltsah yum u, esvel bi asuult oilgohgui baigaa yum bol u, hehe. yahav togsoh course-n research hiij bgaa humuusiin huvid class attendance gej yum baidgui bolohoor full time-r ajillah tohioldol garalgui l yahav. companiud ni togssoniih ni daraa tsaling ni nohoj olgoh, ajliin visa-nd sponsorloh, esvel part time ajiltanaar avsan ch full-time-r ajilluulj, ih ondor tsalintai met bailgah geh metiin yum baidag geseen.

    gehdee l doloo honogiin 20 tsag ajillah erh bol shinjleh uhaanii undesleltei, mash ih bodoltsoj baij togtooson tsag gedgiig oorsdiin biyeer batalsan oyutan mongolchuud olon bii shuu. medeej yaduu mgl oyutnuud olon tsagaar ajillah gej guriij l taaraa, getel hicheel gej yum yalt ch gui orhigdood eheldeg, zovhon classroom-d suuhaas gadna bas biye daalt, geriin daalgavartaa shoniinhoo noiroos hugaslaj baij l joohon tsag gargana, gaigui surya gej bodoj baival ih yadrana sh dee, gaitai surval surguuliasaa hasagdchihna. hedii zavaar ni amarch, amidralaa tsetsegluuleh yum boljiinaa, tiim aimshgaa amidraliig morooddiim bish biz dee, ih l zaluu hun, ih l bogino hugatsaand yun yum gehees, ur huuhedtei bolchuul, esvel mgl-d orgoj asrah hogshchuultei humuus bol tiim zolios uurch chadahgui sh dee. neg jilees iluu tegj het achaalal daaj baisan tenheetei mgl oyutan gariin 5 huruund bagtana gedgiig bodoltsooroi doo, demjleg tuslamj saitai, ar taliig ni buren daah avgai, nohor bas heregtei sh dee hoo.

    “surch baihdaa full time-r ajillah” gedgiigee ehleed sain bod, unen super, multi-tasking, parallel gorimd dasan zohitsson, tsoglog zaluu bol why not sh dee. gehdee mash olon hun zovhon serial-r ajilladag yum shuu andaa. huneesee l boloh baih. odiig hurtelee ajil, surguuliin zavsaraar angli helee togs ezemshchihsen hun mon baival uneheer no doubt! helee ch uzej harj chadaagui hun end hel suraad, deer ni hicheel hiigeed, za bas davhar full time ajil hiih geed moroodood baigaa bol buh humuus Amidral uzee, jaalaa l geh baih daa!

  10. Buugii Says:

    Uuchlaarai, bi asuultaa buruu asuujeeee. Bi General English cours l sonirhoj baigaamaa. Yahav, kursee sunguulaad l tsaashaa suraad visa sunguulaad baij boldog gej sonsson. Gol ajil hiih. English-dee bol uuriiguu gaigui gej boddog. Heregleegui udsan bolohoor martagdah um. Sergeh baih. Bi naana chini nuhtsul baidal yamariig sain medehgui l dee. Tiim bolohoor l asuuj baigaa um. Ugluu 8-12.30 hurtel kurstee suulaa gehed , udees hoish full-time ajil hiij bolohgui gejuu? Bi end casinod ajilladag l daa. Minii gol asuuh geed baigaa um bi uuruu part-time-aar l ajillah l erhtei baital az taarch yamar neg casinod ajild oryo gej bodvol namaig huulia dagaad full-time-aar ajild avahgui baih tiimuu?…gej l asuuh geed baigaa um. Tegeed jishee ni holiday-n uer tendee full-time-aaraa ajillaad l …saihan muruuduj baina u? hehe. Yahav medehgui umaa medeh ni chuhal biz de? End bol bi dan full-time ajil hiideg l dee . Hun neh ih ordoggui bolohoor ajil ch baga , zav denduu ih gardag gehuu dee. Naana chini bol hund baihiig medej baina l daa. Mongold baihdaa udur ni suraad oroi ni ajil hiigeed bas mahiidag l baisan. Za bur haduurch ugluu, uuchlaarai..Ta ih delgerengui hariult ugsun baisan bayarlalaa.

  11. gegeen Says:

    tiimerhuu yum ch bas bainoo baina. english course-nhen odor bur, ajliin 5 odor full-time-r 80%+ irtstei suraltsah yostoi baidag ch, zarim neg mongonii surguuliud irts burtgehgui, mongo avaad yavaad baih tohioldol gardag. zarim ni ch ilreed dampuurch l baidag. haagdsan surguulias mongoo avch chadalgui tugjuulsen zondoo l mglchuud baij l baidag.

    er ni bol yag chamd zoriulsan medeelliig ingej niited delgeh hereg baigaa yum u. asuuh yumaa asuuj baih ni zov l doo, gehdee hariulj baigaa source burtee anhaarliin temdeg, davhar bas asuultiin temdguud tavij baigaarai.

    chinii case-n huuliin daguuh specific advice-g migration agent l iluu nariivchilj helj ogch chadah baih, gehdee ted ch bas medehgui yum ihtei l dee, yalanguya mgl helnees ogsuuleed medehgui yum bas bainoo baina. tegeed ch yamar ted nar huulia l barina uu bolohoos amidral deerh heregjdeggui huuliin zaaltuudaasaa gaduurh yum zovloh erh ch baihgui, chadal ch baihgui l baidag baihoo.

    mergejliin bus maniusiin nudend bol chi “gol ni ajillah” gesen mortoloo yagaad ajliin visa bish, zondoo surgaltiin tolbor toldog student visa sonirhood baigaag sain oilgohgui bainaa. english hel surah gej baigaan gesen mortoloo english speaking orond full-time-r ajillamaar baina l gehiin. uul ni malchin, aduuchin, har bor ajilchin baisan bol ch zorilgo ni bas jaahan oilgogdood, taamaglaj bolohoor l yum bn. yag chinii huvid yamar ch logicgui, neg l odson mayagiin asuultuud yavaad baih shig sanagdaad ineed hureed bolohgui bn. angli helnii course-nhen geriinhenee avchrah bolomjgui, tegeheer hooliig chini hiij, hogiig chini maltaj, huvtsasiig chini ugaahiin tuluu australiachuud chamaas hichneen dollar husna gej bodoj bn daa. arai gantsaaraa, odinooroo buh yumaa full time-r surch, full time-r ajillahiin hajuugaar hiichihne gej bodood baigaam bish biz. aav eejiindee tolgoi horgoddog, ah duugee bainga zardag hunii tolgoid l iim gachin gachin bodit amidral deer baih bolomjgui yum orj ireed baidag shig baina lee sh dee. australia-d bugdiig ni avaad ireh gej baigaamuu? hehe. za yutai ch huvi hun talaas chini dugnelt ogohod ert bn, yamar ch baisan ih l TOM sanaatai yavahiig bodohod tomroh bolomjoo mederch baigaa l hun baih.

    gehdee naizaa, iim het huviin shinjtei yumiig ingej hamaagui delgevel hunii muud durtai, amidral medehgui, mgl-n nohtsol baidliig sain oilgodoggui humuus chamaig gemt hereg uildehiig zavdsan, busdiig uundee urialahaar sanaarhsan geh meteer tuilshirch ch magadgui sh dee. er ni bol iimerhuu yum tsoongui gardag gedgiig ene dashramd helchihye, andaa!! hoishid dotroo bodoltoi yavaarai.

    surah hun surah zorilgiin toloo visa avdag, surahgui yum bol STUDENT!!! visa chini getsuudne. surch baital ajillamaar sanagdval employertoigoo tohirood ajliin visa-nd orj bolno. ternees student visa-n deeree l full-time-r ajillamaar bn geed muiharlaad baij bolohgui. ajlaa olchuul surguulia hayah yum u, yah yum, ajildaa bas toogdoh heregtei biz dee, aan. helnii course-uudiin huvid golduu odor 3pm hurtel hicheelledeg sh dee. zovhon morning class olj avna gevel oor visa deeree, ELICOS – 570 class-n english course-n student visa bol full time-r 3pm hurtel odor bur english suraltsahiig shaardana daa.

    chi helee end irj surna gej bodoj baigaa bol mongo chini hurehnuu ehleed tooloo. ter ih mongiig butsaaj oloh gej tegj mahiih hereg baigaamuu. esvel zuvhun au dahi employertoi holbogdoh garts haij yavaa yum u. hodolmoroo hongovchilmoor baigaa bol mgl-doo helee dundaas deesh boltol ni saijruul, ireed esvel ireheesee umnu ooroo ajlaa hai, esvel ajliin visa-r ir, heliig end irj ABC-s ehlene gevel amidral chini uruudah tiishee, esvel yahav helguichuudiin ajildaa gatsaad garshaad, deeshee ch gui, dooshoo ch gui l bolchood, ooroosoo iluu garah bolomjgui bolchihson yavj baih zam l huleej bn.

    herev hel chini gaigui yum bol http://www.ielts.org -g ni ogood 4.5, 5+ onoog ni avchihaach dee, tegvel oor angilaliin student visa-r ireed achaalal bagatai hyamd course-d, baga mongo tolood, ooriigoo baga zovooj bas boliishd. doloo honogt up to 3 days, tus bur 1, 1 tsagaar hicheelledeg diplomiin surgalt, master, bacheloroor irehiin tuld IELTS-n 5.0-oo avchihsan baih heregtei.

    casinogiinhoo shugamaar oor uls dahi branch-d ni work experience hiij boliishd. amidral bayalag, bidnees tes oor yum zovloj chadah humuus haa negtee baij l baigaa. bidniiheer bol iim l bn. ok? zovhon chamd heregtei asuultuudaa jagsaaj bicheed gegeen@yahoo.com ruu @d. gehdee bid ch bas buhniig medeh albaguig oilgono biz dee!

  12. Buugii Says:

    Za bi erunhiid ni oilgoloo. Medeej helee bur sain bolgotol har bor ajil hiij yavalgui ch yahav. Ternees halshirahgui l de.Amar buteh um gej haa ch baihav.
    Ajliin visaar sudalj uzsen l dee. immi.gov.au-aar. Manai ajil erelttei ajil bish bololtoi, casino dealer baitugai manager ch baihgui baina lee. Other gesen angilald orvol shuud score ni buuj baigaa um.
    Tsag zavaa gargaj zuvluguu ugsund bayarlalaa. Daraa asuuh umaa mail ruu chini bichij asuunaa.

  13. Enkhuush Says:

    Uneheer bayarlaj bn.. Mash zuv !

  14. gegeen Says:

    hospitality or entertainment gej haigaad uzee. yu gej casino gej dangaaraa baidag yum. jishee ni eruul mendiin salbariinhan health, medical scientist, medical practitioner l gej baidag bolohoos internal organ doctor, health ministry staff gej baidaggui l yum shig baileeshdee. migration agentruud ruu CV-gee yavuulaad uz.
    hailtaa buruu hiigeed baigaa baij magadgui shd.

  15. nswmongols Says:

    Casino chini mongold huuli bus yum gene. Gehdee medeh hureenii humuus casino dealer-n surgalt mongold baidag tuhai duridaj baisan, ene tegeheer bas huuli bus uu. Casino-d ajilladag humuust mongoliin nohtsold neleen hundhen nohtsol baidal uuseed baigaa bololtoidog shuu. Australia-d bol harin hot bolgon casino-toi, Melbourne-ii hamgiin bayan hun ni casino-giin ezen gesiishdee.

  16. dayanaa Says:

    Tanai site iig sayahan olj uzlee.Ih taalagdaj bna.Mongold min ta nar shig zaluuchuud baigaa n sain hereg.Ulam ulam ih amjilt husie ! South Korea


Leave a reply to sim0110 Cancel reply