Орон сууцны эрэлт өсч байна

From: news.gogo.mn

Орон сууцны эрэлт өсч байна

2008-12-16

Шинэ он гаргаад орон сууцны үнэ өсөх хандлагатай байна. Энэ өсөлт нь төрөөс арилжааны банкуудад мөнгө байршуулж байгаатай шууд холбоотой. Мэдээж энэ мөнгө эргээд зээл хэлбэрээр эргэлтэнд орно.

Арилжааны банкууд өнгөрсөн гурван cap зээл олгохоо түр хугацаагаар завсарласнаас үл хөдлөх хөрөнгө, тэр тусмаа орон сууцны үнэ унасан билээ. Энэ оны хоёрдугаар сард хоёр өрөө байрны дундаж ханш 60-70 сая орчим төгрөгт эргэлдэж байсан бол өнөөдөр 40-45 сая төгрөг хүртэл буурсан. Гэвч 11, 12 дугаар сард тогтвортой байсан энэхүү ханш ирэх оны эхээс өсөх хандлагатай байгаа гэж үл хөдлөх хөрөнгө зуучлалын “ОСМО” ХХК-ийн ажилтнууд үзэж байна. Энэ талаар Орон сууц, үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Осмо” компанийн орон сууц борлуулалтын албаны ахлах риэлтор Б.Цэрэнноржмаагаас тодрууллаа.

-Нэг хэсэг буурсан орон сууцны үнэ эргээд өсөх хандлагатай боллоо гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Арилжааны банкнуудын зээл түр хугацаагаар хаагдсанаас болж өнгөрсөн 4 сараас эхлэн орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш нэлээд буурсан. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа хүмүүсийн ихэнх хувь нь банкнаас зээл авч орон сууц худалдаж авдаг байсан. Гэтэл банкны эх үүсвэр багассанаас болоод үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш ойрын гурван жилд байгаагүйгээр унасан. Орон сууцны худалдаа төдийгүй барилгын компаниудын ажил ч нэг хэсэг зогсонги байдалд орсон. Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 400 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулахаар шийдвэрлэснээр орон сууц, үл хөдлөх хөрөнгийн эрэлт өсөж, үүнтэй уялдан үнэ эргээд өсөх хандлага ажиглагдаж байна. Мэдээж, арилжааны банкууд төрөөс байршуулж байгаа энэ эх үүсвэрийг ашигтай салбар руу зээл хэлбэрээр олгоно. Өнөөдөр манай улсад хамгийн барьцтай, үнэ ханшаа алдахгүй салбар бол барилга, орон сууц байгаа. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан, мөн түүхий эдийн үнэ ихээхэн хэлбэлзэлтэй байгаа учир банкууд эдгээр салбарт хөрөнгө оруулахаас зүрхшээх байх. “Анод” банкийн дуулиан шуугианаар хүмүүс банкуудаас хадгаламжаа ихээхэн татаж, голдуу үл хөдлөх хөрөнгө болгож байна. Иймд нэг хэсэг тогтвортой байсан орон сууцны үнэ энэ сарын дундаас эхлэн эргэж өсөх хандлагатай байна гэж бид үзэж байгаа.

2007 оны 10 сараас 2008 оны 12 cap хүртэл орон сууцны үнийн өсөлт бууралтыг харуулсан хүснэгт /1-р хорооллын угсармал 9 давхар байрны 5 давхарт, засвар дунд зэрэг 2 өрөө байрны үнээр жишиж гаргав/

3 Responses to “Орон сууцны эрэлт өсч байна”

  1. une buurna Says:

    Oron suutsnii une tsaashid ch buuna shuu zaluusaa. Neg am metriin une une ihtei uedee deed tal ni 450$ eer bosdog baisan. Ter ued China-d Olimp boloh geed barilgiin materialiig hyazgaartai gargadag baisnaas manaid ondor unetei orj irdeg bailaa. Mon tuunchlen manai hil deer gatsaa uussenees bolj barilgiin material unetei bolson baisan.
    Odoo dahij barilgiin materialiin une osohgui bogood humuus ch bank zeel olgoloo geed ondor unetei oron suuts hudaldan avahgui shuu gedgiig anhaaraarai. Er ni tsaashid barilgiin dundaj une 550-750-iin hoorond helbelzeh bolno. Enenees ondor unetei bair baihgui bolno. Harin enenees ondor unetei bair baival ondor zeregleliin bairuud l iim unetei baina. Gehdee enehuu ondor unetei bairiig avah hun barag oldohgui l bolov uu. Yaagaad gevel ene zeregleliin bair avah chadaltai humuus ni ihenh ni deed zeregleliin bairtai bolson bogood manaid bayn humuus tsoohon gedgiig sanahad iluudehgui bolov uu.
    Tiimees ondor unetei bairnii erin duussan shuu zaluusaa.

  2. Togu Says:

    MGL-d chin am dagan economy ni hodlood bdg um bish uu? kkk humuus medemhiireed gants bank-nii zeel-tei uyalduulj bas bolohgue bhaa. Yahav harjil baya

  3. Reklam uu Says:

    Iim medeelel taraaj humuusiig hatgaj baigaamuu haashaaiin. Une het osohoos n omno bair avya geed bair avna gej bodjiinu, tiim ih mongo haana bnaa. Bairnii une oshoo buuh baihoo. Odoogiin nohtsold zeel tavij bair avlaa gehed oroo tolood yugaar idej uuj amidrah bilee.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: