World’s Top Richies-2008

From: news.gogo.mn

2008 оны хамгийн баян хүмүүс

2008 оны хамгийн баян хүмүүс

Форбс сэтгүүлээс гаргасан энэ оны хамгийн баян хүний эхний 10 жагсаалтад багтсан эрхэмийг та бүхэнд товч танилцуулья.

Нэг: Уоррен Буффетт
Нийт 62,0 тэрбум долларын хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр: өөрөө бий болгосон
Америкчуудын хүндэтгэлийг хүлээсэн хөрөнгө оруулагч Уоррен Буффетт одоо дэлхийн хамгийн баян хүн болжээ. Тэрээр хамтрагч, эртний анд Билл Гейтсийг ардаа орхисон байна. Уоррен Буффетт “Berkshire Hathaway” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Уоррен 2006 онд буяны үйлст ихээхэн хэмжээний мөнгө хандивласны олонх нь “Билл ба Мелинда Гейтс сан”-д оржээ.


Хоёр: Карлос Слим Хелу

Нийт 60,0 тэрбум долларын хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр: өөрөө бий болгосон
Энэ оны дэлхийн хамгийн баян эрийн хоёрдугаар байрт мексикийн бизнес эрхлэгч Карлос Слим Хелу оржээ. Тэрээр утасгүй телефон утасны “America Movil” компани болон Мексикийн хүчирхэг зах зээлийн ачаар хөрөнгийн эх үүсвэрээ зузаатгасан байна. Ливаны цагаач иргэний хүү Слим суурин утасны оператор “Telmex” компанийг хувьчилж авснаар 1990 оноос өөрийн гэсэн хөрөнгийг анх бий болгожээ.

“America Movil” компани Латин Америк болон Карибын тэнгисийн 16 орны гар утас хэрэглэгчдэд утсаараа интернетэд холбогдох үйлчилгээ дэлгэрүүлэхээр өнгөрсөн 12 дугаар сард “Yahoo” компанитай гэрээ байгуулсан байна. Тэрбумтан Слим бэйсболл болон уран зургийн хорхойтон гэнэ. Тэрээр Мехико хотын Сомая музейд уран зургийн цуглуулгаа байршуулдаг аж.

Музейн нэр нь түүний өөд болсон эхнэрийн нэрэмжит байгууламж юм. Саяхан тэрээр Мехико хотын түүхэн дурсгалт дүүргийн шинэчлэлт, эрүүл мэнд, боловсролын салбарт долоон тэрбум долларын хандив өргөжээ.

Гурав: Билл Гейтс
Нийт 58,0 тэрбум долларын хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр: өөрөө бий болгосон
Харвардын их сургуулийн төгсөгч, Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг үргэлж тэргүүлсэнгүй. Тэрээр энэ онд жагсаалтын гуравдугаар байрт оржээ.

Майкрософт компани интернет орчинд давамгай байр суурь эзлэхийн тулд хайлтын системийн “Google” компанитай нэгдэхийг оролдсоны дараа Майкрософтын хувьцаа 15 хувиар буурсан гэж “Yahoo” компани буруушаажээ. Билл Гейтс амьдралынхаа ихэнх хугацааг зарцуулсан Майкрософт компанийн өдөр тутмын үйл ажиллагаанаас татгалзах бодолтой байгаа юм.

Түүний “Билл ба Мелинда Гейтс сан” 38,7 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Энэ сан нь ядуу буурай орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх, ДОХ, хумхаа өвчнийг анагаах эм гарган авахад хандив өргөдөг байгууллага юм.


Дөрөв: Лакшми Миттал

Нийт 45,0 тэрбум долларын хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр: өвлөн авч нэмэгдүүлж байгаа
Энэтхэг гаралтай Лакшми Миттал нь дэлхийн хамгийн том ган  хайлуулагч “ArcelorMittal” компанийн гүйцэтгэх захирал юм.

Түүний компани дэлхийн нийт ган үйлдвэрлэлийн 10 хувийг эзэмшдэг байна. Тус компанийн 44 хувийг эзэмшдэг Лакшми Лондон хотод амьдардаг бөгөөд Европын хамгийн баян оршин суугч аж.

Тав: Мукеш Амбани
Нийт 43,0 тэрбум долларын хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр: өвлөн авч нэмэгдүүлж байгаа
Ази тивийн хамгийн баян оршин суугч Мукеш Амбани нь “Reliance Industries” компанийн захирал юм.

Энэтхэг гаралтай Мукешийн хөрөнгө өнгөрсөн оноос хойш ихээхэн нэмэгджээ. Түүний толгойлдог компани нь Энэтхэгийн хамгийн том хувийн аж ахуйн нэгж ажээ. Мукеш тус компанийн хувьцааны  48 хувийг эзэмшдэг байна.

“Reliance Industries” компанийг эцэг Дхирубхай Амбани анх үүсгэн байгуулжээ. Мукешийн дүү Анил дэлхийн хамгийн баян хүний зургадугаар байрт орсон юм.

Зургаа: Анил Амбани
Нийт 42,0 тэрбум долларын хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр: өвлөж авсан
Энэ оны хамгийн их амжилт гаргасан хүн бол Анил Амбани. Тэрэрэ өнгөрсөн оны 23,8 тэрбум долларын хөрөнгөө арвижуулсан байна. Мукешийн дүү Анил эцгээсээ хөрөнгө өвлөжээ.

Тэрээр ахтайгаа хамт бизнес эрхэлдэггүй бөгөөд тэдний ээж 2005 онд гэр бүлийн хөрөнгийг хүүхдүүддээ тусгаарлан өгсөн юм. Анил нь “Reliance Communications” компанийн хувьцааны 65 хувийг эзэмшдэг байна.

Долоо: Ингвар Кампрад
Нийт 31,0 тэрбум долларын хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр: өөрөө бий болгосон
Шведийн бизнес эрхлэгч Ингвар Кампард энэ оны хамгийн баян хүний долдугаар байрт оржээ.

Тэрээр хүүхэд ахуй цагаасаа шүдэнз, загас, харандаа, зул сарын баярын ил захидал гэх мэт зүйлийг унадаг дугуйнд ачаалан гудамж талбайд бараагаа зарж бизнесийн ухаанд суралцсан байна. Одоо тэрээр “Ikea” компанийн эзэн болжээ.

Тус компани нь жижиглэн худалдааны дэлхийн хамгийн шилдэг компанийн нэг болсон юм. “Ikea” компани одоогоор дэлхийн 40 гаруй улсад дэлгүүрээ нээжээ. Кампард гэрээ “Ikea” компанийн бүтээгдэхүүнээр голчлон тохижуулсан байна.

Найм: Кушал Пал Сингх
Нийт 30,0 тэрбум долларын хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр: өвлөн авч нэмэгдүүлж байгаа
Энэтхэгийн К.П. Сингх нь дэлхийн хамгийн баян үл хөдлөх хөрөнгийн эзэн юм.

Түүний үл хөдлөх хөрөнгийн “DLF” компани 2007 онд тус салбарын шилдэгээр шалгарчээ. Армийн хуучин офицер Сингх 1961 онд хадам аавынхаа “Delhi Land & Finance ” компанид ажилд орсноор бизнесийн гараагаа эхэлжээ.


Ес: Олег Дерипаска

Нийт 28,0 тэрбум долларын хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр: өөрөө бий болгосон
Хөнгөн цагааны хаан хочтой Олег Дерипаска нь Оросын хамгийн залуу тэрбумтан юм.

Тэрээр Оросын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компани, “ГАЗ” автомашины үйлдвэр, нисэх онгоц үйлдвэрлэгч “Авиакор”, даатгалын “Ингосстрах” компанийг тэргүүлдэг байна.

Дерипаска нь Оросын хуучин төрийн тэргүүн Борис Ельциний хамаатантай гэрлэсэн юм.

Арав: Карл Албрехт
Нийт 27,0 тэрбум долларын хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр: өөрөө бий болгосон
Германы хамгийн баян хүн Карл Албрехт дэлхийн хоёрдугаар дайны дараа дүү Теогийн хамт ээжийнхээ хүнсний ногооны мухлагийн ажлыг үргэлжлүүлэн том хэмжээний супер маркет болгосон байна.

“Aldi” компани нь одоо 8000 гаруй салбар дэлгүүртэй болжээ. Хожим нь ах дүү хоёр Герман өмнөд болон хойд нутгийн хуваан үйл ажиллагаагаа тусдаа явуулдаг болов.

Одоо 88 настай Карл тус компанийн удирдах зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа юм.

С.Отгонбаяр

Advertisements

2 Responses to “World’s Top Richies-2008”

  1. wishes Says:

    enetheguud aimar bn aa

  2. Siilen Says:

    10-3 n l ovloj absan busad n oorsdoo bii bolgoson bn shuu zaluusaaa amjilt garaa sungah todii l bn da:)


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: