MN purchased AU biz

Та Сиднейд анх ирж байгаа бол эсвэл түр зочлоод буцаж байгаа бол Сидней хотын төв дэх Монгол эзэдтэй хоолны газраар үйлчлүүлж, Сидней хотын Монголчуудтайгаа холбогдож, харилцаа холбоо үүсгэх сайхан боломж нээгдсэнийг танд дуулгая. Та харийн газар Монгол хоолоо үгүйлж байгаа бол дараах хаягийг зориорой.

303 Pitt St,

Sydney NSW 2000

(map: www.whereis.com.au Town Hall Station болон Sydney Tower-н хажууханд)

Нийтийн тээврийн хэрэгсэлээр аялах маршрут олох:

http://www.131500.info/realtime/default.asp

Энэ хоолны газарт хэсэг монголчууд олон жил ажиллаж ирсэн бөгөөд худалдан авч эзэд нь болж буй андууд маань цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлж, хөдөлмөр бүтээлээрээ бүхнийг даван туулаад, их зүйлийг амжуулж, харийн нутагт харийнханаас дутахгүй сайхан явна гэдэгт эргэлзэлгүй итгэж буй Сиднейгийн Монголчуудаа төлөөлж тэдэндээ урам зориг, хүч чадал, өндөр орлого, ололт амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж бүх Монголчуудаа өргөнөөр ирж үйлчлүүлэхийг уриалж байна.

———————

Та бүгд доорхоос бас санаа авах, нэмж сонордуулах зүйлс байвал gegeen_au@yahoo.com хаягаар холбогдоорой.

– Тэмдэглэлт үйл явдал, төрсөн өдөр, шинэ жил, бусад баярууд, найз нөхдийн болон нийтийн цугларалт зохион байгуулахад захиалга өгч болох Монголчуудтай холбоотой албан ёсны газартай болж байгаа нь тун сайшаалтай хэрэг.

– Мөн ажлын байр үүсгэж, Австрали улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй анхдагчдын эгнээг тэлж байгаад нь маш их талархаж байна.

– Гадаад улсад Монголоо санаж буй зон олондоо Монгол хоолоор үйлчилж, Монголчуудаа уулзаж, танилцан, ярилцаж суух газартай болгож байгаа нь эх орон нэгтнүүдийнх нь хувьд элэг дэвтээм үйл явдал мөнөөс мөн.

– Сиднейд аялалаар болон ажлаар түр ирээд буцаж буй хүмүүст гадны хоол унд таарахгүйн зовлон үгүй болж, хэсэгхэн ч болов хэрэгцээг нь хангах, сонголт хийх боломж үүсгэж байгааг нь бас онцлон тэмдэглэх хэрэгтэй.

– Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, эх нутгийнхаа хүнсний бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх, Монголчууддаа санал болгох үндэс суурь нь тавигдаж байна гэж үзэж байна. Экспортын архи, Монгол чихэр печень, цай, хоолны орц, хүнсний зүйлсийг бизнесийн шугамаар бага хэмжээгээр оруулж ирэх боломж алсдаа үүсч болох юм.

– Монголоо сурталчлах, Монгол хоолыг гадныханд танилцуулах, Монголын талаарх Австраличуудын мэдлэгийг тэлэхэд маш том нөлөө үзүүлж чадна гэж бодож байна. Үүнд гадныхантай ажилладаг хүмүүс хамт ажиллагсадыгаа эсвэл хэлний курсын оюутнууд болон сургуулийн хүүхдүүд ангийнханыгаа “Buuz Excursion”-д авч явах санал гаргаж болно. /Бусад азиуд энэ тал дээр их олон жилийн уламжлалтай, сургуулиудтай гэрээтэй, жил бүр үндэснийхээ хоолыг гадныханд танилцуулах үйл ажиллагааг тодорхой хөлсөөр зохион байгуулсаар ирсэн/

———————

Та бүгд нутаг нэгтнүүдээ Австрали улсад хөл алдалгүй сайн сайхан явж байгаад баярлан, тэднийгээ байнга дэмжиж, урмаар, биеийн хүчээр, мэдээллээр, санхүүгээр, зар сурталчилгаагаар гэх мэт чадах мэдэх зүйлсээрээ туслан, Австрали Монгол танилууд, найз нөхөдтэйгээ очиж үйлчлүүлж байхыг хүсье.

Санжид Сумъяагийн хамт олонд дахин амжилт хүсье!

One Response to “MN purchased AU biz”

  1. mongolchuud.net Says:

    Монгол ах дүү нараа хүний газар хөл олон яваад баярлаж байна. Монгол эзэнтэй хоолны газар ер нь гадаадад ховор байдаг гэж би бодож байна. Та бүхнийгээ дэмжих үүднээс танай хаягыг Австрали-н монголчуудын газрын зураган дээр байрлууллаа.
    Доорхь хаягаар орж сонирхоно уу:

    http://www.mongolchuud.net/100283

    Зураг нь жаахан тиймэрхүү болчихож. Та бүхэн зургаа өөрчилж болно. Бидэнтэй холбогдон нууз үгээ авна уу.

    I never been in Australia and if I am there I will visit your restaurant. Promised.
    http://www.mongolchuud.net/100283

    Tseren
    http://www.mongolchuud.net


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: