Австралийн Байнгын оршин суух виз

PR – Permanent Residency (Австралийн Байнгын оршин сууж, Ажиллаж, амьдарч, Хямд суралцах эрхийн виз) – The same as USA greencard

Visa Options

– Энэ визийг авбал Монгол руу буцах эрхгvй болох уу?

Yгvй. Энэ нь citizenship буюу иргэншил биш учир Монгол хүн Монголын иргэн хэвээрээ үлдэж Монгол руу 3 хүртэлх сарын хугацаагаар визгүй ирж очих эрхтэй. Энэ виз зөвхөн Австралид байнга оршин суух эрх олгоно. 3-с дээш сараар Австралиас өөр улсад зорчих үедээ хэрэв Австрали руу буцаж ирэх хүсэлтэй бол Resident return визийг Австралийн Элчингээс аваад Австралийн гадна амьдарч болно. Олон жилээр Австралиас өөр газар сурч, амьдрах хүнд энэ төрлийн Австралийн виз хэрэгцээтэй эсэх нь эргэлзээтэй тул http://www.immi.gov.au -с нэмж лавлах нь зүйтэй болов уу. Нэгэнт авч байсан хүнд ахин авах нь амархан байх тул боломжтой бол нэг аваад үзчихсэн байхад гэмгүй.

– Энэ виз насан туршийнх уу?

Тэгж хэлж бараг болно. Анх авахад 5 жилээр олгох ба нэмэлт олон материал бүрдүүлэхгүйгээр сунгуулаад яваад байж болдог. Гадаадад байхдаа сунгуулж болно. Сунгуулахад тухайн 5 жилийн туршид 2 жилийг нь тасралтгүйгээр Австралид өнгөрүүлсэн байх шаардлагатай байдаг. Энэ төрлийн визтэй хүмүүс Австралийн иргэнээс дутахгүй учраас мэргэжилтэнүүд Америк, Англи зэрэг улсуудад дамжин очиж ажилладаг бөгөөд байгаа улсаасаа энэ визээ сунгуулаад яваад байж болдог. Австралижсан монголчууд нэлээн байдаг. (Австрали хүнтэй суусан хүмүүсийг үүнд хэлээгүй шүү. Хувь хүнийхээ зүгээс зөвлөхөд 5 жил гэдэг нь Монголжсон Монгол хүнд зорилгоо биелүүлэхэд хангалттай урт хугацаа юм).

Just a Sample:
* Year 1: Buying an apartment in Ulaanbaatar, Starting small business in Mongolia
* Year 2: Buying a house in Australia, Starting small business in Australia
* Year 3: Investing or saving for your, your partner’s and your kids future
* Year 4: Investing other relatives’ education, future and well being
* Well, I’m having a question now! What else do you need? Having a country or world level ambition?

– Энэ визийн давуу тал юу вэ?
* Иргэдтэй нь адил цагийн хязгаарлалтгүй ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах,
* Эрүүл мэндийн болон нийгмийн халамж эдлэх, ажилд зуучлуулах,
* Санхүүгийн боломж муутай үедээ ажилгүйдлийн, жирэмсэний, хүүхдийн тэтгэлэгүүд авах,
* Гадаадын оюутнуудыг бодвол дотоодын оюутнуудтай адил хямдаар суралцах, оюутны хөнгөлөлт, тэтгэмж авах
* Англи хэлний болон ерөнхий мэргэжилийн (слесарь, үсчин…) сургалтуудад үнэгүй шахуу суралцах,
* Хүүхдүүдээ үнэ төлбөргүйгээр Австралийн сургуульд суралцуулах, тал үнээр цэцэрлэгт явуулах
* Монголоос ах дүүсээ авчрах, суралцуулах, жуулчлуулах, хөрөнгийн баталгаа гаргах
* Байр нэр дээрээ авах, жилийн 8+% хүүтэй Зээлжих, дэлхийн хэмжээний санхүүгийн ертөнцтэй харилцахад ойртох, Америк, Японы том компаниудын хувьцаа эзэмших гэх мэт… (бүгдийг нь дурьдах боломжгүй)

Энэ виз Австралийн компанид ажиллах саналтай уялдаатай юу.

Үгүй. Австралид ажиллуулах 4 жилийн Employer Sponsored буюу Гэрээгээр ажиллуулдаг түр виз тусдаа байдаг. Тухайн 4 жилийн хугацаанд ажил олгогчоо солих эрхгүй, мөн түр зуурын ажиллах эрхийн виз тул Австралийн иргэдтэй адил тэгш эрх эдлэхгүй гэх мэт дутагдалтай талтай.

Харин PR-н виз нь ямар нэг хязгаарлалтгүйгээр Австралид байнгын оршин сууж, ажиллаж амьдрах ЭРХ олгох тул амьдралаа авч явах, ажил хайх, ажил хайхад туслалцаа авах зэрэг нь таны үүрэг бөгөөд засгийн газарынх нь иргэддээ үзүүлдэг тусламж, үйлчилгээнүүд, тэтгэмжүүдийг авч болдогоороо давуу. Гол давуу талуудад нь хүссэн сонирхсон газараа ажиллах, сонголт хийх, ажил олгогчоо солих, иргэдтэй нь адил бүх эрхийг эдлэх, хямд суралцах, Монголоос ах дүүсээ татах зэрэг түр хугацаагаар амьдрагсадаас илүүд тооцогдох олон зүйл дурьдаж болох юм.

Би гадаадад сурч, ажиллаж үзээгүй л дээ. Гэхдээ би боломж олдвол алдахгүйг л хичээнэ. Давуу талуудыг нь хэлүүлэлтгүй мэдэж байгаа л даа. Би энэ визийг авах боломж бий юу?

Мэдээж байгаа. Энэ визийг авах олон арга байдгийн зөвхөн нэгийг дооp тайлбарласан байгаа. Эрэлттэй мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн (60 оноо), Нас залуу (25 оноо), Англи хэл сайтай (25 оноо), Мэргэжлээрээ 3 жил ажиллсан (10 оноо) бол 120 оноо хүргээд ур чадвартай ажилтаны визээр ирж болно. Нэмэлт мэдээлэл: 120 Points Test

– Энэ визээр Австралид амьдардаг хүмүүс бусад төрлийн визтэй хүмүүсээс илүү орлоготой байж чадах уу?

Чадна. Хүнээс өөрөөс нь бас виз авсан төрлөөс нь бас хамаарч орлого нь янз бүр. Хэрэв ур чадвартай ажилтан гэсэн төрлөөр энэ визийг авсан бол www.skilledmigrant.gov.au -д хандан мэргэжлийн ажилд зуучлуулах, мэргэжлээрээ гадаадад ажиллах боломж үүсэх юм. Мөн өөрөө ч хүнд найдалгүй ажил хайж сурах хэрэгтэй. Мэдээж энэ нь цаашид Монголдоо дэлхийн стандартад нийцсэн бүтээлд гар бие оролцоход үнэлж баршгүй хувь нэмэр болно. Рrotection/humanitarian/refugee-н төрлөөр виз авагсад янз бүрийн ажилд зуучлуулах эрхтэй бөгөөд хэлний чадвараасаа хамаараад янз бүрийн орлоготой ажил цагийн хязгаарлалтгүй хийдэг тул аль ч тохиолдолд хангалттай хадгаламж үүсгэх нөхцөл бүрддэг.

– Би Монголд мэргэжлээрээ ажилладаг, англи хэлтэй, залуу мэргэжилтэн. Гэр бүлийн маань хүн хүүхдээ хараад одоогоор ажил хийх боломжгүй байгаа л даа. Эцэг эх маань бидэнд байр авах үүрэггүй гэж үзсэн тул бид тусдаа гарахын тулд гадаадад ямар нэг аргаар хамгийн богино хугацаанд байрны мөнгө цуглуулах хүсэлтэй. Энэ виз оюутны визнээс илүүгээр зорилгодоо хүрэхэд минь тусалж чадах уу?

Тийм. Энд гэр бүлээрээ энэ төрлийн визээр ирэгсэд тэтгэмж сайн авахаас гадна оюутны виз авагсад шиг сургалтын төлбөр төлөхгүй учраас 6 сараас 1 жилийн дотор Монголд байр авах хэмжээний хадгаламж үүсгэх боломжтой. Гэхдээ хувь хүнээс шалтгаалах зүйл их байдаг бөгөөд, ажиллах ЭРХ олгоно гэдэг нь ажил олгоно гэсэн үг биш тул ажил хайхад зориулсан Австралийн засгийн газарын үнэгүй сургалтуудад сууж, мэдлэгээ дээшлүүлж болно. Ихэнх хүмүүс мэргэжлийн бус ажилд ирэнгүүтээ ордог. Энэ нь цаг хугацаа алдахгүй, шууд мөнгөтэй залгах хялбар арга боловч мэргэжлийн тал дээр зэврэх магадлалтай тул үүнийг зөвлөмөөргүй байна. Дараа нь монголд юу хийх вэ гэсэн асуудалд орж болзошгүй тул хувиараа бизнес хөөх боломжгүй, мэргэжилдээ дуртай хүмүүс аль болох мэргэжилтэйгээ уялдаатай ажлуудад цалингүй ажиллаж, анх ирэгсдийн тэтгэмжиндээ санхүүгээ тааруулан хэсэг хугацаанд амьдарч үзсэн нь дээр болов уу. Мэргэжлийн ажлууд хар ажлуудаас олон дахин их цалин өгч магадгүй байдаг боловч хувь хүмүүсийн өөрсдийнх нь шийдэх асуудал тул өөр хариулт өгөх боломжгүй юм байна.

– Оюутны виз PR виз 2-н давуу болон дутагдалтай талууд юу вэ?

Мэдээж суралцахад Монголчуудад бүү хэл Австраличуудад нь мөнгө нь хүрэлцдэггүй. Сургалтын тэтгэлэггүй хүмүүс Австралид ирэхээсээ өмнө доод тал нь бэлнээр арваад мянган доллартай байх ёстой болдог. Төгcөх хүртлээ гадаадын оюутны өндөр зардлаар суралцахаас гадна санхүүгийн материалаа маш сайн бүрдүүлж байж оюутны виз авна.

Харин PR-н визэнд ямар нэг санхүүтэй хамааралтай материал бүрдүүлэх шаардлагагүй. Оюутнууд мэргэжлийн тал дээр дэлхийн түвшний сургалтанд хамрагдах боловч хичээлийн хажуугаар ажиллахад төвөгтэй мөн олон цагаар ажиллах эрхгүй тул практик дадлагаараа Мэргэжлээрээ ажиллагсадыг гүйцэхгүй.

Орлогын тал дээр бол харьцуулшгүй. Мэргэжилтэнүүд, ажиллагсад нь оюутнуудыг санхүүгийн хувьд ядуу давхрагынхан гэж үздэг. Иргэддээ суралцахад нь зориулж засгын газарын тэтгэмж өгдөг бөгөөд зээлээр болон хямд суралцах нөхцөлүүдийг нь сайн бүрдүүлсэн байдаг. Дотоодын оюутан гадаадын оюутнаас хямд суралцдаг тул хувиараа суралцасад PR авсаны дараа суралцвал Монголд их хэмжээний мөнгө хэмнэнэ.

Ур чадвартай ажилтан гэсэн төрлөөр PR авахын тулд хэлний төвшин гайгүй байх хэрэгтэй байдаг нь ихэнх Монголчуудад асуудал болдог ба мөн Элчингийн ачааллаас хамаарч 0,5-1 жил гаруй визний хариугаа хүлээх тохиолдол гардаг бол оюутны визний хариуг 3-4 сардаа багтааж өгдөг. Оюутны визний хувьд хэлний курсэд ирэхэд хэлний шалгуур байхгүй боловч урт хугацааны виз өгдөггүй, гэхдээ бусад төрлийн буюу бакалавр, магистрын оюутнуудын хувьд дундаж төвшний англи хэлтэй байх гэсэн шалгуур тавьдаг ба 2-с дээш жилээр суралцаж, боловсролын зэрэг авч чадсан хүмүүсийг 18 сар ажиллах виз болон Пи-Арын виз авахыг зөвшөөрдөг. PR визний шалгуурт тэнцэхгүй эсвэл авах сонирхолгүй түр ажиллах хүсэлтэй хүмүүст энэ нь зөв сонголт болдог.

– Би олон хүүхэдтэй өнөр өтгөн айлаас гаралтай. Би айлын том ба эцэг эх маань бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж, Монголдоо 2-с 3 газар давхар ажилладаг ч бүх дүү нарынхаа боловсролд хөрөнгө оруулахад хүнд байдаг л даа. Хэрэв би энэ визээр Австралид очвол дараа нь дүү нарыгаа аваачиж сургах боломж хэр байдаг бол

Та зөв зам сонгожээ. Австрали улс гэр бүлийхэнээ авчрахад хамгийн тааламжтай ханддаг газар тул гэр бүлийнхэний чинь аль нэг нь энд байдаг бол Монголд болон гадаадад боловсрол эзэмшихэд нь бусад ойрын хамаатнууддаа туслах бүх боломж бүрддэг. Мөн та ганц хоёр өдөрийнхөө орлогоор бүтэн жил дүүгээ монголд суралцах төлбөрийг нь даах боломж байдаг
Bachelor Student Ankhmaa. Real Story

– Delgerengui:

PR-н виз / 120 Онооны тест / OZ Greencard

NOTE: Асуултуудаа gegeen@yahoo.com хаягаар явуулна уу.

… Coming

27 Responses to “Австралийн Байнгын оршин суух виз”

  1. otgoo Says:

    ene hogiliin uzuurt gerel asaadag hen be? Odoo bur gadagshaa garii gj huchleed ch bolohgui yum. Mongold amidral baival hen gadagsh garii gj zorihov de
    Sariinhaa orlogo davsan zarlagatai……….tegeed ter ni erdiin heregleendee ch oligtoi hurehgui shuu……
    Bi bol Mongoloo uzen yadaj ehleed l bn shuu
    ajlaa hiigeed gaduur yavna, tanih hun bhgui bol tegeel nuguu hund surtal……..

  2. Ogi Says:

    PR visa tai hun citizenship avch boloh uu? Her udah ve?

  3. gegeen Says:

    Bolno. gehdee sonirhoj yavsangui ee. deehen uyed 3 jil huleedeg bailuu daa, odoo 4 jil ch biluu bolson baih. http://www.immi.gov.au -s orood Citizenship hesgiig ni haraa.
    esvel ene – http://www.citizenship.gov.au/

    Mgl-n irgenshilees hasagdana gesen ug shuu dee. Bas Australia-n tuuh, uneldeg zuils zergeer ni shalgalt ogdog gesen shuu! sanasnii zorgoor ed ch bish baihaa daa. huntei suusan humuus ch bas neleen huleej baij avdag baih shuu. lav at least 2 jil huleedeg baisan, ter hugatsaa ni bas sunahaar bolj baigaa duuldsan. oor meddeg humuustei ni holbogdson ni deer baih. english-r australian citizenship gej bicheed google-dchih. zaaval mglchuudaas asuuh albagui sh dee.

  4. deegii Says:

    Sain baina uu?Yunii ömnö nutag negtnuuddee saixan zövlögöö ögch buid gunee talarxaj baina.End neg zuiliig todruulj ögch tuslaach!Skilled workers buyu PR visa-d xuviaraa material burduulbel Australiin elchin ruu yavuuldag yum uu yadag yum be?bas materialaa oruulaxad todorxoi xemjeenii tölbör töldög yum bilee.Tegvel 2 xuuxedtei ger buliin xumuusiin neg n ger buliin busad gishuudee tölöölj ner deeree material burduulbel neg xunii tölbör tölöx uu,ger bul gej uzej 4xunii tölbör tölöx uu?todorxoi tailbarlaj ögch tuslana uu.Bayarlalaa.

  5. nswmongols Says:

    Talarhaliig huleen avlaa, bayarlalaa.
    PR visa-nii material-g internet-r lodge hiij boldog. ger buliinhenee visa-ndee duridaad gants application fee tolno. Main applicant ni 2000 garui dollaraa tolood, buh ger buliin gishuudee avchirch bolno.
    Tolbor ni zovhon application-ii fee gej yavdag uchraas ger buliin gishuud 1 visa-nd tsugtaa orson bol 1 l udaagiin gants orgodliin tolbor tolno. herev ta ooroo gantsaaraa visand orj irchiheed daraa ni busdiigaa tatah gej 2 dahi application boglovol dahin 2000 garuig tolno.
    http://gegeen.wordpress.com/2007/09/02/applying-for-pr/

    (Энэ төрлийн виз BEIJING, China-тай ямар ч холбогдолгүй. PR Visa Processing Centre нь зөвхөн Австралид /Adelaide, SA, Australia/ байдаг тул шуудангаар л харьцаад байхад болно.)

    Department of Immigration and Citizenship
    GPO Box 1638
    Adelaide SA 5001
    Australia

    delgerenguig: http://gegeen.wordpress.com/2007/09/02/applying-for-pr/

  6. Ogi Says:

    Junii umnu nutag negtnuud dee medeelel ugch baigaad bayarlaa. Australiad hamgiin erelttei iamar mergejliin humuus baigaa ve? PR- visa her udaj gardag ve? PR visa avahad sanhuugiin batalgaa shaardlagatai iu?

  7. nswmongols Says:

    http://gegeen.wordpress.com/2007/08/31/skills-modl-list/
    http://gegeen.wordpress.com/2007/08/24/skill-demand-list/

    deerh linkuud bolon shineer hevlegdsen nomon deer mongolchuudiin PR-r irj chadaj bui mergejluudiin tuhai duridsan baigaa. 99133215 -s nomnii talaar nemelt medeelel avaarai.

    Австралийн тухай ном худалдаанд гарлаа
    http://gegeen.wordpress.com/2008/05/29/book-about-australia-for-all-mongolians/

  8. deegii Says:

    PR visee avax gej Bejingiin elchin deer ochixdoo xelnii shalgalt test ugdug um uu?Er n ogt English-gui,gevch xeregtseetei mergejiltei,ochood xelnii surgaltand xamragdaj surna gesen shuu PR visa xusej bolox uu?Interneteer PR visa-nii materialaa yaaj yavuulax ve?xaash n?By Fax or E-mail?

  9. nswmongols Says:

    visa garsan l bol zaaval beejin geltgui haanaas ch hamaagui ochood avnaa. PR-n visa-g er ni english dundaas deesh baijeej avah magadlaltai baidag. employer sponsored buyu gereet ajilchinii visa harin gaigui. ta er ni iishee orj unshaagui yavaa bololtoi. orood ir:
    http://gegeen.wordpress.com/2007/08/19/2007/09/02/applying-for-pr/

  10. Baagii Says:

    Hi all. employer sponsored buyu gereet ajilchinii visa ene talaar medeelliinhee link=iig ogooch thanks.

  11. Chimkadr Says:

    Sain baina uu? Tanai webees mash olon heregtei medeelel olj avlaa. Bayarallaa.
    PR visa ger buleeree avahiin tuld ehner nohor 2 uulaa 120 onoo avsan baih shaardlagatai baidag uu? . Hervee nohor ni PR visanii bolzol hangaad visa avsan tohioldold ger bul ni ch bas PR visa avah erhtei bolno gej oilgoj boloh uu?

  12. gegeen Says:

    ali neg ni 120 onoo hurgehed l bolno. hosiin nogoo ni bas 120-onoonii shalguur davj baigaa bol ali negiigee visa-nd orohod 5 points nemj ogoh chadvartai gesen ug.
    ger buliin hosiin ali neg ni PR avchuul busad ni dagaldaj bugd PR-tai bolno.
    Yamar ch naidvargui, angli hel ch gui, mergejil ch gui humuus PR-tai huntei suuj PR avchihaad salah uzegdel bas mer ser baidag. yalangya philippin zereg ornii huuhnuud jinhene nohroosoo salj australia-d irj huntei suuj PR-tai bolchood, butsaad daraa ni huuchin philippin nohriigoo PR-r avchrah geh met zuils ih tohiolddog gesen hehe.

    PR-tai mongolchuudiig bas haniasaa salaad nadtai tur suuval tudun myangan dollar ogye geed harlachih geed hetsuu baigaa humuus ni utasdaad ih hetsuu baidag geseen, kkk.

  13. Chimkadr Says:

    Unetei medeelel ogsond bayarallaa. Nohor bid 2 ali neg ni l PR avahaar hootsoldohod boloh yum bna. Bid 2 odoo helnii shalguuraa davahad l 120 onoo hureh geed baigaa yum aa. Bid 2 neg huuhedtei. Bid 3 3-uulaa hamt yavah tohioldold horongiin batalgaa hed baih yostoi yum bol? Esvel nohriinhoo araas hagas jiliin daraa yavbal deer yum bolov uu? Hen hen ni ochood holoo oloh gej zudrehees aij baina. Bayarallaa. Amjilt husie.

  14. gegeen Says:

    PR visa-nd horongiin batalgaa hereggui ee. apply-dahad garah zardal l baigaa. skill assessment-n 500$ orchim, bas Visa-nii huraamj boloh 2000usd, 18-s deesh nasnii ger buliin hun helgui bol bas plus 2000 for english course, herev zuuchlagch holsloh bol zuuchlagchiin zardal geh metiin l yum baigaa.

    ireed holoo olohod chini zoriulsan http://www.centrelink.gov.au gej gazar baigaa. shineer iregsded tetgemj ogdog, bas huuhdiin mongo gej ogdog, mon ger buliinhen ni main applicant-aasaa hoish australia ruu orj irj bas bolno.

  15. medekhed iluudekhguy Says:

    Mongoliin surguuli tugssun khumuus uuriiguu golokh kheregguy. PR avakhad gol ni mergejliin unelgee (skill assessment) Australi dakhi erkh bukhii company-yudaar khiilgekh kheregtei baidag. Tukhailbal computeriin mergejiltei bol Australian Computer Society gesen company-iin web site-iig google-ees khailt khiin olood orokh kheregtei. Tegeed ter baiguullaga mergejliin assessment khiikhed yu yu beldej yavuulakh yostoi bichsen baidag, ter beldekh yostoi yumuudiig ni beldeed tulburiig ni tuluud kharyugaa 2 sar ochim golduu khuuledeg. Khervee tukhain baiguullag mergejil chini Australiin mergejliin tuvshind khurekheer bol chamd certificate olgodog ter chini l chukhal. Manai neg duu Mongoliin TIC-iin computeriin angiig tugssun, 4 jil ajillasan mongold, assessment khiilgesen, tegeed certificate-aa avchikhsan, deer ni buur nen kheregtseet mergejliin 10 points khurtel avakh erkhtei bolchikhson shuu dee. Mun tuunchlen onoo ni khurekhguy baigaa khumuus state sponsorship avakhaar apply khiikh ch mun amarklha, golduu online-eer application buglukh khergtei baidag “http://www.immi.gov.au/skilled/general-skilled-migration/176/nom-state-terr.htm ” ene uruu orood state-iin site uruu daraad online-aar apply khiikh kheregtei. Bukh yum ni khangadsan bol bas taniig sponsordoy ta 45 khonog dotor PR-t apply khii gesen baidag. Ene ni yu gesen ug ve gevel state nomination-iin 20 points ta uuriinkhuu tsugluulakh onoo deer nemj bolnoo gesen erkhiig ugch baina gesen ug. PR -iin visa-d apply khiikh tuld gol ni IELTS 6.0 dood tal ni avakh kheregtei baidag. Zuvkhun relative sponsor khiij baival neg visa turul (3 jil) ni IELTS 5.5 zuvshuurdug khervee ta English course-d erkh bukhii khelnii baiguullagad ni tulburuu tulchikhsun bol gej (online- deer ali baiguullagatai kharitsakh khyag baidag). State sponsor-iinkh uul bas IELTS 5.5-tai sponsorddoj magadguy baidag ch odoogoor ted ene IELTS 5.5 (concessional competent English)-d oroltsokhguy gesen baigaa yum bilee. Tiimees state sponsor-d bol IELTS 6.0-toi khumuus zuvkhun 120 onoo chini khurekhguy baigaa tokhioldold l apply khiivel kheregtei yum baina lee.

  16. medekhed iluudekhguy Says:

    chimkadr-t ugukh zuvlulguu gevel 120 onoo chini khurch baigaa bol apply khii, sankhuu chini $20-25000 deesh baival zugeer. Gol ni PR visa-tai khumuus irsen doroo ajlaa ter bolgon khurdan olj chadakhguy baij magad gesen zorilgoor “ta kheden $ Australia uruu oruulj irekh ve” gesen asuult baidag main application form deer chini. Teren deer A$20-25000 gesen yum bichikh ni zyutei bolovuu, bas bank bichig davkhar shaardaj magad beldeed yavuulbal zuger khamtad ni . Aplivation chin 6-14 sar bolj gardag. Bukh yum chini belen bol 6 sar bolood l garchikhna gesen ug. Yum chini dutuu bol tegeed l udaashirna. Mash olon khun apply khiideg tul ingej udaashirdag yum shig baina lee. Odoo khoyor uur tuv baidag bolson PR visa application avdag. Khervee online-eer apply khiij baigaa bol Brisbane tuv uruu material chini ochno, paper application khiij baigaa bol Adeliede -d khuleej avch baigaa.

  17. medekhed iluudekhguy Says:

    PR avakhad 120 onoo tsugluuldag onoo bolgonoo batlagaajuulsan baikh kheregtei boldog. Ekhniikh ni 4-60 onoo “mergejliin unelgee”. Ene onoog 120-n onoondoo tsugluulakh erkhiig chini Australiin erkh bukhii mergejliin baiguullaguud chinii burduulsen material deer tulguurlaj ta “pass khiilee esvel pass khiij chadsan guy” gesen certifiacte ugdug (deerkh zakhiag unsh). Pass khiivel ta 40-60 points meduulekh erkhteiu bolno gesen ug, chadaaguy bol erkhguy gesen ug. 40-60 onoog aliig ni avakh ni mergejlees shaltgaal uur uur baidag. Accountant, Computer merggejilten engineer-uud 60 ponits avdag, Agricultural Scientist 50 gekh met. Za computeriin mergejliin khun mergejil assessment -ee davchval 60 onoogoo meduulekh erkhtei bolood, deer ni bas nen kheregtseet mergejliin 10 onoog meduuleg khiikh uguy g bas tukhain certifiacte deer chini durdsan baidag, terend bas pass khiisen bol 60 onoo deeree 10 onoogoo meduulekh kheregtei bolnoi gesen ug. Tegeed nas chini 29 nasnaas doosh bol 30 points meduulekh erkhtei gesen ug ingeed 70-30=100 onoo tsugluulakh erkhteiu bolno gesen ug. IELTS chini khamgiin dood tal ni 6.0 bukh section deer baikh yostoi (realtive sponsordooguy bol), mongold baidag IELTS avdag khelnii tuvuud deer shalgaltaa uguud onoogoo sonokh kheregtei. IELTS 6.0-oo avchval odoo ta 15 points nemj meduulekh erkhtei bolno gesen ug 70+15=11 points-toi bolloo. Za tegeed mergejleeree 2-4 hil ajillaj baigaa bol (odoo ajillaj baigaa bol) 5-10 onoo avakh erkhiig meduulekhg erkhtei bolno, eniig meduulekhiin tuld alban gazraas todorkhoilolt avakh kheregtei, kher khugtsaand ajillasan, full time baisan esekh, yamar position deer ajillaj baisan, dood tal 5 gyutetgej baisan uureg gekh met buukh zyuliig durdsan baikh kheregtei baidag. Ingeed tanii onoo 120-125 points bolchvol odoo ta PR visa-d apply khiikh shaardlagiig khangalaa gesen ug, uuruur khelbel visa-d apply khiij bolnoo gesen ug. 120 onoo tsuglarakhguy baigaa bol PR-d apply khiivel ekhleed tulsun $2100-ooroo shatna gesen ug.

  18. ari Says:

    bi muisiin mongol angli sudlaliin 3angi bi australia yabah huselti bn. zaabal togood ajillasan bh estoi yu nadad zoblooch

  19. gegeen Says:

    tsalingui dadlaga hiisen, part time-r ajillasan zereg buh tsaguudiig ajillasand tootsood yavnaa. ali neg baiguullagaas ajillaj baisnaa batlah todorhoilolt avch chadahgui yu tee

  20. zaya Says:

    bi neg ym asuuh gesen yma bi odoo 18 nastai ajliin turshlaga ezemshsen mergejil gd ali ali ni bgui tm blhoor PR hootsoldoj boloh bolvuu helnii tuvshin bol sain

  21. ondy Says:

    Би Computer Science чиглэлээр Энэтхэг улсад сургууль төгсөөд одоо 2 жил хагас мэргэжлээрээ ажиллаж байгаа. Online assessment хийгээд үзэхээр 130 оноо авч байна. https://www.migrationexpert.com/ гэдэг сайтанд бүртгүүлж assessment хийж үзсэн юм л даа. Цаашдаа визний зөвлөгөө энэ тэр гээд явахад 399USD төлөх хэрэгтэй юм байна. Энэ сайт нь хэр найдвартай бол, яаж хөөцөлдвөл хамгийн хялбар хурдан байх бол зөвлөгөө өгч туслаач.

  22. nswmongols Says:

    ta zaaval agent holsolmoor baigaamuu.

    ta yarch yamar negen tolbor end tend toloh geed hereggui. naad site-n chini huvid yamar ch gesen http://www.themara.com.au -d burtgeltei l garuud. gehdee mglchuud ene gazraar uilchluulj suid bolj baigaagui baihoo. ta ooroo english saitai yum chini http://www.immi.gov.au -s ehleed sain unshsan ni deer. tegeed biye daaj hootsoldohod hetsuu sanagdval http://gegeen.wordpress.com/2007/07/31/visa-services/ endees harj baigaad ooroo agentaa songoj bolno.

  23. ondy Says:

    za bayarlalaa, oroldood uznee.

  24. ondy Says:

    Дахиад тодруулах юм байнаа. Skill assessment хийлгэхийн тулд заавал 4 жил ажилласан байх шаардлагатай юу. MODL жагсаалтанд байгаа мэргэжлээр ч гэсэн? Ажилласан жил хүрэхгүй байвал яах вэ?

  25. gegeen Says:

    yadaj 3 jil ajillasan baih heregtei baidag l gesen. gehdee garuud argaldag l yum shig baileeshdee. ta ooroo migration agentuudtai sain mass-laad uz l dee

  26. xvrlee Says:

    bi uul uurxain chigleleer ajildag ym


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: