10-Living in Australia

Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал

Байнгын оршин сууж, ажиллаж амьдрах, хямд суралцах эрх

Энд үүнийг PR – Permanent Residency гэж хэлж заншсан байдаг юм. Австралийг сайн мэдэхгүй хүнд Америкийн ногоон карт шиг гэхгүй бол ойлгодоггүй юм байна билээ.

Ажил хийж хэдэн жилдээ хэвтээд цөөн доллар хураачих санаатайг хэлэх үү, ахиад л визний асуудалаа цэгцлэх арга чарга хайхад туллаа. Монголдоо бас нэг юм хийчихмээр бодсон санасан юм их л байдаг, банкны систем маань эрүүлжиж дуусаагүй, зээлийн хүү гэж тамтаггүй байгааг хэлэх үү, хур хөрөнгөтэй баян биш болохоор чинь эхлэл хөрөнгөө хямдавтар олчихмоор байдаг. Уул нь сая найман сарын сүүлээр Монгол дахь зээлийн хүү овоо л буурсан байна, дагаад хадгаламжын хүү нь ч бас буучихсан л байна. Гэхдээ дажгүй ээ, байдал дээрдэж байна л гэсэн үг. Энэ зурвас үеийг нь ашиглаж амжсан хүмүүс, эртхэн байр саваа бэлдсэн, эрт гадагшлаад одоо буцаж байгаа хүмүүс л харин өөрсөддөө баярлаж явах хэрэгтэй.

Би ч бас дутаад байх юу байхав, гадны санхүүгийн ертөнцтэй танилцлаа, Монголтойгоо харьцууллаа, гадны зээлүүд ч их авлаа. Австралиас нь зээлийг нь хамчихсан юм чинь бултчихалтай нь биш дээ, бас хэдэн жилдээ хэвтээд хадгаламж энээ тэрээтэй болчихмоор ч байдаг. Тэгээд ур чадвартай гадаадын ажилтан гэсэн төрлөөр Монголоос өргөдөл өгч визэнд ордог юм байна.

PR – Энэ визний талаарх Асуултын хариу: You can ask how to get

PR – Ур чадвартай ажилтанаар ирмээр байна уу: You can also do it

Ер нь бол монголоосоо гарч үзээгүй нь хамаагүй залуувтар, хэл устай, мэргэжлээрээ Монголдоо ажиллаж үзсэн бол энэ төрлийн визийг гайгүй өгчихдөг юм гэнэ. Надаас өмнө авч байсан хүмүүс 98%-н баталгаатай бүтдэг виз энэ тэр гэж их л рекламдсан боловч одоогоор тэр талаар баттай эх сурвалжаас олж хараагүй л явна. Уул нь гадаадад маш богино хугацааны зорилготойгоор гарсан, Австралид удаан амьдрах бодолгүй төгсөгчид нь Австралид 18 сараар ажиллах эрхийн түр виз аваад хэвтээд байдаг л юм билээ. Ихэнх нь болж өгвөл дээрх визийг нь авчих гээд сонирхоод байдаг шиг байгаа юм. Эсвэл Австралийн ажил олгогчоор дамжуулж гэрээгээр ажиллах визээр шууд Монголоос ирдэг хүмүүс их байдаг.

Life is Good, never been that good before

Юутай ч жил болгон л болдог юм болдогоороо болж байгаа бүх доллараа баглаж аваад Монгол руугаа явдагаараа явж сайхан амараад Улаанбаатарт өөрсдийн буцаж ирэхээрээ амьдрах байр саваа худалдаж аваад, нэгэнт Австралийн элчин нь Монголд байхгүй тул далимаар нь бас Сингапурт буудаллаж визээ авангаа, жинхэнэ баян хүн аятай хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө holiday-гээ (амралтаа) өнгөрөөж үзсэн дээ. Синга-д хаагуур тэнэж юу үзсэн нь Австралитай хамаагүй тул ингээд орхиё.

Ер нь Австраличууд гэлтгүй баян орны иргэд энд тэнд өөр улсад очиж гэр бүлээрээ амарцгаадаг. Ямар ч байсан манай залуу гэр бүл анхныхаа гэр бүлийн төсөвөөс зарцуулж гадаадад нь амралтаа эдэлцгээсэн нь энэ болой. (Мэдээж монгол явж таньдаг хүмүүсийнхээрээ идэж ууж, байрлаж байгаад ирсэнийг тооцохгүй, бусдын зардалаар энд тэнд очсоныгоо бас амралтанд тооцоогүй.) Хөөрхий хэдэн монголчуудад маань ингэж дургих гэхээр тоолдог хэд нь ч байх биш, хүн үнэмшиж визээ өгөх ч биш дээ. Улс оронд нь очихоороо бултаад хэдэн долларыг нь хууль бусаар монгол руугаа зөөчихнө гээд дургүй л байдаг байх.

Бид яагаад энд хэсэг байхад тулав гэвэл монголдоо учиргүй хүнд хэрэгцээтэй, мундаг хүмүүс болж амжаагүй байсан болохоор хэрэггүй зэврээд, дээрээс нь 10 жил давхар ажлууд хийгээд ч байрны мөнгө цуглуулж чадахааргүй байсан. Монгол маань хөгжчихсөн улсын тоонд ордоггүй болохоор хүмүүс нь өөрсдөө хөгжөөгүй, хөгжил гэдгийг Холливудын хийсэн хэдхэн киногоор л мэддэг, хөөрхий хэдэн юм л хөмөрсөн тогооноосоо өөр төсөөлөлгүй явдаг байсан шиг байгаа юм.

http://gegeen.wordpress.com/2007/10/29/why-we-r-overseas/

Киноны амьдрал, бидний байж байгаатай нь харьцуулахаар амьдрал ядуу, уруу дорой байгаа юм шиг санагдаад сэтгэл сэвэлзээд, гараас ч юм гарахаа болиод ч байх шиг. Хөгжөөгүй хүнээр, хөгжил гээчийг чинь сайн мэдэхгүй байгаа хүмүүсээр хөгжсөн орныхтой адил юмнуудыг, эсвэл давж гарсан юмнуудыг хийлгэх гэж хэд ч тонгочоод нэмэргүй. Хөгжилд хүргэчихээр юм хийж чадахгүй байхаар чинь хөлс хүчний маань үнэлгээ нь ч бас таарсан л юм байж таараа. Хөлсөндөө тааруулж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гээд хөнжил гуай нь хүрэлцэхгүй өөрсдийгөө яая гэж байж юун нөгөө хайртай дуртай Монгол манатай л явдаг байсан байх. Өнөө маргаашийн талх тариа, толгой хоргодох газар л бодогдохоос биш өөрчлөлт, шинэчлэлт, өөдрөг сайхан хөгжил цэцэглэлтүүд чинь их л хол сонсогддог байлаа даа.

Who is behind all this

Гэтэл гадаадын супер бүтээлүүдэд гар бие оролцоод ирэхээр л хэн цаана нь байсан нь жинхэнэ илэрч байгаа юм даа. Ядуу орнуудын төсвөөс хумслаад, ази энэтхэгээс мэргэжилтнүүдээ импортлоод хэдэн сэргэлэн гарууд ёстой буцаагаад маниуст хөгжсөн орны технологи ч гэх шиг юм яриад л шахдаг байсан байж шүү дээ. Ялгаагүй л баян хүн, ядуу хүн гэж байдагтай адил баян улс ядуу улсуудын хоолыг булааж цуглуулах бол байдаг л зүйл юм шиг байна. Тэр уран сайхны аргаар кинон дээрээ үзүүлдэг гадаадын тансаг амьдрал нь цөөхөн сэргэлэнүүдэд нь л заяадаг юм байна. Манай Монголчууд ч гадаадад гарахаараа Монголоосоо хүндхэн амьдралаар амьдардаг бололтой хөөрхийс. Харихаараа л хангайгаар нэг цацахаас гээд харамлаж нарийлсан хэдэн юм л өөд уруугүй, өдөр шөнөгүй мөлхөж, мөнгөө хийх гээд харийнханы боол, зарц болж гүрийцгээдэг бололтой байна. Эх орондоо эзэн суухаа мэдэхгүй, мэддэг болох гэх хичээхгүй шинжтэй. Монголд сайхан амьдрах нь гадаадад муухан амьдрахаас хэдэн сая дахин илүү.

Тэр байтугай гадаадад сургах хангамж өндөртэй тэтгэлэгийг зөвхөн төрийн албан хаагчдад олгоод байгаа нь гадаадынханы асар том бодлого байж ч болно шүү дээ. Төрд гарсан Монголын томчууд гадаадынханд хэрэгтэй шийдвэр гарахад нөлөө үзүүлж чадахаар харагдаад ч байгаа юм билүү. Эцсийн эцэст Монголыг Монголчуудаас өөр хэн жинхэнээсээ хайрлав гэж дээ, аварга акулууд ашигт малтмалаас өгсүүлээд л ангалзаад, өнгөлзөөд эхэлчихсэн л байна даг. Арчаагүй юм болохоор ашгаа монголдоо наагаад, алтаа өөрсдөө ухаад суух чадалгүйдээ гомдохоос ч биш яахав. Үүнд бусдын буруу байхгүй. Ч.Хvрэлбаатарын тухай

Австрали Монгол 2 хоорондоо тийм ч их холболдож, хэлхэлдэж сүйд болдоггүй байсан байж, хэдэн тэрбумаар үнэлэгдэх орд газрууд, байгалийн баялаг, нөөцүүд илэрсэнээс хойш гэнэтхэн л элчин байгуулахыг зөвшөөрөөд л, Монголыг Австралийн хөрөнгө оруулагчид нь сонирхоод л, юу л хийцгээгээд байна даа. Бид нарыг гадаадуудаас давж сэтгэдэг болоход Бурхан болон бурхныг шүтэгчид тусалж чадах болов уу, хэхэ. Бурхан өөртөө тусалдаг хүнд л туслаад байдаг сурагтай. Төрөө засах гэж сонгогдсон ард түмний маань элчүүд төрөө зараад байна уу, төсвөөс хумслаад байна уу, мэдэхгүй ээ. Хэдэн сэтгүүлчдэд маань л их хардагдаж, сэрдэгдээд л яваа шинжтэй л байх юм даа, хэхэ.

******************************************

Гайгүй ээ, тэгж байтал ганц би гэлтгүй хэдэн монголчууд ясаа гартал, цайртал, үйртэл эх орныхоо төлөө зүтгээд эхэлбэл гадаадынхан Монголд ирж харлах гээд цувах цаг одоо эс гэхэд миний хойч үеийнхэнд ирэх л болно. Урд хөршийн ядуус бидэнд зарцлагдаад эхэлчихлээ, өшөө ч даврана шүү хэдүүлээ. Энэтхэг, филиппинүүд, азийн жижиг орнуудын сор болсон ажилчидыг нь сонгож авчрах боломжтой болоод ирэхээр Монгол хүн Монголоосоо гарах шаардлагагүй болж, Монгол хэл сурах гээд гадныхан бидэнд мөнгө төлөх мөчийг хэзээ хэзээгүй хэн нэгэн монгол үзэх гээд байна гэдгийг би яг мэдэж байна. http://tbg.torama.ru/

Яагаад гэвэл үүнийг бодит биелэлээ олж болдогийг баталсан харь хүмүүсийн, харь улсын амьдрал дээрх жишээнүүд өдөр тутам, яс маханд минь мэдрэгдэж, харагдаж, үзэгдэж, батлагдаж байна. Болдог юм байна, болгохын төлөө явах ёстой юм байна, явж ч байна. Тэгж ярьвал Англи хэлний гарал үүслийг судлах юм бол ядуусын, боолчуудын хэл байсан юм гэсэн шүү. Угсаа гарал сайтайнууд нь Францаар ярьдаг байж байгаад даанч тоо нь цөөдөөд идүүлчихсэн болохоос. Монгол хэлээ Англи хэлтэй өрсөлдүүлэх нь ч хаашаа юм, гэхдээ л Солонгос, Япон хэл сурдаг шиг улс гүрнүүд манай хэлийг мэддэг болоод эхэлбэл гоё шүү дээ. Харь оронд эх хэлээр маань ярих гэж оролдоод яваа гадаад хүн тааралдана гэдэг ховрын юм байхаа болиод эхэлбэл харьд ядаж нутгаа санаж буй хүмүүст голоо зогоох юмтай зүгээр л байх.

******************************************

Юм гэдэг учир жанцантай, Жанцан гэдэг чинь манай өвөө шүү дээ гээд л Амбий шиг хадуураад явах гэж байна. Юун дээр зогслоо, аан тийм.

Бид анх их л жижигхэн зорилготой ирсэн ч одоо бол зорилгоо томруулах чадамжтай болсон гэх үү дээ. Одоогийн байдлаар бид нэгэнт өөрсдийгөө Монголд байтугай үнэлэгдэхүйц хэмжээнд бэлдлээ, орон гэрээ ч төвхнүүллээ, бидэн шиг хүмүүс л Монголд цөөдөөд байгаа гэдгийг мэдэрч байгаа болохоор бид Монголдоо харих нь мэдээж. Цалингийн төлөө биш хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдөж, дуртай мэргэжилээрээ хүссэн бүхнээ хийх чадалтай, цаг завтай, боломжтой болохын тулд бүгдийг хийсэн дээ.

http://gegeen.wordpress.com/2007/09/05/development-gateway/

Life in Australia
Нэгэнт харь улсад удаан байгаагийн зорилго тодорхой. Ядуу монголчуудын нэг нь цөөхөн хэдхэн доллар хийчих санаатай л харийн нутагт давчидсанаа гайхаад харсан зүг рүүгээ сандчин гүйдгээс хойш Монголд хэрэгжүүлчихээр элдэв санааг өлөнтөн хайх маягаар өдөр хоногийг өнгөрөөн, бас ч үгүй халууны харшилтай ханиа дагаад, хадгаламжаа ихэсгэж, зардалаа бууруулах гэж нөгөө муу барууныхны байгаа мөнгөө багсайтал нь сэгсэрдэг халуун нь дэндүү Gold Cоast-оо орхиод олон монголтой, орлого өндөртэй Сиднейг зоривоо. Өртөгөөрөө ч Азидаа нэлээн дээгүүр эхний 10-т л цохиж явна лээ. Интернетээс хайгаад үзээрэй. http://gegeen.wordpress.com/2007/08/01/oz-top-expensive-city/

Бидэн шиг эх орноосоо хол яваа хүмүүст хаана амьдрах нь чухал биш, гол нь түрхэн ч атугай орлого өндөр байх нь л чухал байсан тул хэсэг амьдарч мөнгө цуглуулах зорилгод маань Сидней хот гайгүй сайхан таарч байсан гэхэд болно. Одоогоор Араб хэлтэй Дубай гээч газраас өөр эндэхээс өндөр орлоготой ажил санал болгох улс олдоогүй л байна. Англи, монгол хэлээ ч бүтэн мэдэхгүй байж Англи хэлгүй улсад очиж далайн гахайн хэл сураад явж байна ч гэж юу байхав. Хүсч байсан бүх юмандаа хүрсэн болохоор бас жаахан мөрөөдөлөө ахиулаад Америк, Англид мэргэжлийн ажлын саналууд авсан боловч Австралиас бага орлого амлацгаасан тул шийдэж төвдөхгүй л яваад байгаа.

Зорилгоо тодорхойл

Биднээс ӨӨР зорилготой хүмүүсийг наашаа чангаах бодол алга. Юм сурах гэж буй хүмүүс өөр хямд өртөгтэй хотууд сонирхоод үзэхэд гэмгүй. Австрали улс нь Англи, Америкийг бодвол сургалтын төлбөр хямд, оюутнуудын орлого олох боломж өндөр ч, боломжыг ашиглаж чаддаг, чаддаггүй хүмүүс гэж байдаг тул олон цагаар ажиллахгүй, орлогоо дотороосоо олохгүй хүний хувьд Сиднейгийн зардал нь төсөвөөсөө даваад талийх байх.

Гэхдээ Сиднейгийн олох, xэмнэх боломж нь бусад хотоо бодвол арай өндөр, ихэнх монголчууд олон өрөө байр түрээслээд дундаа мөнгөө хувааж төлдөг. Түрээс нь бусад мужаасаа 2-3 дахин үнэтэй болохоор учиргүй тэгж ганц айлаараа байсангүй гэж гадуурхаад байхгүй юм. Гэхдээ жижиг хотынхон угаасаа цөөхүүлээ болохоор цуглаж амьдрах боломж муу, ажлын олдоц тааруу. Бүр их жижиг хотуудад ажил огт олддоггүй л гэсэн. Австралийн хотуудыг том жижигээр нь юм уу Монголчууд их байдгаар нь ялгах юм бол эхлээд Сидней, Мельбурн, Брисбен, Перт, Аделейд, нийслэл Канберра, Гоулд коаст, Калгүүрли, Харвей бей, Тасманий хотууд гээд л зөндөө л урт юм болох байх даа.

Decide what’s better for you

Юутай ч бид бусад хүмүүс юу ч гэж байсан өөрсөддөө зөв санагдсанаа л хийгээд явахыг боддог, яаж ч хичээгээд Монгол хүмүүс юм болохоор Австралижаад, Австралиуд шиг цацаад, ардах урдахаа бодохгүй, аав ээжээ ачлахгүй, ах дүүсээ харж үзэхгүй, амь амиа борлуулцгаагаад, амгалан сайхан амьдарч сурахгүй байгаа болохоор бусад монгол залуустаа өөртөө зөвийгөө л хийгээд явсан нь дээр юм билээ шүү л гэж зөвлөдөг юм. Ард иргэдийгээ австраличууд шиг аз жаргалтай амьдардаг болгохын тулд асар их хөдөлмөр шаардлагатай байгаа харагдаж байнаа. Ангайгаад хэвтэж байдаг мангаанууд үүнийг яаж ч ойлгохов дээ. Ажил хийж үзээгүй хүмүүст бол бүр юу ч гэж хэлээд нэмэргүй, Австралижаагүй нь тэнэг монгол, Австралижаад төрөл арилжсан Монгол биш болсон нөхрүүд л ухаантай МОНГОЛ болчихсон л тууж явдаг шиг байгаа юм. хэ хэ.

http://gegeen.wordpress.com/2007/10/09/must-know-by-mn/

Гадаадад байгаа Монголчуудын НЭГ-дүгээрт тавих эрхэм зорилго бол эртхэн эх орон руугаа буцах боломжтой болох явдал юм.

http://www.orloo.info/index.php?option=com_content&task=view&id=2506&Itemid=119 (Харьд одсон, одохоор завдаж байгаа залуустаа хандаж хэлэх үг! )

Яах гэж гадаадад гардаг нь ойлгомжтой, тэгвэл яагаад буцах ёстой нь бүр ч ойлгомжтой. Та эрт орой хэзээ нэгэн цагт хүссэн төвшиндөө хүрч, их эзэн Чингис хаан шиг үүнээс цааш газар үгүй ээ гээд сууж байх мөч ирнэ гэдэгт итгэдэг биз дээ. Бид өссөн төрсөн эх орноо, Монгол хүн гэдгээ мартаж болохгүй байх. Та ээжээсээ илүү эмэгтэйг олж харлаа гээд ээжээрээ сольж чадахгүй нь үнэн. Хүн эцэг эх, эх ороноо сайн ч муу ч байсан хайрлах л ёстой байдаг юм байна. Хайрлахгүй ч байсан, хажуу хавиргаараа ч болов хатуу хөтүү, халуун хүйтнээс халхалж хамгаалаад, харийнханаар тарамдуулахгүй шиг хариуцлага гэсэн зүйлийг мэдэрч л байх үүрэгтэй байх. Зүрхнийхээ гүнд чандын чанд нуусан ч гадаадад байхгүй, гадаадаас олж чадахгүй зүйлс хаа нэгтээ үлдсэнийг ухамсар чинь биш ч сэтгэл зүрх чинь шивнэж л байгаа. Тэрийгээ сонсох сэхээ ороогүй яваа бол найз минь чи замдаа явна. Замынхаа төгсгөлд хүрэхээрээ мэдэх цаг ирнээ. Ирүүлэх хугацааг чинь богиносгох юм амьдралд чинь олон тааралдах болтугай.

Ашиглагдаагүй Нөөц болон Хэрэгцээгүй мэдлэг
Австрали найзууд маань дансандаа ганц мянгаас дээш долларын баланстай байж үзээгүй шахуу л гээд ам булаалддаг. Тэгвэл нарийн тоо хэлэх шаардлагагүй ч Австрали дахь ажилчин Монголчуудын дансанд овоо олон арван мянган доллар эргэлддэг гэвэл Австраличууд нь ч айхаар тоо шүү. Даанч бидэнд түүнийгээ зөв үржүүлэх мэдлэг, чадвар их хомс. Нийлээд нэгдэх тал дээр бол бүр ярилтгүй. Санхүү, эдийн засагаар зөндөө л нэвтэрхий, гадаад дотоодод төгсөх юмыг нь бүгдийг нь дүүргэсэн Монголчууд хүртэл мэргэжлийн тал дээр амьдралд хэрэгтэй зөвлөгөө өгчих чадвар дутагдаад байгаа харагдах юм. Алийн болгон хар ухаанаар явах ёстой юм бэ.

Professional Consulting Firm энэ тэр сонирхох хүн гараад ирвэл зүгээрсэн. Financial Advisor, Life coach, Motivator гэх мэтийн зөвлөгөөгөө зардаг, сургалт явуулж мөнгө цохидог, ном товхимол гаргадаг, сонингийн булан хариуцдаг, зөвлөгөөний утас ажиллуулдаг, мэддэг, дуртай хүнд нь амархан ажил зөндөө л байдаг болсон байна шүү цаана чинь. Сурч сурчихаад сурсаныгаа зэврүүлээд гадаадад хэвтэх хэнд хортой вэ. Мэдээж та ганц өөрийгөө л гэж бодож байгаа байх. Гэтэл бүхэл бүтэн Монгол улс чинь иргэн таны хийгээгүй бүтээл, ашиглаагүй хөдөлмөрийн чинь төлөөсийг үүрч, таны орон зайгаар дутдаг юм байна.

Who is laughing at last

Одоогийн байдлаар бидний асар богино хугацааны амжилтыг эвдэх залуухан монголчууд Австралид цөөн байгаа тул биднийг сайн мэдэхгүй шинээр ирэгсэд шилмэл үүлдэрийн, тусгай төрсөн хүмүүс шиг л харьцдаг. Цөөхөөн хэдхэн жилийн өмнө анх ирэхдээ биднийг тэднээс долоон доор, мөрөөдөлөөс өөр юу ч байхгүй, боловсрол, хэл усаар Австралид гологдонцорууд, шинэ байтугай хуучин машин ч унаж үзээгүй, орон гэргүй, хүнд хэцүү амьдралтай байсаныг мэдэхгүй болохоор аргагүй байх л даа. Бид нар ч элдэв хээ хуартай улс биш болохоороо Австрали дахь Монголчуудтайгаа наануу цаануутай, найзалж нөхөрлөөд л, боломжоороо бие биенийгээ, шинээр ирэгсэдийгээ тулж түшээд л явахыг боддог юм.

Сидней рүү AUSAID-н буюу Австралийн засгийн газарын тэтгэлэгтэй Монгол оюутнууд зүглэх нь илт буураад байгаа. Сиднейд амьдрах өртөгийг нь тэтгэлэг нь гүйцэхээ болиод байгаа л гэж дуулдсан шүү. Бас гэр бүлтэй, үр хүүхэдтэй улсын асуудлыг бусад мужаасаа илүү уян хатан зохицуулж чаддагүй болохоор тэр байх.

Үр хүүхдээ үнэгүй сургуульд сургая гэвэл WA, SA, QLD мужууд дээр. NSW түр байгаа хүмүүсийн хүүхдүүдээс жилд 4500 доллар хүчээр авч сургуульд явуулдаг юм билээ. Сургуулийн насныхан буюу 5-с дээш насныханыг гэрт нь түгжих боломж байхгүй, заавал сургуульд мөнгө төлж цөлнө.

http://gegeen.wordpress.com/2007/08/30/kid-and-future/

Сиднейгийн хүүхэдтэй түр визний Монголчуудыг их л юм үүрч, даван туулж явна даа л гэж бахархдаг юм. Бодохоос халширдаг. Бид байнгын оршин суух эрх авсан болохоор манай зулзагууд цэцэрлэгт тал үнээр, сургуульд үнэгүй гэх мэт давуу талуудтай бас цалинтай. Тэр нь Монголдоо насаараа зүтгэсэн ТОМ албан тушаалынханы сарын цалинг овоо олон дахин нугалахаар тоо гарна. Эцэг эхийнх нь орлогоос бас хамаардаг болохоор бусад Австраличуудын хүүхдүүдээс олон дахин бага авдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл манай бяцхан бүлтүүшүүдийн эцэг эх нь дундаж Австраличуудаас өндөр орлого олсон гэсэн онц ноцтой хэрэг тарьсан байгаа юм. Тийм болохоор үр хүүхдийнхээ цалинг хүртэл хасуулсан том ялтанаар тодрох шахаад л явцгааж байна. /Анх ирээд орлогогүй байх үедээ л иймэрхүү тэтгэмжүүд түр авч болно. Дараа татвараа бодуулах үеэр чинь бөөн өрөнд оруулсан байдаг юм билээ. Авсан мөнгөө буцааж бүгдийг нь төлнө. Бас орлогоо үргэлжлүүлэн олоод эхэлбэл тэгээд л хүүхдийн мөнгө энээ тэрээг олж авна гэж ёстой найраагүй дээ./

Сидней хотод

За тэгээд бидний ирсэн Сидней гэж хотод нь идэж уух нь ч Монголоос хямд олдох юм, агаар ус нь ч манай гэрийнхэнд зохицож байна гэж жигтэйхэн, орлого нь ч бусад хотоо бут цохихоор өндөр юм, өөдтэй байвал ажлын зар нь ч элбэг юм. Баярлан бахадсан хүн зорилгодоо хурдан хүрэх замдаа уухайлан орлоо доо.

Бидэнд ч нэгэнт л Монгол маань л биш бол ямар ч улс ялгаа байхгүй аль болох богинохон хугацаанд ахиухан мөнгө нь л олдоод эртхэн харьж болж л байвал хэсэг зууртаа халуун газарын хонин гүрвэл нь болсон ч бууж өгөхгүй гэж бодож байсан тул борц болтолоо борлохдоо тулсан ч Алтан эрэг дээрээ /Gold Coast-доо/ хэвтэж болох байсан ч Австралид ажилласан туршлагагүй гэр бүлийн маань хүн мэргэжилийнхээ талбарт зэвэрч, нутагтаа хариад Монголдоо хэрэгцээгүй нэгэн болж хувирах асуудалтай тулгарч мэдэхээр байсан тулд том хот зүглэх нь зөв байсан гэх үү дээ.

OZ dream is coming true

Төлөвлөсөн ёсоор болж манай хүн Сиднейд мэргэжлээрээ нэг юм олж аваад өнөө маргаашгүй л нутаг буцна гэж дарамтанд оруулахаа зогсоож хэсэг амсхийх аз тохиосон доо. Нөгөө зөвхөн Монголдоо гээд цээжээ дэлдээд байсан хүн чинь гадаадад гарсаны давуу талыг хэрхэн бүрдүүлдэг талаар жаахан ойлголт авч эхэлсэн шиг байгаа юм. Мэргэжлийн ажил хайх чадвар (Resume, Cover Letter, Search, Email contacts …) маань үүнд хэрэг болсон ч энэ нь зөвхөн цалинтай ажиллах санал авахад хамгийн ихдээ 50 хувийн л нөлөө үзүүлж чадахаар байсан. Цагаа тулаад ярилцлага өгөх, өөрийгөө зөв илэрхийлэх, мэргэжлийн тал дээрх сүүлийн үеийн шинэчлэгдсэн зүйлүүдтэй танилцсан байх, гадаад хэл дээрх ярианы чадвар, харилцаанд зөв оролцох урлаг гэх мэт уг хүнээс нь өөрөөс нь хамаарах юм бас их байдаг юм билээ. Ажлууд их олддог байсан ч манай хүн ярилцлага өгч сурталаа бас нэлээд хэдэн сар болсон юм даг.

Ажил хайж үзсэн хүн гэдэг нь ажил олгогч биш, виз хөөцөлдөж үзсэн хүн гэдэг нь виз олгогч юм уу визэнд зуучлагчийн чадвартай гэсэн үг биш тул зарим хүмүүст ялгаж салгаж ойлговол зохих зүйлүүд их байх шиг байдаг.

Одоогоор бид ер нь өөрсдөөсөө илүү гарч Монголоос хүн хар авчирч Австралийн дээд сургуульд сурахад нь санхүүжүүлнэ ч гэх шиг өөрсдөөсөө ч том юм мөрөөддөг болоод байгаа. Саяхан л төлбөрөө дийлэхгүй явж байснаа мартагнаж эхэлж байгаа нь энэ юм байлгүй дээ. Ганц нэг монголынхоо иргэнд оюуны хөрөнгө оруулалт хийж чадвал эргээд бусад олон хүнд туслах чадамжтай хүн болчих болов уу л гэж горьдсоных. Монгол л болсон хойно нэг тэжээгчийн цаана нэлээд хэдэн тэжээлгэгчид байдаг нь үнэн л юм чинь олон хүн тэжээх гэж зовж байхаар тэжээгч бэлтгэчихвэл миний байтугай Монголын маань нуруунаас бас нэлээн л ачаа хорох байх. Ер нь тэгээд өлсгөлөндөө үнэнч хүмүүст барьсан загасаа өгч байнгын паразит бэлдэж байхаар загас барихыг зааж өгөх нь дээр гэдэгийг барууныханы туршлагаас олж мэдсэн шүү. Зарим хүний замыг нь зааж өгөөд л болоо, тэд учраа олоод сайхан явж чаддаг.

Харин тийм хүмүүсээ л яаж олох вэ гэдэг чинь асуудал шүү. Паразитуудыг дотор нь жаахан сортлоод, празитлуулах чадалтай болчихож юу магад гэсэн ирээдүйтэйнүүдийг нь эхэлж өөд нь татах хэрэгтэй байдаг гэнэ лээ. Тэгвэл үргүй зардал гарахгүйгээр, хөлс хүчээ хий тарамдахгүйгээр асар богино хугацаанд ойр тойрныхоноосоо чинээлэг дундаж бүлэгт оруулж, нийгмийнхээ олонх болгоход нь их хувь нэмэр болж болдог гэсэн. Тэгэхээр өөртөө туслах гэж хичээдэг хүмүүсийг, бусдын туслахыг хүлээгээд сууж байдаг хүмүүсээс нь ялгаж таних талаар сургалт байвал сууж үзэх юм сан гэж бодоод байгаа. Аз жаргалыг тэмцэж, ажиллаж байж олж авахаа мэддэг хүмүүст л тусалж байх хэрэгтэй юм байхаа. Бэлнээр нь бэлдэж өгөөд байвал өгөөмөр тус биш болдог юм гэнэ. Хамгийн өгөөмөр тус бол ихийг өгөхдөө биш, донжыг нь тааруулахдаа л байдаг юм байх.

http://saruul-uhaan.blogspot.com/2007/09/blog-post_02.html

Бид Монголдоо Хэрэгтэй

Бид өөрсдийгөө эх орондоо хэрэгтэй хүмүүс болж байна даа гэж их л баясаад яваа. Бид хөгжингүй улсын хөгжил цэцэглэлтийг бодитоор нь үзэж хараад, шалгууруудыг нь даван туулж чадсан гэж бодож байгаа болохоор биднээс илүү чадалтай, толгойтой ч, Монголоосоо гарч үзээгүй, олон улсын төвшинд бэлтгэгдэж амжаагүй байгаа хүмүүсийг хол давах мэдлэг, туршлага хуримтлуулаад явж байгаа болов уу гэж өөрсдийгөө бяцхан тоодог, эцэг эх маань ч бас бахархдаг байх гэж дотроо бол баяртай л явдаг даа. Санхүүгийн хувьд ч бид хөдөлмөрөөрөө олсон орлого маань, хүрэлцээд, бас илүү гараад байгаад их сэтгэл хангалуун байгаа. Тэрнийхээ хэмжээгээр бидэнд өөр зүйл олж харах боломж, цаг зав, сэтгэхүйн цар хүрээ бий болж байгаа. Даруу байхад ч бас суралцах хэрэгтэйг ухамсарлаж байгаа.

Тиймээ, бид Монголоор амьсгалж, Монголынхоо төлөө өөрсдийнхөө биеээ бэлдэцгээж, гэрээ төвхнүүлэх их үйлсэд хүчин зүтгээд багагүй амжилт олсон тул бидний танил бусад олон сайхан залуустаа тус дэм болж орох оронгүй, идэх хоолгүй, гэр бүл, үр хүүхдийнхээ байр байдалд сэтгэл зовинон, төрөө төвхнүүлэх их үүргийг дааж ядан алхаж явааг нь зүрх сэтгэлээсээ ойлгож, тусалж дэмжихийн төлөө мэдсэн сурсан болгоноосоо хуваалцахыг чадан ядан оролдож яваа юм.

We won’t work to survive AND We will work to ENJOY for my lovely country no matter how much we could get paid. Money is not an issue now ‘coz we have been working hard enough to achieve to the level that we want and doing whatever it takes and whatever it costs to become the perfect citizens, who have heart, time, physical and financial ablity, education, knowledge, experience, skills and hardworking manner.

Танд өгсөн зарим мэдээлэл зөвхөн бидний мэдлэгийн хүрээгээр хязгаарлагдаж байгаа тул та бидэнд дуулгах сонин содон, бусдад хэрэгтэй, сургамжтай түүхүүд, санаа авахаар шинэлэг зүйлсээ биднээр дамжуулан бусдад хүргэе гэвэл бид таныг дэмжих болно.

Асуух юм бий бол comment үлдээгээрэй.

Good luck!

Өмнөх:

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

29 Responses to “10-Living in Australia”

  1. ganaa Says:

    minii xuvid odoogoor koread masterd surch bgaa bogood avstralid ochij urgeljluulen surah sonirxol bna mon tanii bichseneer mergejileeree allaj xodolmorloj bolno gesenii daguu ene talaar iluu sain medeelel avah gesen yumaa mail bicheerei

  2. gegeen Says:

    http://gegeen.wordpress.com/2007/06/22/hot-jobs/ deer baigaa. Ganaa Skilled Worker-r ireh yum u. http://gegeen.wordpress.com/2007/08/19/ask-from-pr/ deer ur chadvartai humuusiig ajild zuuchildag tuhai baigaa. Job and career section-r neg zochlooroi. http://gegeen.wordpress.com/2007/08/06/pursuing-professional-career/

  3. tsek Says:

    sain bna uu? Ehleed saihan site bna bayrlalaa. Bi odoo japand PhD hamgaalahaar suraltsaj bna uuniigee duusgaad daraad Aus-d amidrahiig mash ih husdeg yum getel haana handahaa sain medehgui bna minii mergejil bol emch.

  4. gegeen Says:

    http://gegeen.wordpress.com/2007/07/25/jobs-doctors-and-nurses/

    emch nart zoriulsan shalgaltuud bas baidag yum bilee. teriig jpn-d ogood uzej bolno. busad mergejliinhenees iim shalgalt avdaggui.

    gehdee ene talaar neleen sonirhoj baisnii huvid bi nemelt medeelel emaileer yavuulj chadna. end Medical Scientist-r PR avsan hun baidag. gegeen_au@yahoo.com ruu @deerei. cheers

  5. beegii Says:

    australid mongoldoo english teacher hiij bsan humuust ajil oldoh bolomj bgaa yu herev bdag bol ene ni proficiency- d oroh uu generald oroh uu ene talaar medeelel ogch tuslaach

  6. gegeen Says:

    taniliin hureeniihenees mgl-d heleer togsson humuus ni saya student-r l irj baigaa haragdaj baina. PR ene teriinh ni demand list-nd english teacher mayagiin yum ni 60 points hurehgui baisan yum shig bn lee, chi oortoo taarah classification bn u, sain uzeedeh dee.

    pro interpreteruud bol PR avchihsan l haragddag yum. ooroo yag yamar mergejleer togsood yu hiij baigaagaa emaildeerei.

  7. linda-usa Says:

    sain bna uu .
    ih saihan site bna.
    ooriin sursan medsenee busadtaigaa hubaalstan iim hvmvvs olon bbal mongol min udahgvi hurdan hogjih biz ee…
    tand bolon tanai ger bvld saihan bvhen-g hvsen erooe.

  8. Davaa Says:

    sain bn uu.ih sonirholtoi site bn aa bi asuuh yum nash uh bnaa durguitsehgui bol bugdiine asuuj boloh uu.bi masterd surah gesen yumaa ecology-oor tand heleh zuvluh zuil baival tuslaach.

  9. gegeen Says:

    gegeen_au@yahoo.com ru asuultuudaa jagsaaj bicheed yavuulchih. bolomjooroo tsag zav garval hariu bichij yavuulnaa. surah humuus http://www.mon2aus.com -r orood burtguulchih

  10. javhaa Says:

    hi saihan medeelel huvaaltsaan tand bayarlalaaa bi koread gergeegeer ireed barag 2jil bolj bna ne d yneheer hestyy bas eryyl memded hortoi yumaa anhnaasa australia yvah sonirholtoi bsn daan ch tooldog ni bhgyi bsn bolohoor naashaa irsendee. master hiih gesen yum australiad daan ch helniih ni onoo bhgyi yaj master hiij bas hed zoos hiivel zygeer ve ehnii udaa helnii suraglaatar garaad etndee surguulia olood visa ga uurchij boloh bol uu bi ediin zasgch meregejiltei nadad zuvluh zuvluguu baival zuvluuch thx

  11. gegeen Says:

    visa-ee sunguulj, oorchluulj bolnoo. mglchuud golduu 6 sariin helnii course-r ireed, tsaashaa urgeljluulj mastert surdag. oyutnii visa hesgeer zochlooroi.
    ta mongogui bol zeeleer, companii tetgelegeer ireh bolomjuud bii. er ni hel usaa saijruulaad, sanaad bodood zoriod yavj baival zaaval husel chini biyellee olno gej bodoj baina shuu.

  12. Сэргэлэн Says:

    hi. ene odriin mend hurgey
    bi mongold master hamgaalmaargui bn aa. Australid suraaltsah sonirholtoi bna. Yaj surguuliin urilga avj boloh uu. Bas masterd tetgelegtei surah bolomj bna uu. Ta ene talaar medeelel uguuch

  13. gegeen Says:

    Emailee shalgaarai. student visa bolon scholarship bulanguudaar zochlooroi

  14. Baagii Says:

    Sain baina uu deerhi medeelluudiig unshaad oort tani mash ih bayrlalaa. Tanii handaj anh australia ybsan gazar ruu handaj utasdsan yumaa helnii kurseer ybii gej getel neg jileer helnii kursed ybah tuhai asuuhad 25000$ heregtei genee oiroltsoogoor 25 say togrog. ta tuhain uedee 4200$ ybj bsan gsn er ni yaj yvbal zugeer ve ta zoblogoo ogch tuslaach. Bayrlalaa

  15. gegeen Says:

    6 sariin helnii course-d tand boditoor surgaltiin tolbor boloh 6000usd baihad bolnoo. uldseniig ni zovhon baigaa gesen batalgaa burduuleh bolohoos yag belen gar deeree bailga gesen yum baihgui sh dee, hoo. heltei bol 4200-n graduate certificatnii (sungaad master bolgoj boldog) 1 semesteriin surgaltand ireed, irsen hoinoo sungaj bas boloh yum. odoonii hanshaar 5000 garsan baihaa. deer uyed aud-n hansh baga, tolbor hyamd baisan yum. er ni bol hural ene tereer ireh l hyamd tusdag yum shig bn lee. gehdee ooriin chini talaar medeelel muu tul nariin zovloh bolomjgui yum baina

  16. Baagii Says:

    Hi ene odriin mend! Xariult ogsond bayrlalaa. Minii english dund tuvshind bgaa odoo helee saijruulj bgaa tiim bolohoor udahgui Australia ruu zuglene gedegtee itgeltei baina mergejleeree ch ajillana gedegtee itgeltei baina/odoohondoo mongonii bolomjgui bolohoor ybah ni berhsheeltei baina gehdee bolgoj l taarna:)/. Tanai ene site uneheer hund medeelel hurgie geed chin setgeleesee bichsen medeelluud bn gedeg ni unshih burt medregdej bainaa uneheer ih Bayrlalaa Setgelees urgan garsan buh zuil hunii setgeld hurdeg jamtai. Tanai site-aas bainga medeelel avch baihdaa bi urgelj bayrtai baih bolno, Australia ybah hurtlee everyday orj medeelel avch bainaa. Bayrlalaa. Ta buhend amjilt husiy.

  17. zlo Says:

    hi.
    bi 17 tidoo swiss xaraar ird odoo daraa jilees buzad australia yabj suraya gej bodoj bgaan.xereb bi end bx uedee xelnii german xelnii kurs d yabad zertifikat mon olon ulsiin german xelnii diplomin shalgaltg tenzsen gesen diplomtoi bgaad viz d yabuulax materialdaa bux zerzifikat diplomoo xabsargaad suuliin 3 jil swiss d xelnii kurseer sursan gd oruulbal ted nar swiss elchintei xolbogdoj asuux bolob uu(xereb tegbel bi xaraar bsan yum chin ugui gdg xariu grach irne,xereb tgxgui bol ug ni viza garaxad arai gaigui noloolox bolob uu,tgd bi bas swiss s kurs ene ter bux yumaa olod urilgaa ends yabuulad tolboroo end bugdiin 100% tolson bol viza garaxd noloolox bolob uu? za tand mash ix bayarlalaa.

  18. gegeen Says:

    za yamar ch baisan visa-nii undsen material boloh application form deer suuliin uyed haana baisan talaaraa boglodog, bas passportiin buh huudsiig canondoj yavuuldag yum. swisst baisan gechihvel swiss-n visa-g chini harah geed baij magadgui l yum.

    uul ni togsson eldev yumtai bol academic paper buyu supporting material bolj yavna. undsen materialaas iluu ontsgoi nolootei gehed hetsuu.

    tolbor 100% tolson, toloogui yalgaagui, visa garahgui bol butsaaj avah gej bn gej tsag orno, mongo orno, uul ni pre-visa garahaas naash tolj bolohgui gesen elchingiin zaavar baidag l yum.

    er ni bol mongotei hund buh torliin visa garnaa. tanii huvid busad mongolchuudaas iluu davuu tal baigaa l yum baina. mgl-d ajillaj, surch baisan gesen bichig havsargaad beejin ruu materialaa shuudangaar yavuulj boloh yum. haana baigaa chini hamaagui.

    end neg yum helehed mergejliin zuuchlagchiin zovlogoo bish tul 100% itgeh hereggui l gemeer baina daa. humuus golduu oorsdoo l yanz buriin eh uusverees sudlaad tanias ih asuudaltai mortoloo nuh suvee olood irchihsen l baidag yum. south kor, usa-d haraar baisan humuusees bas end ih baidag. tedentei holbogdoj chadval iluu medeelel avch magadgui l yum

  19. Baagii Says:

    Zlo chi english course-eer ybaad uzeech nadiin bodloor tegvel chi iluu ybah magadlal undur bh l daa , ene bol minii sanaa gehdee ooroo mash sain sudlaarai, bi money bval shuud l ybmar bn:), sain sudlaj bgaad ymar ch yumgui password-oo ybuulaad materialaa sain burduulvel boloh bhaa, bolno gej bodoj bn. good luck Zlo

  20. mgl Says:

    hi. medeelel bichisend bayarlalaa.
    Ajiliin visa abahad tuldug 2400$ baisan baihaa, Teriig visa garahgui bol butsaaj abch boloh uu?

  21. oyunaa Says:

    Wow. Bishirchihlee. Sain bainaa. Ulam ihiig hiihiig husie, bi anglid surdag, zarim neg zuil ni yag nadad tohioldoj bsn yumnuud bna/gazar ni l oor bolohoos/, tegeed bas ireeduid zarim zuil tohioldoh baihaa🙂 Nadad bas tsaash ihiig hiih uram ogson gej bodoj bna. Good luck! Dajgui site bna shuu <Gegeenee

  22. alta Says:

    Bayarlalaa.uneheer heregtei medeelel tavisan bna.ajuld tany amjilt husiye.

  23. alta Says:

    Bayarlalaa.uneheer heregtei medeelel tavisan bna.ajild tany amjilt husiye.

  24. Tomi Says:

    Sain bn uu tani ner usiig er medsenguie ta medeej neree bichihiig huseegui baih l da.Yunii turuund ih saihan zuil bichsen bn ooriinhoo amidraliin tuuhees amdiran bga tsag hugatsaanii tuuheer.Bi ch bas gadaad hunii une tsene yalanguya mgl hunii une tsene ger bul hairtai huniihee une tseniig ih mederch bn.Bi odoo usa-d suraad ajillaj bga tanii bichsen zuil minii zorilgodoo hureh alhamd ohsoo neg shatnii gishguur beltgej setgeliin ih tenhee ogloo gj bodoj bn.Tand tsaashdiin chin ajild amidrald zorilgod amjilt husie.Hervee mail bichih bolomjtoi bol minii mail ru bicheerei.Big Good luck for you

  25. Zoljargal Says:

    Sain baina uu? Gaihaltai. Tanii bichsen edgeer zuiluudiig neg burchlen anhaaraltai unshlaa. Unendee taniar baharhah, bishreh setgel uneheer torloo. Minii huvid edgeer buh tanii bichsen zuiluud mash ih taalagdlaa bas nadad bolon busad zaluuchuudad maani unheer heregtei medeelel bolj chadsan bna gej bodoj bna. Hervee minii visa butej Australia yavah bolvol tantai zaaval holbogdoj uulzaj zovolgoo avah bolno, taniig nadad tuslana gedegt naidaj bna. Unendee nadad tanih hun Australi d baihgui bolhoor joohon imeej l blaa gehdee odoo taniig bgaa nadad tuslah bh gej bodohoor setgel taivshirch bna. Ta nadad ooriinhoo huviin e-mail iig yavuulaach tantai mail eer haritsaj, messenger eer bas haritsaj baimaar bna nadad tanias asuux mash olon zuil bna. Tand itgej bna nadruu mail hayagaa yavuulaarai. Tand bolon tanai ger buld sain saihniig husii.

  26. Haliuna Says:

    Heregtei medeelel bna bayarllaa.

  27. Tolga Says:

    hi sain uu? anh udaagaa ene site-g uzej bna. bi turkey-d helnii beltgeld surdag ym avstralruu vizend orvol viz garah bol uu? gegeenee hariu husey

  28. gegeen Says:

    garch l taaraa sh dee, hehe.

    http://www.immi.gov.au/students/students/chooser/570.htm

    iishee ochood asuu. helnii course-n 570 class-n student visa hed honogt garah uu geed asuu. south korea-dahi mglchuudad bol 10 honogt visa-g ni ogch bn gesiishd.

    http://www.immi.gov.au/contacts/overseas/t/turkey/

    Contacts

    Street Address

    MNG Building
    Ugur Mumcu Caddesi 88, 7th Floor
    Gaziosmanpasa
    ANKARA 06700
    Turkey
    Postal Address

    PK 32,
    Cankaya 06552
    Ankara
    Turkey
    Telephone

    90 312 459 9500 (Embassy)
    90 312 459 9550 (DIAC)
    Fax

    90 312459 9560 (DIAC)
    90 312446 4827 (Embassy)
    Email Contact

    immigration.ankara@dfat.gov.au
    Website
    http://www.turkey.embassy.gov.au
    Client Counter Hours

    0830-1200 Monday – Thursday
    Client Telephone Hours

    0830-1200 Monday – Thursday


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: