Дэлхийн түүхэн дэх хамгийн чинээлэг хүн Чингис хаан

From: news.gogo.mn

Дэлхийн түүхэн дэх хамгийн чинээлэг хүн Чингис хаан

2008-12-10

Дэлхийн түүхэн дэх хамгийн чинээлэг хүн Чингис хаан

Их Британийн Форбес сэтгүүлээс бүх цаг үеийн /одоо амьдарч байгаа хийгээд дэлхийн түүхэн дэх/ хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг жил болгон гаргадаг юм байна. Эрдэмтдийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан хийгддэг энэхүү жагсаалтад 200 хүний хөрөнгө орлогыг ам.долларт шилжүүлэн гаргасан байна. Энэ оны жагсаалтыг манай их эзэн Чингис хаан тэргүүлжээ. Чингис хааны маань нийт хөрөнгө 728.1 тэрбум ам.доллартай тэнцэхүйц байсан гэж судлаачид тогтоожээ. Мөн тус жагсаалтанд түүний хамгийн сүүлд амьдарч байсан өргөө нь Хятадад байсан, хөрөнгийнх нь эх үүсвэр Их монгол улс бөгөөд 51 насандаа хамгийн их орлого олсон гэх зэрэг мэдээллийг дурджээ.

Дэлхийн хамгийн баян хүн гэгдэх Джон Рокфеллэрнийт 318.3 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө уг жагсаалтын хоёрдугаарт орсон байна. Харин уг жагсаалтын 39 дүгээрт 2008 оны хоёрдугаар хагасаас дэлхийн хамгийн баян эр болоод байгаа Уорран Эдуард Баффэт оржээ. Түүний тухай манай сонин “Тэд тэрбумыг өвлөж аваагүй өөрсдөө бүтээсэн” булангаараа мэдээлж байсан билээ. Түүхэн дэх хамгийн баян 200 хүний жагсаалтыг бүрэн эхээр нь толилуулах боломжгүй учраас бидний мэдэх тэрбумтнууд уг жагсаалтын хэдэд орсныг хүргэж байна. Уншигч та энэхүү жагсаалтыг www.wikipedia.org гэсэн хаягаар орж сонирхох боломжтой.

Э.Нарантунгалаг

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: