Visa to Canada, Study in Canada, Mongolians in Canada

Canada-n talaarh olj chadsan medeelluudiin tsugluulga. Edgeeriig unshaad ongorohoosoo gadna, bas yanzlaad, unshihad evteihen formatand oruulaad butsaagaad naash ni yavuulah hun baival welcome (gegeen@yahoo.com):

Canadad tsagaachlah: http://news.banjig.net/news-4114.html

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1142665

Olloo.mn : » Монгол, Канадын хоорондын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой…


Нийтэлсэн: 2008-11-28 09:35:40 , Мэдээний дугаар: #1142665

Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгээс хамтран “Монгол, Канадын харилцаа 21 дүгээр зуунд: өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг єчигдєр ГХЯ-нд зохион байгуулав.

Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Канад улс нь манай улстай албан ёсны харилцаа тогтоосон Умард Америкийн анхны орон юм байна.

Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол, Канадын ард түмний харилцан ойлголцол бэхжиж, бие биеэ сайн мэддэг болсон төдийгүй, улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, соёл боловсрол, уул уурхай зэрэг салбар чиглэлээр хамтран ажиллаж, харилцаа, хамтын ажиллагаагаа эдүгээ “Өргөн хүрээтэй түншлэл” -ийн хэмжээнд хүргэхийг хоёр тал зорин ажиллаж байна.

Энэ оны хоёрдугаар хагасаас Канад Улсын Засгийн газар Монгол Улсад суурин суух Элчин сайдаа томилон ажиллуулж, Улаанбаатар хотноо өөрийн ЭСЯ-аа нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм” гэж Гадаад харилцааны дэд сайд Б. Энхмандах бага хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Хурлын бичлэгийг эндээс vзнэ vv

Энд дарж vзнэ vv (Бичлэг – 1)

Бага хуралд УИХ-ын гишүүд, Монголын төрийн яам, газруудын удирдах албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, Канадын Элчин сайд А. Биолик болон монголч эрдэмтэн Проф. Р. Бедески, Монгол, Канадын харилцааны түүх, байдал, төлвийг судалж сонирхдог хүмүүс оролцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал бодлоо чөлөөтэй солилцов.
Эрдэм шинжилгээний бага хурлаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны байдал, төлвийн талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо чөлөөтэй солилцсон нь чухал ач холбогдолтой боллоо гэж хуралд оролцогсод дүгнэлээ.

  1. boldsaikhan.com

    Canada huntei suuval yaj citinship bolohiig sain medehgui bna. Gehdee minii neg Canada naiz Korea huuhentei suusan um. Minii medeheer ted jil garui hamt amidarsnaasaa hoish bichig barimtaa huleegeed ajild orj chadahgui baina gej avgai ni yarij baisan.

    Canada iin Mongolchuud daraah hotuudad golduu tuvlurdug. Daraallaar ni:

    Calgary- huuhduudee oruulaad 200-230 orchim. Ehnii Mongolchuud ni ene jil 11 dahi jil bolj baigaa gesen. Zaluuchuud ni chuluugaar gal togoonii uruu tohijuulah zereg ajliig neleed orlogotoi gej yaridag um bilee. uuruur bol sain medehgui.

    Toronto- Toog ni sain medehgui bna. Gehdee ih tom community end amidardag. Suuliin ued Calgary ruu nuuj ehleh handlagatai baigaa gesen. Ajliin talaar medeelel alga.

    Vancouver- Anhnii Mongolchuud suurishij baisan gazar. Odoo ch neleed bii. Vancouver-t hyataduud mash ihtei, hun amiih ni 30 garui huvi ni chinese. Hotiih ni ner ni hurtel china garaltai ug. Tiimees ajillah amidrahdaa tedentei haritsah uchraa oloh heregtei baidag gesen. Mongolchuud barilgiin ajil , mashin ugaalga ih hiideg gej sonsson. End mongoloos immigrantaar irsnees gadna, refugee-geer irsen humuus baidag.

    Montreal-d mash thuuhun heseg Mongolchuud bii. End Frensheer yarih heregtei gesen. Dashramd, zaaval bi-language yari gej shaardddaggui baihaa. Quebect amidarval zaaval french heregtei. harin busad mujid bol englishgui bol yavahgui.

    Saskatchewanii Saskatoon-d 10 garui Mongolchuud bna, bugd oyutanuud, tegeheer ajildaggui gesen ug. End ajil hiideg gadaad nuhurtei Mongol busgui goo saihanchaar ajildag gesen.. Ungursun jil masteraa hiisen neg zaluu, Alberta mujid ur tarianii sudalgaanii stationd tuslahaar (laborant) aar ajillaj baigaa.

    Saskatchewanii Swift Current-d neg Mongol ger bul bii.

    Ontario mujiin Torontotoi oiroltsoo gants neg jijig hotod Mongolchuud gantsnegeeree baigaa duulddag. Medehees neg Canada nuhurtei huuhen hotdoo gants Mongol ni gej baisan.

    Ottawa-d Elchin saidiin yamnii 4 ger bul bii.

    Manitoba mujiin Winnipeg hotod post-doctor hiij baigaa egchger bulteigee baisan, odoo butssan baih. Neg Inner Mongolian family tend bii, Canada-iin national project deer tom ajil hiideg.

    Er ni bol Ontario mujid bol zardal undur gedeg, minii bodloor hamgiin bolomjtoi mujuud bol Western Canada, ter dundaa Alberta. Eastern-ees New Brunswickiig gaigui baih gej boddog.

    Joloonii unemlehnii huvid bol Mongol unemleheer barij boloh gants tohioldol ni herev chi full time student bol oyutan baih hugatsaandaa Mongol unemlehee endhiin batalgaat orchuulgaar orchuulan hereglej bolno (zuvhun Saskatchewan mujid ingedeg ch baij magadgui, busdiig ni medehgui). Gehdee in-province erhtei buguud, Saskatchewan mujiin hilees 16 km-ees gadagsh joloodoj bolohgui gedeg um bilee.

    Tiimees zarim hun Mongoloos International unemleh garguulaad tuugeeree tur baridag um. Ene hugatsaandaa end shalgalt uguud avchihdag. Urid ni barij baisan hund, end hetsuu bish. Gehdee gants bie hund bol mashin archilj unah ih undur zardaltai l tusdag um. Insurance ih undur.

  2. on April 26, 2008 at 4:10 pm boldsaikhan.com

    Alberta mujiin tuv Edmontond 2 orchim Mongolchuud bii. Ikh zugeer hot baidag um. Brooks townd neg Mongol ajillaj baigaa.

  3. on April 26, 2008 at 4:11 pm boldsaikhan.com

    20 orchim gej unshaarai

Doorh cyrillic -r bichigdseniig arzaigaad baival Browseriinhaa VIEW tsesnees Encoding -> UTF-8 Unicode songoltiig hiigeerei.

gegeenhttp://news.banjig.net/news-4114.html

Канадад шинэ цагаачдад боломж бий

Шинэчлэгдсэн: 2006-12-20 11:32:56 УБ

Канад Улс хамгийн өндөр боловсролтой хүн амтай орон гэдгээрээ дэлхийд тэргүүлдэг. Иймээс ч жил бүр гадаадын 130 мянган оюутан тус улсад суралцдаг бөгөөд англи, франц хэл сурах гэсэн хүсэл сонирхолтой хүмүүсийн тоо улам бүр өсч байна.

Монголчууд бид Канадыг уул уурхайн салбараар нь төсөөлдөг бол боловсролын төвшнөөрөө АНУ, Англи, Австрали зэрэг орны өмнө хөл тавьж эхэлжээ. Иймээс Англи хэлний академийн багш нарын санаачилгаар Канадын боловсролын мэдээллийн төв өнгөрсөн баасан гаригт Канад орны боловсрол, цагаачлалын талаархи мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Тус төв нь Канадын англи хэлний топ сургалттай Canadian as a Second Language Institute, Үancouүer English Center, English School of Canada, Global Үillage English Centers зэрэг дөрвөн сургуулийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг юм байна.

КАНАДЫН ХYН АМ, ХЭЛ, СОЁЛ БОЛОВСРОЛ

Хүн амын тоо нь газар нутагтай нь харьцуулбал харьцангуй бага, ойролцоогоор 32 сая хүн амтай. 100-аад хэлээр ярьдаг 200 гаруй үндэстэн нэгдэн суурьшдаг бөгөөд 13.3 хувь нь зөвхөн франц хэлээр ярьдаг.
Муж, бүс нутаг бүр боловсрол олгох бие даасан бодлоготой. Ихэнх их, дээд сургууль нь англи юм уу франц хэлээр, цөөхөн нь хос хэлээр сургалтаа явуулдаг. Англи хэл дээр суралцах гэж байгаа бол зайлшгүй TOEFL-ийн оноо шаарддаг. Их, дээд сургуулиудын хичээлийн жил нь дөрвөн сар үргэлжилж, гурван семестерт хуваагдах бөгөөд 1, 5, 9 дүгээр сард хичээл эхэлдэг. Семестер бүрийн дөрөв дэх сар нь шалгалтын үе байдаг. Ихэнх сургууль нь хоёрдугаар сард долоо хоногийн хугацаатай завсарладаг ба үүнийгээ “Уншлагын долоо хоног” гэдэг байна. Зарим сургууль нь аравдугаар сард дээрх байдлаар долоо хоног завсарладаг аж. Сургуулийн удирдлагууд зул сарын баяраар бас наймдугаар сарын сүүлчээр, өөрөөр хэлбэл жилд хоёр удаа богино хугацаагаар амардаг. Оюутны хотхонд номын сан, номын дэлгүүр, банк, шуудан холбоо, оюутны эрх ашгийг хамгаалах, зөвлөгөө өгөх үйлчилгээ, эмнэлэг, биеийн тамир, спортын цогцолбор, театр, зоогийн газар, дэлгүүр, зарлалын самбар, санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, аялал жуулчлалын агентлаг, эмийн сан байдаг.
Канадын их, дээд сургуульд суралцагч таван оюутан тутмын нэг нь гадаад оюутан байдаг аж.

КАНАДАД СУРАЛЦАХАД ЮУ АНХААРАХ ВЭ

Канадын муж, бүс нутаг бүр боловсрол, сургуулийн асуудлыг бие дааж шийддэг учраас амьжиргааны өртөг, сургалтын хөтөлбөр, төлбөр зэрэг нарийн мэдээллийг тухайн суралцахыг хүссэн сургуулиасаа авах хэрэгтэй.
Гадаад оюутны талаархи мэдээллийг http://www.cic.gc.ca/english/study/info-students.html хаягаар авч болох юм.
Канадын их, дээд сургуульд суралцахад үндсэн шаардлага тавьдаг. Та бүрэн дунд боловсролтой, сүүлийн гурван жилд математикийн хичээл үзэж А үнэлгээ авсан байх, англи эсвэл франц хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Канадын томоохон сургуулиудад ороход босго өндөр ч гаднын оюутан авах сонирхол их байдаг аж. Учир нь гадаадын оюутны төлбөр дотоод оюутны төлбөрөөс гурав дахин илүү байдаг. Хичээлийн нэг кредит цаг нь ойролцоогоор 586 канад доллар байдаг. Их сургуулийн нэг жилийн төлбөр дунджаар 20 мянган канад доллар буюу энэ нь 18 мянга орчим ам.доллар болох юм. Энэ сарын байдлаар 100 ам.доллар 112.73 канад доллартай тэнцэж байна.
Хэрвээ та Канадад суралцах гэж байгаа бол юун түрүүнд санхүүгийн асуудлаа шийдэж, хэлээ сайн сурах хэрэгтэй. Дараа нь суралцах сургуулиа маш сайн судлах нь зөв. Яагаад гэвэл, Канадад муу сургалттай, хичээлийн байр нь шаардлага хангаагүй, хэлний мэдлэг тааруу цөөн оюутантай хувийн сургууль байдаг гэнэ.

ХИЧЭЭЛИЙН ХАЖУУГААР АЖИЛЛАХ БОЛОМЖ БИЙ ЮУ

Канадын их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутан зургаан сар, түүнээс илүү хугацаагаар суралцсаны дараа ажиллаж болох талаар хүсэлт гаргаж болно.
Ажил хийх зөвшөөрлийг яаж авах вэ. Мэдээж албан ёсны сурах зөвшөөрөлтэй байна. Сургуульдаа зургаан сар сурсан байх ёстой. Тэгээд хичээлийн хажуугаар ажиллах хүсэлт гаргасан өргөдөл бичих ёстой. Яаж ажил олох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Таньдаг найз нөхдөөрөө дамжуулж эсвэл өөрөө л олно. Yүнд сургууль оролцдоггүй. Гэхдээ хичээлийнхээ хажуугаар ажил хийж сургалтын төлбөрөө олно гэдэг бараг л боломжгүй. Харин хөнгөн, цөөн цагийн ажил хийвэл болох юм.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ЮУ

Мэдээж болох юм. Гэхдээ сургууль бүр өөрийн бодлоготой. Тухайн сургуулийн хэдэн хувь нь улсын, хувийнх гэдгээс их зүйл шалтгаалдаг. Тэтгэлэг нь буяны буюу хандивын, санхүүгийн боломжгүй оюутанд урт хугацааны зээл өгдөг хоёр янз байдаг. Гэвч Канадын сургуульд тэтгэлгээр суралцахад өндөр шаардлага тавьдаг. Хичээлийн эхний жилд маш сайн (А) сурч, олон нийтийн ажилд сайн оролцох хэрэгтэй. Би Монголоос ирсэн оюутан гэдгээ бусдад мэдрүүлж, үнэхээр удирдагч манлайлагч болохоо харуулах нь зөв. Хэрвээ олон оюутны дундаас та товойж гарвал бусдад хүлээн зөвшөөрөгдөнө. Ийм тохиолдолд сургуулийн захиргаа хуралдаад тэтгэлэг олгох, үгүйг шийддэг байна. Ихэнх тэтгэлэг сургалтын төлбөр байдаг. Тэтгэлэг авлаа гэхэд амьжиргааны бусад зардлаа өөрөө даана гэсэн үг. Харин тэтгэлгээс өөр авьяасаараа тодорсон шинэлэг нээлт хийсэн оюутанд шагнал өгөх нь аль ч сургуульд байдаг. Тэтгэлэгт хамрагдъя гэвэл та шилдгийн шилдэг нь байх ёстой. Маш олон орны олон оюутан тэтгэлэг хүсдэг учраас тэдний дундаас товойж, монгол оюутан гэдгээ мэдрүүлж чадах нь чухал юм.

КАНАДАД
ОЧООД ХААНА АМЬДРАХ ВЭ

Хэрвээ сургуулийнхаа дотуур байранд амьдрахгүй гэвэл айлд сууж болдог байна. Та суух айлаа өөрөө сонгож, захиалга өгч болно. Тамхи татдаг эсэх, хүүхэдтэй айлд байх уу гэдгээ сонгоно. Суралцах хугацаандаа амьдрах тухайн айл өглөө, оройн хоолыг өгдөг. Зургаан сарын хугацаагаар суух бол 3600 орчим канад доллар төлөх юм. Харин оюутны байрны нэг сарын төлбөр 370 орчим канад доллар байдаг. Эсвэл Эрүүл мэндийн даатгалд 360 канад доллар төлнө. Сургуульдаа өргөдөл гаргахад 100 ам.доллар, зургаан сарын сургалтын төлбөр ойролцоогоор 9600 канад доллар болно. Yүн дээр онгоцны зардал визний мэдүүлгийн төлбөр нэмэгдэнэ.
КАНАДАД ЦАГААЧИЛЖ БОЛОХ УУ

1980-аад оны үеэс Канад орон шинэ цагаачдад боломж олгох тал дээр илүү анхаарах болсон байна. Канадад цагаачлахад хэд хэдэн шалгуур бий. Эхлээд таны ажлын байр буюу Канадын ажил олгогч тодорхой байх ёстой. Харин суурин төлөөлөгчийн гэр бүл, буян, шашин, дүрвэгсдэд дээрх шалгуурыг тавьдаггүй. Мөн бизнес томилолт, дипломат корпус, цэрэг, урлагийн тоглолт, мөн сурвалжлах ажлаар явж байгаа сэтгүүлчид, тамирчид, судалгааны баг, анагаахын оюутнууд, нисэх болон аврах багийнхан болон түүний гэр бүл түр ажиллах боломжтой байдаг. Канадад цагаачлахад 975 канад доллар төлдөг байсан бол одоо 450-ыг төлдөг болсон аж.
Канадад хүн амынх нь 18 хувийг цагаачид эзэлдэг бол АНУ-д 10 хувь байдаг.
Канадад 2005 онд 262 хүн цагаачилж ирсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өссөн юм. Нийт цагаачдын 38 хувь нь 25-64 хүртэл насны бакалаврын зэрэгтэй хүмүүс байна.
2005 оны байдлаар Канадад ирсэн цагаачдын топ 10 улсад БНХАУ, Энэтхэг, Филиппин, Пакистан, АНУ, Колумб, Их Британи, БНСУ, Иран, Франц ордог байна.

КАНАДЫН ВИЗИЙГ ХААНААС, ЯАЖ АВАХ ВЭ

Канадын ЭСЯ нь Бээжинд байдаг болохоор та өөрөө Бээжинд очиж визний мэдүүлэг өгнө. Ингэхэд хоёр сар орчим хүлээдэг. Эсвэл албан ёсны төлөөлөгчөөр дамжуулбал цөөн хоногт визний хариу ирдэг байна.

БЭЭЖИН ДЭХ КАНАД УЛСЫН ЭСЯ-НЫ ХАЯГ:

The Canadian Embassy, Immigration Section, 19 Dongzhimenwai Dajie, Chao Yang District, Beijing

ШУУДАНГИЙН ХАЯГ:
The Canadian Embassy, Immigration Section, 19 Dongzhimenwai Dajie, Chao Yang District, Beijing
100600, China (PRC)
Виз хүсэх өргөдлийн маягтыг http://www.beijing.gc.ca хаягаас авч болно.
Утас: (86-10) 6532-3536; Immigration Tel.: (86-10) 6532-3536

ФАКС:
(86-10) 6532-4311; Immigration Fax: (86-10) 6532-1684
И-мэйл хаяг:
beijing-immigration@international.gc.ca

Даваа – Пүрэв гариг хүртэл өглөө 8:15- 11:00 цаг хүртэл виз хүссэн өргөдлийг хүлээн авдаг бөгөөд 13:00-15:00 цагт виз хүсэгчид бичиг баримтаа хүлээн авдаг юм байна. Та визний шалгуур болох жижигхэн зүйлд бүдрэхгүй байхын тулд сайн бэлдэх нь зөв.

Зууны мэдээ /2006.12.20/

21 Responses to “New Comers”

http://medeelel.com/index.php?option=com_content&task=view&id=202&Itemid=265

Канад улс оюутнуудад сурахын хажуугаар ажил хийхэд, цагаачдын эцэг эх, эмээ өвөөг тус улсад зорчиход илүү хялбар, уян хатан байхаар шинэ хууль гарган гадаад оюутнуудыг татах оролдлого хийж байна. Цагаачлал, иргэншилийн асуудал хариуцсан сайд Жо Волпе шинэ хуулийн талаар мэдээлж хэлэхдээ “Төгсөөд Канадад үлдэж ажилладаг гадаад оюутнууд манай хөдөлмөрийн зах зээлд ихээхэн чухал нөлөө үзүүлдэг. Канадад үлдэж ирээдүйн карьертаа амжилт гаргая гэвэл аль болох эртнээс энд хууль ёсоор ажиллаж эхлэх нь чухал юм” гэлээ.

Европын нэлээд хэдэн оронд гадаад оюутнуудыг шахаж хавчаад байгаа, мөн Америк олон орны шилдэг судлаачдыг алдсаар байгаа энэ эгзэгтэй үед Канад цагаачдын тухай уян хатан бодлого барих болсноо мэдэгдсэн нь тус орны сургуулиудад илүү олон гадаад оюутнуудыг татаж, үлдээснээр Канадын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд юм байна.

Гадаад оюутнуудын асуудлыг хамарсан хуулийн шинэ заалтууд:

1. Улсын дээд их сургуульд сурч байгаа гадаад оюутнуудыг кампусаас гадуур ажиллах боломж олгох

2. Оюутнуудыг төгссөнөөсөө хойш нэг жил биш хоёр жил ажиллах эрх олгох

Энэ хоёр дахь заалт нь Монреал, Торонто, Ванкувер хотуудаас гаднах бүс нутгуудад хэрэгжих ба зорилго нь цагаачдыг дээр дурдсан хотуудад одоогийнх шиг хэт төвлөрөхөөс сэргийлж илүү өргөн тархаах юм. Кампусаас гадуур ажиллах заалт нь Канадын Иргэншил, Цагаачлалын Алба (CIC)-ны гэрээний дагуу туршилтын журмаар тухайн муж, нутаг дэвсгэрт хоёр талын харилцан тохиролцооны дагуу хэрэгжинэ. Эдгээр бодлогуудаа хэрэгжүүлэх үүднээс Канад таван жилийн туршид жилд $10 саяын хөрөнгө оруулсаар иржээ. Мөн гадаад оюутныг суралцуулах хөтөлбөртөө зарим залруулга хийснээ мэдэгдсэн байна. Жишээ нь, дээд их сургуулийн (post-secondary ) төвшний гадаад оюутнууд суралцах зөвшөөрөлдөө нэмэлт өөрчлөлт хийлгүйгээр шилжих, ахлах сургуульд (high school) суралцах гадаад оюутнууд одоо арай удаан хугацаагаар суралцах зөвшөөрөл авч болохоор болжээ.

Канад 2000 оноос хойш нэг сая гаруй байнгын оршин суугчидтай болсон байна. Гэхдээ эцэг эх, өвөө эмээгээ спонсорлон авчрах, олон дахин орох эрхтэй виз олгох тал дээр Канадын Иргэншил, Цагаачлалын Алба (CIC) илүү уян хатан хандахаар болж байна. Ийм зорилготой өргөдлийн тоо нэмэгдсээр байгаа ба CIC өдөр бүр боловсруулж чадах хэмжээнээсээ илүү олон өргөдөл хүлээн авсаар байна. Эдгээр хуулийн төслөөр гэр бүлийн гишүүний цагаачлалаар Канадад ирж буй эцэг эх, өвөө эмээ нарт зориулагдсан спонсорын өргөдөл боловсруулалт хурдсаж, тэдгээрийн тоо жил бүр 12000-р өсөх болно гэж Волпе мэдэгдэв. Уг хуулинд 2007-2008 он хүртэлх хоёр жил гаруйн хугацааны дотор иргэншил олгох хугацааг 12 сар, иргэншилийг баталгаажуулах хугацааг 4 сар болгож засварлах зорилгоор $69 саяын хөрөнгө оруулалтыг тусгажээ. CIC мөн иргэншилийн хүсэлт гаргагчидыг Канадын тухай мэдлэг, хэлний шалгалтаас 60 биш 55 наснаас чөлөөлж байна. Гэхдээ иргэн болохын өмнөх аюулгүй байдлын үүднээс авах хатуу шалгууруудыг ямар ч аргаар хөнгөвчилж, уян хатан болгох боломжгүй аж.

Одоо нэгэнт гадаадын иргэдийн хувьд Америкийн иргэн болоход нэлээд хэцүү болж, оюутнуудын хувьд хууль ёсоор ажиллах амаргүй байгаа тул Монголчууд Канадын тухай бодоод үзэхэд илүүдэхгүй байх. Канадын иргэн юмуу байнгын оршин суугч болох нь илүү хялбархан, хурдан юм. Мөн Канадын иргэд АНУ-д визгүйгээр аялж, сурч болдог. Ийшээ ирж буй цагаачдын дийлэнх хувийг Энэтхэгчүүд эзэлж байна.

***********************************************
From: http://sleepy.blog.banjig.net/post.php?post_id=98146

HowStuffWorks – http://www.howstuffworks.com/
Canada’s SchoolNet http://www.schoolnet.ca/
Download.com – http://www.download.com/
Novelguide.com – http://www.novelguide.com/
FreeTranslation http://www.freetranslation.com/
Science Made Simple – http://www.sciencemadesimple.com/

source: http://www.imeem.com/odkomg/blogs

One Response to “Visa to Canada, Study in Canada, Mongolians in Canada”

  1. odgii Says:

    Sain baina uu?Tanii website ih taalagdlaa.Bi canada.d surah ih soniroltoi bgama.Teged hicheelee 2009 onii namraas ehley gej bodood uuruu ih surguuliud sudalj bga.Bi IT.iin chigleleer surah yuma.Tegtl nadad gants asuudal tulgaraad bna.Yu geheer bi ali ni sain surguuliig ni meddeggui ee.Gol ni it.iin chigleleeree sain surguuliig ni oloh gesen yum.Ta ene tal deer nadad tus bolooch.Bas tanii website.aar damjuulan Canada.d bga mongolchuudta holboo barij boloh boluu?Bi bas tednees medeelel avah gesen yuma.Ta bolomjtoi bol ergeed minii mail haygaar holboo barij boloh uu?
    Tegvel bi tanid ih bayrlah bn.Mash ih bayrlalaaaaaaaa 🙂


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: