Posts about Success Integrity and Well Being

Copy & Paste-chin VIMO Khankagaas Copy & Paste-dav

Iishee bas shagaij bolohiin Bolormaa-You Could Rock | Ch. Erdenebat – IT Pro| Tulah Tseg-Very informative

Амжилтын алтан зарчмууд ..

Дараах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлээрэй

1. Бусдын дэмжлэгийг олж ав, Хүмүүсийг хайрлаж сур Хүмүүсийн хайртай хүн нь бай Энэ нь таныг дэмжихэд нь тус болж , амжилтад хүрэх хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрч хүчийг танд өгнө.
2. Нөхөрлөлийг бий болгох эхний алхмыг та өөрөө хий. Боломж гарах бүрд өөрийгөө танилцуул. Бусад хүмүүсийн нэрийг зөв ойлгосон гэдэгтээ, тэд ч таны нэрийг зөв ойлгосон гэдэгт итгэлтэй бай.
3. бусдын ялгаатай талууд, хил хязгаарыг хүлээн зөвшөөр, хэнийг ч төгс төгөлдөр гэж бүү бод. Бусад хүмүүст ч гэсэн ялгааатай байх эрх бий гэдгийг бүү март. Засаж залруулагч байхаа боль.
4. Эерэг сайн сайхан бодол санааны 2/өөдрөг/ сувгийг сонс. Хүмүүсийн муу талуудыг нь бус , тэднийг хайрлаж, сайшааж, болох сайн талуудыг нь олж хардаг бай. Хүмүүст танд бусдын тухай буруу, эндүү ташаа ойлголт өгөх боломжийг бүү олго. Хүмүүсийн тухай эерэг, зөв бодол санааг агуул. Ингэснээрээ та үр дүнд хүрэх болно.
5. Амжилтад хүрэгсдийн адилаар бусдын ярихыг нь сонс., тэдэнд ярих боломж олго. Өөдөөс чинь харж байгаа хүн өөрийн үзэл бодол санаа амжилтуудынхаа тухай яриг.
6. Хэзээ ямагт эелдэг бай. Энэ нь бусад хүмүүст , танд ч гэсэн таатай сэтгэгдлийг төрүүлдэг.
7. Ялагдал хүлээсэн үедээ бусдыг бүү буруутга. Ялагдал хүлээсэн үеийн бодол санааны төлөв байдал хэзээ ялалт байгуулахыг тань тодорхойлдог гэдгийг бүү мартаарай.

Идэвхтэй байх зуршлыг бий болго.
1. “Бүтээлч сэтгэлгээтэй” бай. “Үхээнц” биш “Бүтээлч ” байж ямар нэгэн зүйл хийж бүтээ.
2. Хэзээ ч нөхцөл байдал төгс төгөлдөр болохгүй, тийм болохоор бүү хүлээ. Ирээдүйд асуудал бэрхшээл гарна гэдгийг мэддэг бай. Харин бэрхшээл гарсан үед даван туул
3. Санаанууд дангаараа амжилт олохгүй гэдгийг бүү март. Санаанууд зөвхөн бодитой хэрэгжсэн үедээ л үнэ цэнтэй болдог.
4. Айдсаа даван туулж өөртөө итгэхийн тулд идэвхтэй бай. Айж байгаа зүйлээ шууд хийгээд эхэлбэл айдас дорхноо үгүй болно. Туршаад үз.
5. Оюунаа дайчил. Онгод орж ирэхийг бүү хүлээ. Шууд эхэл. Тэгээд цааш нь үргэлжлүүл. Тэгвэл танд онгодоо хүлээх хэрэгцээ гарахгүй.
6. Эргэн тойрноо “Өнөөдөр” -ийн нүдээр хар. Маргааш, ирэх долоо хоног, дараа гэх мэтийн үгс нь амжилтгүй байдлын илэрхийлэл болох “хэзээ ч үгүй”- тэй утга нэгтэй. “Би шууд ОДОО эхэлж байна” гэж бай.
7. Даруйхан ажиллаж эхэл. Эхлэх гэж оролдож хугацаагаа бүү үр. Шууд л үйл ажиллагаагаа эхэл.
8. Санаачилгатай бай. Мөлхөхийн оронд гүй. Сайн дурынх бай. Дотроо байгаа гүйцэтгэх” авьяас, хичээл зүтгэлээ харуул.

Сэтгэх цар хүрээгээ тэлж чадвал үр дүнд хүрнэ гэдгээ бүү мартаарай залуучуудаа!

1. Авьяас чадвараа хямд үнээр бүү худалд. Өөрийгөө үнэлэхгүй байх гэмт хэргийг бүү үйлд. Өөрт байгаа чадварууддаа анхаарлаа төвлөрүүл. Та өөрийнхөө төсөөлдгөөс хавьгүй илүү гэдэгтээ итгэ
2. Өргөн цар хүрээтэй сэтгэгчдийн тод томруун, өөдрөг илэрхийллүүдийг хэрэглэ. Амжилтгүй байдал ялагдал аль эсвэл сэтгэл зовоож эвгүй сэтгэгдэл төрүүлэх, таагүй үг хэллэгээс зайлсхий
3. Бодож сэтгэж буй цар хүрээнийхээ хязгаарыг сорид үз Зөвхөн юу байгааг бус, юу байж болохыг олж хар. Ажлаа сайжруулан, хүмүүст мөн өөртөө ашиг тустай зүйл бүтээх талаар туршлага хуримтлуул.
4. ажлынхаа ирээдүйн тод томруун дүр зургийг нүдэндээ харагдтал төсөөл “Одоогийн ажил маань үнэхээр чухал” гэж бод. Дараагийн удаад авах арга хэмжээний үр дүн та ажилдаа хэрхэн хандахаас шалтгаална.
5. Ялих ялихгүй зүйлсийн хүрээнд баригдалгүй бодож сэтгэ. Анхаарлаа том зорилгууддаа төвлөрүүл. Аар саар зүйлд анхаарал хандуулахын өмнө өөрөөсөө” үнэхээр тийм их чухал гэж үү” гэж асуу.

Ene heden blog bas gaigui:

On Bolormaa-You Could Rock

Сэдвүүд…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: