Оюутолгойгooс том орд

Bayanhongort Oyu-Tolgoigoos iluu nootstei ord gazar ilruulseniig ZG ard irgeded medeelehgui udaj baigaa gej tsuuraad baisan, odoo surag ni garch baigaa bololtoi.

From: http://www.sonin.mn/2008/11/21/9683/

Оюутолгойг илрүүлснээс хойш нээгдсэн хамгийн том орд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна

• 2008.11.21, 9:47 • Монголын мэдээ, Онцлох

-Өмнөговь аймгийн Зуунмод дахь молибдений орд 123 сая тоннын нөөцтэй-
АНУ-ын бүртгэлтэй “Эрдэнэ ресурс корпорэйшн” компани нь зах зээлд цаашид үнэ хүрэхүйц эрдэс олборлоход анхаарч хөрөнгө оруулагчдын хувьд мөнгөө нэлээд өсгөх боломжтой хэмээн Wall Street сэтгүүлд мэдээлжээ. Тус компани Өмнө говийн Зуунмод хэмээх газарт молибдени, зэсийн ордыг 100 хувь, Канадад төвтэй “Экстрата Коул Канада” /Xtrata coal/ -тай хамтарсан “Донкин Коул Эллайэнс” /Сиднейн ойролцоох томоохон нүүрсний ордыг авсан/-ын 25 хувийг эзэмшдэг ажээ. Энэ компани 2008 оноос тус хоёр төслийг хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа мэдээлжээ. Мөн хурдан хугацаанд ашгаа өгөх төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд АНУ дахь зарим компанитай хамтран барилгын материалын салбарт ажиллаж байгаа аж.
Компанийн зорилго нь дэлхийн хэмжээний томоохон ордуудыг илрүүлж хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг нэмэгдүүлэх гэж танилцуулсан байна. Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олборлолтын төслүүд нь алт, зэс, молибдени, нүүрс олборлоход чиглэсэн байна. Харин Хятадын хил буюу Нарийн сухайтаас баруун хойш 180 км-ийн зайд орших Зуунмодод илрүүлсэн молибдений орд нь томоохонд орно.

Өмнөговь аймгийн Зуунмод дахь молибдений орд

Зуунмод дахь молибдений орд нь Азийн бүс нутагт 2008 оны байдлаар олборлолтын бэлтгэл шатандаа яваа томоохон төсөлд тооцогдож байна. 2008 оны тавдугаар сарын байдлаар уг ордын агуулга нь 0.05 хувь, нийт 123 сая тоннын баталгаат нөөцтэй бөгөөд дахин 23 саяар нэмэгдэх бололцоотой гэж үзжээ.
Энэ онд уг ордын төв хэсэгт хийсэн өрөмдөлтийн дүнгээр хүдэртэй давхарга 400 метр зузаан молибдений агуулга нь 0.06 хувьтай гэсэн дүн гарчээ. Үүнээс ордын зүүн хэсэгт зарчм газраа 70 метр зузаантай үе нь 0.11 хувийн агуулгатай байжээ. Эрдэсжилт нь гурван километрийн урттай бөгөөд газрын гадаргаас ердөө 22 метр гүнд илэрчээ. Уг ордын хувьд хайгуулын ажил цаашид үргэлжилснээр нөөцийн хэмжээ асар ихээр нэмэгдэх боломжтой аж. 2008 оны өрөмдлөгийн улирал дуусч 12 дугаар сард дүн нь гарахаар нөөцийн шинэчилсэн тооцоо 2009 оны нэгдүгээр улиралд гарна. Түүний дүнд түшиглэн “Минарко Майн Консалт” /Minarco/ компани одоогийн зах зээлийн үнийн түвшинд ордыг ашиглах хувилбаруудыг боловсруулах аж. Өмнө нь молибден жилдээ тогтмол дөрвөн хувиар өсч байсан бол 2003 оноос найман хувиар өссөн байна.
Зуунмод нь Оюу толгойг илрүүлснээс хойш нээгдсэн хамгийн томоохон орд бөгөөд сүүлийн 20 жилд дэлхийд илрүүлсэн томоохон молибдений орд гэж үзэж байна. Уг ордын цар хүрээ, нөөцийн хэмжээ цаашид өсөх боломжтой зэрэг нь уг ордыг олборлох хувилбаруудыг уян хатан байлгах боломжтой болгож байна. Одоогоор үнэ нь буусан ч гэсэн уг металлын үнэ тогтмол өсч буй хандлага өөрчлөгдөөгүй. Молибдений зах зээл жилдээ тогтмол дөрвөн хувиар өсч байсан бол 2003 оноос найман хувиар өсч эхэлсэн.
Тиймээс дэлхийд жил бүр нэг томоохон орд байгуулагдах шаардлага гардаг. Хилээс 100-аад километрийн зайд төмөр замын ачиж буулгах төхөөрөмж бүхий Хятадын Эржин Чи боомт байрладаг тус орд металлын хэрэглээ нь хамгийн их өсч буй зах зээлтэй зэрэгцэн оршиж байна.

Д.Мөнхболд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: