Австрали Монголын харилцаа өргөжин тэлсээр

Бусад эх сурвалжууд: http://www.tsahimurtuu.mn
http://www.tsahimurtuu.mn/main/200811201491.htm

Бэлтгэсэн Б.Булганмаа.  (gegeen@yahoo.com) Австралиас

Австрали Монголын Харилцааны талаарх тэмдэглэлүүд, Элчингийн мэдэгдэл, 2 талын уулзалт, арга хэмжээнүүдийн тоймоос түүвэрлэн бэлтгэлээ.

Mонгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дvгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилийн туршид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа єргєжин тэлж, сүүлийн 10 гаруй жилд уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад хийсэн хамтын ажиллагаанууд  нь амжилттай явагдан, цаашид хөгжүүлэх олон сайхан боломж байгааг  олж харсанаар хоёр талын хооронд дээд, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж, яриа хэлэлцээр илүү тодорхой санал, төслүүдэд чиглэгдэн хийгдэх болсон байна.  Саяхан болж өнгөрсөн нэгэн тэмдэглэлт явдал нь Монголын элчин сайдын Яам Австрали улсад нээгдэж тус улсад суух Монгол улсын элчин сайд итгэмжлэгдэх жуух бичгээ Австралийн талд өргөн барьсан явдал байлаа.

————————-

Австрали Монголын харилцаа өргөжин тэлсээр

| Бэлтгэсэн Б.Булганмаа.  (gegeen@yahoo.com)   Австралиас

Австрали Монголын Харилцааны талаарх тэмдэглэлүүд, Элчингийн мэдэгдэл, 2 талын уулзалт, арга хэмжээнүүдийн тоймоос түүвэрлэн бэлтгэлээ. (Australia Mongolia Cooperation Expanding)

Монгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дvгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилийн туршид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа  єргєжин тэлж, сүүлийн 10 гаруй жилд уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад хийсэн хамтын ажиллагаанууд  нь амжилттай явагдан, цаашид хөгжүүлэх олон сайхан боломж байгааг  олж харсанаар хоёр талын хооронд дээд, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж, яриа хэлэлцээр илүү тодорхой санал, төслүүдэд чиглэгдэн хийгдэх болсон байна.

2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Австралийн тэр үеийн Ерөнхий сайд Жон Ховардтай /2007 онд Ноён Кевин Радд сонгогдсон/ уулзах үед  тэрээр  Монголд өрнөсөн ардчиллыг Австрали Улс анхнаас нь дэмжиж ирсэнийг цохон тэмдэглээд Монголын эдийн засгийн хөгжилд Австрали улс  хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах хүсэлтэй байдгаа илэрхийлж, түүний хариуд  Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний уулзалтын давтамжийг хадгалах, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэхийг санал болгосон ажээ.

Монгол Улсын стратегийн Тавантолгой, Оюутолгой болон бусад ордуудад хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлж байсан Рио Тинто, Би-Эйч-Пи Биллитон зэрэг Австралийн дэлхийд тэргүүлдэг уул уурхайн томоохон компаниудын ашиг сонирхолоос гадна манай улсын ирээдүй хойчболсон оюутан залуусын хувьд боловсрол, шинжлэх ухааны салбартаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц өндөр боловсрол эзэмшин, оюуны хөрөнгө оруулалт хийхийн чухлыг онцлон чухалчилж байгаагаа Австралийн тал энэ онд дахин илэрхийлсэн байна.

2008 оны 9 сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Австрали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Роуве (Tэрээр Өмнөд Солонгос улсад байршилтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монголын хэргийг давхар хариуцан ажилладаг)  итгэмжлэх жуух бичгээ барих үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

“Таныг Элчин сайдаар ажиллах хугацаанд манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин, хөгжинө гэж найдаж байна. Австрали улс манайхаас оюутан сургадагт баяртай байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр талын харилцааны чухал хэсэг. Үүн дотор уул уурхайн салбар ихээхэн чухал. Мөн дэлхийн цаг уурын дулаарлын талаар санаачилсан Зүүн хойд Азийн дээд хэмжээний уулзалтыг маань манай хөрш орнуудын Төрийн тэргүүнүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ирэх жил болох энэхүү дээд хэмжээний уулзалтад Автсрали Улс оролцвол баяртай байна” хэмээн өгүүлжээ.

Элчин сайд П.Роуве: “Элчин сайдаар томилогдон хоёр дахь удаагаа Монголд ирж байгаадаа баяртай байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудал эдийн засгийн хувьд ч, стратегийн хувьд ч чухал ач холбогдолтой. Австрали улс цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудалд онцгой анхаарал тавьдаг гээд энэ талаар бүс нутгийн дээд хэмжээний уулзалт санаачилсанд Монгол Улсын Төрийн тэргүүнд талархал илэрхийлсэн байна.

Хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн хамгийн сүүлийн нэгэн үйл явдал нь Монгол улсын Засгийн газар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл болгож  Монгол Улсаас Австрали Улсад ажиллах  Элчин сайдын яамаа 2008 оны 8 дугаар сарын 25-ны єдрєєс Канберра хотноо албан ёсоор нээсэн явдал юм.

Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Жамбалдорж 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Австрали Улсын Амбан захирагч хатагтай Квентин Брайст Итгэмжлэх жуух бичгээ барьж эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, австралийн хөрөнгө оруулалтыг уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт түлхүү оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Уг өдрийн хүлээн авалтанд Австрали дахь Монголын Өргөмжит консул Петр Слоун, гэргийн хамт, мөн Монгол улсын засгийн газрын биет төлөөлөгчид болон Австрали Монголын хамтын харилцаанд нөлөө бүхий бусад хүмүүс мөн уригдан оролцжээ. Шинэ элчин сайд Ц.Жамбалдорж нь урьд нь Вашингтон, Лондонд ажиллаж байсан олон жилийн туршлагатай хүн бөгөөд хоёр орны хамтын харилцаанд чухал нөлөө үзүүлнэ хэмээн найдаж байна.

Австрали улс дахь Монгол улсын элчин сайдын яамны бие бүрэлдэхүүн ба бусад зочид

Түүнчлэн Австрали улс Монголд Элчин сайдын яамаа нээх санал тавьж, 7 га газар хүссэн тухай 2008 оны 10 сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан байна. Монголоос Австралийн визний өргөдөл гаргагчидын ихэнх төрлийн визний мэдүүлгийг Бээжин дэх Австралийн элчин хариуцсан хэвээрээ байгаа бөгөөд хэрэв Австрали улс Монголд ЭСЯ-аа нээвэл Австралийн виз авах процесс хурдасч, виз хөөцөлдөхтэй холбоотой хүндрэлүүд багасах сайн талтай ч визний материал бүрдүүлэлтийг нарийвчлан шалгахад улам амархан болж болох юм.

Австрали дахь Монголчуудын mglaus Сүлжээ
http://www.mglaus.com
mglaus@yahoogroups.com

Мэдээллийн эх сурвалжууд:

(ajillahgui) news.mnhttp://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=28108
(huulj avch uldsen ni) http://mglaus.com/2008/11/04/mongolian-ambassador-tsjambaldorj-in-australia/
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1140051
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1134039
http://news.gogo.mn/r/40849
http://mglaus.com/2008/08/28/embassy-news/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: