ОПРА ВИНФРИ-анхны Африк гаралтай тэрбумтан америк эмэгтэй

From: http://helloo.miniih.com/index.php/home/post/111

Амжилтын түүх. ОПРА ВИНФРИ

2007-11-20 08:49

ОПРА ВИНФРИ
Америкийн телевизийн нэртэй хөтлөгч энэ эмэгтэй өөрийн нэрээр алдаршсан теле шоуны хөтлөгчөөр ажилладаг ба телевизийн киноны Хапро продакшныг үндэслэгч юм. Опра Винфри нь амьдрал дорой гэр бүлүүдийг биеэ даах чадвартай болгох санг үүсгэн байгуулж ажиллуулсаны дээр хамгийн их ашигтай мэдээлэл түгээх зорилготой номын клубыг үндэслэжээ. 2000 оноос “Опра” сэтгүүлийг гаргаж эхэлсэнээр тун удалгүй энэ сэтгүүл нь нэрд гарч оны шилдэг сэтгүүл, оны шилдэг сурталчлагч өргөмжлөлийг нэгэн зэрэг хүртсэн Америкийн анхны сэтгүүл болж чадсан юм.
2003 онд Опра Винфри хамгийн анхны Африк гаралтай тэрбумтан америк эмэгтэй болжээ.
1954 онд арван хэдхэн насандаа Опраг төрүүлсэн ээж нь олны жигшил, хатуу ширүүн үгний бай болж түүнийг 6 нас хүртэл нь эмээ, өвөө дээр нь байлгаж байгаад буцаан авч ганцаараа өсгөжээ. Бяцхан Опра бага насандаа хамаатан садангуудынхаа үгээр хэлшгүй доромжлол дарлалыг амсаж, түүнийг тэсвэрлэлгүй хэцүү хүүхдийн замаар ч орж явсан удаатай юм байна. Ээж нь түүнийг аав руу нь явуулсан ба тэр өөрийн амссан зовлон бэрхшээлдээ цөхөрч бууж өгөлгүй, түүнээс сургамж авч, өөрийн амьдралыг үндсээр нь өөрчлөхөөр тэмцсэн юм.

Үсчний мэргэжилтэй эцэг нь түүнд үлгэр дууриал үзүүлэх гэж чадах  чинээгээрээ зүтгэж охиноо урмаар тэтгэж, номонд дуртай болгожээ. Сайн хүн болж чадна гэж түүнд итгүүлж, айдсыг нь арилгаж чаджээ. “Амьралын хүнд бэрхийг туулж чадсан хүн ганц өдөр амжилтанд хүрдэггүй, харин өдөр бүр алхам алхмаар урагшилсаны үр шимийг хүртдэг” гэж Опра хэлжээ. Опра өөрийнхөө дуртай ажлаа олоод эрхэлсэн ажилдаа хамгийн гарамгай нь болохоороо төгс шийджээ. Тэр 1974 онд телевизэд мэдээ уншигчаар орж олон цагаар бэлтгэл хийж гэнэтийн тохиолдолд тэвдэж сандрахгүйн тулд мэдээний ерөнхий агуулгыг цээжилдэг байв. Мэдээ уншигчаас сурвалжлагч болж 1977 онд Балтиморт анхныхаа ток шоуг хөтлөв. Түүний нэвтрүүлэг удалгүй нэрд гарч өөрөө  ч их зориг оров. 1986 оноос хойш Опраг Америк даяар төдийгүй дэлхий даяар үздэг болжээ.
“Аз жаргал байдагт би итгэдэггүй. Аз гэдэг бол миний хувьд боломжийг олж авах гэсэн хөдөлмөр юм.” гэж тэр хэлдэг.
Опра зоригтой өөртөө итгэлтэй байх, аливаа зүйлийг чанартай хийх гэсэн хоёр зарчимыг баримталдаг. Тэр нэвтрүүлгээ хөтлөхдөө өмнө нь тухайн сэдвээ сайтар судалж мэддэг ба мэдэхгүй зүйлээ ил хэлж бусдын тусламжыг авдаг. Опра үргэлж өөрийн чаддаг, чаддаггүй зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, чаддаггүй зүйлээ заавал хийж сурч өөрийгөө байнга хөгжүүлж байдаг.
Опра Винфри урагшилсаар, түүний нэвтрүүлгүүд өдрөөс өдөрт сая сая үзэгчдийг улам татсаар …

Энэхүү нийтлэлийн зохиогчийн эрхийг “ЖИН” сэтгүүл бүрэн хариуцна. ЖИН сэтгүүлээс ишлэв.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: