ШУТИС-ийн КТМС олон улсын шагнал хүртжээ

From: www.news.mn

КТМС-ийнхан олон улсын шагнал хүртжээ
Өчигдөр 13 цаг 49 минут

Франц улсын нийслэл Парис хотноо Сорбоны их сургуульд зохион байгуулагдсан Эдийн засаг, бизнес, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын дэлхийн “Eduniversal World Convention” чуулга уулзалтад ШУТИС-ийн КТМС-ийн захирал Б.Очирбат урилгаар оролцоод иржээ. Тус хуралд дэлхийн 100-аад орны 150 гаруй их, дээд сургуулийн төлөөлөгч оролцсон юм байна. Дээрх чуулга уулзалтын үеэр Дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулийг шалгаруулж, түүнд Монгол улсаас КтМС-ийн Эдийн засаг, менежментийн салбар шалгарч орсон бөгөөд “Locally Strong, 1 Palme” олон улсын шагнал, өргөмжлөл хүртсэн байна. Дэлхийн бизнес, эдийн засаг, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын холбоо “Eduniversal”            байгууллага нь есөн бүсэд хуваагдаж байгаа бөгөөд КТМС нь Зүүн Азийн бүсийн гишүүнээр элсчээ. Энэ нь тус сургуулийн Эдийн засаг, Менежментийн салбарын профессор, багш, ажилтан, оюутан суралцагчдын сургалт болон эрдэм  шинжилгээний үйл ажиллагааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч үнэлсэн чухал арга хэмжээ болсон гэж тус сургуулийн удирдлагууд үзэж байна. Дэлхийн бизнесийн шилдэг сургуулиудад 1-5 хүртэл тооны Pаlme бүхий шагналууд олгосон бөгөөд 2008 оны бизнесийн шилдгийн шилдэг сургуулиар АНУ-ын Харвардын их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль шалгарч дээд өргөмжлөл хүртсэн юм.

3 Responses to “ШУТИС-ийн КТМС олон улсын шагнал хүртжээ”

  1. Baska Says:

    Manai KTMC tged 1000 surguuliin heded ni orsiin bol :d?

  2. хэ хэ Says:

    manaih neeree unen lag shuu. surguuliaraa baharhaj bn


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: