150 сая жилийн тэртээ хүн, кенгуру адилхан харагддаг байв уу

From: http://www.sonin.mn/2008/11/20/9662/

150 сая жилийн тэртээ хүн, кенгуру адилхан харагддаг байв уу

2008.11.20, 12:30 • Үнэн

Эрдэмтэд анх удаа Австралийн кенгурун генийн кодыг тайллаа. Энэхүү уутат амьтад генийн хувьд хүнтэй нэлээд төстэй аж.
Хүн ба кенгуру 150 сая жилийн тэртээ ойр төрөл байсныг кенгурун генийн судлалын төвийн мэргэжилтнүүд тогтоожээ. Эрдэмтдийн үзэж буйгаар кенгуру анх Хятадын нутагт үүсээд дараа нь Америкаар дамжиж Австрали, Антарктидад нутагшсан аж. Эрдэмтдийн сүүлийн судалгаа аварга кенгуруны мөхлийн асуудалд хариу өгсөн юм. Балар эртний аварга кенгуру цаг уурын өөрчлөлтөөс бус хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хэмжээнээс хэтэрсэн агнуурын үр дагаврын улмаас мөхжээ.
Эрдэмтэд 2000 онд Тасманийн зүүн хойд зүгийн ойн нэгэн агуйгаас олдсон аварга кенгурун гавлын судалгааны дүнд түүний мөхлийн учир шалтгааныг тогтоосон юм. Палеонтологичдын тооцоолсноор энэхүү гавал ойролцоогоор 41 мянган жилийн настай аж.

Чулуун зэвсгийн үед ч хүмүүс гэр бүлээрээ амьдардаг байжээ

http://www.sonin.mn/2008/11/20/9661/
• 2008.11.20, 12:30 • Үнэн

Эрт дээр үед хөдөөлүүлсэн хүний үлдэгдэлд хийсэн ДНК-ийн шинжилгээгээр чулуун зэвсгийн үед хүмүүс орчин үеийнх шиг эцэг, эх, хүүхдүүдээс бүрдсэн гэр бүлийн хэв маягаар амьдардаг байсныг баталжээ.
Овог аймгаар амьдрах нь эртний хүмүүсийн хувьд гол үнэт зүйл учир гэр бүл хамтын шинж чанартай байсан, өнөөгийн гэр бүлийн хэв маяг нийгмийн хөгжлийн хожуу үед үүссэн хэмээн эрдэмтэд үзсээр ирсэн билээ. Эрдэмтэд өмнөх судалгаагаараа эртний хүмүүсийг хамтад нь нутаглуулсан нь нэг гэр бүлийн гишүүдийнх байж болохыг үгүйсгээгүй ч тэднийг төрөл садан болохыг шууд нотлох баталгаа саяхныг хүртэл олоогүй байжээ. Харин Германы нутаг дэвсгэрээс гурван жилийн өмнө олдсон 4600 жилийн настай булшин дахь эртний хүний үлдэгдлийн ДНК-г эрдэмтэд судалсан байна. Тус газар дөрвөн хүнийг хөдөөлүүлсэн ч хоёр нь л бүтнээрээ үлджээ. Эхний булшинд бяцхан хүү тэвэрсэн эрэгтэй, эмэгтэй хүнийг оршуулсан байж. ДНК-ийн шинжилгээгээр тэрхүү эр, эм хоёр хүүгийн эцэг эх болох нь тогтоогджээ. Мөн шүдний шинжилгээгээр хүү болон эрэгтэй тухайн газар төрсөн, харин эмэгтэй тэндээс 60 км-ийн зайтай өссөн болох нь нотлогдсон байна. Энэ нь тухайн овгийн эрчүүд өөр овгоос эхнэр авдаг байсныг батлах баримт хэмээн эрдэмтэд үзэж байна. Өөр булшнаас хоёр охин, нэг хүү болон тэдэн рүү нүүрээрээ харсан эмэгтэй хүнийг олжээ. ДНК-ийн шинжилгээгээр эдгээр хүүхэд ах дүүс боловч эмэгтэй нь тэдний эх биш, авга эсвэл нагац эгч байх магадлалтай ажээ. Тэднийг бүгдийг нь нэгэн зэрэг хэрцгийгээр хороосон нь хөрш омгийнхны довтолгоонд өртсөн байж болзошгүй гэнэ. Тиймээс Австралийн эртний ДНК-ийн судалгааны төвийн судлаачид чулуун зэвсгийн үед орчин үеийнхтэй төстэй гэр бүл байсан хэмээн баталж байна.

3 Responses to “150 сая жилийн тэртээ хүн, кенгуру адилхан харагддаг байв уу”

  1. Mikani Says:

    Mash sonirholtoi medeelel bna, yag odoo menii unshij bui nomtoi utga neg yum.Ungursun ueiin talaarh buh l zuiliig medehsen gej husdeg ch bolomjgui yum daa.

  2. puka Says:

    bayar hurgie


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: