Таван “Э”-г эрхэмлэ: ЭРYYЛ СЭТГЭЛГЭЭ, ЭРДЭМ БОЛОВСРОЛ, ЭРХЭМ СУРТАХУУН, ЭХ ОРОНЧ YЗЭЛ , ЭВ НЭГДЭЛ

From: www.news.mn

Таван “Э”-г эрхэмлэ

ЭРYYЛ СЭТГЭЛГЭЭ, ЭРДЭМ БОЛОВСРОЛ, ЭРХЭМ СУРТАХУУН, ЭХ ОРОНЧ YЗЭЛ , ЭВ НЭГДЭЛ

Монголын Лектор тєвийн тэргvvн, улс тєр судлаач Ц.Баатархvv: Таван “Э”-г эрхэмлэ
5 минутын өмнө

УДИРТГАЛ

Монгол Улсын ирээдvйн хєгжил, залуусын эх орноо авч явах чадварт юу хэрэгтэй вэ гэдэг асуултад хvн бvр хариулах цаг иржээ. Эх орон хаашаа явж, эх орон хаа хvртлээ хєгжих вэ гэдгээс илvvтэй шинэ vеийн зєв тєлєвшлийг бид нэгтгэх, хамгаалах цаг болсон байна. Цаг нь иржээ хэмээн илтгэхийн учир нь цаг нь ирсэнд байгаа юм. Цаг хугацааны тvvхэн шалгуур хийгээд улс орны олон зуун жилийн тvvх, орчин цагийн шинэ дэлхийн шинэ иргэн байх шалгуур нь бидэнд эрvvл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч vзэл, эв нэгдэл гэсэн “Таван-Э”-г эрхэмлэх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Магадгvй олон хvн “Тэгээд яаж энэ зарчмыг чинь эрхэмлэх юм бэ. Ямар хэрэгтэй юм” гэж асууж, бас “Ийм зvйл хэрэггvй” гэж эсэргvvцэж ч болно. Иймд энэ асуултын хариуг энэхvv илтгэлээрээ дамжуулан та бvхэнд хvргэж байна. Миний vзэл хэн нэгний vзэл бодлыг єєрчилж болно, аль эсвэл хэн нэгний бодол санаатай зєрчил¬дєж ч болно. Гол нь авах гээхийн ухаанаар мэргэн оюундаа єчvv¬хэн багаар ч болов тунгаан бодно гэдэгт найдаж байна. Тэгээд ч vг хэлсэн хvнийг эсэргvvцэх бус энэ хvн юу хэлээд байна вэ гэдгийг тунгаан бодож, авах гээхийн ухаанаар хандах нь эрvvл саруул сэтгэлгээний нэг шинж билээ.

ЭРYYЛ СЭТГЭЛГЭЭ

Єнєєдєр хvн бvр эрх мэдэлтэй нь биш эрvvл саруулаар сэтгэдэг хvн улс оронд алс хэтдээ хэрэгтэй гэдгийг хэлдэг, мєн хvлээн зєвшєєрдєг. Гэвч энэхvv vнэт зvйлийг бий болгоно гэсээр та бид ардаа 18 жилийг орхисон байна. Харин та бодит vр дvнг олж харж байна уу. Энэ асуултад эрvvл сэтгэлгээтэй хvн хэрэгтэй гэдэгтээ итгэлтэй хариулж чаддаг шигээ хvн бvр хэзээ ч сэтгэл хангалуун хариулт єгч чадахгvй ээ. Хvн тєрєлхтєний тvvхээс онцолж vнэлэхvйц тодорхой зvйл нь сэтгэх эрх чєлєєг бий болгож, оюун ухааныг vнэлж чадсан улс орон хєгжсєн гэдгийг бидэнд баталдаг. Энэхvv баталгаа нь монголчуудыг ч тэдний зарчмаас ангид байх боломжгvй гэдгийг баталж байна. Нэг ёсны хєгжлийн эх vндэс бол хvний эрvvл сэтгэлгээ юм. Хvний уураг тархи бол хvн тєрєлхтєний хєгжлийн загвар юм.

Эрvvл сэтгэлгээ бол єєрийгєє олохоос эхэлдэг. Сvvлийн vед нийгэмд єєрийнхєєрєє байх, єєрийгєє олох, єєрийгєє танин мэдэх тухай асуудал маш ихээр яригдаж олны анхаарлыг татаж байна. Шинжлэх ухаан болоод, философийн аль аль нь “Хvн тєрєлхтєн єєрєєсєє бусад бvх зvйлийг хангалттай судалсан боловч єєрийгєє судлалгvй vлдээжээ. Тиймээс хvн тєрєлхтєний танин мэдэхvйн оргил нь хvн єєрєє єєрийгєє таних явдал юм” хэмээн хvлээн зєвшєєрсєн байдаг. Єєрийгєє олох алхам нь хаанаас ирснээ, хаашаа явж байгаа, одоо зарим хvн аливаад нэг бол vнэн эсвэл худлаа гэсэн утгаар нь хандаж хоёр туйлд хуваагддаг. Уг нь бол хатуу логик ухаанд ч шийдэж болдоггvй vнэн худал гэж байдаг. “Дараахь єгvvлбэр бол vнэн. Харин дээрх єгvvлбэр бол худал” гэсэн Гёделийн теором байдгийг уншигч та санаж байгаа байх. Ингэж хоёрхон хэмжээст сэтгэнэ гэдэг тун хангалтгvй vзvvлэлт. Учир нь, бид хамгийн энгийн бодлогыг хоёр хэмжээст координатын систем дээр боддог. Энэ бол ердєє л эхлэл. Харин дараа нь бид гурав дахь хэмжээст координатын систем дээр бодлого боддог бєгєєд гурван цэгээ холбож дvрс vvсгэдэг. Ингэж дvрсийн хэмжээнд сэтгэнэ гэдэг бол сэтгэлгээ хэвийн болж байна гэсэн vг. Амьдрал гэдэг бол маш олон хэмжээст учир дараа дараагийн цаг хугацаа, энергийн тєвшинд сэтгэх тухай асуудал гарч ирэх бєгєєд бид энэ тєвшиний сэтгэлгээтэй болох гэж л тэмvvлж байгаа хvмvvс. Энэ бол орчин цагийн шинэ иргэний шалгуур юм.

Эерэг сэтгэлгээ бол эрvvл сэтгэлгээний тvлш нь байдаг. Бvхий л зvйлийг хараар будаж эхэлж байгаа бол тvvний амьдрал тэр чигээрээ хар бараан болохын дохио. Ингэснээр эрvvл сэтгэлгээ, итгэл найвар алга болж байгаа хэрэг. Хvмvvс хар бараанд биш гэрэл гэгээнд дуртай байдаг нь хvний тєрєлхийн мєн чанар юм. Нэгэн дасгалжуулагч єндрийн харайлтын тамирчиндаа “Хєндлєвч дээгvvр эхлээд сэтгэлээ давуулж шид. Дараа нь бие чинь аяндаа гарах болно” захиж хэлсэн шиг гэгээлэг бодол эерэг хандлаг, итгэл найдвар бvхэн амьдралыг чиглvvлдэг хvч нь байдаг. Иймд шинэ цагийн монгол хvний эрхэмлэх хамгийн эхний зарчим бол яах аргагvй эрvvл сэтгэлгээ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

ЭРДЭМ БОЛОВСРОЛ

Боловсрол бол хvний хєгжлийн мєнхийн хєдєлгvvр, хvний хєгжил бол улс орны хєгжлийн амин зvрх. Хvний хєгжил мэдлэгийн єєрчлєлт, ур чадварын єєрчлєлт, хандлагын єєрчлєлт гэсэн гурван чухал зvйлийн шvтэлцээгээр єєрийн тєрхєє олдог. Иймээс эрдэм боловсролын vндэс суурь бол мэдлэг. Гэхдээ тэр мэдлэг нь хэрэглээ болох чадвартай байх ёстой. Та бид хоол хvнсэндээ анхаардаг шигээ тархиныхаа хоол хvнсэнд анхаарч, хаана ямар газар боловсрол эзэмшихээ сонголт хийдэг болсон. Энэ нь єндєр боловсрол, сайхан амьдрал шууд хамааралтай гэдгийг баталгаажуулж байгаа хэрэг.

Та эргэн тойрныхоо залуусыг хар. Тэд єдрєєс єдєрт єєрийгєє хєгжvvлэхгvй бол, єндєр боловсрол эзэмшихгvй бол, єєрєє єєрийнхєє амьдралд эзэн байж чадахгvй бол сайн сайхан амьдрал амар замаар олдохгvй гэдгийг ухаарч мэдлэгийг олж авахын тєлєє ихэнх цагаа зарцуулж байгаа нь танд анзаарагдахгvй єнгєрєєгvй гэдэгт найдаж байна. Харамсалтай нь, тэд хэрэглээнд оруулах чадвараа єєрчилж чадахгvйд гол учир шалтгаан нь байгаа юм. Иймээс бид мэддэг мэддэггvйн, чаддаг юм шиг атлаа чадахгvйн солбилцол дээр байна. Тэрхvv солбилцол хаашаа ч эргэж болох учраас єнєєдрєєс эхлэн бvгдээрээ мэдлэг бол хvч, гэхдээ хvчийг ашиглах, хэрэглэх арга ухаан бол ур чадварыг эзэмшvvлэхийн тулд, хамтдаа эзэмшихийн тулд анхаарцгаая. Ерєєсєє боловсрол бол эцсийн дvндээ зєв сонголт хийх ур чадвар. Yргэлж салаалж мєчирлєсєн сонголтыг санал болгодог амьдралаас сонголт хийх нь амархан мэт боловч сонголтын цаана алдаа оноо, vнэн худал, амжилт уналтын дэнс нуугдаж байдаг. Єнєєдєр Монгол Улсын боловсролын салбарт нь зєвхєн мэдлэг олгоход анхаарч буйгаас бус хэрэглэгдэх мэдлэгийг хэрхэн олгох вэ гэдэгт ахиц гаргаж чадахгvй байна. Yvнийг буюу шинэ мэдлэг бvтээх, шинжлэх ухааны ололтыг vйлдвэрт нэвтрvvлэх гэх мэт бодит амьдралд єрсєлдєх чадвартай шинэ хvнийг бэлтгэх хэрэгтэй гэдгийг салбарынх нь эрдэмтэд, олон судлаачид санал нэгтэйгээр хvлээн зєвшєєрєх болсонд бас нэг давуу тал бий гэдгийг онцлохгvй байхын аргагvй ээ.

Энэ нь боловсрол ганцхан оюунд хамаатай ойлголт биш, харин хvнийг бvтээдэг бие, сэтгэл, оюун гуравт гурвууланд нь хамаатай ерєнхий ойлголт болохыг энэ бvхэн баталж байна. Бие бялдрын боловсрол бол эрvvл чийрэг байдал, оюуны боловсрол бол олон талын мэдлэг чадвар, сэтгэлийн боловсрол бол хvмvvжил болж єгдєг.

Хэрэв хvнийг ургамалтай зvйрлэх юм бол эрvvл сэтгэлгээ хєрс нь, эрдэм боловсрол бордоо нь юм. Эцсийн дvндээ єндєр боловсрол эзэмшсэн хvн бvр сайхан цэцэг болж ургахгvй хогийн ургамал болчихоод байгаа учраас чадварлаг хvн бvтээх гээд, сайн, эрхэм суртанхуунлаг хvнийг тєлєвшvvлэх талыг орхигдуулсанд гол учир нь байна. Тэгэхээр цаашид бид эрдэм, боловсролыг зєвхєн диплом дээрх дvнгээр бус амьдрах чадвар, єрсєлдєх чадвар, ургах чадвараар нь дvгнэх цаг болжээ. Иймд шинэ цагийн монгол хvний эрхэмлэх хамгийн хоёр дахь зарчим бол яах аргагvй хэрэглэгдэх эрдэм мэдлэг гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

ЭРХЭМ СУРТАХУУН

Харин дараагийн зарчим бол эрхэм суртахуун. Хакер залуусыг хэн ч програмчлалын чадваргvй, боловсролгvй гэж хэлэхгvй. Харамсалтай нь, тэд хvний ёсонд vл нийцэх олох вирус хийж, бусдын хєдєлмєрийн vр шимийг устгасан жишээ олон бий. Ингэж боловсролтой, мэдлэгтэй хvний ажлын амжилтыг боловсролтой хvн баллаж байгаа нь тэдний боловсролд эрхэм суртахуун дутсаны илрэл юм.

Эндээс эрхэм суртахуун гэдэг бол єєрт болон єрєєлд хэрэгтэй зєв зvйлсийг эрхэмлэж яв гэсэн гэж ойлгож болно. Суртахуун гэдэг vг нь “сур” гэдэг vгнээс гаралтай бєгєєд сурснаа єєрийн амьдралдаа удирдлага болгон хэвшvvл гэсэн санаа бєгєєд энэ хоёр нийлээд хvний сайхан эрхэм чанаруудыг заншил болго гэж байгаа юм. Заншил гэдэг нь “зан” гэдэг vгнээс гаралтай бєгєєд эрхэм сайхан чанарыг амьдралд заншуулах, дадал зуршил болгох тухай ойлголт юм.

Иймд нийгмийн харилцаанд та бид оюун санааны хууль болох эрхэм суртахууныг дагуулах хэрэгтэй. Эрхэм суртахуун бол зєв буруу, сайн мууг, сайхан муухайг ялгаж єєрийн амид тєрєлдєє хэм хэмжээг баримтлах ухаан. Илvvдсэн бvхэн зовлон, таарсан бvхэн жаргал, дутсан бvхэн хєгжил рvv тэмvvлэх хvч болдог хэмээх эртний сайхан vг єнєє цагт ч тун хэрэгтэй.

Тэгэхээр эрхэм суртахуун гэдэг бол хvнийг зєв бєгєєд сайн сайхан болгодог, хvний эрхэм чанар болсон хэм хэмжээг эрхэмлэ гэсэн vг юм. Ингэснээр залуучууд маань эрvvл чийрэг бие цогцостой, олон талын мэдлэг чадвартай, хvнлэг энэрэнгvй сэтгэлтэй, эелдэг зєєлєн харьцаатай болж зєв бєгєєд сайн сайхны цогцлол болж чадна. Иймд шинэ цагийн монгол хvний эрхэмлэх гурав дахь зарчим бол яах аргагvй эрхэм суртахуун гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

ЭХ ОРОНЧ YЗЭЛ

Эрvvл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун хv¬нийг жинхэнэ хvн тєлєвшvvлэх шат болдог бол vvн дээр нэмэх ёстой зvйлшгvй нэг эрхэм чанар бол эх оронч vзэл: Хvн бvр ямар нэгэн зvйлийг хайрлах, хайрласнаа ємчлєх, тєрєлхийн сэдэлтэй байдаг тул бvгд тєрсєн нутаг усаараа бахардаг. Эх орон гэдэг бол тєрж єссєн нутаг бол эх оронч vзэл гэдэг зvрх сэтгэлд нь тээгдэж явдаг vзэл санаа юм. Гэхдээ эх оронч vзэл эрvvл саруул сэтгэлгээтэй хамт байж илvv бvтээлч, чин сэтгэлийнх байж чаддаг. Эх оронч vзэл эрvvл саруул сэтгэлгээ дутахаараа vндсэрхэг vзэл болдог. Бас багадахаараа бахархал байхгvй болдог. Тиймээс эх орноо, эх орныхоо газар шороо, хєрс, байгаль, экологи тєдийгvй євєг дээдсийн эрдэм ухааны уламжлал, ёс заншил, хєгжил дэвшил гэх мэт тэр бvх vнэт зvйлийг Монгол хэмээх євєрмєц онцлогтойгоор нь бvрэн бvтэн євлєн авч, хойч vед мєн бvрэн бvтнээр нь євлvvлж, єртєєлєн дамжуулах нь та бидний vvрэг. Энэ бол бол жинхэнэ эх оронч vзэл юм. Иймд шинэ цагийн монгол хvний эрхэмлэх хамгийн дєрєв дэхь зарчим бол яах аргагvй хэрэгдэгдэх эх оронч vзэл гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

ЭВ НЭГДЭЛ

Хэдийгээр олон хvн бие даасан байдлаа эрхэмлэдэг ч хvн тєрсєн л бол бусадтай хамааралтай байдаг нь хvний нийгмийн хууль юм. Амьдралын мєн чанар угтаа хамтдаа байхад оршдог. Монголчуудад эвтэй байж ихийг бvтээсэн, эв нэгдэлгvйгээс болж унаж доройтсон тvvхийн аль аль нь бий. Монголчуудын оюун санааны нэгдэл нь эх оронч vзлээр эхлэж, монгол бахархлаар бадарч, дэлхийн vзлээр тvгэж байсан гэдэг.

Эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй энэ цаг vед зєвхєн “Би, Би” гээд эсвэл зєвхєн “Монгол, Монгол” гэж гєжєєд байх боломжгvй. Бусдыг сайн талыг олж харах, хvлээн зєвшєєрч сурахаас эв нэгдэл эхэлдэг. Олны дунд олонтой байх шиг сайхан зvйл vгvй гэсэн євєг дээдсийн vг байдаг. Yvн шиг хvн хvнтэйгээ эвтэй байж бид єєр хоорондоо нэгдэнэ. Эв гэдэг бол бусдыг таних, бусдыг олж харах боломж бєгєєд ингэснээр бусадтай нэгдэн нийлж ихийг бvтээх боломжтой болно. Yгvй ядах нь ээ л, vvнийг эх оронч vзлийг эх vндэс нь болгон тайлбарлавал, бид эв нэгдэлтэй байсан цагт эх орноо хамгаалж чадна. Бид бие биенээсээ олон зvйлээр ялгаатай байдаг бєгєєд энэ хамтдаа байхад харшилдаг шалтаг шалтгаан нь болдог. Зарим хvн бусдыг єєртэйгээ адил гэж боддог байхад нэг хэсэг нь зєвхєн минийхээр явах хэрэгтэй гэж тулгадаг. Гэвч эцсийн дvн¬дээ эвлэрнэ гэдэг бол ойлголцоно, итгэлцэнэ, хамтрана гэсэн vг юм. Тэгээд ч “Ганц хvн айл болдоггvй. Ганц мод гал болдогггvй” хэмээн бид хэлэлцдэг. Єнєєдрийн нийгэм ч бидэнд ганцаараа хэн юуг ч бvтээж vл чадах тул єєр хоорондоо хоршиж ажилладаг. Аливаа vндэстний болоод байгууллагын хувьд ч эвлэрэл оюун санааны эв нэгдэл дээр, оюун санааны эв нэгдэл нь бахархал, vнэт зvйлс, итгэлцэл дээр оршин тогтнодог билээ. Иймд шинэ цагийн монгол хvний эрхэмлэх тав дахь зарчим бол яах аргагvй эв нэгдэл гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

ДYГНЭЛТ

Эрvvл сэтгэлгээ бол єєрийгєє таниж, зvг чигээ тодорхойлох ухаан, эрдэм боловсрол бол алс холын замыг туулах хvч чадал ур чадварыг єгдєг, эрхэм суртахуун нь юу сайн, юу нь муу гэсэн хэм хэмжээг хvнд єгдєг бєгєєд энэ эрхэм чанаруудыг эзэмшсэнээр та хvн шиг хvн болно. Yvний дараа эх орноо бодох таны бодол єєрийг тань жинхэнэ монгол хvн болгож, бусдын сайн талыг олж харах чадвар эв нэгдлийг бий болгож тэр цагт та дэлхийн хvмvvн болно. Yvнд би хувьдаа итгэлтэй байна. Yvнд хvн бvрийг итгэлтэй байгаа гэдэгт илvv их итгэлтэй байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: