Хүнд туслах сайхан

From: http://tsogbadrakh.blogspot.com/2008/11/blog-post.html

2008-11-18

Хүнд туслах сайхан.

2008 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр. Бямба гараг. Гадаа нарлаг сайхан байна. Гадуур алхаж явтал хүнд тусална гэсэн хэсэг оюутан залуучуудтай дайралдлаа. Тэд ямар нэгэн реклам сурталчилгаа хийлгүйгээр зөвхөн амьдрахад гэж мэрийж, хичээж явдаг энгийн нэгэн даруу хүнд тусална гэж байх юм. “Цагаан утас” ажиллуулдаг хоёр гурван эмээ дээр очиж, “Танд туслах гэсэн юм. Гадаа өвөл болж байна. Та нэг ч гэсэн өдөр сайхан амар. Бид нар таньд гэр орон, ус, түлээг тань дөхүүлж, дулаахан гэрт тань нэг ч гэсэн удаа амраах гэсэн юм. Бид цуглуулсан мөнгөө таньд энэ өдрийн орлого болгоод өгье…” гэх мэтчилэн урамтай сайхан үг хэлж байна. Би ч энэ үгийг чихний хажуугаараа өнгөрөөж чадсангүй, тэднийг сонсч, юу хийх гэж байгааг нь хэсэг ажиглав. Үнэхээр хүнд туслах оюутан залуучууд байна шүү. Ингэж явдаг залуучууд байдгийг хараад сэтгэл их хөдөлснийг ч хэлэх үү. Би тэднээс шууд л “Цугтаа энэ сайн үйлсийн ажилд тань тусалъя” гэсэнд ихэд уриалгахан хүлээн авч намайг эгнээндээ элсүүллээ.

За тэгээд цааш туслах хүнээ хайж гарав. Бөмбөгөр дээр “цагаан утас” ажиллуулдаг нэгэн Лхагвасүрэн эмээг бид нар сонголоо. Лхагвасүрэн эмээ тэтгэвэртээ гарсан бөгөөд гурван охин, хөгшнийхөө хамт амьдардаг нэгэн. Архангай аймгаас хот орж ирээд 4 жил болж байгаа бөгөөд хотын захад тодруулбал Баянхошууны Хөтөл буудлаас нилээдхэн зайтай бараг хөдөө газарт амьдарна. Тэрээр насаараа боловсролын байгууллагад бичээчийн ажлыг гүйцэтгэсэн ба тэтгэвэртээ гарснаасаа хойш энэхүү ажлыг хийж байгаа аж.

Амьдралын төлөө ингэж олон түмний хараанд өртөөд байдаггүй, энгийн жирийн хүнийг сонгосон нь надад хамгаас их таалагдав. Бид бага зэргийн гурил, будаа, мах, чихэр боов, сүү, ундаа, наранцэцгийн тос зэрэг хүнс авлаа. Нээр ээ, гурил будаа авч байхдаа оюутнууд зураг байсан юм. Гэтэл хүмүүс “Гурил авахад зураг авлаа, нэртэйгээр нь будаа авахдаа бас зураг аваач” гэж ихэд гайхсан, ёжолсон байдалтай хэлж байсан ч тэд “Бид анх удаа гурил авч байгаа юм. Тэгээд зургийг дурсгалтай гэж бодоод авч байна” гэж хөнгөхөн хариуг барьчихав.
Бид эмээг “ажлаас нь эртхэн буулгаж”, гэрийн зүг хөдлөв. Оюутнууд микронд суулгүй, өөрсдийнхөө “оюутны виза” картаар том оврын автобусанд сууж явна гэх юм. Автобусныхаа мөнгөө эмээд өгнө гэж. Бас л сайхан сэтгэл.

Буудлаасаа нилээд зайдуу, бараг хотын захад хөдөө шахуу газар хүрээд ирдэг юм байна. Гэрээ уулын орой дээр барьжээ. Гэхдээ хашаа хороо, гэр нь чигтэйхэн цэвэр цэмцгэр юм. Гэр нь их тохитой, халуун дулаанхан аж. Аргагүй хөдөлмөрч хүний айл даа. Оюутнууд мод түлээг хурааж, хагалж өгснийхөө дараа нар хэвийхээс өмнө хажуу талын уул өөд явцгаав. Учир нь тэндхийн агаар яг л хөдөөнийх шиг сайхан ажээ. Эмээ ч агаарын сайхныг магтаж уул өөд, нар салхинд биднийг яв гэж ятгана.

Уулнаас бууж ирсэн даруйдаа эмээгийнхээ усыг зөөж, мөн нүүрс худалдаж авч өгөв. Эмээ, өвөөгийн нүдэнд баярын мишээл тодрон, хэлэх үгээ олж ядах аж. “Ийм сайхан хүүхдүүд байдаг аа. Сайхан сэтгэлтэй хүмүүс энэ хорвоо дээр олон байдаг юм байна шүү. Буянтай үйлс бүтээж яваа хүүхдүүд байна. Алив ид уу” гээд сайхан үг харамгүй урсгана.
Хэдийнээ орой болж, харанхуй бүрэнхий орчлон хорвоог нөмөрчээ. Нар уулын цаагуур өөрийн илч гэрлээ нуун алга болжээ. Оюутнууд ч ажил дуусч, хүнийг баярлуулах зорьсон зорилгоо биелүүлж, харихаар болов. Эмээ “Хүүхдүүд минь дараа заавал ирээрэй. Энд ирэхдээ бидэн дээр заавал орж байгаарай.” гээд л баярласан сэтгэлээ илэрхийлж ядна.
Оюутнууд ч эмээг баярлуулсандаа давхар баярлан харанхуйн дундуур орж алга болов…
Би эдгээр оюутнуудыг дагаснаас цаашгүй, ийм сайхан сэтгэлтэй оюутнууддаа баярлалаа.

3 Responses to “Хүнд туслах сайхан”

  1. Цогбадрах Says:

    Гэгээндээ баярлалаа. Дандаа намайг дэмжиж байдагт тань баярлалаа. Та ч гэсэн сайхан сэтгэлтэй хүн шүү дээ.

  2. gegeen Says:

    eniig bas haraa:
    http://miniibodol.blogspot.com/2008/11/blog-post_13.html

    Thursday, November 13, 2008
    Талархал
    Хэд хоногийн өмнө метроны нэг шугамаас нөгөөд дамжихаар газар доогуурхи урт хонгилоор алхаж явтал миний урдхан талд явсан ахимаг насны хүн мөрөндөө үүрсэн цүнхээ онгойлгоод юм авахдаа нэг дугтуйтай зүйлийг унагаачихав. Яг ард талд нь надаас өөр хүн байгаагүй тул би ойртож очоод дугтуйг газраас авч харвал задалж амжаагүй захидал байх нь тэр. Нөгөө хүн хурдан хурдан алхаад аль хэдийнэ олны дунд уусаж, бараа сураг тасрав. Тэрхэн зуур яахаа мэдэхгүй тээнэгэлзэн хэсэг зогссоноо хонгилын эцэст харагдах цагдаагийн хэсгийг зорин алхлаа. Харамсалтай нь хаалга нь цоожтой байв. Метронд суух хүртлээ харцаараа нөгөө хүнийг эрэлхийлсэн боловч тэр хар мянган хүний дундаас би яг л олно л доо. Өвсөн дунд зүү хайхын дайны юм болно биз дээ. Метроноос буугаад гэрийн зүг алхаж явахдаа нөгөө дугтуйг бариастай, эзнийг нь олж өгч чадаагүйдээ сэтгэл жаахан гонсгор. Гэртээ орж ирэнгүүтээ шинэ дугтуй гаргаж, захидал дээрх хаягийг бичин марк наагаад, гудамжныхаа булан дээр байх шуудангийн хайрцагт хийж байж сая л санаа амрав. Тэр ах ямар нэгэн чухал хэрэгтэй зүйлээ хаячихсан байвал яана гэсэн бодол толгойд эргэлдээд салахгүй байсан юм. Дотор онгойгоод л явчихлаа.

    Тэгтэл өчигдөр шуудангийн хайрцагт нэгэн танихгүй хүнээс захидал ирсэн байсан нь нөгөө ах захидлаа хүлээж аваад бичсэн хариу ТАЛАРХАЛ байлаа.
    Буцах хаяггүй захидал явахгүй саатчихаж магадгүй гээд өөрийнхөө хаягийг тавьчихсан юм л даа.

    Огт танихгүй нэг хүнийг баярлуулсандаа би өөрөө ч бөөн баяр болов.

  3. mikani_ag Says:

    Tedgeer zaluust amjilt az jargaliig husch bna.Iim zuv humuujiltei humuus maani ger bulee ur huuhdee ch bas zuv zamaar amidrahad ni surgana gej bodohoor setgel denduu saihan bna, sain buhnii ur ulam delgereh boltugai.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: