Embassy Budget-2008

From: http://www.opensocietyforum.mn/policyissue/Bugdet2008-4.doc

4.4.2.11.Гадаад хэргийн сайдын төсвийн багц

Гадаад хэргийн сайдын үйл ажиллагааны хүрээнд 2008 оны урсгал зардалд  17,232.8 сая төгрөг төлөвлөсөн нь 2007 оны батлагдсан төсвөөс 3,175.8 сая төгрөгөөр буюу 22.0 хувиар өсч байна.

Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн дагуу Австрали Улсын нийслэл Канберра хот болон Шведийн Вант Улсын нийслэл Стокольм хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналыг Улсын Их хурлын холбогдох Байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжсэн тул  шинээр байгуулагдах Элчин сайдын яамдын урсгал зардалд 456.7 сая төгрөг нэмж төлөвлөлөө.

Монгол Улсаас гадаад орнуудад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газруудын бараа, үйлчилгээний зардлыг суугаа орны инфляци болон бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн түвшинтэй уялдуулан өсгөхөөр тооцож төсвийн төсөлд тусгасан.

Монгол улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон олон улсын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийн дагуу тэдний түрээсээр эзэмшиж буй орон, байрны засвар үйлчилгээний урсгал зардлыг урьд оноос 61.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 126.0 сая төгрөгөөр төлөвлөв.

Монгол улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын барилга байгууламжийн даатгалд 45.0 сая төгрөг нэмж тусгасан.

Гадаад хэргийн сайдын төсвийн багцыг эдийн засгийн ангилалаар харуулбал:

                    • (сая төг)

2006 гүйц 2007 төсөв 2008 төсөл
УРСГАЛ ЗАРДЛЫН ДҮН 11,253.1 14,057.0 17,232.8
Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 4,054.8 5,093.4 7,446.5
Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл 229.5 378.0 475.7
Бараа, үйлчилгээний бусад зардал 6,718.6 7,346.1 8,790.5
Бичиг хэрэг 116.3 117.2 142.2
Гэрэл цахилгаан 513.4 657.3 733.3
Түлш, халаалт 699.8 989.2 1,175.0
Тээвэр (шатахуун) 353.3 328.5 374.1
Шуудан, холбоо 434.4 430.8 455.5
Цэвэр, бохир ус 220.4 252.4 305.3
Гадаад томилолт (аpга хэмжээ) 741.3 1,147.5 1,272.0
Хичээл, үйлдвэрлэлийн дадлага хийх 92.7 120.3 152.2
Эд хогшил худалдан авах 376.1 196.7 225.0
Урсгал засвар 414.2 447.4 519.5
Төлбөр хураамж болон бусад зардал 966.2 909.9 1,311.7
Гадаад зочны заpдал 405.2 328.0 353.7
Байрны түрээсийн хөлс 1,036.1 1,211.9 1,443.9
Улс орныг гадаадад сурталчлах зардал 0.0 0.0 100.0
Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс 256.8 89.9 99.2
Бусад зардал 84.0 827.1 107.3
Нэг удаагийн тэтгэмж, урамшуулал 28.5 32.8 39.3
Олон улсын байгууллагын гишүүний татвар 221.6 481.0 481.0

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: