Австралийн профессор Ричард Помфрет МУИС-д лекц уншлаа

From: www.acc.ses.edu.mn

Австралийн профессор Ричард Помфрет уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн асуудлаар ярилаа

Бичсэн: Webmaster
Monday, 03 November 2008
Дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болж буйтай холбогдуулан Монгол Улс ойрын дөрвөн жилд баримтлах эдийн засгийн бодлогыг боловсруулахдаа дэлхийн нэртэй эдийн засагчдыг урьж зөвлөгөө авч байгаа билээ.Тэдний нэг Австралийн Аделаидын их сургуулийн профессор Ричард Помфрет 10-р сарын 29-ний өдөр МУИС-д зочилж, эрдмийн дугуй танхимд “Байгалийн баялаг ихтэй улсуудын хөрөнгө оруулалтын сангууд” сэдэвт лекц уншиж, ЭЗС-ийн багш оюутнуудын сонирхсон асуултанд нээлттэй хариулт өглөө.

Түүний ярьсан сэдэв “Аливаа улс орны хөгжилд байгалийн баялгийн нөөцийг ашигласнаар хэрхэн нөлөөлөх вэ” гэсэн сэдэвтэй байсан нь дэлхийн банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Жастин Линий лекцтэй агуулгаараа холбогдож байсан юм. Тэрбээр байгалийн баялагтай орнууд түүнийг зөв ашиглах тал дээр хэрхэн бодлого барьж ирсэн тухай дэлхий дээр сайн туршлага болох Аляска муж, Норвегийн, хөгжлийн түүхэн үйл явцын хувьд Монголтой адил төстэй байж болох дундад Азийн хөгжиж буй Казакстан, Азербайджаны жишээн дээр тайлбарлан ярьсан нь сонирхол ихэд татаж байлаа. Эдгээр орнууд бүгдээрээ ашигт малтмалаасаа олсон гэнэтийн ашгийн орлогоороо сан байгуулсан байна. Аляска сангийн үйл ажиллагааг мужийн үндсэн хуулиар зохицуулдаг бөгөөд дөрөвний нэгийг нь л зарцуулахыг зөвшөөрдөг юм байна. Харин Норвегийн сангийн хувьд сангийн яам нь зарцуулах бүрэн эрхтэй аж. Азербайджан сангийн мөнгө нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтанд зарцуулагддаг бол Какакстаны сан нь орлогын хэлбэлзлийг багасгахад түлхүү анхаардаг байна. Аляска, Норвегийн сангийн төстэй тал нь нийгмийн одоогийн асуудлыг шийдэхээсээ илүү, ирээдүй хойч үедээ хадгалахыг зорьдог төдийгүй ард түмний хяналтын систем сайн хөгжсөн байхад Казакстан, Азербайджаны сан нь нийгмийн асуудлыг шийдэхэд түлхүү анхаардаг бөгөөд бие даасан чанар дутмаг, ил тод байдал муу зэрэг ижил шинжтэй юм байна. Энэ мэтчилэн профессор Ричард Помфрет байгалийн баялгаас олсон ашгаасаа сан байгуулсан орнуудын туршлагаас жишээ татан, сайн ба муу талыг нь тайлбарлав. Тэрбээр лекцийнхээ төгсгөлд гэнэтийн ашгаас олсон орлогоос эдийн засгийг төрөлжүүлэхэд зарцуулах нь төдийлөн өндөр үр дүнтэй байдаггүйг дурдаад, хэрэв хөрөнгө оруулах шаардлагатай нөхцөлд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг салбарыг сонгох нь ирээдүйгээ харсан зөв алхам байж болох юм гэдгийг онцоллоо.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: