Монголын талын эзэмшил Оюутолгойн 34 хувиас эхлэх бол Тавантолгойд 51 хувь

From: www.news.mn

Оюутолгойн Монголын талын эзэмшил 34 хувиас эхлэх бол Тавантолгойд Монголын талын оролцоо 51 хувь байхаар тусгажээ
2008-11-17, 15 цаг 22 минут

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Оюутолгой, Тавантолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний удирдамжийг батлах тухай тогтоолын төслийг  УИХ-д өргөн барих болсон. Энэхүү удирдамжийг бүрэн эхээр хүргэж байна.

ТӨСӨЛ 1. УИХ-ын тогтоол

ХУУЛИЙН ТӨСЛҮҮД БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их хурлын чуул­га­ны хуралдааны дэгийн тухай хуу­лийн 22.5, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-аас тогтоох нь:

1. УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Ч.Авдай нарын 15 гишүүний 2008 оны гуравдугаар са­рын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн болон УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Эрдэнэ­бү­рэн нарын дөрвөн гишүүний 2008 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хууль санаачлагчдын олонхийн бү­рэн эрхийн хугацаа дуусгавар бол­сон тул хуулийн төслүүдийг буцаа­сугай.

2. Стратегийн ач холбогдол бүхий Таван­толгойн нүүрс, Оюу­толгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ­ний төслийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжууд болон УИХ-ын “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоолд нийцүүлэн боловсруулах, шаард­лагатай бол Ашигт малтма­лын тухай хуулийн зохих зүйл, заалтад өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийг хамт боловсруулж, 2008 оны арванхоёрдугаар сарын 1-ний өд­рийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

3. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримт­лах бодлого, 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөл­бөрийг чуул­ганы хэлэлцүүлэгт бэлтгэх, түүнч­лэн иргэд, байгууллага, эрдэмтэн суд­лаач­даас ирүүлсэн саналыг нухац­тай судлах замаар геологи, уул уур­хайн салбарын эрхзүйн зохицуулалт, орчинг сайжруулах талаар тодорхой санал, дүгнэлт бэлтгэн УИХ-д танил­цуулахыг ажлын хэсэг /УИХ-ын ги­шүүн Х.Бадамсүрэн/-д үүрэг болгосугай.

ТӨСӨЛ 2. УИХ-ын тогтоол

ҮНДСЭН ЗАРЧИМ, УДИРДАМЖ БАТЛАХ ТУХАЙ

Дэлхийг хамарсан санхүүгийн хям­ралаас шалтгаалан ашигт малт­малын гаралтай за­рим бүтээгдэхүү­ний дэлхийн зах зээлийн үнэ болон уул уурхайн томоохон компаниудын хувьцааны үнэ буурч, эрдэс баял­гийн салбарт оруу­лах хөрөнгө оруу­лалт багасах хандла­гатай байгааг хар­галзан, цаашид үүсч болох хүнд­рэлүүдээс урьдчилан сэргийлэх, ст­ра­тегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордуудыг ашиг­лах боломжийг нээх, тэдгээрийн ашиглалтаас олсон орлогоос өө­рийн орны иргэдэд хүртээх боломж, эх үүсвэ­рийг бүрдүүлэхийн тулд хөрөн­гө оруулаг­чид­­тай хийх хэлэлцээг эхлүүлэх, хөрөнгө оруу­лал­тын гэрээ байгуулах хугацааг түргэтгэх зо­рил­гоор Монгол Улсын Их хурлын тухай хуу­лийн 43.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-аас тогтоох нь:

1. Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулал­тын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг нэгдүгээр хавсрал­таар, Оюутолгойн зэс, алтны ордыг хам­тарч ашиглах хөрөнгө оруулал­тын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг хоёрдугаар хавсрал­таар тус тус баталсугай.

2. Хөрөнгө оруулалтын гэрээг Мон­гол Улсын Засгийн газраас байгуулах ажлын явцад хяналт та­вин ажиллаж, Тавантолгойн нүүрс­ний болон Оюутолгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг УИХ-ын чуулганы хурал­даа­наар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахыг УИХ-ын даргын 2008 оны 103 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг /УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн/-д даалгасугай.

УИХ-ын тогтоолын нэгдүгээр хавсралт

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ХАМТАРЧ АШИГЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЗАРЧИМ, УДИРДАМЖ

1. Гэрээг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоом­­жуудад нийцүүлж хийх.

2. Тавантолгойн ордыг түшиглэн бай­гуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх боломжийг судалж үзэх.

3. Хөрөнгө оруулалтын гэрээг бү­тээг­дэхүүн хуваах зарчимд тулгуур­лан хийх хувилбарыг судлан үзэх.

4. Ордын уул-геологийн нөхцөл, нөөцийн хэмжээтэй уялдуулан нөөц ашигласны төлбө­рийн хэмжээ, тоо­цох арга хэлбэр, хуваари­лалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу оновчтой хэрэгжүүлэх. Гэрээн ашигт малт­малын нөөц ашиглас­ны төлбөр, ал­бан татварын тодорхой хэсгийг урьд­чилан авахаар тохиролцох.

5. Монголын төрийн хөрөнгө оруу­лалтыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татвар, ху­раамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр тооцож болохоор тохи­ролцох.

6. Ордыг ашиглахад шаардла­гатай ши­нээр барих хот тосгон болон эрчим хүч, авто зам, төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн холбог­долтой барилга байгуулам­жуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар гэрээнд тусгах.

7. Аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх зарчим баримталж, үйлдвэрлэлийн шат дамжлага, гаргах бү­тээг­дэхүүний нэр төрлийг тохиролцох.

8. Үйлдвэрлэлд ажиллах үндэс­ний бо­ловсон хүчнийг бэлтгэх хө­төлбөр, төлөвлөгөөг хуульд нийцүү­лэн тохиролцох.

9. Байгаль орчин, хүн, амьтанд хор хө­нөөл­гүй, орчин үеийн шилдэг техник, тех­нологи ашиглах талаар бо­лон байгаль орчны нөхөн сэргээл­тийн ажлыг ордын хайгуул, ашиглал­тын бү­хий л үе шатанд хэрэгжүүлэх та­лаар хуульд нийцүүлэн гэрээнд тусгах.

10. Гэрээ байгуулах санал бо­ловс­­руулахдаа уул уурхайн салба­рын туршлага­тай, санхүүгийн өндөр чадамжтай, нэр хүнд бүхий гадаад, дотоодын компаниудаас тавьж бай­гаа саналыг судалж хэлэлцээ хийх.

11. Гэрээ байгуулахдаа олон ул­сын нэр хүнд бүхий зөвлөлгөө үзүү­лэгч байгууллагын туслалцааг авах.

12. Гэрээний хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу тохиролцох.

13. Хуулиас хэтэрсэн болон хуульд заас­наас өөр хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхгүй байх.

УИХ-ын тогтоолын хоёрдугаар хавсралт

ОЮУТОЛГОЙН ЗЭС, АЛТНЫ ОРДЫГ ХАМТАРЧ АШИГЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЗАРЧИМ, УДИРДАМЖ

1. Гэрээг одоо хүчин төгөлдөр мөр­­дөгдөж бай­гаа хууль тогтоом­жуудад нийцүүлэн хийх.

2. Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруу­лалтаа нөхсөний да­раа 50 хувь бол­гох асуудлыг хөрөнгө оруу­лал­тын гэрээнд тусгах боломжийг судлан үзэх.

3. Хөрөнгө оруулалтын гэрээг бү­тээгдэ­хүүн хуваах зарчимд тулгуур­лан хийх хувил­барыг судлан үзэх.

4. Оюутолгойн ордыг түшиглэн байгуу­лаг­дах хувьцаат компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувь­­цаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох.

5. Ордын уул геологийн нөхцөл, нөөцийн хэмжээтэй уялдуулан нөөц ашигласны төл­бөрийн хэмжээ, тооцох арга хэлбэр, хуваа­рилал­тыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу оновчтой хэрэгжүүлэх. Гэрээнд ашигт малт­малын нөөц ашигласны төлбөр, ал­бан татварын тодорхой хэсгийг урьд­чилан авахаар тохиролцох.

6. Ордыг ашиглахад шаардлага­тай ши­нээр барих хот тосгон болон эрчим хүч, авто зам, төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүт­цийн хол­бог­долтой барилга байгуулам­жуу­дын асууд­лыг хэрхэн шийдэх талаар гэрээнд тусгах.

7. Аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлд­вэр­лэх зарчим баримталж, үйлдвэрлэлийн шат дамжлага гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг тохиролцох.

8. Үйлдвэрлэлд ажиллах үндэс­ний болов­сон хүчнийг бэлтгэх хөтөл­бөр, төлөвлөгөөг хуульд нийцүүлэн тохиролцох.

9. Байгаль орчин, хүн, амьтанд хор хө­нөөлгүй, орчин үеийн шилдэг техник, техно­логи ашиглах талаар болон байгаль орчны нөхөн сэргээл­тийн ажлыг ордын хайгуул, ашиглал­тын бүхий л үе шатанд хэрэгжүүлэх талаар хуульд нийцүүлэн гэрээнд тусгах.

10. УИХ-ын даргын захирамжаар байгуу­лагд­сан ажлын хэсгйин 2007 оны арван­хоёр­дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг анхаа­ралдаа авч ажиллахын зэрэгцээ хуулиас хэтэр­сэн болон хуульд зааснаас өөр хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхгүй байх.

11. Гэрээний хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу тохиролцох.

12. Гэрээ байгуулахдаа олон ул­сын нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагын туслалцааг авах

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: