Дэлхийн “акулууд” монголын уул уурхайд…

From: http://www.sonin.mn/2008/11/12/9337/

… Дэлхийд нэр хүндтэй том компани монголд орж ирвэл түүнийг дагаад техник технологийн дэвшил, менежментийн бодлого, зах зээл, нэр хүнд гээд олон сайн үр дагавартай. Рио тинто, ВНР Billiton компанийн зэсийг дахин боловсруулалтад оруулах шаардлагагүй, норм стандартыг хангадаг гээд шуудхан авах жишээтэй. Харин солонгосын компанийнх гэвэл дахиж боловсруулалт оруулна гээд арай хямд үнээр худалдан авах гээд харилцан ялгаатай хандах нь нууц биш гэж мэргэжлийн хүмүүс ч тайлбарлаж байсан. Дэлхийд ноёрхлоо тогтоосон компаниуд авлига энэ тэрд өртөж нэр хүндээ унагахаас ихэд эмээдэг. Мөн нөхөн сэргээлт хийхгүй бултаад алга болно гэж айх аюулгүй. Тэгээд ч цаашдын бизнестээ саад тээг үүсгэж, хар толбо үлдээхгүйн тулд олборлолтоо дуусгангуут байгалийн нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийдгээрээ ч алдартай. Харин авлига ихтэй орнуудын тоонд ОХУ, солонгос дээгүүрт ордог. Хойд хөршийн мафийнхны бохир мөнгө ч монголын уул уурхайн салбарт угаагдах магадлалтай. …

Дэлхийн “акулууд” монголын уул уурхайд…

• 2008.11.12, 10:36 • Онцлох:, Өнөөдрийн Монгол

Ашигт малтмалын тухай хуульд гар дүрэхийг хүлээж цаг алдсаар суухын оронд тусгай тогтоол гаргаж, “Оюу толгой”, “Тавантолгойн” ордыг ашиглая гэсэн санаачлага хүчийг авах шинжтэй байна. Зэсийн үнэ огцом өсч байхад улстөрчид үргэлж мөнхийн таатай байх юм шиг аяглаж, улстөржүүлэн гацаасаар өнөөг хүрсэн билээ.

Гэтэл дэлхийн эдийн засгийн хямралын сүүдэр Монголд тусч, улсын төсвийг “тэжээдэг” экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ навс унахад түшээд хэтэрхий улстөржсөнөө ухаарч байх шиг байна. Тиймээс ч сүүлийн үед стратегийн ач холбогдолтой ордуудаа эргэлтэд оруулъя хэмээн ам уралдан хүүрнэх болов. 2006 оны долдугаар сарын 8-нд батлаж гаргасан Ашигт малтмалын шинэчилсэн хуулийг хэвээр мөрдөж, өөрчлөлт оруулах эсэхээ аажуу, уужуухан авч хэлэлцэе гэж ярьцгаах боллоо. Яг л хий нь гарч байгаа бөмбөг шиг хулхи бууцгааж байна. Энэ нь уул уурхайн салбарын бодлогоо зөв тодорхойлж чадахгүй, хэт нэг талруу туйлширч шийдвэр гаргадаг гэдгээ улам бүр нотолсоор… Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд анх батлан гаргаж байв. Таатай орчныг бүрдүүлж байна гэдэг нэрийдлээр хэтэрхий их хөнгөлөлт үзүүлсэн, тал зассан хууль мэндэлсэн. Энэ ч арай дэндэж байна гээд 2006 онд засвар оруулан шинэлчлэн найруулсан хэдий ч хэл ам тасрахгүй, дахин гар дүрнэ гэж дуншсаар томоохон нэг ч ордоо эргэлтэд оруулж чадалгүй хямрал, уналтын үетэй золголоо. Өөрчлөлт оруулахдаа стратегийн ордуудад төрийн оролцоог 51 хувиас дээш байх ёстой хэмээн хуульчилна гээд дахиад л хэт хэлбийсэн хууль гаргахаар хэрэлдэж, хуваагдаж, талцаж байтал байдал 360 градус эргэв. Мошолын уул уурхайн салбарт хөрөнгн оруулахад эхлээд үнэхээр таатай орчинтой байснаас гэнэт урвуугаар эргэхийн зэрэгцээ гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тогтоож хамгийг нь хуу хамна хэмээн айлгаад л. Тэгснээ одоо болилоо энэ тэр гээд үнэхээр тогтворгүй Хаврын тэнгэр шиг аашилдаг Гюлохоор гадаадынхан хууль, эрх зүйн орчин нь тогтвортой байна гэдэгт итгэхээ бараг байсан биз. Тогтоол гарган ордуудаа эргэлтэд оруулахдаа хэнтэй хамтрах вэ гэдэг олны анхаарал татаж байна. “Оюу толгойн” ордын хувьд байдал тодорхой. Хайгуулд харамгүй хөрөнгө цацаж ордыг нээж илрүүлсэн Канадын “Айвенхоу маинз” компани, “Рио Тинтотой” хамтран ажиллахаа аль хэдийнэ зарласан билээ. Харин “Тавантилгой”, “Асгатын мөнгөний орд” зэрэг томоохон ордуудын хөрөнгө оруулагчийг ямар шалгуураар сонгох вэ гэсэн асуулт урган гарч баниа. Ахиу хэдэн төгрөг, илүү нөхцлийг амлаж байвал хэн ч яахав гэж хандаж боломгүй санагдана. Ерөнхий сайд С.Баярыг БНСУ-д албан ёсны айлчлал хийж байх үед тус улсын “Korea resourses”, “Samtan”, “Daewoo international”, “Keangnam enterprises”, “Samsung C&T”, “Hanhwa”, “LG international Corp”, “STX”, “Korea district heating Corp” компаниуд нийлж Монгол улсад хорөнгө оруулах хамтарсан Консорциум байгуулснаа дуулгасан. Тэд 6,4 тэрбум тонны кокжсон нүүрсний нөөцтэй” “Тавантолгойд” хөрөнгө оруулах төслөө хүртэл боловсруулснаа танилцуулж байлаа. Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Баг үндэснийхээ компаниудын бизнес төлөвлөгөөг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад аминчлан захиж байхав дээ. Тэр далимдаа ОХУ-ын нутгаар дайруулан монгол, солонгосыг төмөр замаар холбоно шүү гэдгээ илэрхийлж байсан. Энэ нь цаагуураа солонгосын талд боломж олговол хариуд нь ийнхүү шинэ гарцыг нээнэ гэж ойлгогдохоор байна. Мөн цаашид хоёр улсын иргэдийг визгүй зорчих асуудлыг авч үзэхээ амлаж байв. Хойд хөршийнхөн ч дээрхи ордуудыг хамтарч ашиглах хүсэл сонирхолоо эртнээс илэрхийлж байгаа. Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо оросууд “Бизнесийн чуулга уулзалт” зохион байгуулж, ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах орос, монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын ажлын хэсгийн дарга А.В.Гордеев хүрэлцэн ирж байсан юм. Тэрхүү бизнес форум зүгээр нэг л хоёр улсын хоорондын харилцаа, эдийн засгийг өргөжүүлэх албан ёсны улиг болсон уулзалтаас тэс өөр байв. ОХУ-ын томоохон компаниуд төлөөлөгчийн газраа нээж монголын эдийн засагт нөлөөгөө тогтоохоор харамгүй хөрөнгө цацаж байна. Одоогийн байдлаар тус улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай 445 компани ажиллаж байгаа аж. Үүний 50 гаруй хувь нь УУЛ УУРхайд хүчээ сорьжээ. Оросууд газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18-т орж, ашигт малтмалынхаа нөөцөөр эхний топ хорин улсад багтдаг монголтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өмнөх шигээ өргөжүүлэхээр чармайж байна. Тэд банк санхүүгийн салбарт хүч түрэн орж иржээ. “Чингис хаан”, “Хадгаламж” банк гэхэд хойд хөршийн бизнесийнхний мэдэлд бий. ОХУ-ын тэрбумтан Дерпаска “Тавантолгойд” хөрөнгө оруулах боломж олговол уул уурхайн цогцолбор байгуулж өгнө гэж амлаад байгаа ажээ. Хөрш зэргэлдээ гүрэн гэдгээрээ дулдуйдаж, дээрээс нь бензин шатахуунаар бараг л 100 хувь шахуу нийлүүлдгээрээ далимдуулан томоохон ордуудад эзэн суухаар санаархаж байгаа. Мөн богино ху
гацаанд хурдацтай хөгжиж байгаа Казакстан ч уул уурхайд хөрөнгө оруулах саналаа илгээж, 2009 оноос эхлэн жилд 150 мянган тонн нефтийн бэлэн бүтээгдэхүүн, цаашид 1.2-2.0 сая хүртэл тонн түүхий газрын тос нийлүүлнэ гэж тал засах болов. Энэ мэтээр “Таван толгой”, “Асгатын мөнгөний орд”, “Цагаан суварга” гээд нөөц ихтэй ордууд арааны шүлсээ асгаруулж байна. Монгол Улс хөрөнгөө өөрсдөө гаргаад “Оюу толгой”, “Тавантолгой ” зэрэг томоохон ордуудаа эргэлтэд оруулах эдийн засгийн боломжгүйгээс гадна туршлага ч үгүй. Тиймээс хүссэн хүсээгүй гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрахаас өөр гарцгүй юм. Гэхдээ энэ олон алгаа дэлгэж байгаа орон орны компаниудаас алинд нь томоохон ордоо даатгахаас ихээхэн зүйл хамаарна. Миний хувьд уул уурхайн “акул” компаниудад түлхүү боломж олгоосой гэж боддог. Адаглаж эргээд буух эзэнтэй, буцах хаягтай. Дэлхийн номер нэг уул уурхайн компани болох Австралийн “ВНР Billiton” Монголд хоёр жил гаруйн өмнө салбараа нээсэн билээ. Үүний дараа Английн “Рио Тинто” компани ордог. “ВНР Billiton” дэлхийн 25 улсын нутаг дэвсгэрийн 100-гаад газар үйл ажиллагаа явуулж, нийтдээ 41 мянган ажилчинтай нүсэр байгууллага. Эрчим хүч ба төмөрлөгийн нүүрс, зэс, төмрийн хүдэр, мөнгө зэрэг эрдсийн олборлолт, үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохьдог. Энэ жил л гэхэд 59,5 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ уул уурхайн “акул” “Тавантолгойн” ордыг сонирхож хууль эрх зүйн орчныг, хэрхэн хөрөнгө оруулагчаа сонгон шалгаруулах хүлээж байна. Дэлхийд нэр хүндтэй том компани монголд орж ирвэл түүнийг дагаад техник технологийн дэвшил, менежментийн бодлого, зах зээл, нэр хүнд гээд олон сайн үр дагавартай. Рио тинто, ВНР Billiton компанийн зэсийг дахин боловсруулалтад оруулах шаардлагагүй, норм стандартыг хангадаг гээд шуудхан авах жишээтэй. Харин солонгосын компанийнх гэвэл дахиж боловсруулалт оруулна гээд арай хямд үнээр худалдан авах гээд харилцан ялгаатай хандах нь нууц биш гэж мэргэжлийн хүмүүс ч тайлбарлаж байсан. Дэлхийд ноёрхлоо тогтоосон компаниуд авлига энэ тэрд өртөж нэр хүндээ унагахаас ихэд эмээдэг. Мөн нөхөн сэргээлт хийхгүй бултаад алга болно гэж айх аюулгүй. Тэгээд ч цаашдын бизнестээ саад тээг үүсгэж, хар толбо үлдээхгүйн тулд олборлолтоо дуусгангуут байгалийн нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийдгээрээ ч алдартай. Харин авлига ихтэй орнуудын тоонд ОХУ, солонгос дээгүүрт ордог. Хойд хөршийн мафийнхны бохир мөнгө ч монголын уул уурхайн салбарт угаагдах магадлалтай. Тиймээс манайх шиг авлигын сүлжээнд торлогдсон оронд тэд буруу замаар будаа тээхийг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс алсыг харж, хариуцлагатай ажиллах найдвартай туншийг сонгох нь чухал. Түүнээс бид үнэд орж байна гээд алгаа дэлгэсэн болгонд найр тавьж, ахиу амалсан гээд уулга алдаж, бензин шатахуунаар хангадаг учраас харж үзнэ гэж үлгэрт итгээд, ядруухан хэдэн монголчуудыг визгүй зориулж хар ажил хийлгэх нь гээд байдгаа өмнө нь бариад эцэст нь амаа барих вий дээ.

Д.Доржпагма

http://www.sonin.mn/2008/11/12/9348/

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом өслөө

• 2008.11.12, 11:07 • Онцлох:, Өглөөний сонин

Хятадын засгийн газар дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн гарах нөлөөллийг багасгах зорилгоор зах зээлд 586 тэрбум ам.долларыг оруулсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх үнэт металлуудын үнэ өссөөр байна. Лондонгийн үнэт металлын арилжаанд нэг тонн зэсийн үнэ 11 хувиар өсч 4171 ам.долларт хүрлээ. Харин дэлхийн хамгийн гол зах зээл болох Нью-Йоркийн “Merchantile”-ийн арилжаанд нэг тонн зэсийн үнэ 10 хувиар өсчээ. Нью-Йоркийн “Mitsui Bussan Commodities”-ийн шинжээч Жастин Леннон “Хятадын засгийн газрын эдийн засгийн төлөвлөгөө зэсийн ханшид маш сайнаар нөлөөлж байна. Хятад бол зэсийн томоохон хэрэглэгч гэдэг нь тодорхой. Хятадын хийсэн дээрх алхам эдийн засгийг дэмжих дорвитой оролдлого боллоо” гэжээ. Гэхдээ зэсийн одоогийн ханш нь тийм ч өндөр ханш биш аж. Учир нь долдугаар сард зэсийн үнэ хаданд гарч дээд рекорд буюу нэг тонн зэсийн үнэ 8940 ам.долларт хүрч байсан юм.
Одоо та бүхэнд дэлхийн зах зээлийн гол металуудын нэг болох хөнгөн цагааны ханшийн мэдээллийг хүргэе. Хөнгөн цагааны үнэ 4.2 хувиар өсч нэг тонн нь 2042 ам.долларт хүрчээ. Үнийн энэхүү өсөлтийг даган хөнгөн цагаан олборлолтын салбарын хөрөнгө оруулагчдын итгэлцэл харьцангуй сайжирч байна. Олон улсын санхүүгийн шинжээчдийн үзэж буйгаар зах зээлд оруулсан Хятад улсын 586 тэрбум доллар нь эдийн засгийг нэг хэсэгтээ л тогтвортой барих гэнэ. Гэхдээ 11 сарын 15-нд Вашингтонд эхлэх эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгч 20 улсын дээд хэмжээний уулзалтаас санхүүгийн тогтолцоог сэргээх дорвитой шийдвэрүүд гарах болно гэж шинжээчид найдан хүлээж байгаа аж. Дэлхийн сахүүгийн хямралыг зогсоохын тулд үйлдвэрлэл өндөр хөгжсөн тэргүүлэгч гүрнүүд томоохон алхмуудыг ээлж дараалан хийж байгаа нь эхнээсээ үр дүнгээ өгч байна. Зэсийн үнийн өсөлт нь манай орны ашигт малтмал олборлогчдын хувьд тун таатай мэдээ боллоо.

Д.Оюунбаатар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: