UK PM-Margaret Thatcher

From: Inspiring story about the glorious success

Her superior power inspired me and made me share with u guys, even tough I know that most of u do not like to read as much as I do. I hope some of us may find very valuable lessons from this story.
Enjoy reading!

http://en.wikipedia.org/wiki/Margaret_Thatcher | Prime Minister of the United Kingdom

Маргарет Тэтчер : 2008-11-14

 -”Хэмнэх” гэдэг үгийг Маргарет Тетчер хэлэх дуртай байв. Чухам ийм уриатайгаар тэр Англи улсынхаа Ерөнхий сайд болж, дэлхийн шилдэг удирдагчдын тоонд орсон юм

Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийн нөхөр Деннис Тэтчерт нөхөд нь бага зэрэг атаархдаг байсан гэдэг. Энэ бол тэдний залуу байх үеийн явдал л даа. Деннисийн эхнэр мөнгийг хэзээ ч дэмий үрж байсангүй, өвлийн пальтогоо хуучин хөшгөөр доторлож, байшиндаа өөрөө засвар хийдэг, гэр бүлээ хоносон хоолоор тэжээхээс буцдаггүй байсан ч Деннисийн санаанд энэ бүхэн нь нийцдэг байжээ. “Хэмнэх” гэдэг үгийг Маргарет Тэтчер хэлэх дуртай байв. Чухам ийм уриатайraap тэр Англи улсынхаа ерөнхий сайд болж , дэлхийн шилдэг удирдагчдын тоонд орсон юм. Дэлхий дахины улс төрд Тэтчерийн оруулсан хувь нэмэр, өнгөрсөн зууны сүүлийн бараг 25 жилийг эзэлсэн түүний эрин үеийг үнэлж цэгнэхэд тун амаргүй. Яагаад гэвэл түүний хийсэн бүхнийг сайн, муугийн хоёр туйлд хувааж үздэг. Тэтчерт тоомжиргүй ханддаг хүн гэж ер байдаггүй. Нэг хэсэг нь түүнийг жигтэйхэн хайрлана, нөгөө хэсэг нь өгүүлшгүйгээр үзэн ядна. Гэлээ ч Тэтчер бол агуу улстөрч, хүч нөлөөтэй эмэгтэй, нугаршгүй эр зоригтой, итгэл үнэмшилтэй хүн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн. Чухам эдгээр чанар түүнд байгаагүй бол манай гарагийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болж тэр чадахгүй байсан. Тэтчер 1979-1990 онд буюу гурвын гурван бүрэн эрхийн хугацаанд /11 жил гаруй/ энэ албыг хашсан билээ. Маргарет Робертс /Тэтчер/ 1925 оны 10 дугаар сарын 13-нд Грантем хотод төрсөн байна. Түүний эцэг эхийг В.Беатрис, Робертс гэх бөгөөд Маргарет тэдний хоёр дахь охин нь байв. Энэ айл халуун ус, дотроо жорлонгүй нийтийн байранд амьдардаг байсан ч хоёрдахь хүүхэдтэй болохоос төвөгшөөгөөгүй нь Английн хожмын Ерөнхий сайд байжээ. 13-нд төрснөөрөө бол амьдралдаа аз хийморьгүй байж болох байсан мэт. Гэтэл хүнсний мухлагийн эзний охин гойд одтой амьдарсан юм. Хүү хүсдэг байсан эцэг нь энэ охиндоо эршүүд чанар бий болгохыг хичээж “Зогсолтгүй ажилла, амьдрахын тулд ажиллахаас өөр аргагүй” хэмээн сургадаг байв. Маргаретыг багад нь Мэгги гэдэг байж. Түүнийг арай том болохоор аав нь долоо хоногт хоёр удаа халаасны мөнгө өгдөг болж. Тэгэхэд Мэгги бусад охидын адил чихэр, зайрмаг зэрэгхэнд түүнийгээ үрэлгүй банканд хадгалуулчихдаг байж. Нэгэн сурвалжийн мэдээгээр бол сургууль дээрээ хоол идэх мөнгөнөөс хэмнэснээ хувцас авахад юм уу кино үзэхэд зориулах тухай бодол түүний толгойд төрдөггүй байжээ. Энэ арвич хямгач чанар түүний хамгийн гол шинж нь байлаа. Гэрийн эзэгтэйн хийж чаддаг байх ёстой бүх ажилд ээж нь түүнийг сургасан байв. 1943 онд эцэг Алфред Гобертс нь Грантем хотынхоо дарга нь болж Маргарет Оксфордын охидын коллежид оржээ. Түүнтэй охид өр үерхдэггүй байв. Коллежид орсноор лекц илтгэлийг нь анхааран сонсох хүмүүстэй болжээ. Нэг удаа лекц уншиж байхад нь “”та улс төрч болох уу ” гэж хүн асуухад нь жаахан дуугүй байснаа”Би парламентын гишүүн болох хэрэгтэй юм байна”гэж хариулсан гэдэг. Гэлээ ч Оксфордын Саммервиль хэмээх эмэгтэйчүүдийн коллежид орсноо хожим нь ихэд олзуурхан, “…Хүүхэд байхаасаа л эрчүүдээс хол хөндий байсан болохоор тэдэнд сайхан харагдахыг хичээх, буулт хийх гэх мэтийг багаасаа л сураагүй юм. Насанд хүрсэн хойноо энэ бүхэнд суралцах гэтэл нэгэнт хожимдсон байсан” гэж ярьж байжээ. Тэрбээр дөнгөж 23 настайдаа Лондоны нэгэн дүүргийн сонгуульд 26 эрэгтэй хүнтэй ганцаар өрсөлдсөн нь улс төрд хөлөө нэлээн гүнзгий дүрсэн эхний тохиолдол байв. Нэр дэвшүүлэх ёслолын дараа хүлээн авалттай байсан ч Маргарет түүнд оролцох боломжгүй байлаа. Иймд консерваторчууд зөвлөлдөөд Мэггиг галт тэрэгний буудалд хүргэж өгөхийг Деннис Тэтчерт үүрэг болгожээ. Ийнхүү тэр хоёрын ойртох эхлэлийг намынх нь нөхөд нь тавьсан байна. 1951 оны 12 дугаар сарын 13-нд тэд хуримаа тун даруухан хийв. Маргарет хуриман дээрээ өмссөн цэнхэр даашинзаараа сүүлд нь олон удаа гоёсон. Консерваторчууд цэнхэр өнгөнд дуртай аж. Энэ хурим Деннисийн хувьд хоёрдахь нь байлаа. Сонирхолтой нь анхных нь эхнэрийг бас Маргарет гэдэг байв. Гэхдээ Дэннис Тэтчер ч түүний анхных нь хүн биш байв. Маргарет Робертс залуудаа нэг хүнд сэтгэл алдарсан ч тэр хэргэмтний ээж нь мухлагийн эзний охинтой ойртуулахыг ер хүссэнгүй. Ингээд Маргарет улс төрөөс өөр юм огт сонирхохыг байв. Дэннистэй суусан нь Маргаретын хамгийн том амжилт нь гэж эмэгтэйчүүд ярьдаг байжээ. Үүнийг атаархлын үг гэж үзэхээс илүү тун бодитой үнэлгээ гэвэл таарна. Үнэндээ ч будаг болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дунд зэргийн компанийн эзэн Дэннис Тэтчертэй сууснаас хойш Маргаретын хувьд бүх юм нь орвонгоороо өөрчлөгджээ. Дэннистгүйгээр Маргарет Ерөнхий сайд болж чадахгүй ч байсан байж болох. Тэгвэл тавдугаар сард шалгалтаа өгч, наймдугаар сард ихэр хүүхэд төрү
үлж, 12 дугаар сард өмгөөлөгч болохоор бас шалгалт өгсөн эмэгтэйг өөр хаанаас ч олохгүй гэж Дэннис эхнэрээрээ бахархдаг байж. Энэ бол 1953 онд болсон явдал. Дэннис Тэтчер гэдэг нэр алдар цуутай гэргийнхээ ард “нуугдсан” эр хүнийг төлөөлдөг. Тэгэхдээ тэр эр эхнэрийнхээ найдвартай ар тал, түшиг тулгуур нь байсан. Тэрбээр өөрийгөө “Ерөнхий сайдын тоормозон дээр тавьдаг хөл нь” гэж хэлсэн байдаг. Албан ёсны дэг журамд зааснаар Дэннис гэргийнхээ ард гурван алхмын зайд явах ёстой, асуултанд нь маш товч тодорхой хариулна, төрийн хэрэгт хошуу дүрэх ёсгүй. Ер нь Дэннис дуу цөөтэй, виски уухаас ер буцдаггүй. Гольф тоглох хорхойтой, сэтгэлийн хөдөлгөөнөө огт ил гаргадаггүй жинхэнэ англи хүн байв. Тэдний гэрлэснийг ашиг хонжоо харсан үйлдэл гэж үздэг хүн маш олон байлаа. Гэвч энэ хоёр хүн 52 жил хамт амьдарсан нь энэхүү таамаглалыг няцаасан юм. “Та хоёрын хэн нь өмд өмсдөг вэ?” гэсэн сэтгүүлчдийн өдөж сөдсөн мэт асуултанд Дэннис “Би өмсдөг, би бас өмдөө угааж, индүүддэг” хэмээн хариулсан гэдэг. “Төмөр хатагтайтай амьдрах хэцүү юу?” гэж асуухад Дэннис “Ертөнц гэр бүл хоёр Маргаретыг өөр өөр нүдээр хардаг юм. Ертөнц түүнийг “төмөр хатагтай” гэж нэрлэдэг. Хүүхдүүд нь болохоор ээж гэдэг. Би түүнд өөр нэр өгсөн” гэсэн байна. Чухам яг юу гэж нэрлэдгээ. хэлсэнгүй. Дэннис 88 насандаа өөд болсноос хойш ард нь гурван алхмын зайд явах хүн байхгүй болсныг анх удаа мэдрэхдээ Маргарет олон хүний нүдэн дээр уйлахаасаа өчүүхэн ч зовоогүй гэсэн. Ихэр хүүхдүүдийн охиныг нь Кэрол, хүүг нь Марк гэж нэрлэжээ. Тэд 1952 онд төрсөн юм. Харамсалтай нь үүнээс олон жилийн хойно Марк нь машины уралдаанд оролцохоор Африк руу яваад сураг тасарсан юм. Английн тусгай алба бүхэлдээ эрэл сурал болсон билээ. Энэ хүү эцэг, эхээ нэлээд зовоосон. Эцэст нь аргаа барсан эцэг нь фирмээ залгамжлуулж өгөөд далайн чанад руу явуулж, Марк тэндээ гэрлэж сая нэг юм цэщэндээ орсон гэдэг. Марк 52 настай байхдаа Экваторын Гвинейд төрийн эргэлт зохион байгуулсан гэж сэжиглэгдэн шоронд суух ял авч байлаа. Цаазлуулах аюул доор бүтэн хагас жил болсны дараа ээж нь 165 мянган фунт стерлинг төлж байж энэ аюулаас холдуулсан юм. Охин Кэрол нь бүх насаараа ээжээсээ болж “хохирсон” гэж гомдоллодог гэсэн. Тэрбээр сайн суралцаж Австралид хүртэл сэтгүүлчээр ажиллаж байж. Гэлээ ч Тэтчерийн охин тул нүд үзүүрлэгдэнэ. Нэг. үгээр хэлбэл охин нь Ерөнхий сайдын хүүхэд байснаараа ямагт буруутдаг байсан бол хүү нь харин ч ээжийнхээ нэр сүрийн далбаан дор амьдардаг байлаа. “Энэ хоёр хүүхдийг гэдсэндээ тээж явсан есөн сарыг л би тэдэндээ зориулсан” гэж Маргарет сүүлд бичсэн байсан. Парламентын босгоор алхах гэсэн Тэтчерийн анхны оролдлого 1950 онд бүтсэнгүй. Тэгсээр 1959 онд 32 настайдаа тэр өндөр босгыг давав. Нийслэлийн Финчли тойргоос Парламентын доод танхимд оржээ. Энэ үүргээ 1992 оны 11 дүгээр cap хүртэл ээлж халаагүйгээр гүйцэтгэсэн юм. Английн хааны титэм Елизаветад шилжихэд Маргарет “Бүсгүйчүүдээ, сэрцгээ. Сангийн юм уу гадаад хэргийн сайдаар яагаад эмэгтэй хүн ажиллаж болохгүй гэж. ” гэсэн агуулгатай нийтлэл бичиж байжээ. Авъяастай, чиглэсэн зорилготойгоос илүү юмгүй залуу Маргарет консерваторчууд дотроо төдийлэн алдаршихгүй байлаа. Өөрийгөө хэн болохыг харуулах боломжийг түүнд олгохгүй байсан ч байж мэднэ. Үнэндээ ч тэтгэвэр хариуцсан орлогч сайд байгаад өөрийгөө яаж ч харуулах билээ. Консерваторчууд 1970 онд засгийн эрхэнд дахин гарч Ерөнхий сайд болсон Эдвард Хит Боловсролын сайдаар Маргаретыг томилов. Тэгэхэд нэр хүнд, албан тушаалынхаа оргилд гарчихсан мэт санагдаж байсан гэдэг. Хүмүүст л ингэж бодогдсоноос бус Мэгги үүнд сэтгэл ханасангүй. Хожим нь дурсамж зохиолдоо “Оргил дээр суудал олон байдаггүй гэж хүмүүс боддог. Тзр оргилыг Эверест шиг ойлгодог. Тэгвэл тэр оргил дээр чинь сул суудал зөндөө байдаг юм. Гагцхүү шатны нэг гишгүүрээс нөгөө рүү нь уйгагүй өгсөх хэрэгтэй гэж бичсэн байдаг. Маргарет ч өгсөж эхэлсэн байна. Боловсролын сайд байхдаа төсөв хэмнэх шаардлагын улмаас ахлах ангийн ам мурийхад хүрсэн төдийгүй “сүүний хулгайч” хоч зүүсэн юм. Тэтчерийн энэ “санаачилга” 19 сая доллар хэмнэх боломж төрдөө олгосон юм гэнэ лээ. Татвар төлөгчдийн мөнгийг сул асгуулахгүйн төлөө түүний гаргадаг “харамч” байдал хүмүүсийн дургүйг их хүргэдэг байж. Нэг удаа түүн рүү тоосго шидсний ул мөр одоо ч эгмэнд нь байдаг гэсэн. Түүнийг Парламентын гишүүн болоход “Дахиад л нөгөө чөтгөр шиг авгай…” гэсэн үг танхимд луулдаж байсан аж. Дэннис “Энэ бүхнийг орхиод энгийнээр амьдарч болохгүй юу” гэхэд Маргаретын хацар дээгүүр нулимс урсаж байсан ч “Би тэгж бодохгүй байна. Намайг хэзэ
ч, хэн ч хүсэл зоригийн минь эсрэг явуулж чадахгүй” гэж хариулж байжээ. Ерөнхий сайд Хитийн танхим 1974 онд уналаа. Сонгуульд лейбористууд ялав. Ялагдсанааса хойш Эдвард Хит намдаа нэг жил хэртэй ажиллав. Захзээлийн чөлөөт байдлын эрх ашгийг зөнд нь орхисон гэж Хитийг зэмлэдэг хүн намд нь олон байлаа. 1975 онд Хит намын тэргүүний албаа орхихоор шийдлээ. Гол арцалдагч нь санал хураахаас өмнөхөн намын даргын суудал руу өрсөлдөхөөсөө татгалзсан тул Маргарет зоримог алхам хийж өөрийн нэрийг санал болгохоор шулуудав. Энэ тухайгаа хэлэхэд Хит эгцэлж ч харахгүйгээр “та ялагдана” гэж хэлэв. Гэвч Маргарет олонхийн санал авч намаа тэргүүлэх боллоо. Чхуам тэр цагаас хойш Маргарет гагцхүү урагшаа зүтгэв. Нэрд гарсан хүмүүс олон домог, ярианы эзэн болдог нь нууц биш. Мэггигийн тухай домог бүр ч олон байдаг. Ерөнхий сайд байх үеийнхээ эхээр тультраа хэлтэйгээрээ онцгойрч байв. Түүний үг хэлэх, илтгэл тавих өнгө аяс нь сургааль айлдах лугаа, өөрөөр хэлбэл анги удирдсан багш ярьж байх мэт санагдана. Маргарет үгээ зөөн алгуур ярина. Маргарет Тэтчер 1979 онд Ерөнхий сайд боллоо. Тэрбээр өөрийн эрс зоримог зангаараа орчин тойрноо цэвэрлэж эхэлсэн байна. Британийн эдийн засгийг эрүүлжүүлэх жорыг нь зөвшөөрөөгүй бүхнийг Танхимаасаа зайлуулжээ. Түүний жор нь улсын төсвийг эрс хязгаарлаж, нийгмийн хэрэгцээнд зориулах, өмчийг хувьчлахаас бүрдэж байв. “Хэрэв бүх юм эцсийн эцэст минийхээр л байх юм бол би тэвчээртэй байж чадна” гэж “төмөр” хатагтай хэлж байлаа. 1976 онд ОХУ түүнд “Улаан тугийн одон”-гоо хүртээхэд Маргарет “Коммунизмын эсрэг аянга” хэмээн нэгэнт алдаршаад байсан юм. “Би үдэш өмсдөг ногоон даашинзтайгаа, нүүрэндээ оо энгэсэг бага зэрэг түрхчихээд үсээ намируулан та бүхний өмнө зогсож байна. Хэн намайг “төмөр” хатагтай гэхгүй байх вэ?” гэж Лондонд болсон нэгэн хүлээн авалтан дээр хэлсэн нь хүмүүст их л аятайхан санагдсан гэдэг. “Төмөр” хатагтай гэдэг алдартай хоч нь түүний санаанд нийцдэг байж л дээ. Түүнийг элдвээр өргөмжилсөн нь тун их. Английг цөмийн зэвсэг эзэмших эрхтэй байлгах, Америкийн далавчит пуужинг байрлуулахыг тууштай дэмжиж байсных нь төлөө “Плутонийн шар үст хэмээж, эмэгтэй хүнийхээ төрөлх чанарынхаа цаана эр хүний араншинг нууж байдгийг нь харуулах гэхдээ “өндгөө дарсан Атилла” гэж хүртэл нэрлэж байжээ. Сүүлчийн хочийн тухайд Маргарет өөрөө “эр тахиа орилдог байж болно, харин өндгөө эм тахиал тээдэг”гэж хэлсэн гэсэн яриа бий. Францын Ерөнхийлөгч асан Франсуа Миттеран “Түүний уруул нь Мэрилин Моноргийнх, нүд нь Калигулагийнх /Ромын эзэн хаан агсан” / гэж хэлснийг хамгийн оновчтой зүйрлэл гэж үздэг. Эдийн засгийн салбарт Тэтчерийн гаргасан хүчин зүтгэл, түүний тавьсан үндэс суурь хожмоо Английн эдийн засгийг сэргээсэн юм. Тэтчеризм гэдэг үг ч эдийн засгийн шинжлэх ухааны нэр томъёо болсон. Түүнийг ерөнхий сайд болохоос өмнө Британи нь үнэн чанартаа хаант улс биш, харин Үйлдвэрчний эвлэлүүдийн бүгд найрамдах улс болчихсон байлаа. Алдагдалтай ажиллаж байсан уурхайнуудыг хаахыг эсэргүүцсэн уурхайчдын бослогыг Тэтчер 1984-1985 онд хатуу ширүүнээр зогсоосон билээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хүчийг ч сулруулав. Аж үйлдвэрийн томоохон салбаруудыг хувьчилж, татварыг багасгаж, эдийн засагт төрийн оролцоог хамгийн бага болгсоноор Англид өрсөлдөөнт орчин, орчин цагийн капитализмыг бий болгож чадсан юм. Ажил хэрэгч уур амьсгал бүхэлдээ эрс өөрчлөгдөж, хөдөлмөрийн зах зээл бүрэн шинэчлэгдэв. Эдийн засагчдын үзэж буйгаар чухамхүү Тэтчеризм л Их Британийн эдийн засгийн таатай байдлын эх сурвалж болсон бөгөөд түүний үр дүнг одоо хэр нь амссаар байгаа юм. Тэтчерийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь АНУ-тай “онцгой” харилцаатай байх” явдал байлаа. Рональд Рейгантай түүний тогтоосон нөхөрлөл домог болж үлдсэн. Тэтчер “Энэ хүнтэй хамтарч ажиллаж болно” гэсэн алдарт үгээ хэлж, Михайл Горбачевыг талархан хүлээж авсан билээ. Тэтчер, Горбачёв хоёрт төстэй зүйл нэлээд байсан нь тэд нийгмийн доод түвшнээс гарч ирсэн, хоёулаа шинжлэ ухаанд элэгтэй, шинэчлэл хийхийг эрмэлзэж байв. Москвагийн Мавзолейн дэргэд Тэтчерийг Оросын догшин өвлийн жаварт хацраа хайруулан зогсч байсныг нь хүмүүс мэддэг. Константин Черненкогийн шарилыг оршуулах ёслолд оролцохоор ирсэн нь тэр. Тэгэхэд бие хамгаалагч нь овор ихтэй цүнх бариад хажууд нь зогсч байсан бөгөөд түүнийг хүмүүс ихэд сониучирхан шивэр авир хийж байж. Тэр цүнхэнд ердөө Тэтчерийн шаахай байсан юмсанж. Оршуулгын дараа тэр Горбачёвтай уулзав. Тэд онигоо ярьж, юуг ч юм бэ шивнэдэж байсныг “гайхалтай харилцан ойлголцол” гэж дипломатууд дүг
эж байсан билээ. 1982 онд Аргентин улс Фолклендийн арлуудыг эзэлж авахад дайсныг тэндээс хүчээр хөөж гаргах тушаалыг Тэтчер өчүүхэн ч эргэлзэж тээнгэлзэлгүйгээр өгч байв. Их Британи ялагч нь болсон энэ дайн Ерөнхий сайдын сүр хүчийг улам өргөж, “төмөр” хатагтайн улс төрийн нэр хүндийг хэзээ ч байгаагүй өндөрт аваачсан юм. Гэхдээ олон түмний хайр хүндэтгэл хувирамтгай, тууштай биш байдаг аж. Тэтчерийн тэргүүлсэн засгийн газар “суудлын татвар” гээчийг бий болгосон нь олон түмний эсэргүүцэлтэй тулгарч, “төмөр хатагтайн нэр хүнд сонгогчдын дунд ганхсан юм. Британийг европын эдийн засаг Валютын холбоонд нэгтгэсэн нь түүний нам дотор ч хагарал үүсгэв. Тэтчер энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байлаа. Гэтэл Тэтчерийг эсэргүүцэж буйн илэрхийлэл болгож Танхимынх нь гол гол сайд огцров. Өөрийнх нь намаас Парламентад сонгогдсон депутатууд түүнд итгэл үзүүлэхгүй гэдгээ ч 1990 онд илэрхийлсэн юм. Ийм явдлын дараа дүрэм ёсоор намын даргын сонгууль явуулах ёстой байдаг. Ингээд сонгууль болж, Консерватив намыг Жон Мейжор тэргүүлэх болсон билээ. Энэ үйл ажиллагаа нь үнэн чанартаа Тэтчерийг ганцаар захирах дэглэм бий болголоо, намын нэр хүндийг унагалаа гэж үзсэн Тэтчерт баронесса Тэтчер Кестиванская гэдэг хэргэм хүртээж, насаараа Английн Парламентын дээд танхимын гишүүн байх эрх олгосон юм. Сэтгүүлч охиндоо 2003 онд Тэтчерийн өгсөн сүүлчийн ярилцлагыг эргэн саная. ТВ-ийн тэр нэвтрүүлэг нөхрийнх нь дурсгалд зориулагдсан байсан болохоор л Тэтчер тэгэхэд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм билээ. Ярилцлагын төгсгөлд ээждээ Кэролийн тавьсан асуулт нь түүнийг огцруулсан тухай асуудлыг хөндсөн байсан. Энэ асуултыг тавих хүртэл идэвх тун муутай, гунигтай мэт байсан Тэтчер тэр даруйд өөрчлөгдөж, нүдэнд нь олон жилийн өмнө байсан оч сэргэн гэрэлтээд, дуу нь ч өнөө эрх мэдэлтэй байх үеийнх шигээ хатуу хахирган болоод “Хэрэв улс төрөөр хоолоо олж идье гэж байгаа бол ар нуруу чинь хутга шаана гэдгийг ямагт бодож явах ёстой. Намайг Парист байхад намын удирдлагаас зайлуулах зорилготой санал хураалт Парламент дахь фракцид болж байсныг би хэзээ ч мартахгүй. Британийг би эдийн засгийн доройтлын намгаас татан гаргаж, өөдлөн дээшлэх өндөрлөг өөд өгсүүлснээс хойш бараг 11 жилийн дараа энэ үйл явдал болсон юм шүү. Энэ бол миний амьдралын хамгийн хүнд хэцүү мөч байсан. Би үүнийг мартахгүй, өршөөхгүй” гэж хэлсэн юм. Сүүлчийн өгүүлбэрийг хэлэхдээ уурлаж бухимдаж байгаагаа ч огт нуугаагүй. …Английн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер сүүлийн үед олон түмний нүдэн харагдахаа огт больсон. Түүний тархины цусан хангамж муудсны улмаас сэтгүүлчидтэй ярилцах, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг нь эмч нар хориглосон юм. Нэг намынх нь хамтран зүтгэгч Ерөнхий сайд асан Эдвард Хитийн шарилыг нутаглуулах үед хүмүүс түүний барааг хамгийн сүүлд харсан. Тавин хоёр жил хамт амьдарсан нөхрөө /Дэннис Тэтчер/ алдсанаас хойш бие нь ч, сэтгэл санаа нь ч сайнгүй байх болсон хэмээн охин нь ярьсан байна лээ. Охиных нь ярьснаас үзвэл Маргарет Тэтчер одоо ганц бие , газар авсаар буй өвчиндөө шаналсан эмгэн болсон гэнэ. ӨАБНУ-д шүүхээр шийтгэгдсэн хайртай хүү Маркийнхаа хувь заяаны төлөө зүрх нь өвдсөөр байдаг нь ч түүний эрүүл мэндэд нөлөөлсөн нь эргэлзээгүй. “Төмөр хатагтай” гэгддэг энэ хүний 80 насны ой 2005 оны аравдугаар сарын 13-нд боллоо. Энэ ой Англи улсын үндэсний цар хүрээний үйл явдал болсон байна. Тэтчер бол Их Британийн улс төр, эдийн засгийн өнөөгийн дүр төрхийг бий болгоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн түүхэн бие хүн гэдгийг түүний анд нөхөд нь ч, дайснууд нь ч нэгэн дуугаар хүлээн зөвшөөрчээ. Одоогоор тус улсын Ерөнхий сайдаар ажилласан цорын ганц эмэгтэй болоод байгаа Тэтчерт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Лондоны тансаг зочид буудлуудын нэгэнд болжээ. Тэтчерт баяр хүргэхээр энд хүрэлцэн ирсэн 600 гаруй зочдын дотор Английн хатан хаан II Елизавета, эдийн засгийн бодлогодоо “төмөр хатагтайн” гэрээслэлийг мөрдсөний учир намынхаа зүүн жигүүрийнхнээс “ноён Тэтчер” хоч хүртсэн Ерөнхий сайд Тони Блейр нар ч байж. Грантем хэмээх хөдөө нутгийн шүтлэг ихтэй, “хоёр иддэггүй, хоосон хонодогүй” айлын охин улс төрийн шатаар өгсөхөд нь удирдагч хүнд байх төрөлхийн чанар бусдад нөлөөлж араасаа дагуулах онцгой чадвар, нугаршгүй эр зориг нь тусалсан байна. Тиймдээ ч “төмөр” хоч зүүсэн хэрэг.

3 Responses to “UK PM-Margaret Thatcher”

  1. angelic_universe Says:

    Гэгээнийхэн. Ажил төрлийн зав зай амжихгүйгээс удаж удаж номны тухай блогтоо орууллаа. уучлаарай.
    Амжилт хүсье

  2. baagii Says:

    gaihaltai oor heleh ug alga. bi gehed mongoo ureed net.d orj bn tegehdee demii ureegui bololtoi:-) amjilt shoo gegeeniihen


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: