Мэргэжилтэй ажилтны амьдралын эх үүсвэр баталгаатай

From: http://www.sonin.mn/2008/11/07/9150/

-Техник технологи хөгжихийн хэрээр манай мэргэжлийн боловсрол, сургалтын сурах бичиг, багш нарын ур чадвар хоцрогдох болсон. Шинэ сурах бичиг гаргах мэргэжилтнүүдээ хаанаас сонгох вэ?
-Гадаадаас экспертүүд авчирна. Мэргэжлийн боловсрол, сургалт өндөр хөгжсөн орон бол Герман, Австрали, Канад. Гэхдээ гадны экспертүүд манай өндөр ур чадвартай мэргэжилтнүүдтэй хамтарч шинээр боловсруулах хөтөлбөр, модулийг хийнэ. Өнгөрсөн жилүүдэд доноруудын тусламжтайгар тодорхой ажил, мэргэжлийн ур чадварыг сайжруулах олон төсөл хэрэгжүүлсэн байгаа. Эдгээр нь өдгөө орчин үеийн техник, технологийн шаардлага, ажлын байрны хэрэгцээг хангаж чадахаар боловсрогдсон эсэх болон цаашилбал, гадны ямар сургалт, хөтөлбөрийг оруулж ирэх вэ гэдэгт үнэлгээ хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг олон тоогоор хэвлэгдэн гардаг. Харин мэргэжлийн боловсрол, сургалтын гарын авлагыг тэр болгон олон хувь хэвлүүлж чаддаггүй. Ер нь МСVТ-үүдэд танхимын сургалт голлодог. Хэдий дадлага байдаг ч үр дүнтэй байж чадахгүй байх тохиолдол бий. Иймээс төслийн хүрээнд сургалтын агуулгыг анхаарахаас гадна шинэ агуулгыг нь оюутан, сурагчдад хэрхэн хүргэх, орчин үеийн ямар техник хэрэгслийг ашиглах вэ гэдэгт давхар анхаарна. Барууны орнуудын сургалтын тогтолцооны үндэс нь оюутан өөрөө сурах ёстой. Нөхцлийг нь тухайн сургууль бүрдүүлж өгөх ёстой. Багш сурахад нь туслах, дэмжих, зөвлөх үүрэгтэй. Харин манайд багш мэдлэгийн эх үүсвэр гэж үздэг. Багшийн хэлсэн үгийг тогтоож авахаас өөр мэдээллийн эх үүсвэр байдаггүй. Ингэснээр хязгаарлагдмал орчинд суралцдаг. …

Ж.Сүхбаатар: Мэргэжилтэй ажилтны амьдралын эх үүсвэр баталгаатай болно

• 2008.11.7, 11:13 • Үнэн

-Таван жилдээ ажлаа хийж чадахгүй бол зарцуулж чадаагүй мөнгө нь АНУ-д шилжинэ –
Ж.Сүрэн
Өнгөрсөн онд Монгол Улс АНУ-тай Мянганы сорилтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах замаар ядуурлыг бууруулах зорилготой эл төслийн хүрээнд 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийг манай оронд үзүүлэхээр болсон билээ. Vүний тодорхой хэсэг мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тус сургалтын арга барилыг сайжруулахад тусгагдсан. Энэ ажил ямар явцтай байгаа талаар Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн захирал Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн талаар юуны өмнө танилцуулахгүй юу?
-Энэ бол чадавхи бэхжүүлэх төсөл. Бид барилга байшин засахгүй, тоног төхөөрөмж ихээр оруулж ирэхгүй. Гэхдээ нүдэнд үзэгдэж, харагдах зүйл бага ч хүний оюун ухаанд хэрэг болох зүйл ихтэй. Төслийн зорилго ажилгүй буюу мэргэжлийн бус хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх юм. Vүнийг техник мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг дээшлүүлэн, ач холбогдлыг сайжруулах замаар шийднэ. Өөрөөр хэлбэл одоогийн техник мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэх зорилготой. Төслийн хүрээнд дөрвөн ажил явуулна. Нэгдүгээрт, техник мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, орчныг шинэчлэн дэмжлэг үзүүлнэ. Хоёр дахь нь ур чадварын стандартыг боловсруулах, үүнээс үндэслэн боловсролын стандарт, шинэ сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, гарын авлага материалыг боловсруулна. Гэхдээ эдийн засгийн өсөлтөд тэргүүлэх ач холбогдолтой салбаруудыг илүүтэй анхаарна. Тухайлбал, уул уурхай, барилга, зам тээвэр, аялал жуулчлал гэх мэт. Энэ чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ гэсэн үг. Vүний дараа шинээр боловсруулсан хөтөлбөрөө сургалтад нэвтрүүлнэ. Одоогийн мэргэжлийн боловсролын сургалтын арга барил хичээлүүдээс бүрдсэн хөтөлбөрийн дагуу явдаг. Vүнийг өөрчлөн чадамжид суурилсан хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулна. Чадамж бол тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хэрэгтэй гол бүрэлдэхүүн, хийх ёстой үүрэг. Ингэснээр тухайн хүн ажлаа хийх илүү бэлтгэлтэй болох боломжтой. Залуус чадвартай мэргэжилтэн сайхан амьдарч чадаж байна гэдгийг ухаарахгүй их, дээд сургууль руу хошуурах болж. Иймээс сүүлийн үйл ажиллагаа залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, цаашид сонгосон мэргэжлээр өсөх гарц заах түүнчлэн үнэлгээ, цалингийн талаархи мэдээлэл, зөвлөгөө өгдөг системийг бий болгоход чиглэгдэнэ. Төслийн хүрээнд олон сургалт явуулна. Нийт сургалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхнийх нь бүсийн аргазүйн төвүүд хэмээн нэрлэгдэх 6-8 сургуулийг сонгон сургагч багш бэлтгэх сургалт юм. Хоёр дахь шатанд эдгээр сургуулийг түшиглэн бусад сургалтын төвүүдийг хамруулна.
-Одоогоор төслийн хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Монголын Засгийн газрын хүлээсэн урьдчилсан болзолт нөхцөлүүд бий. Энэ болзлыг хангасан тохиолдолд төслийн санхүүжилт орж ирнэ. Энэ болзолд техник мэргэжлийн боловсрол сургалтын бодлого, зохицуулалтыг өөрчлөх, хууль эрхзүйн шинэ орчныг бүрдүүлэх ёстой гэж заасан. Мөн үндэсний зөвлөл, харъяалагдах хүний нөөцийн агентлаг байх ёстой тухай ч заасан. Энэ байгууллага нь техник мэргэжлийн боловсрол сургалтын бодлогыг зангидан, санхүүжилтийг нь зохицуулна. Цаашилбал, сургалтын стандарт тогтоон, чанарын баталгаа хангах зэрэг ажлыг үндэсний хэмжээнд зохицуулсан үед төслийн үйл ажиллагаа хэрэгжих үүд нээгдэнэ. Энэ бүх асуудал багтсан мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэх байх.
-Хугацаа багагүй алдаад байна уу?
-Өнгөрсөн хаврын чуулганаар баталсан бол сайн байсан. Гэвч амжсангүй. Одоо хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон тул удахгүй хэлэлцэх болов уу. Гол нь УИХ-ын шинэ гишүүд техник мэргэжлийн боловсролын тухай хуулийн төсөлтэй сайн танилцан, утга учрыг нь ойлгох хэрэгтэй юм. Одоогийн техник мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагаанд нэгдмэл зохион байгуулалт байхгүй. Иймээс хүний нөөцийн үндэсний зөвлөлд хувийн хэвшил, төрийн тэнцүү төлөөлөлтэй байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн болон хувийн хэвшлийн түншлэл улсын хэмжээнд явагдах хэрэгтэй. Бодлого боловсруулахад үйлдвэр аж ахуйн нэгж болон хувийн хэвшлийнхэн ч оролцдог байх талаар дээрх хуулийн төсөлд оруулсан. Энэ бол шинэлэг ажил. Нөгөөтэйгүүр мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь хүний нөөцийн хөгжлийн асуудалтай холбоотой. Энэ үүднээс олон орон хүний нөөцийн хөгжлийн ажил эрхэлсэн тусгай агентлагтай байдаг. Ийм агентлагтай болох талаар мөн хуулийн төсөлд заасан. Өнөөдөр манайд хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбоо муу байна. МСVТ-үүд үйлдвэр аж ахуйн эрэлт хэрэгцээг мэддэггүй. Vйлдвэр аж ахуйн нэгжүүд боловсрол муу байна хэмээн шүүмжлэхээс бус холбогдох сургуулийнхаа үйл ажиллагаанд оролцон хэрэгцээ, шаардлагаа тодорхойлох, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах талд хамтран ажилладаггүй. Vүнийг засч залруулах боломжтой нийгмийн түншлэлийн тухай ч оруулсан байгаа. Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл таван жилийн дотор хэрэгжих ёстой. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол зарцуулж чадаагүй мөнгө нь АНУ-д шилжинэ. Иймээс бидэнд бага хугацаанд хийх зүйл олон бий.
-Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хамт олон ямар шалгуураар сонгосон хэчнээн ажилтантай вэ?
-Монголын Мянганы сорилтын сангийн ажилтнуудыг тодорхой шалгуураар сонгон шалгаруулж авсан. Vүнтэй адил манай ажилчдыг сонгосон. Төслийн нэгж цомхон буюу таван мэргэжилтэнтэй. Бүгд гадаадын орнуудад магистрын зэрэг хамгаалсан, англи хэлийг өндөр төвшинд эзэмшсэн мөн мэргэжлийн боловсрол, сургалтын талд туршлага, мэдлэгтэй мэргэжилтнүүд. Миний хувьд боловсролын салбарт олон жил ажилласан. Голландад магистр, АНУ-д докторын зэрэг хамгаалсан. Төслийн хүрээнд аливаа ажлыг гүйцэтгэхдээ хамгийн сайн хийж чадах баг, компани, хүмүүсийг нээлттэй тендерийн журмаар шалгаруулж явуулах болно.
-Төслийн үрээр бэлтгэгдэж гарсан мэргэжилтэй ажилтан ажил дээр гологдохгүй байж чадна гэж Та хэлж
чадах уу?

-Бидний зорилго бол энэ. Ингэснээр тэр хүний авдаг цалин ч ахиу болж, амьдралын эх үүсвэр нь баталгаатай болно. Нөхцлийг нь ч бүрдүүлнэ. Хөдөлмөр эрхлэлт, орлого хэр нэмэгдсэн байна гэдгээр төслийн үр дүнг авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, сургалтад хамрагдсан хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн хувь, төсөл хэрэгжээгүй үед болон хэрэгжсэний дараа цалин хэд болсон гэдгийг тогтоосноор энэ үзүүлэлт гарна. Одоогийн урьдчилсан тооцоогоор ирэх 20 жилд 170 мянган оюутан, сурагч мэргэжлийн боловсрол, сургалтыг төгсч ажил дээр гарна гэсэн тооцоо бий. Төслийн гол ажил чадавхи бэхжүүлэхэд анхаарна. Хүний оюун ухаанд хөрөнгө оруулбал насан туршид нь хэрэгтэй. Тоног төхөөрөмж нийлүүллээ гэхэд тэр нь эвдэрч засч чадахгүй боол нь болох тохиолдол байдаг. Иймээс энэ төсөл манай нийгмийн амьдрал, эдийн засгийн хөгжилд ач тустай юм. Нөгөө талаар төслийн ахиц дэвшилд хяналт тавих, үр нөлөөллийг үнэлэх хөтөлбөр, судалгаанууд ч тусгагдсан. Ер нь төслийн дүн урт хугацааны дараа гарна.
-МСVТ-үүдээс гадна мэргэжилтэй болохыг хүссэн ажилгүй хүмүүс төсөлд хамрагдах боломжтой юу?

-Мэргэжил олгох богино хугацааны сургалт явуулж буй төвүүд төсөлд хамрагдана. Ингэхээр тэрхүү сургалтад сурах хэн ч болов үр ашгийг нь хүртэнэ гэсэн үг. Ер нь иргэн бүрт мэргэжлээ дээшлүүлэх, дахин мэргэжил эзэмшихэд нээлттэй. Мөн төслийн хүрээнд хэрэгжиж буй ажлууд онлайн хэлбэрээр гарна. Иймээс хүссэн хүн бүр унших, харах, сурах боломжтой.
-Техник технологи хөгжихийн хэрээр манай мэргэжлийн боловсрол, сургалтын сурах бичиг, багш нарын ур чадвар хоцрогдох болсон. Шинэ сурах бичиг гаргах мэргэжилтнүүдээ хаанаас сонгох вэ?

-Гадаадаас экспертүүд авчирна. Мэргэжлийн боловсрол, сургалт өндөр хөгжсөн орон бол Герман, Австрали, Канад. Гэхдээ гадны экспертүүд манай өндөр ур чадвартай мэргэжилтнүүдтэй хамтарч шинээр боловсруулах хөтөлбөр, модулийг хийнэ. Өнгөрсөн жилүүдэд доноруудын тусламжтайгар тодорхой ажил, мэргэжлийн ур чадварыг сайжруулах олон төсөл хэрэгжүүлсэн байгаа. Эдгээр нь өдгөө орчин үеийн техник, технологийн шаардлага, ажлын байрны хэрэгцээг хангаж чадахаар боловсрогдсон эсэх болон цаашилбал, гадны ямар сургалт, хөтөлбөрийг оруулж ирэх вэ гэдэгт үнэлгээ хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг олон тоогоор хэвлэгдэн гардаг. Харин мэргэжлийн боловсрол, сургалтын гарын авлагыг тэр болгон олон хувь хэвлүүлж чаддаггүй. Ер нь МСVТ-үүдэд танхимын сургалт голлодог. Хэдий дадлага байдаг ч үр дүнтэй байж чадахгүй байх тохиолдол бий. Иймээс төслийн хүрээнд сургалтын агуулгыг анхаарахаас гадна шинэ агуулгыг нь оюутан, сурагчдад хэрхэн хүргэх, орчин үеийн ямар техник хэрэгслийг ашиглах вэ гэдэгт давхар анхаарна. Барууны орнуудын сургалтын тогтолцооны үндэс нь оюутан өөрөө сурах ёстой. Нөхцлийг нь тухайн сургууль бүрдүүлж өгөх ёстой. Багш сурахад нь туслах, дэмжих, зөвлөх үүрэгтэй. Харин манайд багш мэдлэгийн эх үүсвэр гэж үздэг. Багшийн хэлсэн үгийг тогтоож авахаас өөр мэдээллийн эх үүсвэр байдаггүй. Ингэснээр хязгаарлагдмал орчинд суралцдаг.
-МСVТ-үүд ихэвчлэн үсчин, тогооч гэх мэт тогтсон хэдхэн мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг. Гэтэл зах зээлд хамгийн эрэлттэй байгаа салбарт ажиллах хүч ихээхэн дутагдаж байна. Магадгүй энэ нь тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгөний бололцоогүйтэй холбоотой байх. Энэ талд ямар ажил хийх вэ?

-МСVТ-үүд ихэвчлэн орон нутагт байрладаг. Иймээс тухайн газрынхаа бизнесийн онцлог, эрэлт хэрэгцээг харгалзаад явж байгаа нь тэр байх. Уг нь МСVТ-үүдийг үндэсний хэмжээнд төрөлжүүлэх, тодорхой хэдэн салбарт илүү ач холбогдол өгч олон тоогоор ажилтан бэлтгэх хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч байгаа. Гэхдээ энэ салбарт тийм ажилтан хэрэгтэй гэсэн таамаг байхаас төчнөөн ажилтан хэрэгтэй гэсэн тооцоо алга. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгаа байхгүй байна. Энэ судалгааг бид хийнэ. Гэхдээ үйлдвэр аж ахуйн нэгжүүд, сургууль, тухайн мэргэжлээр олон жил ажилласан туршлага, мэдлэгтэй хүмүүсийг татан оролцуулах замаар хэрэгжүүлнэ. Ер нь МСVТ-үүд уян хатан байх ёстой юм. Мөн төслийн хүрээнд техник мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэнэ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: