Ам.долларын ханшийг зохиомлоор хөөрөгджээ

From: www.news.mn

Ам.долларын ханшийг зохиомлоор хөөрөгджээ
2008-11-13, 20 цаг 18 минут

“Ногоон”-ы ханш сүүлийн өдрүүдэд 1145 төгрөгөөс суга өсч 1200-д дөхлөө. Валют арилжааны газруудад 1195 болоод эргээд буурсан байна. Гэхдээ энэ нь төгрөгийн ханш суларсан хэрэг биш гэдгийг Төв банкны мэргэжилтэн хэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд албан байгууллагууд ажиллахгүй үеийг далимдуулан хэсэг бүлэг хүн ашиг сонирхлын үүднээс үнэ хөөрөгдсөн нь энэ аж. Тиймээс Монголбанкны зүгээс зохицуулалт хийж валютын ханшийг хэвийн байдалд нь оруулахаар арга хэмжээ авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш Найман шарга гэж олны хэлж заншсан валют арилжааны төвд долларыг 1157 төгрөгөөр авч, 1160-аар зарж байна. Ченж эмэгтэйтэй хэдэн үг солилоо.

-Ам.долларын ханш яагаад огцом ингэж өсөв өө?

-Амралтын өдрүүдэд арилжааны банкууд ажиллахгүй үед ногооны эрэлт хэрэгцээ ихэсч, хүмүүс ченжүүдээс авахгүй юу. Тэгээд долларын хомсдол үүсч ханш өссөн.

-Үүнийг дагаж бусад валютад ханшийн өөрчлөлт гарсан уу?

-Ногооноо дагаад юанийн ханш өөрчлөгдөж, жаахан өсч 174 хүрсэн. Өнөөдрөөс ханш хэвийн байдалдаа орж 171 төгрөгөөр авч, 172-оор зарж байна.

-Цаашид ам.долларын ханш яах бол?

-Улам л буурна шүү дээ гэлээ. Биднийг ийн ярилцах зуур хэд хэдэн хүн долларын ханш асуучихаад яагаад уначихсан юм бэ гэж аанай л түүнийг байцааж байлаа. Ченж олон үгийн тайлбаргүй угаасаа л ханш нь ийм, харин ч цаашид улам унана шүү гэх үгийг зүүж байсан юм.

Харин арилжааны банкуудад ам.долларыг 1148-1155.90 төгрөгөөр авч, 1163-1164 орчим төгрөгөөр зарж байна. Цаашид байдал урьдын адил хэвэндээ орох гэнэ.

Мөн вонны ханш нэлээд унаж байгаа нь харагдлаа. Валют арилжааны цагт нэг вонн 1.02-0.96 орчим төгрөгийн ханштай байснаа 0.60 болж буурсан ба саяхнаас эргэн жаахан сэргэж 0.80-0.83 төгрөгийн үнэтэй болжээ. Монголчуудын олноороо хөдөлмөр эрхэлж мөнгө цуглуулдаг БНСУ-д ч санхүүгийн байдал хүндхэн байгаа гэнэ. Ам.долларын эсрэг 1500 воннтой тэнцэж суларсан аж. Тиймээс хөдөлмөр эрхэлж байгаа монголчууд ар гэрийнхэн рүүгээ мөнгө явуулж чадахгүйд хүрчээ. Үнэ гайгүй болохыг хүлээж тэд мөнгөө ёстой л гудсан дороо хадгална гэгч нь болж байгаа гэнэ. Солонгосоос ирэх мөнгөний урсгалыг дагаж Монголын эдийн засгийн байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Валютын урсгал үүнийг дагаж багассан байж ч магадгүй юм.

Б.СҮРЭН

Advertisements

6 Responses to “Ам.долларын ханшийг зохиомлоор хөөрөгджээ”

  1. Togu Says:

    Change-uudiig manai heden ariljaanii bank-uud niilej bgaad togloomnoos gargahad uulan amarhan shde, daanch manai bank-uud hamtran ajilah nohtsol ni muu gej bi sonson um da. Ene temdeglel unen shuu!

  2. gegeen Says:

    hehe, mgl-d jijiglen hudaldaa, shirhegiin naimaa orshin togtnood l baigaa sh dee. gadaadad bol tuts gej yumiig olohod tun yarvigtai, bayan bolohoor hairtsagiin, bottle-n yumiig gramlana, shirheglen gesen yum baihgui. valiutiin jijig tseguud harin haragdaad baidag, gar deerees zardag change ch harin arai haragdahgui baih shig baidgiin

  3. baagii Says:

    puuh norway.d namaig irehed 4,8 bsan odoo 7 bgad bn yadaj 5 boloosoi doo

  4. gegeen Says:

    yu ter ve. yu 4.8 baisan genee.

  5. baagii Says:

    us $ hansh hehe he odoo ch 7,5 bolj bh shig bnoo. amiilt husie Gegeen.ee

  6. Togu Says:

    Ene une-iin hoorogdliig MobiCom hiisen gej bna shuu! Mobicom bank-uudaas 2.000.000$ wire hiie, belen bga bol
    1$ nemej hudaldaj avii geed bank-nuudiin dund baahan ashig honjoo hiih gsn ajiltnuud hoorgoj, jiriin humuus bank-naas bish change-aas avaad shock uusgegsen um shig bna shde. Bas haraar bodhod ariljaanii banknuudiin mongo change-deer yavaj bdg bhaa. Ingeed bodohleer erdoo 2000,000$ manai hansh-iig hodlogoj bna shde :D. Za medeej hodlogono l do hehe


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: