Хөнгөн атлетикийн хөөрхөнүүд

From: http://news.gogo.mn/r/45353
Related: Xамгийн дур булаам тамирчин бүсгүй

Хөнгөн атлетикийн хөөрхөнүүд

2008-11-12
6. Лусын дагина шиг сэлэгч: Австралийн усанд сэлэлтийн багийн гайхалтай тамирчин Стефани Райс 200 болон 400 метрийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон нэгэн. Тэрбээр 1988 оны зургадугаар сарын 17-нд төрсөн бөгөөд 400 метрийн төрөлд 4 минут 90 секунд сэлсэн хамгийн анхны эмэгтэй хэмээн тэмдэглэгджээ.

Бээжингийн Олимпоос гурван ч төрөлд алтан медаль хүртсэн нь түүнийг дурангийн бай болгосон гэхэд хилсдэхгүй. Түүнийг нэр хүндтэй компаниуд өөрийн дүр төрх болгохоор улайрч, сэтгүүлүүд ч эхний нүүрэндээ түүний зургийг тавихаар өрсөлдөх болсон.

************************************************************

Хөнгөн атлетикийн хөөрхөнүүд

Энэ зуны ярианы гол сэдэв болсон Бээжингийн олимпийг тойрсон хэл ам, шуугиан дуулиан өнөөг хэр нь үргэлжилсээр. Тиймээс бид энэ удаад Бээжингийн олимпийн хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдсөн хөөрхөн бүсгүйчүүдийг танилцуулж байна.

1. Хонгорхон дива Аманда Рэй Бэрд. Холливудын алдартнууд шиг л сэтгүүлчдийг дагуулдаг тэрбээр олны анхаарлын төвд байдаг тамирчин бүсгүйчүүдийн нэг. Тиймээс ч загварын тайзнаас усан сан руу үсэрсэн түүнийг энэ зун зурагчдын дуранд хамгийн их өртсөн бүсгүйгээр шалгарсанд гайхах хэрэггүй.

Төрсөн: 1981.10.29
Орд: Хилэнц

14 настай Аманда Рэй Бэрд анхны Олимпоосоо 100 болон 200 метрт мөнгө, холимог сэлэлтийн төрөлд алтан медаль авсан нь спорт сонирхогчид, хэвлэл мэдээллийнхний бай болоход хүргэсэн байна. Түүнээс хойш бамбаруушаа тэврэн медалийн тавцанд зогсох түүний зураг хэвлэлийн хуудаснаас салахаа больж, Аманда ч бамбаруушныхаа хамт алдаршсан аж. Ингээд л загварын тайзнаа усны хувцастай зогсох болжээ. 2004 онд “FHM” сэтгүүлийнхэн түүнийг хамгийн дур булаам олимпийн тамирчнаар өргөмжилж, 2007 онд алдарт “Playboy” сэтгүүл түүний нүцгэн зургийг нүүрэндээ тавьжээ.

2. Дур булаам теннисчин: Сербийн теннисчин Ана Иванович ур чадвараараа дэлхийд тэргүүлдэг төдийгүй, эл спортын хамгийн сайхан бүсгүй хэмээн үнэлэгддэг. Тэрбээр 2008 оны дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтад 23-т бичигдэж, теннисчид дундаа хамгийн сайхан бүсгүйгээр сүүлийн гурван жил шалгарч байгааг “Age” сониныхон зарлаад буй гэнэ.

Сербийн мэргэжлийн теннисчин Ана Ивановик 1987 оны арваннэгдүгээр сарын 6-нд Белград хотноо мэндэлжээ. Тэрбээр 2007 оны долдугаар сард ур чадвараараа дэлхийд тавд, Сербид хоёрт бичигддэг байсан бол амжилт нь хурдацтай өсч, өдгөө чансаагаараа нэгдүгээрт бичигдэх болжээ.

3. Илбийн юм шиг хөдөлгөөн: Словакийн теннисчин Даниела Хантучёва өдгөө чансаагаараа 12-т бичигддэг. Түүний ур чадвар сайтайд маргах зүйлгүй ч нөгөө талаараа түүний уян налархай дур булаам хөдөлгөөн нь нөлөөлсөн гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Даниела Хантучёва 1983 оны дөрөвдүгээр сарын 23-нд мэндэлжээ. Тэрбээр 2005 оноос Мартина Навратиловатай хамтран тоглох болсноор амжилт нь эрс сайжирч, 2007 оны долдугаар сарын 30-ны байдлаар чансаагаараа аравт бичигдэх болсон гэдэг. Харин царай зүс, гоолиг биеэрээ “ACE” теннисний сэтгүүлийн явуулсан судалгаагаар хоёр ч удаа шилдгээр шалгарсан байна.

4. Хар хатагтай: Вэнус Уиллиамс ганцаарчилсан болон хосын төрөлд Уимбелдоны аваргаар шалгарсан нь түүнийг дэлхийн шилдэг теннисчин хэмээх хүндтэй цолыг хүртэхэд хүргэсэн гэдэг. Мэдээж түүний гайхалтай гадаад төрхийг энд дурдахгүй өнгөрөх аргагүй. Урт, дур булаам гартай Вэнус теннисний талбайд ирснээр бас нэгэн шинэ төрхийг бий болгосон гэдэгт спорт сонирхогчид санал нэгддэг.

Вэнус Ибоун Старр Уиллиамс 1980 оны зургадугаар сарын 17-нд Калифорнийн Линвудэд мэндэлжээ. Олимпоос алтан медаль хүртэж байсан тэрбээр хамгийн хурдтай цохилт хийсэн хэмээн тэмдэглэгджээ.

5. Гайхалтай бүсгүй: Хорватын өндрийн харайлтын тамирчин Бланка Власич тун удахгүй дэлхийн аварга болно хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Түүний өндөр, туранхай бие нь хамгийн гол давуу тал нь аж.

Биеийн өндөр: 193 см
Биеийн жин: 75 кг
Төрсөн он сар өдөр: 1983 оны арваннэгдүгээр сарын 8

Бланка Власичийн аав Жоско Хорватын дээд амжилтыг эвдэж байсан бол ээж нь сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин аж. Мэдээж өссөн орчин нь түүнд нөлөөлж, Бланка багаасаа гүйлтийн тамирчин болохыг мөрөөддөг байж. Харин өндөр, туранхай, хөнгөн шингэн бие нь түүнийг өндрийн харайлт руу түлхсэн гэдэг. Сиднейгээр Олимптой танилцсан тэрбээр хожим нь дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.

6. Лусын дагина шиг сэлэгч: Австралийн усанд сэлэлтийн багийн гайхалтай тамирчин Стефани Райс 200 болон 400 метрийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон нэгэн. Тэрбээр 1988 оны зургадугаар сарын 17-нд төрсөн бөгөөд 400 метрийн төрөлд 4 минут 90 секунд сэлсэн хамгийн анхны эмэгтэй хэмээн тэмдэглэгджээ.

Бээжингийн Олимпоос гурван ч төрөлд алтан медаль хүртсэн нь түүнийг дурангийн бай болгосон гэхэд хилсдэхгүй. Түүнийг нэр хүндтэй компаниуд өөрийн дүр төрх болгохоор улайрч, сэтгүүлүүд ч эхний нүүрэндээ түүний зургийг тавихаар өрсөлдөх болсон.

7. Элсний хатан хаан: АНУ-ын тамирчин Мисти Мэй Тринорын усны хувцастай төрх Бээжингийн зуны Олимпийн бас нэгэн чимэг болсон. Мэргэжлийн 102 тэмцээнд аваргаар тодорсон түүнийг зүгээр ч нэг элсний волейболын хатан хаан гээгүй биз.

Төрсөн: 1977.7.30
Төрсөн газар: АНУ, Калифорни, Лос Анжелес

Мисти Мэй Тринор олимпийн хошой алтан медальт бүсгүй. Мэдээж энд түүний хамтран тоглогч Кэрри Волшийг дурдахгүй өнгөрөх аргагүй. Тэд 2003 оны улирлын тоглолтын үеэр өрсөлдөгчөө 39-0-ээр буулган авч байсан түүхтэй. Мисти 1995 оноос их спортод хөл тавьж, харин Кэрритэй 2001 оноос хамтран тоглож, дийлдэшгүй багаа байгуулсан гэдэг.

8. Үсрэгч бүсгүй: Кандэйс Николь Паркер бол АНУ-ын сагсанбөмбөгийн шигшээ багийн гайхалтай тоглогч. Довтлох, хамгаалах гээд бүх талаар тэгш хөгжсөн түүний гоо сайхны гол нууц нь өндөр бие, үсрэх чадвар.

Төрсөн: 1986.4.19
Төрсөн газар: АНУ, Сант Луйс
Орд: Үхэр

Эмэгтэйчүүдийн NBA-ийн түү­хэнд анхны тохолтын тэмцээнд оролцсон бүсгүй, хамгийн өндөр оноо авсан эмэгтэй тоглогч хэмээн тэмдэглэгдсэн Паркерын амжилтын цуваа өнөөг хэр нь үргэлжилсээр буй гэнэ.

9. Уян налархайн төгс үзүүлбэр: Алисия Мэри Сакрамоун бол 2005 оны Уран гимнастикийн дэлхийн аварга. Гэхдээ шаргал үст Сакрамоуныг хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн анх сэтгүүлийн нүүрнээ гарч байснаар нь спорт сонирхогчид сайн таньдаг.

Тэрбээр 1987 оны арванхоёрдугаар сарын 3-нд Бостон хотноо мэндэлжээ. Найман наснаасаа л гимнастикт дурлах болсон Сакрамоун бүр гурван настайгаасаа бүжиглэж эхэлсэн гэдэг.

10. Ялагчийн инээмсэглэл: Дэлхийн аварга, АНУ-ын саадтай гүйлтийн хоёр удаагийн аварга Лоло Жонес авьяас болон сайхан инээмсэглэлээрээ хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татдаг. Царай, гоолиг бие нь түүнийг оддын эгнээнд аваачсан.

1982 оны наймдугаар сарын 5-нд мэндэлсэн Лоригийн авьяас дунд сургуульд байхаас нь л тодорсон гэдэг. Ахлах сургуулийнхны гүйлтийн дээд амжилтыг тогтоосноосоо хойш хэд хэдэн олон улсын чанартай тэмцээнд оролцож, саяхан 100 метрийн саадтай гүйлтийн дээд амжилтыг эвджээ.

О.Ундараа

Advertisements

One Response to “Хөнгөн атлетикийн хөөрхөнүүд”


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: