USD vs MNT=1170-1180

From: http://news.gogo.mn/r/45164

Ам.долларын ханш огцом өсөв

Ам.долларын ханш огцом өсөв

Дэлхийн зах зээлд ам.долларын бусад валюттай харьцах ханш сүүлийн саруудад өссөөр байсан. Энэ нь түүхий эдийн үнийг унахад хүргэсэн хэмээн эдийн засагчид тайлбарлаж байв. АНУ-ын холбооны нөөцийн систем ойрын хугацаанд бодлогын хүүгээ хоёр ч удаа бууруулсан нь ам.долларын ханш сулрахад хүргэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Харин Монголд байдал эсрэгээрээ байсан. Сүүлийн саруудад ам.долларын ханш 1148-1150 төгрөгийн хооронд харьцангуй тогтвортой байлаа. Харин сүүлийн гурав хоногийн дотор ам.долларын ханш “суга” өсчээ. Өчигдөр 16.00 цагийн байдлаар валют арилжааны төвүүдэд нэг ам.долларыг 1170 төгрөгөөр авч, 1180 төгрөгөөр зарж байв. Юанийн ханш ч өссөн хэвээр. Харьцангуй тогтвортой байсан ам.долларын ханшийн өсөлтийн талаар одоохондоо тодорхой тайлбар алга.

/XI.9 17.00 Цагийн байлдаар/

Монгол банк “Алтан төгрөг” “Найман шарга”
(Зарласан ханш) (авах) (зарах) (авах) (зарах)
Ам.доллар 1145.49 1170 1178 1170 1178
Юань 167.81 172.2 173 172 173.4
Евро 1473.5 1470 1490 1470 1490
Иен 11.7 11.7 11.8 11.75 11.8
Фунт 1817.38 1790 1830 1780 1820
Рубль 42.54 40.7 41 40.5 41
Вон 0.86 0.83 0.87 0.82 0.86

(төгрөгөөр)

Зэс
(тн)
3734.5
-54.5
Буурна
Алт
унци
734.2
2
Өснө
Нефть
баррель унци
61.04
0.27
Өснө
Мөнгө
унци
9.963
-0.092
Буурна
Элсэн чихэр
1 lЬ=454гр
12.01
0.14
Өснө
Кофе
1 lЬ=454гр
112.1
1.1
Өснө
Улаан буудай
1бушел=35.2 л
568
5
Өснө
Хөнгөн цагаан
(тн)
1910.75
-80
Буурна
Хар тугалга
(тн)
1351
-103
Буурна
Какао
(тн)
1952
18
Өснө
Эрдэнэ шиш
1бушел=35.2 л
375.5
-2.5
Буурна
(ам.доллараар)

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1141448

Yнэ ханш : » Америк долларын хаанчлал эргэн ирлээ


Нийтэлсэн: 2008-11-11 10:42:26 , Мэдээний дугаар: #1141448

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГЧИД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ДАХИН ЄСНЄ ГЭЖ VЗЭВ

Энэ сарын 7-нд “Форбс” сэтгvvл Чикаго дахь “Барингтон ресерч асошэйт” томоохон судалгааны байгууллагын vvсгэн байгуулагч, ерєнхийлєгч П.Парис, Нью-Йорк дахь “Силверкрест ассет менежмент групп” компанийн дэд ерєнхийлєгч, ахлах эдийн засагч Станлий А.Наби, “Сафиан инвестмент ресерч” компанийн vvсгэн байгуулагч, ерєнхийлєгч Кеннет Сафиан нарын дунд ам.долларын уналт, дэлхийн эдийн засгийн хямралын сэдвээр хэлэлцvvлэг єрнvvлжээ. А.Наби “Ам.долларын ханш цаашид єсєх нь тодорхой байна. Евро, ам.долларын ханш тэнцвэржих нь” гэсэн бол П.Парис “Дараагийн зургаан сарын турш ам.долларын ханш єсєх нь лав” гэжээ. Харин К.Сафиан “АНУ-ын Холбооны нєєцийн сангаас авч хэрэгжvvлж буй ажил “ногоон”-ы ханшийг єсєхєд ихээр нєлєєллєє” хэмээн хариулжээ. Металлын vнэ унаж, хєрєнгє оруулагчид vнэт цаасанд мєнгєє байршуулах сонирхол нь давамгайлснаар ам.долларын ханш єсч байгаа аж. Дэлхийн нийт худалдааны 60-аад хувийг гvйцэтгэдэг АНУ-ын мєнгєн дэвсгэртийн ханш хаанчлалаа дахин тогтоож эхэллээ. Нэлээд олон оронд ам.долларын ханш эргэн сэргэх нь тодорхой болсон байна. Мєн АНУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд ялсан Б.Обама “Хvмvvсийг байранд нь, ажилд нь эргvvлэн оруулна” гэж эдийн засгаа єсгєхєє амласан нь ханш сэргэхэд ихээр нєлєєлжээ.

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЄСЧ, ИЕНЬ УРУУДЛАА
Дэлхийн хамгийн хvчирхэг гvрэн АНУ-ын мєнгєн тэмдэгтийн бусад улсын валюттай харьцах ханш энэ оны эхнээс хvчтэй уруудсан. Єрнєдийнхний тансаглал vгvй болж, эдийн засгийн єсєлт даяаршлаар дамжин саарч буй нь ам.доллараар гvйлгээ хийх шаардлагатай эсэхэд олон орны тэргvvдийг эргэлзэхэд хvргэснээс тэр. Мєн евро бvс тэр чигээрээ инфляцид автаж, жилийнх нь бараг дєрвєн хувьд хvрсэн учир “ногоон”-ы худалдан авах чадвар vлэмж буурсан хэрэг. Єнгєрсєн сард нэг евро 1,50 ам.доллартай тэнцэж, “ногоон”-ы амин сvнс бараг vгvй болоод байтал долоо хоногийн ємнєєс байдал єєрчлєгдєж эхэлжээ. Єгєєж єндєртэйд тооцогдож байсан Японы иенийн ам.доллартай харьцах ханш ихээр суларч байгаа нь vvний нэг баталгаа юм. Иенийн евротой харьцах ханш унаж, Токиод єчигдрийн 2:56 цагийн байдлаар 127,24 иень болжээ. Энэ сарын 7-нд эл ханш Нью-Йоркт нэг евро 124,90 иеньтэй тэнцэж байсан юм. Харин ам.долларын евротой харьцах ханш єчигдєр 1,28 ам.доллар болж єнгєрсєн долоо хоногийнхоос бараг зэрэг буурсан ч єсєлтєє хадгалсаар байна.

“НОГООН”-Ы ТЄГРЄГТЭЙ ХАРЬЦАХ ХАНШ ЄСЄХ НЬ
Єнгєрсєн долоо хоногт ам.долларын тєгрєгтэй харьцах ханш 1145-1160 тєгрєгийн ханштай байсан. Харин амралтын хоёр єдєрт эл ханш 20-30 тєгрєгєєр єсч, 1180 тєгрєг хvртлээ огцом єсчээ. Манай эдийн засагчид ч ам.долларын тєгрєгтэй харьцах ханш єсєх нь тааварлал гаргасан. Цаашид чухам хэд хvртлээ нь харин хэлж мэдэхгvй байна. Тєгрєгийн ам.доллартай харьцах ханш єнгєрсєн сарын байдлаар 1144,37 тєгрєг болж, ємнєх оны мєн vеийнхээс 2,8 хувиар чангарсныг Vндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь сарын ємнєхєєсєє 0,2 хувиар чангарсан vзvvлэлт юм. Харин єнгєрсєн наймдугаар сард нэг ам.доллар 1150,91 тєгрєг байсан нь жилийн ємнєхєєсєє 3,1 хувиар чангарсан хэрэг байлаа.

Ж.Цогзолмаа
Дугаар 270/3030/

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1141446

Эдийн засгийн мэдээ : » Ам.доллар байна уу


Нийтэлсэн: 2008-11-11 10:35:23 , Мэдээний дугаар: #1141446

Дэлхийн санхvvгийн хямрал манай улсын санхvvгийн салбарт нєлєєлж эхлэв бололтой.

Учир нь, єчигдєр “Найман шарга” валют арилжааны газарт ам.долларын эрэлт нэмэгдэж, vvнийг дагаад ам.долларын ханш чангарч, 1185-1190 тєгрєгєєр арилжаалагдаж байв.

Ямар шалтгааны улмаас ийнхvv чангарах болсныг холбогдох эх сурвалжууд єєр єєрсдийн байр сууринаас тайлбарлаж байна. Тухайлбал, арилжааны банкууд Монголбанк ам.доллар зах зээлд гаргахгvй байгаагийн улмаас эрэлт нэмэгдэж байгаа гэж байхад валют арилжааны ченжvvд арилжааны банк ам.доллар зарахгvй байгаагийн улмаас ам.долларын ханш чангарч байна гэв.
Харин Монголбанкнаас энэ талаар тодруулах гэсэн боловч хариуцаж буй мэргэжилтэн нь єрєєндєє алга байв. Харин “Найман шарга” валют арилжааны газраар ам.доллар хайгсад л олширчээ. Валютын ченжvvдийн хэлж байгаагаар “Иргэд хадгаламжинд байгаа мєнгєє татаж ам.доллар болгож байгаа бололтой.

Тєрєєс энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авахгvй бол vнэ хєєрєгдєх аюул тулгарлаа. Бид банкнаас нэг ам.доллар 1180 тєгрєгєєр аваад иргэдэд 1185-1190 тєгрєгєєр зарж єдрийн орлогоо олж байгаа юм. Сvvлийн гурван єдєрт л нэг ам.доллар 40 тєгрєгєєр нэмэгдчихлээ. Яг юу болоод байгааг хэлж мэдэхгvй нь” гэсэн юм. Гэхдээ дэлхийн зах зээлд ам.долларын ханш унах тєлєвтэй байгаа. Учир нь, нефть, алтны vнэ дэлхийд єндийж байгаа. Yvний эсрэг ам.долларын ханш унадаг зvй тогтолтой. Гэтэл манай улсад харин ам.долларын ханш огцом єсч байгаад гайхах хvн олон бий. Мєн Монголбанк ам.доллар зах зээлд гаргахгvй байгаа нь гадаад валютын нєєц хомсдсоноос болсон байх магадлалтай ч гэсэн таамаг ч хэлж байна.

Д.Сугар
дугаар 225/544

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: