”Оюутолгой” тєслийн гvйцэтгэх захирал К.Маршал: Зэсийн vнийн єсєлтийн сvvлчийн алтан боломжоо алдчихлаа

From: www.olloo.mn

Уул уурхай : » ”Оюутолгой” тєслийн гvйцэтгэх захирал К.Маршал: Зэсийн vнийн єсєлтийн сvvлчийн алтан боломжоо алдчихлаа


Нийтэлсэн: 2008-11-07 09:00:17 , Мэдээний дугаар: #1141197

Уул уурхайн хєрєнгє оруулагчдын чуулга уулзалт “Discover Mongolia” Хvvхдийн ордонд єчигдєр vvдээ дэлгэлээ. Газрын баялаг олборлож, vйлдвэрлэл эрхлэдэг 500-гаад гийчин тэнд чуулав.

Єнгєрсєн жилийн єдийд эл уулзалт зохиогдоход гадаад, дотоодын ашигт малтмалын бизнес эрхлэгчид цугласан билээ. Засгийн газар огцорч, С.Баярын тэргvvлсэн фракц “мэндэлсэн” цаг. Монголын хєрсєн дороос мєнгє “ургуулах” гэж зорьсон харийнхны хувьд энэ нь тийм ч таатай мэдээ байгаагvй. Ашигт малтмалын хууль батлагдах эсэх нь тодорхойгvйн дээр єнєєх нэмэлт, єєрчлєлт 34 эсвэл 51 хувийн оролцооны тухай яригдаж байсан vе. Тухайн vед Vйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж “Засгийн газрын тэргvvнд хэн ч гарсан уул уурхайн тогтвортой байдал алдагдахгvй” гэж хэлсэн нь хєрєнгє оруулагчдад итгэл єгсєн хэрэг байлаа. Тvvнээс хойш нэг жил єнгєрсєн ч байдал хэвээрээ. Олборлож эхлээгvй байж хоёр их нам хvн бvртээ 1,5 сая тєгрєг єгнє гээд амлачихсан. Санхvvгийн зах зээлийн хямрал дэлхийн эдийн засгаас 600 гаруй тэрбум “ногоон”-ыг нь салхинд хийсгэж, банкууд зээлээ хаасан, vйлдвэрлэл саарснаас тvvхий эдийн vнэ ихээр “хайчлагдсан” гээд энэ жил гэнэтийн явдлаар дvvрэн байна. Бас дэлхийн томоохон уул уурхайн компаниуд тєслvvдээ зогсоож, санхvvжилтээ багасгаж, зарим нь vvдээ барихад хvрлээ.

Улс орнууд хоосорч, зэс, алтны эрэлт хэвээр хадгалагдах эсэх нь ашигт малтмалын хууль шиг тодорхойгvй байгаа ч хєрєнгє оруулагчид Монголоос хараахан уйдаагvй аж. Засгийн газар Ашигт малтмалын хуульдаа яаж ч нэмэлт, єєрчлєлт хийж болно, гол нь бидэнд боломж олгооч гэж хvсч байв. Ерєнхий сайд С.Баяр “Цаг хугацааг хэмнэхийн тулд Ашигт малтмалын хуулийг УИХ-аас батлахыг хvлээлгvй Оюутолгой, Тавантолгойг ашиглах гэрээг Засгийн газраас тогтоол гаргаж УИХ-аар хэлэлцvvлж батлах хэрэгтэй” гэж хэлсэн нь ч “захиалчихсан” юм шиг давхцсанаараа энэ удаагийн чуулга уулзалт онцлогтой байлаа. Хєрєнгє оруулагчдын дунд Засгийн газрын тэргvvний vгийг олзуурхан хvлээн авсан хvн ч байв. Бас 2006 оныг хуулиа мєрдєєд болдоггvй юм уу гэж зарим нь ярьж байлаа. Уулзалтын vеэр “Рио тинто” компанийн “Оюутолгой” тєслийн гvйцэтгэх захирал К.Маршал “Дэлхийн санхvvгийн хямрал уул уурхайн компаниудад хамгийн тааламжгvй цаг vеийг авчирлаа. Бид зэсийн vнийн єсєлтийн сvvлчийн алтан боломжоо алдчихлаа. Vнэ дахин єсєхєд л “Оюутолгой” тєсєл vр шимээ єгєх байх. Банкууд зээл олголтоо зогсоосон тул уул уурхайн шинэ тєслvvд хэрэгжих боломжгvй боллоо. Ирэх оны эхний улирлаас хуулиа батлаад, ажлаа эхэлнэ гэж найдахаас єєр зам алга хэмээсэн юм. Оюутолгойн орд газарт олборлолт хийхээр арваад жил УИХ-ын амыг харж, тэвчээр заан хvлээсэн хєрєнгє оруулагчдын хэлэх гэсэн санааг тэрээр ийн тодорхойлов.

Чуулганы vеэр илтгэл уншсан гадаадынхан Монголын Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг хvлээсээр байх болно гэдгээ мєн илэрхийлэв. Уулзалтын vеэр албаны хvмvvсээс зарим зvйлийг тодруулав.

АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЧИН ХУУЛИА МЄРДЄХ БОЛОМЖТОЙ

Уул уурхайн vндэсний ассоциацийн ерєнхийлєгч Д.ГАНБОЛД:
-Хєрєнгє оруулагчид энэ удаагийн чуулга уулзалтаас чухам ямар vр дvнг хvлээж байна вэ?
-Хамгийн гол нь эрх зvйн орчны тогтворжилт. Хууль нь сайн эсвэл муу байх нь хоёр дахь асуудал. Энэ салбар маш эрсдэлтэй. Vнэ єсч, буурахыг урьдчилан тооцох боломжтой хууль эрх зvйн тогтвортой байдал байх нь хамгийн чухал. Монголд энэ бvхэн нь хараахан алга. Санхvvгийн хямрал цаашид хэр удаан vргэлжлэх нь вэ гэдэг нь бvр ч тодорхойгvй байдал vvсгэчихлээ.

-Ашигт малтмалын хуулийн нэмэлт, єєрчлєлтийг хєрєнгє оруулагчид хvлээж байна. Тэд хууль яаж батлагдаасай гэж хvсч байгаа бол?
-Зарим эх сурвалж хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах асуудлаа тvр азнаад, тєслvvдээ хэрэгжvvлээд эхэлбэл яасан юм бэ гэсэн байр суурьтай байна. Энэ нь vнэн бол хамгийн зєв алхам.

-Єєрєєр хэлбэл, 2006 оны хуулиа мєрдєєд явъя гэсэн vг vv. Энэ хууль одоо хэрэгжих боломжтой гэж та vзэж байгаа юм уу?
-2006 оны хууль хэрэгжих боломжтой. УИХ-аар олон талаас нь ярилцаж байгаад баталсан. Энэ хуулийг хэсэг хугацаанд мєрдєєд ажиллахад болохгvй зvйл байхгvй. Єнгєрсєн жилийн єдийд болсон чуулга уулзалтаар хєрєнгє оруулагчид ч ийм байр суурьтай байсан.

ТЄР 51 ХУВЬ ЭЗЭМШИХ НЬ ЗЄВ ХУВИЛБАР БИШ

Дэлхийн банкны уул уурхай хариуцсан мэргэжилтэн ГРЕЙН ХАНКОК:
-Дэлхийн эдийн засгийн хямрал Монгол Улсад хэрхэн нєлєєлж байна вэ?
-Энэ нь танай улсын уул уурхайд ихээр нєлєєллєє. Зэс, тємрийн vнэ ихээр унасан нь уул уурхайн компаниуд vйл ажиллагаа явуулах боломжгvй болж байна.

-Ер нь дэлхийн санхvvгийн хямрал хэр удаан хугацаанд vргэлжилнэ гэж та vзэж байна?
-Мэргэжилтнvvд энэ тухай ихээр судалж байгаа ч шууд хэлэхэд эрт байна. Хямрал 3-4 жил vргэлжилнэ гэсэн таамаг бий.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай яригдаж байна. Та энэ талаархи бодлоо хэлэхгvй юу?
-Заавал єєрчлєх шаардлагатай юу гэдэгт дотоодын болон гадаадын хєрєнгє оруулагчид их маргаантай байна. Хуучин хуулиа хэрэгжvvлж vзээгvй байж, шинэ хуулиа хэрхэн хэрэгжvvлэх вэ гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Ялангуяа, ашигт малтмалын 51 хувийг тєр эзэмшинэ гэж байгаа нь хєрєнгє оруулагчид их бэрхшээл учруулж байна. Мэргэжилтнvvдийн vзэж буйгаар энэ зєв хувилбар биш.

-Манай улс тєрийн хоёр том хvчин иргэддээ нэг болон 1,5 сая тєгрєгийн хувь хvртээнэ гэж амлаад байгаа. Энэ нь хэзээ хэрэгжих боломжтой гэж та vзэж байна вэ?
-Уул уурхайн орчин хэзээ таатай болно тэр vед энэ асуудлыг шийдэж болох байх. Тvvнээс ємнє ярих нь зохимжгvй юм. Ерєнхий сайд Ашигт малтмалын хуулийг УИХ-ыг батлахыг хvлээлгvй ажлаа эхэлье гэсэн. Зарим нь 2006 оны хуулиа мєрдєе ч гэж байна. Хуучин, шинэ хуулийн аль нь ч ялгаагvй шvv дээ.

ХЄРЄНГЄ ОРУУЛАГЧ ИЛVV ХУВЬ ЭЗЭМШИГ Л ДЭЭ

Монгол Улсын Ерєнхийлєгч асан П.ОЧИРБАТ:
-Хєрєнгє оруулагчдын уур амьсгалыг та хэрхэн дvгнэв?
-Манай Засгийн газрын шийдвэрийг хvлээж, тандаж байна. Эрх зvйн орчин нь хэр тогтвортой байх бол гэж харж байна. Бас харилцан ашигтай байх хувилбарыг Монголын Засгийн газар хэр сайн дэмжиж, урамшуулах нь вэ гэж хvлээж байна.

-Ашигт малтмалын хуульд оруулах гэж буй нэмэлт єєрчлєлт таны хэлсэн шиг тєр, хєрєнгє оруулагч хоёрын харилцан ашигтай хувилбар мєн vv?
-Манайхан заавал 51 хувь эзэмшинэ гэж зvтгэх шаардлагагvй шvv дээ. Хамаагvй, хэн нэг хєрєнгє оруулагч 51 эсвэл тvvнээс дээш хувийг нь эзэмшиг л дээ. Манай улс татвараараа л орлогоо сайн бvрдvvлж байвал энэ нь тийм ч чухал биш. Улстєрчид хувь эзэмшинэ гээд л яриад байгаа нь буруу. Ашигт малтмалын баялгийг ашиглах, ємчлєх эрх нь тєрийн мэдэлд байгаа. Ашиглах нь ч тийм байх ёстой. Тєр ашиглах эрхээ бусдад шилжvvлэх боломжтой. Ингэж ярьвал зєв болно. Харин тєр 51 хувь эзэмших гээд байгаа бол Засгийн газар их хєрєнгєтэй. Гаргах хэрэгтэй болно шvv дээ. Тиймээс чухам юу эзэмших гээд байгаагаа тодорхой болгох учиртай.

Ж.Цогзолмаа
Дугаар 267/3027/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: