Гадаадад тэтгэлэгтэй суралцахад голч дvн 3.0 байх ёстой

From: www.olloo.mn
Related: Scholarship | Scholarship Information

Боловсрол : » Гадаадад тэтгэлэгтэй суралцахад голч дvн 3.0 байх ёстой


Нийтэлсэн: 2008-11-06 12:15:10 , Мэдээний дугаар: #1141158

Гадаад улс орнуудад Засгийн газрын тэтгэлэгээр суралцахыг хvсэгчид олон байдаг. Иймээс тэтгэлэгт хєтєлбєрт хэрхэн хамрагдах талаархи мэдээллийг оюутнуудад хvргэхээр зорилоо.

Зєвхєн 1-2 дугаар курсын оюутнууд бакалаврын тєвшний сургалтад хамрагдах боломжтой юм байна. БСШУЯ-наас хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон, сургалтын тєрийн сангийн санхvvжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулдаг.

Голч дvн 3.0-оос дээш байх ёстой
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар курст суралцдаг, 21 хvртэлх насны оюутнууд шалгалтад орох эрхтэй юм байна. Сурлагын голч дvн 3.0-оос дээш байх ёстой. Єдрийн ангиас бусад тохиолдолд, эсвэл гадаадад суралцаж буй хvмvvсийг шалгалтад оруулдаггvй журамтай.

Шалгалт 1 -6 сард явагдана
Сонгон шалгаруулалт голдуу 1-6 дугаар сарын хооронд явагддаг. Суралцах орон, мэргэжлийн чиглэл, оюутны тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нєхцєлийг шалгалт эхлэхээс долоогоос доошгvй хоногийн ємнє хэвлэл мэдээллийн хэрэгсэл, яамны вэб сайтаар зарладаг. Гэхдээ энэхvv мэдээлэл хангалттай хvрч чаддаггvй гэж эцэг эхчvvд, оюутнууд шvvмжлэлтэй ханддаг.

Шалгалтад орохыг хvсэгчид єєрийн сурч байгаа сургуульд эхлээд бvртгvvлнэ. Тухайн сургууль урьдчилан шалгаруулж, тэнцсэн оюутны материалыг яаманд ирvvлдэг юм байна. Их сургууль зургаан cap, дээд сургууль, коллеж нь гурван cap хvртэлх чиглэлээр суралцсан байх ёстой.

Босго оноо харилцан адилгvй
Бvртгvvлсэн оюутнууд мэргэжлийн суурь шалгалт буюу гадаад хэлний шалгалтыг тест хэлбэрээр єгнє. ОХУ, Украйн, Казахстанд суралцах оюутнууд орос хэлээр, бусад оронд англи хэлний шалгалт єгнє. Хоёр шалгалтад 60 хувиас дээш амжилт vзvvлэх ёстой. Босго оноо нь шалгалтад оролцогчдын тооноос хамааран єєрчлєгддєг байна. Босго оноог давсан шалгуулагчдын шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бvрээр жагсааж, хамгийн єндєр оноо авсан шалгуулагчдыг хяналтын тоонд багтаан шалгаруулдаг юм байна. Тэнцсэн суралцагч нь сургуульдаа vнэ тєлбєргvй суралцаж, тухайн орны хууль тогтоомжийн дагуу тэтгэлэг авна. Сонгон шалгаруулалттай холбоотой болон замын зардлаа су¬ралцагч єєрєє хариуцна.

Мэргэжлийн чиглэл Шалгалт
1 Эдийн засаг, менежмент, физик, математик, компьютер, программ хангамж, инженер, технологи, архитектур, геодези, цаг уур, ус хангамж, электроник, эрх зvй, философи, сэтгэл судлал, боловсрол, социологи Математик
2 Малзvй, мал эмнэлэг, агрономи, биологи, биотехнологи, ой судлал, анагаах ухаан, хими, хими технологи, металлургм, арьс шир, хvнс, материал судлал, материалын технологи Хими
3 Тvvх, газарзvй, улстєр, музей судлал, уран зохиол, сэтгvvл зvй, олон улсын харилцаа, орон судлал Нийгмийн тухай мэдлэг
4 Соёл, урлаг, биеийн тамир Мэргэжил
5 Бvх тєрлийн гадаад хэлний орчуулагч Монгол хэл

Хэдэн оронд суралцах боломжтой вэ
Сонгон шалгаруулалтыг БСШУЯ тухайн орноос манай улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг. Япон, Хятад, Солонгос, Энэтхэг улсад суралцах хvмvvсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулдаг болжээ. 2007-2008 оны хичээлийн жилд хэдэн оронд хэчнээн оюутан суралцаж байгааг сонирхуулъя. Хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын тєвшний сургалтад 13 оронд 518 хvн суралцуулжээ.

1 ОХУ 140 тогтмол
2 БНХАУ 138 100 нь Євєр Монголд
3 Япон 61 хэлбэлздэг
4 БНТуркУ 50 хэлбэлздэг
5 Польш 20 тогтмол
6 Чех 37 хэлбэлздэг
7 БНСУ 26 тогтмол
8 Энэтхэг 15 тогтмол
9 Вьетнам 10 тогтмол
10 Куба 8 хэлбэлздэг
11 Украин 7 тогтмол
12 Унгарт 5 2 нь бvрэн тэтгэлэгтэй
13 Казахстан 1

У.БАДАМЦЭЦЭГ
дугаар 222/541/

Related: Scholarship | Scholarship Information

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: