Маоричуудын өлгий Шинэ Зеланд

From: Daily News | Gogo.mn | http://nzmongols.wordpress.com

Email: NZMongols Email Suljee
Blog: http://nzmongols.wordpress.com
Visa: http://www.immigration.govt.nz/
Info: http://newzealandnow.info
Home: http://www.realestate.co.nz
Jobs: http://www.trademe.co.nz
Career: http://www.te.co.nz

… Манайхны хувьд гадаа­дын ямар нэгэн оронд сурах, ха­жуугаар нь ажиллах сонир­хол байдаг. Тийм бо­лохоор Ши­нэ Зеландад хэл­ний курст су­раад, ажил хийх боломж хэр их байдаг талаар Д.Сувдаа за­хирлаас лавла­хад “Миний бод­лоор англи хэл сурах гэж га­дагшаа явах нь цагийн бо­лоод мөнгөний гарз шиг са­нагддаг. Монголын болоод энд­хийн хэлний кур­сүүд сур­гал­тын хувьд их өөр. Монгол дахь хэлний дамжаа­нууд анг­ли хэл сурч байгаа хүнд дү­рэм, үгсийн сан, ун­ших бичих та­лаасаа цэгцтэй мэдлэг өгдөг. Энд­хийн хэлний дам­жаа­нууд дууд­лага, зөв бичих зэрэгтээ их анхаардаг гэнэ. Бага ба­гаар сургах зорилготой хэл сурч байгаа хүмүүст удааш­­ралтай байдаг. Дээр нь эндхийн дам­жааны долоо хо­но­гийн төлбөр 340-360 дол­лар. Ийм мөнгөөр Монголд гай­гүй сур­галттай дамжаанд нэ­лээн хэдэн сар суух бо­ломж­той. Тийм боло­хоор ну­таг­таа хэл­ний мэдлэ­гээ сайж­руу­лаад магистр, докторын сур­галтад явах нь зөв гэж бод­дог. Тэгвэл тэтгэ­лэг олдох ма­гадлал өн­дөр. Хамгийн гол нь гэр бү­лээрээ явж болдог. Аж­лын хувьд саяхнаас оюут­ны жи­рийн визтэй хүмүүс до­лоо хоногт 20 цагийн ажил хийж болдог болсон. Үйлчил­гээ­ний болон цэвэрлэгээний ажилд байнга хүн авна гэсэн зарлал ха­рагддаг. …

Маоричуудын өлгий Шинэ Зеланд

Маоричуудын өлгий Шинэ Зеланд

Байгалийн үзэсгэлэнтэй тогтоц, цаг уурын тааламжтай сайхан байдлаараа дэлхийн жуулчдыг соронзон адил тат­даг газруудын нэг нь Шинэ Зеланд билээ.

350 шахам жилийн өмнө Английн колони болсон энэ орон аялж жуулч­лахад хамгийн тааламжтай улсуудын хоёрдугаарт би­чигд­­дэг. Хязгаар хярхаггүй цэнхэр далай, өтгөн ой, но­гоон тал, байгалийн өвөрмөц тогтоц нь очсон хэнийг ч гайхашруулан дуу алдуулдаг гэ­дэг. Диваа­жингийн мэт энэ амар амга­лан улс хөгжил дэвшлээ да­гаад амьжиргааны өртөг нь ч өндөр. Монголчуу­дын хувьд тэнд оюутан гол­дуу цөөн хүн амьдардаг гэ­сэн. Харин ун­шигчдадаа нэгэн таатай мэ­дээ дуулгахад Шинэ Зелан­дад манайхан өөрсдийн биз­несээ хэдийнэ эхэлсэн бай­на. Монголчууд тус улсын Веллингтон хотод “Kiwipearl tour” нэртэй аялал жуулчла­лын компани байгуулсан та­лаар сонсоод захирал Д.Сув­даагийн хаягийг нь олж хол­богдлоо. Бидний яриа чаатын тусламжтайгаар өрнөсөн би­лээ. Урин цаг ирж байгаа энэ үед манайхан гадагшаа аял­лаар их явдаг. Мөн хүүхдүү­дээ гадагшаа сургах гэж бай­гаа бол бидний ярилцлага танд үнэтэй мэдээлэл өгөх болно.

“Kiwipearl tour” бол гэр бүлийн бизнес ажээ. Эднийх 2003 оны сүүлчээр гэр бүлээ­рээ Шинэ Зеландад очжээ. Захирал Д.Сувдаагийн хувьд англи хэлний багш мэргэ­жилтэй. Насанд хүрэгчдэд англи хэл заах дамжааг Анг­лид төгссөн, Шинэ Зеландын Викториягийн их сургуульд англи хэл заах аргаар мас­терын зэрэг хамгаалсан, гэ­рээр англи хэл заах дамжааг Веллингтон хотод дүүргэсэн туршлагатай нэгэн. Тиймдээ ч оюутан залуус болон сур­гуу­лийн насны хүүхдүүдийг Шинэ Зеландад сургах, зууч­лах, эх орноосоо жуулчин хүлээж авах, тэндээс монгол руу жуулчин явуулах, Монгол орноо гадаадад сурталчлах зэрэг ажлыг хийх гүүр болгон “Kiwipearl tour” компаниа бай­гуулсан хэрэг. Энэ бол мон­голчууд бидэнд сонголт нэ­гээр нэмэгдэж байгаа сайхан боломж билээ.

“Kiwipearl tour” юу хийх вэ?
Мэдээж, гадаадад байгуу­лагдсан энэ компанийн үйл ажиллагааны талаар уншигч­дадаа дэлгэрэнгүй тайлбар­лах хэрэгтэй байх.

Сургалт: Компанийн үйл ажиллагааны нэг хэсэг нь оюутан, сурагчдыг тэндхийн сургуульд зуучлах. Зарим судлаачдын үзэж байгаагаар 9-14 насыг гадаад хэл сурах онцгой үе гэдэг. Тиймдээ ч япон, солонгос, хятадууд сүүлийн үед хүүхдүүдээ ши­нэ зеланд айлд суулган, тэндхийн бага, дунд сур­гуулиудад сургах нь их бол­сон аж. Энэ жишгээр монгол хүүхдүүдийг тэнд сургах аж­лыг эхэлжээ. Хүүхдүүдээ гадаадад сургах сонирхолтой эцэг, эхчүүдэд дуулгахад тэд бага, дунд сургуулийн насны хүүх­дүүдийг гэртээ суулган Шинэ Зеландын дунд сур­гуульд 1-4 улирал сургах юм байна.

Мөн их, дээд сургуулиу­дад болон урт, богино хуга­цааны хэлний дамжаанд зуу­чилж байгаа аж.

Аялал: Шинэ Зеландад аялах сонирхолтой хүмүүс наашаа суугаарай. Эднийх аяллын хоёр янзын хөтөлбөр гаргажээ. Эхнийх нь 10 хоног 11 өдрийн аялал юм. Он­гоцны буудлаас тосч авахаас эхлээд буудалд байрлах, хоол, үзвэр гээд буцах хүр­тэлх бүхий л үйлчилгээ орсон байна. Үзвэр үйлчил­гээнд парламентын ордонг үзэх, далайн аялал, сөнөсөн галт уул сонирхох гээд тэнд очсон хүн бүр заавал үзэх дуртай олон сонирхолтой хөтөлбөр багт­жээ. Аяллын үнэ нь он­гоцны тийзийг оролцуулалгүй­гээр 3500 орчим шинэ зеланд доллар. Долоо хоногийн аялал нь үүнээс арай бага үнэтэй гэсэн.

Кивичүүдийн түүх
Энэ нутгийнхан өөрсдий­гөө kiwi хэмээх нутгийн шу­вуу­гаар бэлгэддэг элгэсэн дотно зантай ард түмэн. Нийт 4.5 сая хүн амтай.

Шинэ Зеландыг анх нээ­сэн хүн бол Данийн аялагч Абел Тасман гэгч эр байв. Өмнөд өргөрөгт алт эрдэнэс­тэй тив нээхээр явсан тэрээр 1642 онд Шинэ Зеландыг нээсэн гэдэг. Харамсалтай нь, тэрбээр шинэхэн нээсэн аралдаа хөлөө тавьж чадал­гүй буцсан байна. Учир нь тэд нутгийн уугуул маоричуудтай ойлголцож чадсангүй, мао­ричууд Абел Тасманы дөрвөн далайчинг алаад идчихсэн хэрэг. Ингээд Тасман хуурай газар хөлөө ч тавилгүй цааш хөдөлжээ. Үүний дараа 1769 онд Британийн капитан Жа­мес Коок Шинэ Зеландад хөл тавьснаар Британийн колонч­лолын суурийг тавьсан гэдэг.

Өдгөө маоричууд болон Их Британийн эзэнт гүрнийг төлөөлсөн амбан захирагч нарын үзэглэсэн гэрээ Шинэ Зеланд улсын үндсэн баримт бичиг ажээ. Гэрээндээ тус ул­сын нутаг дэвсгэрт Их Бри­танийн хууль үйлчлэх бөгөөд маоричууд өөрийн ёс заншил болон газар нутгаа эзэмших автономит эрхтэй гэж заасан байна.

Маоричуудын хувьд өв уламжлалаа маш сайн хад­галж иржээ. Энэ нь аялал жуулчлалын салбарт маш том хөрөнгө оруулалт болдог. Тэдний нүцгэн биен дээрх шивээс, хээ хуар, сүрлэн өмсгөл бүхий бүжиг, зочид гийчидтэйгээ мэндчилэх өвөр­­­мөц ёс зэрэг нь жуулч­дын сонирхлыг зүй ёсоор татдаг.

Виз хаанаас авах вэ?
Хэрэв та маоричуудын өлгий нутгийг зорихоор шийд­сэн бол хаанаас виз авах вэ гэж асуух байх. Шинэ Зелан­дын Элчин сайдын яам ма­найд байхгүй учраас виз ава­хын тулд Бээ­жинд суугаа тэндний Элчин болон цагаач­лалын албанд хандах хэрэг­тэй аж. Тиймээс олон төрлийн бичиг баримт шаарддаг, за­рим тохиолдолд биеэр ирж ярилцлага өгөх зэрэг зардал чирэгдэл их гардаг байна. Монголчуудын хувьд очоод харлах магадлал өндөртэй гэж үздэг болохоор шинэ зеландчууд визэндээ маш “харамч” ханддаг ч өм­нө нь олон газар аялсан, бичиг баримтын ямар нэгэн зөр­чилгүй бол ямар нэгэн асуу­дал гардаггүй гэсэн шүү. Хэрэв хүсвэл “Kiүipearl tour” компанийнхан визний асууд­лаар зөвлөгөө өгч болох юм байна. Мөн энэ компаниар дамжуулан визэнд орох боломжтой.

Таны асуултад хариулъя
Манайхны хувьд гадаа­дын ямар нэгэн оронд сурах, ха­жуугаар нь ажиллах сонир­хол байдаг. Тийм бо­лохоор Ши­нэ Зеландад хэл­ний курст су­раад, ажил хийх боломж хэр их байдаг талаар Д.Сувдаа за­хирлаас лавла­хад “Миний бод­лоор англи хэл сурах гэж га­дагшаа явах нь цагийн бо­лоод мөнгөний гарз шиг са­нагддаг. Монголын болоод энд­хийн хэлний кур­сүүд сур­гал­тын хувьд их өөр. Монгол дахь хэлний дамжаа­нууд анг­ли хэл сурч байгаа хүнд дү­рэм, үгсийн сан, ун­ших бичих та­лаасаа цэгцтэй мэдлэг өгдөг. Энд­хийн хэлний дам­жаа­нууд дууд­лага, зөв бичих зэрэгтээ их анхаардаг гэнэ. Бага ба­гаар сургах зорилготой хэл сурч байгаа хүмүүст удааш­­ралтай байдаг. Дээр нь эндхийн дам­жааны долоо хо­но­гийн төлбөр 340-360 дол­лар. Ийм мөнгөөр Монголд гай­гүй сур­галттай дамжаанд нэ­лээн хэдэн сар суух бо­ломж­той. Тийм боло­хоор ну­таг­таа хэл­ний мэдлэ­гээ сайж­руу­лаад магистр, докторын сур­галтад явах нь зөв гэж бод­дог. Тэгвэл тэтгэ­лэг олдох ма­гадлал өн­дөр. Хамгийн гол нь гэр бү­лээрээ явж болдог. Аж­лын хувьд саяхнаас оюут­ны жи­рийн визтэй хүмүүс до­лоо хоногт 20 цагийн ажил хийж болдог болсон. Үйлчил­гээ­ний болон цэвэрлэгээний ажилд байнга хүн авна гэсэн зарлал ха­рагддаг.

-Дунд сургуульд хүүх­дээ явуулъя гэвэл хэдэн настай хүүхэд авах вэ?
-12-18 насны хүүхэд авна. 12 настайгаасаа хүүхэд дунд сур­гуульд шилждэг. Мөн ас­ран хамгаалагчгүйгээр айлд сууж болдог. Англи хэлнээс гад­на эндхийн дунд боловс­ролын гэрчилгээ авсан бол Ши­нэ Зеланд, Австралийн их, дээд сургуулиудад шалгалт­гүй элсэн ордог юм“ гэлээ.

Гадаадад хараар ажил­ла­хаас гадна олон улс оронд өөрийн гэсэн бизнес эрхэлж яваа цөөнгүй мон­голчууд бий. Тэд аж амьд­ралаа болгохоос гадна бо­ломж л гарвал эх орноо сурталчлах хоёргүй сэтгэл­тэй байдаг билээ. Тэдний нэг болсон Д.Сувдаа захи­ралтай “Kiwipearl tour” ком­панийн хамт олонд ч ажлын амжилт хүсье. Уншигч та тэ­дэнтэй холбогдохыг хүс­вэл http://www.kiwipearltour.com/ сайтаас сонирх­сон мэдээл­лээ авч, тэдэн­тэй холбоо барьж болох юм.

Д.Оюунтуяа

From: Daily News | Gogo.mn | http://nzmongols.wordpress.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: