АНУ-ЫН 44 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР БАРАК ОБАМА СОНГОГДЛОО

АНУ-ЫН 44 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР БАРАК ОБАМА СОНГОГДЛОО (on Dayarmongol.com) E-mail
2008 оны 11 сарын 04
Хэдий сонгуулийн тооллого дуусаагүй байгаа боловч 297 санал авч чадсанаар Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо.Ийнхүү АНУ түүхэндээ анх удаагаа хар арьст ерөнхийлөгчтэй болж байна. Дэд Ерөнхийлөгч Бидений хувьд гэвэл, тэрбээр 1988 онд Ерөнхийлөгчид нэр дэвшээд унаж байсан бол энэ жил мөн оны эхээр нэр дэвшиж байгаад нэрээ татсан юм. Биден 6 удаа Сенатад сонгогдож байсан туршлагатай улс төрч билээ.

Obama wins US presidential election (on Yahoo News)

November 5, 2008, 3:02 pm

Barack Obama has won the US presidential election for the Democrats, defeating Republican rival John McCain .

Obama, the junior senator from Illinois who defeated Hillary Clinton in the Democrat primaries, will become the first African American president when he is inaugurated in January.

Opinion polls consistently put Obama ahead in the weeks leading up to the election, but the margin of his lead over McCain narrowed ahead of polling day.

Counting showed Obama and his vice-presidential running mate Joe Biden had won key battleground states such as Ohio and Pennsylvania, securing them enough electoral college votes for a clear overall victory.

Obama also won the large, left-leaning state of New York and its 31 electoral votes as expected.

New York has voted Democratic by big margins in presidential elections since 1988 and Obama went into the polling with an almost 30-point edge over McCain.

Obama also won the state of New Hampshire, the north-eastern state known for its independent-minded residents that leaned heavily towards the Democratic hopeful throughout most of the race

2008-11-05 on http://Tsogbadrakh.blogspot.com

Barack Obama Америкийн ерөнхийлөгч боллоо…

Ардчилсан намаас нэр дэвшигч Barack Obama Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд дөнгөж сая АНУ-ын орон нутгийн цагаар 11:22 минутанд 306 төлөөлөөгчийн санал, сонгогчийн 51%-иар ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр АНУ-ын ерөнхийлөгч болох нь ТОДОРХОЙ боллоо. Түүний гол өрсөлдөгч болох Бүгд найрамдах намын нэр дэвшигч John McCain 155 төлөөлөгч, 48%-ийн санал авч байна (Эх сурвалж http://www.cnn.com. Энэ бол 61%-ийн тайлан болно. Та бүхэн яг албан ёсны 100%-ийн тайланг өнөөдөр орой үзээрэй).

Дэлхий нийтээрээ энэхүү сонгуульд анхаарлаа хандуулж байна. BBC, CNN, NYTimes, FOX, AP зэрэг бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд Barack Obama-г АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болж буйг албан ёсоор зарлаж байна. Дөнгөж сая түүний гол өрсөлдөгч John McCain дэлхий нийтэд өөрийн ялагдлаа зарлаж, Barack Obama-д баяр хүргэлээ.

Уг нь энэ удаагийн Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд John McCain (Бүгд Найрамдах нам), Barack Obama (Ардчилсан нам), Bob Barr (Либератори нам), Ralph Nader (Бие даагч), Chuck Baldwin (Үндсэн хууль), Cynthia McKinney (Ногоон нам) нарын 6 нэр дэвшигч өрсөлдсөн боловч хоёр гол намын хүчтэй өрсөлдөгчдийн улмаас бусдын нэр нь бараг дуулдагдсангүй. Тус сонгууль олон сонин үйл явдлаар дүүрэн, “хамгийн”, “анхны” гэсэн тодотголтой болж өнгөрлөө. Хэрвээ Barack Obama ялалт байгуулбал “анхны өнгөт, хар арьстай хүн”, хэрвээ John McCain ялалт байгуулбал “хамгийн ахмад, өндөр настай хүн”, мөн эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй болох байлаа. Мөн өрсөлдөгчийн зарцуулсан мөнгө, тэдэнд хандивласан мөнгө түүхэн амжилт тогтоов.

Миний бие АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг ихэд шимтэн сонирхсоор өнөөдрийг хүрлээ. Ардчилсан намын дотор асар хүчтэй явагдаж, бараг зуузай холбон Barack Obama, Hillary Clinton-ийг ялж байлаа (Hillary Clinton-ийг ялагдлаа хүлээж, Barack Obama-г дэмжих болсныг шөнө 2 цагт Fox News-ээр би үзэж байв). Barack Obama-гийн сонгуульт ажлаар түүнийг дэмжигчид “Yes, we can”, “We are the one” гэсэн дуунууд нь үнэхээр миний сэтгэлийг татаж байлаа. Ялангуяа “Yes, we can” дээр Barack Obama-гийн хэлсэн үгээр дуу болгосон нь ихэд таалагдсан. Энэ дуунаас Barack Obama-г үнэхээр сайн уран илтгэгч, чадвар удирдагчийг мэдэж авсан юм.
Сонгуулийн компанит ажилд Barack Obama, John McCain нарын хувийн дансны мэдээлэл тархсан, нэр дэвшигчдийн хоорондын халз мэтгэлцээнүүд, бие биенээсээ давж ярьсан яриа гээд олон үйл явдал болсон билээ. Хүмүүс, сонин хэвлэлийнх түүнийг янз бүрээр л бичиж, ярьж байлаа. Гэхдээ Barack Obama бол жаргал, зовлонг өөрийн амьдралаараа туулсан удирдагч юм. Хамгийн сүүлд 11 дүгээр сарын 2-нд л гэхэд нэгэн харамсалтай мэдээ тархсан нь Obama-гийн эмээ Dunham 86 насандаа хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусийг үзүүлсэн явдал байлаа. Сонгууль болохоос нэг өдрийн өмнө, зээ хүүгээ ерөнхийлөгч болохоос хоёр өдрийн өмнө нас барлаа. Obama эмээгээ нас барсанд ихэд гашуудан, олон мянган дэмжигчдийнхээ өмнө нулимс бөмбөрүүлсэн билээ. Ингээд тэрээр аав, ээж, өвөө, эмээгээ бүгдийг алдсан юм. Саяхан сарын өмнө Barack Obama компанит ажлаа зогсоогоод Хавайн арлын Хонолулу дахь талийгаач эмээ дээрээ очиж байсан юм. Энэ үед хэвлэл мэдээллээр түүнийг худлаа жүжиг тавьж, компанит ажлаа далдуур хийж байна гэж шуугиж байсан юм. Уг нь Obama өөрийн алдаагаа дахин давтахгүйн тулд өөрийн компанит ажлаа хаяд эмээ дээрээ очсон юм (1995 онд ээж Ann Dunham нь нас барахад Barack Obama түүний дэргэд байгаагүйгээ өөрийн алдаа гэж одоог хүртэл үздэг). Одоогийн Америкийн ерөнхийлөгч болох нөхцөлийг хангасан Barack Obama энэ мэтчилэн олон жаргал, зовлон өөрийн биеэрээ туулж, ирсэн юм (Тийм ч учраас би түүнийг хүндэлдэг юм.). Түүний амьдралыг сөхөн харвал үнэхээр сонирхолтой.
1961 оны 8 дугаар сарын 4-нд Barack Obama Хавайн Хонолулугийн “Эмэгтэйчүүд хүүхдийн Kapiolani эмнэлгийн төв” Barack Hussein Obama-гийн анхны хүү болон мэндэлжээ. Аав Barack Hussein Obama нь Kenya улсын Nyanza мужийн иргэн байсан бөгөөд харин түүний ээж нь Ann Dunham нь АНУ-ын Kansas-ын цагаан арьст хүн байсан юм. Түүний эцэг Хавайн Их сургуульдаа анхны Африк оюутан байсан бөгөөд тус сургуульд байхдаа ээж Ann Dunham-тай нь танилцаж, гэр бүл болсон юм. Гэвч хэдэн сарын настай энэ гэрлэлт удалгүй ээж Ann Dunham-ийг жирэмсэн байхад салжээ. Ann Dunham салснаасаа хойш зургаахан сарын дараа анхныхаа хүүгээ төрүүлж, аавынх нь нэр болох Barack Hussein Obama-ийн ард II (хоёр дугаар) гэж залгаж хүүдээ нэр өгчээ. Obama-гийн аав нь 1982 онд автомашины ослоор нас барахаас өмнө Kenya-ээс буцаж ирээд хүүгээ нэг л удаа харсан гэдэг (Магадгүй Obama анхны номоо “Миний аавын мөрөөдөл” гэж нэрлэсэн ч ийм учиртай байх).
Ээж нь хоёр дахь удаагийн гэрлэлтээ Lolo Soetoro гэсэн Индонез хүнтэй гэрлэж, тэд 1967 онд Индонез руу гэр бүлээрээ нүүсэн юм. Энэ үед Barack Obama “Maya Soetoro” гэсэн дүүтэй боллоо (өөр эцэгтэй, эх нэгтэй). Barack Obama 10 нас хүртлээ Жакарта-гийн орон нутгийн сургуульд сурсан бөгөөд дараа нь буцаж Хонолулу руугаа эмээ өвөөгийнхөө (Түүний эмээ, өвөө хоёр нь хоёулаа цагаан арьстай. Өвөө нь “Сувдан эргийн халдлага”-ын дараа армид алба хааж байсан) асрамжинд очсон юм. Тухайн үедээ 1971 онд 5 дугаар ангиасаа орж, 1979 онд ахлах сургуулиа төгссөн юм. Гэвч Obama ахлах сургуульд байхдаа архи согтууруулах ундаа, улмаар хар тамхи хүртэл татаж байлаа. Магадгүй түүний орчин тойрон, гэр бүлээсээ болж сэтгэлээр унадаг байсан байх.
Ахлах сургуулиа дүүргэснийхээ дараа Obama Лос Анжелес руу нүүж, Occidental-ийн коллежид хоёр жил суралцсан юм. Дараа нь тэрээр Нью Йорк дахь Колумбийн Их сургууль рүү шилжиж, улс төр, ялангуяа олон улсын харилцаагаар хичээллэх болов. Тэрээр 1983 онд сургуулиа BA-ээр төгсч, “Business International Corporation”-д нэг жил, дараа нь “New York Public Interest Research Group”-д ажиллах болсон юм.
Нью Йоркод дөрвөн жил ажилласныхаа дараа Чикаго хот руу нүүлээ. Тэнд Obama олон нийттэй харилцах төслийн захирлаар ажиллаж, улмаар гурван жилийн дотор тухайн төслийн жилийнх төсөв $70 000-аас $400 000 болж өсөв. Энэ нь түүний удирдан зохион байгуулах чадвартай холбоотой байлаа. Тэрээр ажлынхаа хажуугаар Gamaliel санд зөвлөгч, зааварлагчаар давхар ажиллаж байв.
1988 онд Kenya улсад өөрийн төрөл төрөгсдөдтэйгээ уулзаж, 3 долоо хоногийн аяллынхаа дараа Harvard-ийн Их сургуульд оров. Сургууль орсон эхнийхээ жилдээ л тэрээр онцчуудын эгнээнд орж, хоёр дахь жилээсээ “Harvard Law Review”-ийн ерөнхийлөгчөөр сонгогдов.Энэ нь тухайн үедээ анхны хар арьст хүн ерөнхийлөгч болж байв (Энэ үеэс эхлэн түүний алдарших зам эхэлсэн гэхэд болно). Сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр буцаад Чикаго хотдоо очиж ажиллаж, амьдрав. Энэ хугацаандаа тэрээр нэг жилийн турш өөрийн дурсамжийн ном болох “Миний ааваас ирсэн мөрөөдлүүд” (Dreams from My Father) номоо бичсэн юм. 1995 онд ном олон нийтийн хүртээл болсон билээ.
1992 онд тэрээр Illionis-ийн сонгуулийн төслийг удирдаж, 150 000 бүртгэлгүй хар арьст хүмүүсийг бүртгэж байлаа. Тус ондоо багтаж Obama “Public Allies”-ийн захирлуудын зөвлөлийн гишүүн болж, улмаар 1993 онд Чикагогийн “Public Allies”-ийн гүйцэтгэх захирал болов. 1994-2002 онд Чикагогийн “Woods” сан болон “Joyce” сан, 1995-2002 онуудад Чикагогийн “Annenberg Challenge”-ийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байлаа. Ингэж тэрээр удирдан манлайлах ажлаа эхэлж, олон нийтэд танигдах болжээ.
Тэрээр 1996 онд Illionis-ийн сенатороор сонгогдсоноос хойш түүний улс төрийн замнал эхэлж юм. Үүнээс хойшхи түүний сонгуульт ажил, улс төрийн нэр хүнд хэрхэн өссөнийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх билээ. Тэрээр эцгийн хайр халамж эдлээгүй, мөн хар арьсаар ялгаварлагдан сэтгэл санаагаар унаж, хар тамхи татаж байсан боловч тэрээр өөрийн амьдралаасаа эрч хүч, ухаарлыг олж аван, төрөлхийн удирдах зан чанараа нээн таньж, өнөөгийн өндөр амжилтанд хүрсэн хүн юм.
Obama-гийн “Бид дэлхийг өөрчилж чадна” гэсэн үгээр бичлэгээ өндөрлөе. Эрхэм хүндэт АНУ-ын ерөнхийлөгч (албан ёсоор болоогүй байхад хэлчихлээ🙂 ) танд дэлхийг өөрчлөх агуу үйлсэд тань амжилт хүсье.

Д.Цогбадрах

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: