”Рио тинто” зарим хєрєнгє оруулалтаа хойшлуулахаар шийджээ

From: gogo.mn | olloo.mn

Рио тинто Монгол дахь хөрөнгө оруулалтаа зогсооно гэв

Рио тинто Монгол дахь хөрөнгө оруулалтаа зогсооно гэв
Санхүүгийн хямралаас улбаалсан дэлхийн эдийн засгийн уналт нь уул уурхайн салбарт улам хүчтэй мэдрэгдэж эхлээд байна. Үүний нэгэн тод жишээ нь олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалагдаж буй уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын хувьцааны ханшийн уналт юм. Энэхүү уналтын гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх түүхий эд, түүний дотор үнэт металлын үнийн огцом уналт.
Энэ байдал сүүлийн зургаан сарын туршид ажиглагдаж байна. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн үсрэнгүй өсөлтөөс хамааран ашигт малтмалын зах зээлийн үнэ сүүлийн таван жилийн туршид урьд өмнө байгаагүй өндөр түвшинд очиж өнгөрсөн оны тавдугаар сард уул уурхайн компаниудын хувьцааны ханш дэлхийн хөрөнгийн биржүүдэд оргил цэгтээ хүрсэн.
Зэсийн үнэ оргил үедээ 8812 ам.долларт хүрсэн бол аравдугаар сарын 31-ний байдлаар 4498 ам.доллар болж даруй 49 хувиар буурав.АНУ-ын санхүүгийн хямралыг даган ашигт малтмалын хамгийн том худалдан авагч, хэрэглэгч болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орох магадлал өндөр байгаа нь тус салбарт сөргөөр нөлөөлж байна. Ирэх онд ч урд хөршийн эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдийн дунджаас доогуур байна гэдэг нь Олон улсын валютын сан болон бусад байгууллагаас хийсэн судалгаанаас харагдаж байна. Ийм нөхцөл байдлаас хамааран энэ оны тавдугаар сараас хойш уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй дэлхийн тэргүүлэгч компанийн зах зээлийн үнэлгээ огцом “ганхаж” Rio Tinto компанийн хувьцаа 59 хувиар, ВНР-ийн хувьцаа 68 хувиар тус тус унаад байна. Тэгвэл бусад компаниудын хувьд ч байдал хүндрэв. Казахстан Улсын “Kazakhmys” компанийн хувьцаа сүүлийн зургаан сарын дотор 85 хувиар унажээ. Щвейцари улсад төвтэй XSTRATA-ийн хувьцаа мөн л огцом унаж тус компанийн зах зээлийн үнэлгээ 78 хувиар буурав.
Энэхүү хүнд цаг үеийг гэтлэн туулахын тулд эдгээр компани зардал ихтэй ордуудыг ашиглахаас татгалзаж эхлээд байгаа бөгөөд ашигт малтмалын үнэ зах зээл дээр эргэн өсөх үед ашиглах бодлогыг барьж байгаа нь ажиглагдаж байна. Мөн хямралаас шалтгаалан уул уурхайн жижиг компанийн санхүүгийн байдал хүндэрч, санхүүгийн хувьд илүү боломжтой компанид орд газраа зарах, эсвэл үйл ажиллагаагаа нэгтгэх замаар л “амь гарах” нөхцөл бүрдээд байгааг ч судлаачид тэмдэглэж буй.

Rio Tinto компанийн гүйцэтгэх захирал Том Албанес “Ашигт малтмалын үнэ өсөх хүртэл шинээр орд ашиглалтад оруулах зорилгоор хөрөнгө оруулалт хийхгүй” гэж мэдэгдсэн талаар FINANCIAL TIMES сонины өнгөрсөн сарын 31-ний өдрийн дугаарт нийтэлсэн өгүүлэлд цохон тэмдэглэсэн байна. Тус сонинд нийтлэгдсэн дээрх өгүүлэлд тэмдэглэснээр олон жилийн туршид ашиглахаар яригдаж буй Конго улс болон Монгол дахь зэсийн ордуудын төслийн талаар Rio Tinto компанийн гүйцэтгэх захирал ярьсан гэж үзсэн байна.
Гэсэн хэдий ч зарим эдийн засагчдийн үзэж байгаагаар 2010 оноос эхлэн ашигт малтмалын салбар сэргэх бөгөөд өдөр ирэх тутамд өсч буй эрэлтийг дагаж тус салбарын өсөлтийн хоёр дахь үе ирнэ гэсэн таамаглалыг мөн дэвшүүлж байгаа юм. Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн хэлтэс.

Уул уурхай : » ”Рио тинто” зарим хєрєнгє оруулалтаа хойшлуулахаар шийджээ


Нийтэлсэн: 2008-11-05 09:01:53 , Мэдээний дугаар: #1141012

Манай улсад хєрєнгє оруулах сонирхолтой байсан уул уурхайн компаниудын эздийн бодол хэвээр байгаа эсэх нь эргэлзээтэй болжээ

Дэлхийн “хэтэвч” 1929 оны их хямралаас хойш 79 жилийн дараа дахин нимгэрлээ. Санхvvгийн зах зээлийн хоосрол даяаршлын хурдаар хэмжигдэж, хамгийн хvчирхэг гvрний 20-иод томоохон банк хэдийнэ дампуурлаа зарлав. Банкнаас зээл авч чадахаа больсноос тивvvдийн vйлдвэрлэгчид ядуурч, єрхvvдийнх нь ч хоолны ширээний цэс єдєр єдрєєр цєєрсєєр байна. Vйлдвэрлэлийн эрэлт багассанаас тvvхий эдийн vнэ “хальтирч”, гуравхан сарын дотор зэсийн ханш 4000-5000 “ногоон”-оор хайчлагдлаа. Лондоны металлын биржид єчигдєр Улаанбаатарын 13:28 цагийн байдлаар тонн зэс 3960 ам.долларын ханштай байв. Єнгєрсєн долдугаар сард ханш нь 8900 ам.доллар хvрсэн билээ. Манай улс эл металлын vнийг 2800 ам.доллараас давсан тохиолдолд 68 хувийн татвар авч, єнєєх хоёр их намын мєрийн хєтєлбєр дэх хvvхэд, гэр бvлийн мєнгийг олгож байгаа. Vнэ буурсаар байвал бэлэн мєнгєний хєтєлбєрvvд хэрэгжих боломжгvй юм. Энэ бол бидний ємнє тулгарсан єнгєц асуудал.

51 ХУВИА ЯРИАД СУУГААД Л БАЙХ УУ, ЭСВЭЛ…
Монголын улс тєрд ашигт малтмалын 51, 49 хувийн оролцооны хэрvvлийн гал, алт, зэсийн vнийн уналттай эн зэрэгцэн “ассаар” буй нь том бэрхшээл боллоо. Ханшийн бууралт ашиг бус алдагдал дагуулж байгаа учир уул уурхайн жижиг компаниуд vvдээ барьж, бийлэгжvvн нь олборлолтоо тvр хугацаагаар хойшлуулахад хvрэв. Тvvхий эдийн vнэ єсч байсан “зун” цаг дуусч, хахир євєл тохиосныг шинжээчид хvлээн зєвшєєрсєн билээ. Ингэснээр манай улсад хєрєнгє оруулах сонирхолтой байсан компаниудын бодол хэвээрээ юу гэдэг нь эргэлзээтэй боллоо. Тэдний бодол єєрчлєгдсєн бол МАХН-ын “Эх орны хишиг”, АН-ын “Эрдэнийн хувь”-ийн тухай яриад ч хэрэггvй. Бvр цаашлаад уул уурхайд тулгуурласан vсрэнгvй хєгжлийг мартахад хvрэх юм. Энэ тухайд Ерєнхий сайд С.Баяр “1,5 сая тєгрєгийг иргэдэд єгєхийн ємнє манай улсад хєрєнгє оруулах сонирхолтой байсан компаниудын бодол хэвээрээ эсэхийг мэдэх хэрэгтэй. Сангийн яамнаас 1,5 сая тєгрєгийн 10 хувийг иргэдэд тараах боломжтой гэсэн хувилбар гарсан” хэмээн хэлсэн нь бий.

Дэлхийн зах зээл дээр тvvхий эдийн vнэ хямд байсан 1997 онд манай улс Ашигт малтмалын анхны хуулиа баталсан. Хєрєнгє оруулагчдыг аль болохоор єєртєє татаж, элдэв хєнгєлєлт, чєлєєлєлт эдлvvлэхээр заасан билээ. Тvvнээс хойш хоёр ч удаа нэмэлт, єєрчлєлт оруулсан. Ингэхдээ, зах зээл дээр алт, зэсийн vнэ єсч эхлэнгvvт єнєєх элдэв хєнгєлєлт, чєлєєлєлтєє vгvй хийж, хєрєнгє оруулагчдыг єндєр татвараар дарах болсон. Уул уурхайн компанийн эзэд хариуд нь тэвчээр заан, Монголын улстєрчдийн шийдвэрийг хvлээснийг бид мэднэ. Харин одоо дэлхийн санхvv хямарч, хэрэглээ багасч, эрэлт хязгаарлагдсан учир заавал болохгvй юм руу зvтгээд ашиг байгаа эсэхэд эргэлзэхэд хvрсэн хєрєнгє оруулагч олон байна. Энэ тохиолдолд хуулиа гацаагаад суух уу, олборлолтоо эхлэх vv гэдгийг цаг хугацаа яаруулж байна.

“РИО ТИНТО” УУЛ УУРХАЙН ЗАРИМ ТЄСЛЄЄ ХОЙШЛУУЛАХААР БОЛЖЭЭ
Дэлхийн санхvvгийн хямралаас хохирол багатай гарахын тулд зарим уул уурхайн компани хєрєнгє оруулалт, олборлолтоо тvр зогсоохоор шийджээ. Тэдний заримаас тоймлон хvргэв.

270 САЯ “НОГООН”-Ы ТЄЛЄВЛЄГЄЄГ ЦУЦЛАВ
X сарын 29. “Шерритт интернэшнл” корпораци Куба дахь никелийн Моа уурхай болоод Форт Саскачеван дахь никелийн хайлуулах vйлдвэрийн vйл ажиллагааг єргєтгєх 270 сая ам.долларын тєслєє цуцлав. Тус корпораци Мадагаскар дахь никелийн “Амбатови” тєслийг дахин хянаж зардлаа бууруулах аж.

ЗЭС, АЛТНЫ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООЛОО
X сарын 28. Канадын “Брейкуотер ресорсиз” компани Квебек дэх холимог металлын Ланглуа болоод Британийн Колумбийн цайр-зэс-алтны уурхайнуудын олборолтыгтvр хугацаагаар зогсоожээ.

ХЯТАДЫН ХЄНГЄН ЦАГААНЫ ЭРЭЛТ БУУРЧЭЭ
X сарын 28. Хятадын хєнгєн цагааны корпораци эрэлт багассан шалтгаанаар ирэх онд зардлаа 20 хувиар бууруулна гэжээ.

“РИО ТИНТО” ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТУУДАА ЭРГЭЖ ХАРНА
X сарын 28.
“Рио Тинто” групп дэлхийн улс орнуудад хэрэгжvvлж буй тєслvvддээ нэмэлт хєрєнгє оруулалт хийхийг дахин хэлэлцэж, зардлыг хасах буюу хойшлуулах тєслvvдийг vнэлэх нь.

ОРОСЫН ГУРАВ ДАХЬ ТОМ КОМПАНИ ОЛБОРЛОЛТОО ЗОГСООВ
X сарын 27.
Оросын никелийн гурав дахь том vйлдвэрлэгч “Уфалейникель” компани дэлхийд металлын vнэ унаж байгаатай холбогдуулан олборлолтоо зогсоожээ.

ЄНДЄР ЄРТГИЙН VЙЛДВЭРVVДЭЭ ХААЖ БАЙНА
X сарын 15
. Хятадын “Чалко” компани Шандонг дахь хєнгєн цагааны vйлдвэрийн цаашдын боловсруулах нэг сая тонн бvтээгдэхvvнийхээ vйлдвэрлэлийн явцыг зогсоох тухайгаа мэдээлэв. Компанийн єндєр єртгийн vйлдвэрлэлvvд vнийн уналтаас болж зогсож байна.

ОРОСЫН ЗЭСИЙН ТЄСЛVVД ГАЦААНД ОРЛОО
X сарын 10.
– Оросын зэсийн компани дэлхийн эдийн засгийн хямралаас vvдэн хэд хэдэн тєслvvдийн vйл ажиллагааг тvр хугацаагаар зогсоов. Харин никелийн vйлдвэрлэлд тvлхvv анхаарахын сацуу єрсєлдєгч компаниудын хамтаар цайрын vйлдвэрийг барьж босгох ажлыг эхлvvлэхээр шийдвэрлээд байна. Єнгєрсєн хоёрдугаар сард компанийн зvгээс хийсэн мэдэгдэлдээ, бид шинээр байгуулж буй “Оросын Никель” салбар компанидаа 640 сая ам долларын хєрєнгє оруулахаар бэлтгэж байсан тєдийгvй бидний тооцоолсноор багаар бодоход 10 мянган тонн никель болон мянган тонн кобальт vйлдвэрлэнэ хэмээн дурдсан байна. Тавдугаар сард Оросын зэсийн компани болон Уралын уул уурхай, металлын компаниудын зугээс 650 сая ам.долларын хєрєнгє оруулалттай, жилд 300,000 тоннын хvчин чадлаар ажиллах цайрын шинэ vйлдвэрийг хамтын хvчээр барьж босгож байгаа тухайгаа зарласан байна.

Ж.Цогзолмаа
Дугаар 265/3025/

Мэдээллийн эх сурвалж:

http://www.tsahimurtuu.mn/main/200712091319.htm

Рио Тинтог Хятадууд эзэмших үү?

О. Батбаяр (o_batbayar@yahoo.com) Лондон

Сүүлийн үед дэлхийн хамгийн том уул уурхайн 2 компани ВНР болон Рио Тинто, Хятадын  Улсын мэдлийн томоохон хөрөнгө оруулагч корпораци China Investment Corp (CIC) тойрсон үйл явдал онцгой анхаарал татах боллоо.

Энэхүү болж байгаа үйл явдал монгол улсад ч бас тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр аж.

Үйл явдал бидний сайн мэдэх Рио Тинто компанийн хувьцааг өрсөлдөгч болох ВНР компани нь 103 биллион доллар буюу 50 биллион паундаар худалдан авах саналыг 2007 оны 11 сарын 12 нд  тавьсанд байдаг. Энэхүү санал бол Британийн Vodafone компани 203 биллион доллараар  Mannesmann компанийг худалдан авсаны дараа орох рекорд үнэ аж.

Энэ 2 компани дэлхийн гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн 36 хувийг болон зэс хөнгөн цагаан бусад эрдэс баялагийн өндөр хувийг эзэмшдэг бөгөөд хоорондоо нэгдсэн тохиолдолд нийтдээ 350 биллион доллараар үнэлэгдсэн компани (түүний дараа орох компани дээрх хоёроос 3 дахин жижиг байх болно ) шинээр төрөн гарч  Хятад , Энэтхэг,Орос гэх мэт шинээр өндөр хурдацтай хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлтийн амин чухал хэрэглэгдэхүүн болох дээрх эрдэс баялагийн үнийг бүхэлд нь хянах боломж гарч ирж байгаа болно. Харин Рио Тинто компани дээрх саналыг хүлээж аваагүй бөгөөд компанийн үнийг хямд үнэлсэн хэмээн хувьцаа эзэмшигчид нь үзсэн аж.

Ингэмэгц гангийн үйлдвэрийн түүхий эдийнхээ 70 хувийг ВНР копаниас авдаг Хятад улс эхний алхам болгож 500 сая доллараар Рио Тинто компанийн 1% худалдан авсан байна.

Цаг хугацааны хувьд Рио Тинто компани Канадын хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч компани Алканийг 40 биллион доллараар худалдан авах наймааг дууссаны маргааш өдөр худалдан авах саналаа ВНР тавьсан нь учиртай аж.

Хятадууд ч барьж авсан барьцаа ахиулан Рио Тинтог бүхэлд нь худалдаж авахаар авахаар 200 биллион долларийг Хятадын  Улсын мэдлийн томоохон хөрөнгө оруулагч корпорацид шилжүүлсэн мэдээ дэлхийн хэвлэлүүдийг шуугиулж эхэлсэн бөгөөд Хятадууд албан ёсоор няцааж байгаа аж.

Харин өчигдөр буюу 29 нд ВНР компани худалдан авах саналаа 120 биллион доллар болгож өсгөсөн саналийг тавьсан бөгөөд Рио Тинто компани хариу өгөөгүй байгаа аж.

Рио Тинто компанийн ийнхүү үнэ хүрч байгаа олон том шалтгаануудад дээр дурдсан Канадын Алкан компани мөн Конго Австрали дахь бизнесүүд нь орох аж. Мөн Монголд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нь бас жоохон нэмэр болж байгаа бололтой. ВНР компани нь Рио Тинтог эзэмшсэнээр зардал нэлээн бууруулж өндөр үнээр бүтээгдэхүүнээ зарах боломж нээгдэж байгаа гэж үзэж байх шиг байна. Хятадууд өсөж байгаа түүхий дийн үнийг хязгаарлах цорын ганц боломж бол үнийг тодорхойлогч компаниуудыг хяналтдаа авах гэж үзэж буй бололтой.

Германууд дээрх 2 компани нэгдэх ёсгүй бөгөөд монополийн эсрэг хуулийг зөрчиж байна хэмээн шүүхэд өгөхөөр зэхээд байгаа аж. Солонгосчууд ч бас

ээргүүцээд байгаа аж. Харин Оросын уул уурхайн томчууд болох Базовый Елемент, Полиметаллыхан монголчуудыг рекетлэхээр ирэх долоо хоногт Улаанбаатарт буух аж.

Монголчуудын хувьд Рио Тинто компанийг хятадууд авчихвал Оюутолгойг Хятадууд эзэмшинэ гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд Оюунтолгойн гэрээг Рио Тинтотой хийхгүй байх нь ашигтай . Учир нь Хятадууд маш хямд үнээр зэсийг нь худалдаж авах болно. Харин Рио Тинтог ВНР авсан тохиолдолд Оюутолгойн гэрээг Рио Тинтотой хийх нь ашигтай бөгөөд зэсээ өндөр үнээр зарах боломжтой болж байгаа юм.

Ер нь бид Рио Тинтотой гэрээ хийхдээ энэхүү компанийг алсдаа хэн эзэмших нь вэ гэдгийг нь тооцож хийх нь зөв бололтой. Ойрын үед хэний эзэмшилд очих нь тодорхой болоогүй компанитай лав тогтвортой байдлын гэрээ хийж болохгүй нь ойлгомжтой.

Төгсгөлд нь хэлэхэд зэсийг өндөр үнээр зарах сонирхолтой бол өндөр үнээр зарж чаддаг компанитай хамтран ажиллах нь зөв бөгөөд харин зэсийг хямд үнээр авах сонирхолтой Хятад гэх мэт улсуудтай хамтарч ажиллах нь ашиггүй нь илт байна.

Posted in AU News. 1 Comment »

One Response to “”Рио тинто” зарим хєрєнгє оруулалтаа хойшлуулахаар шийджээ”

  1. Амарсайхан Says:

    Хэрэлдээд л суугаад байя бүгдээрээ. Хэдэн Рео Тинто ирээд, хэд буцсан ч яадгийм. Тэгж байтал хүн төрөлхтөн Ангараг гариг руу нүүчих байх өө. Харин бид газар доогуур булуутайгаа л үлдэнэ. Даахгүй юм чинь.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: