Монгол Улсаас Австрали Улсад суух элчин сайд Ц.Жамбалдорж Итгэмжлэх жуух бичгээ барилаа

From: news.mn | http://www.mglaus.com

Итгэмжлэх жуух бичгээ барилаа
2008 оны 10 сарын 30

Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Жамбалдорж энэ 10 дугаар сарын 30-ны өдөр Австрали Улсын Амбан захирагч хатагтай Квентин Брайст Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Амбан захирагч хатагтай Квентин Брайс Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзах үеэр элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг түүнд уламжлав.

Уулзалтын үеэр элчин сайд “Монгол Улс өөрийн ЭСЯ-аа тус улсад ийнхүү байгуулж байгаа нь Засгийн газар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл юм” гээд, сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд дээд, өндөр хэмжээний айлчлал тогтмолжиж, яриа хэлэлцээ гүнзгийрч байгаад монголын тал сэтгэл ханамжтай байгааг онцлон тэмдэглэв. Цаашид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, австралийн хөрөнгө оруулалтыг уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт түлхүү оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Амбан захирагч хатагтай К.Брайс “Монгол улс Канберра хотноо ЭСЯ-аа нээж, суурин суух анхны Элчин сайдаа томилж, тэрээр ийнхүү ИЖБ-ээ барьж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд нэгэн онцлог чухал үйл явдал болж байна. Австралийн дэлхийд тэргүүлдэг уул уурхайн томоохон компаниуд Монголд үйл ажиллагаагаа явуулах ихээхэн сонирхолтой байгаа, монголын оюутан залуус австралийн их, дээд сургуулиудад геологи, уул уурхайн нарийн мэргэжлээр суралцахын чухал”-ыг Амбан захирагч тэмдэглэв. Хоёр орны хоорондын хамтын ажиллагааг уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгаа талаар хоёр тал санал нийлж байгааг харилцан тэмдэглэж, харилцаа, хамтын хамтын ажиллагааг түншлэлийн түвшинд хүргэж өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

2008 оны 10 дугаар сарын 30

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: