“Би Монгол залуу хүн” цуврал лекц үнэ төлбөргүй болно

From: www.news.mn

“Би Монгол залуу хүн” цуврал лекц үнэ төлбөргүй болно
Өчигдөр 17 цаг 49 минут

Хүн бүр математик ч байх албагүй гэдэг ч орчин үед харин хүн бүхэн илтгэгч байх ёстой хэмээн үзэх болсон. Сүүлийн жилүүдэд манай залуус ярих буюу илтгэх урлагт шамдан суралцаж, олны танил алдартай хүмүүсийн  илтгэх лекцийг чихэн тавин сонсдог болсон нь тэдний хөгжил, боловсрол, соёл хүмүүжлийг илтгэж байгаа хэрэг биз. Тэгвэл Монголын залуучуудын холбоо залуу үеийнхээ оюуны хөгжилд асар том хөрөнгө оруулалтыг хийж, уламжлал болгон зохион байгуулдаг “Би Монгол залуу хүн” цуврал лекцийнхээ 2008 оны лекцүүдээ үргэлжлүүлсээр байна. Тус холбооны дэргэдэх “Залуучуудын хөгжил” сургалт мэдээллийн төв нь уг ажлыг гардан явуулж байгаа бөгөөд энэ сарын 7-ны  өдөр “Эрүүл амьдралын үндэс” сэдвээр ЭМШУИС – ийн багш, анагаах ухааны доктор С.Саранцэцэг, мөн энэ сарын 21-нд “Монголчууд ба хөгжил” сэдвээр “Хас гурвалжин” клубын оюуны удирдагч, физикч, философич, доктор, профессор З.Бат – Отгон , ирэх сарын 5-нд “Жүжигчин болохыг хүсвэл” сэдвээр Драмын Эрдмийн театрын дэд захирал,төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Н. Сувд мөн ирэх сарын 19-нд “Гэр бүлийн харилцаа” сэдвээр Монгол “HOME” төрийн бус байгууллагын захирал, гэр бүл судлаач, доктор У Мин Гёнь  нар тус тус лекц унших юм байна. Уг лекцүүд нь Монголын Залуучуудын Холбооны хурлын зааланд 17цагаас үнэ төлбөргүй болж байх гэнэ.

Posted in MN News. 1 Comment »

One Response to ““Би Монгол залуу хүн” цуврал лекц үнэ төлбөргүй болно”

  1. ТААГИЙ НЬ Says:

    баярлалаа очиж сонсоно. маш их баярлаж байна.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: