Aвстрали долларын хадгаламж цаас болон хувирчээ

From: olloo.mn

Эдийн засгийн мэдээ : » Цалингаа ”цаас” болгов


Нийтэлсэн: 2008-11-04 08:28:17 , Мэдээний дугаар: #1140925

Хvний нутагт, хєлс хvч хєдєлмєрєє шавхан байж олсон хэдэн тєгрєг нь хэнд ч хэрэггvй цаас болон хувирах аюулыг дэлхийн санхvvгийн хямрал олон хvнд буй болгож байгаа талаархи мэдээлэл манай сонинд ирсэн юм.

Єєрєєр хэлбэл, одоогоос таван жилийн ємнє манай улсын уул уурхайн мэргэжлийн экспертvvд урд хєршид ажиллахаар очсон байна. Гэхдээ тэд ямар компанид, ямар албан тушаал хашдаг, хэн гэдгээ нийтэд дэлгэхийг хvсээгvй учраас тоочин бичихийг хvссэнгvй.
Тэдний цалин єнєєдрийн Монголд олгодог сарын 200 мянган тєгрєг биш. Харин хоёр мянган ам.долларын хєлсєєр ажилладаг байж.

Мэдээж харь нутагт хєдєлмєрлєж олсон мєнгєє бараг л єєрєєсєє нуун далд хийж, эх орондоо очоод сайхан амьдарна гэсэн vvднээс банкинд австрали доллараар хадгаламж болгон хийсэн байна. Гэвч хэлж биш хийсч ирдэг гайгаар дэлхийд санхvvгийн хямрал нvvрлэнэ гэдгийг яаж урьдчилан мэдэх билээ. Энэ удаагийн дэлхийн санхvvгийн хямралаар австрали долларын ханш навс унаж, хадгаламжинд байсан єнєєх “хєрєнгє” нь хэнд ч хэрэггvй цаас болон хувирчээ. Нэг vгээр хэлбэл таван жилийн хєдєлмєрийн хєлс нь нэг жилийнх нь цалинтай дєнгєн данган тэнцэх хэмжээнийх болчихож. Ингээд манай мэргэжилтнvvд яах ч учраа олохгvй хий дэмий л сэтгэл санаагаар унаж суугаа юм байх. Тиймээс гадаадад ажиллаж байгаа иргэдээ дэлхийн санхvvгийн хямралаас хамгаалах арга зам бий эсэхийг Сангийн сайд С.Баярцогтоос тодруулсан юм. Тэрээр “Энэ тохиолдолд Засгийн газраас ямар ч арга хэмжээ авч чадахгvй. Анхнаасаа Австраль доллароор яах гэж хадгалсан юм бэ. Юанийн ханш чангарч байхад заавал Австрали доллараар хадгалдаг єєрсдийнх нь буруу” гэв.

Тэгэхээр гадаадад ажиллаж байгаа болон гадаадад ажиллахаар явж бай¬гаа иргэддээ сануулахад ямар валютаар хадгаламж нээх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй болов уу. Зєвхєн Солонгос улсад гэхэд манай улсын 30-аад мянган иргэн хєдєлмєр эрхлэж байгаа билээ. Гэхдээ энэ бол албан ёсны тоо баримт. Vvний цаана “хар”-аар ажиллаж байгаа хэчнээн мянган иргэн байгааг хэлж таашгvй. Мєн тус улсаас гадна олон оронд манай улсын иргэд хєдєлмєр эрхэлж байгаа. Тиймээс дэлхийн санхvvгийн хямралын талаар гадаадад ажиллаж байгаа манай улсын иргэд байнга мэдээлэлтэй байж, болгоомжтой хандахгvй бол биеэ vл хайхран ажилчихаад хэнд ч хэрэггvй “цаас”-тай ирвэл дэндvv эмгэнэлтэй хэрэг болох бус уу.

Д.Гансугар
Дугаар 220/539/

Мэдээллийн эх сурвалж:

2 Responses to “Aвстрали долларын хадгаламж цаас болон хувирчээ”

  1. bavaasan Says:

    “таван жилийн хєдєлмєрийн хєлс нь нэг жилийнх нь цалинтай дєнгєн данган тэнцэх”

    Ene bol arai zalsan bna aa. Saya AUD xansh 0.98 – 0.65 bolj unasan biz dee

  2. gegeen Says:

    hehe, jaahan hetruulsen ch gesen odoo yahav dee. 1 jiliin tsalin ni hovh yavlaa geh geed anduursan yum shig baina lee. tsaaduul ni l (herev baigaa bol) 5 jil hodolmorloson holsnoos maani neg jiliinh ni budaa gedgiig l guivuulchihgui yu dee. gehdee 0.65 chini 0.69-0.66 geed l bas helbelzee l baigaa.

    exch.rate updates:
    http://groups.yahoo.com/group/mglaus/message/334
    http://groups.yahoo.com/group/mglaus/message/343


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: