Э.Бадар-Ууган: Австралийн мэргэжлийн боксын клубээс санал ирсэн

From: http://news.gogo.mn/r/40894

Э.Бадар-Ууган: Австралийн мэргэжлийн боксын клубээс санал ирсэн

Пүрэв, 2008 оны 9-р сарын 4

-Мэргэжлийн бокс руу орооч гэсэн санал тавьж байна уу. Ер нь цаашид мэргэжлийн бокс руу орох уу?
-Австралийн мэргэжлийн боксын клубээс тийм санал ирсэн. Ард түмнийхээ итгэл найдварыг хүлээчихээд хөсөр хаяж болохгүй л дээ. Тийм болохоор мэргэжлийн бокс руу орохгүй. Монголчууд маань надаас өшөө их амжилтыг хүсч хүлээж байгаа шүү дээ. Энэ итгэлийг нь дааж явахыг хичээж бэлтгэл сургуулилтаа улам сайжруулах шаардлага бий. Бусад орны боксчид миний тоглолтын арга барилыг судлах байх. Тэднээс давж гарсан бэлтгэл хийх нь чухал байна. Нас минь залуу байна. Олон тэмцээн уралдаан хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй.

Н.Отгонбаатар

Advertisements

2 Responses to “Э.Бадар-Ууган: Австралийн мэргэжлийн боксын клубээс санал ирсэн”

  1. Suren Says:

    Монголчууд маань надаас өшөө их амжилтыг хүсч хүлээж байгаа шүү дээ.

    “өшөө” гэж яаж бичиж болж байна.
    “илүү их амжилт”, үгүй ядахдаа “еще” гэл дээ

  2. gegeen Says:

    eniig chi bichchihvuu?

    http://news.gogo.mn/r/44776

    Илүү, илүү, илүү шүү…
    Даваа, 2008 оны 11-р сарын 3
    Илүү, илүү, илүү шүү…

    Төгс төгөлдөр хүн ховор гэдэг. Тийм ч байх. Гэхдээ үүгээр түрээ бариад бай­маар­гүй алдаануудыг алдар­тай, соёлтой, хариуцлагатай хү­мүүс их хийх юм. Жи­шээлбэл, зурагтаар “Би өшөө амжилт гаргана”, “Өшөө олон зүйлд өөрийгөө сорино”, “Өшөө олон боломж харагдаж байна”, “Өшөө сайхан хүүхэн алга”…, гээд л ярьцгаах юм. Энэ хэл­лэгүүдийг хар даа, өшөө хон­зонгийн олон боломж байна, өшөөгөөр амжилт гар­гана, өшөөг зорилго болгон олон зүйлд өөрийгөө сорино, өшөө­тэй байгаагаараа хүүхэн сай­хан гэсэн утга төрж бай­гаа биз дээ. Гэтэл манайхны илэрхий­лээд байгаа агуулга нь бо­лохоор, илүү амжилт гаргана, илүү олон зүйлд өөрийгөө сорино, илүү олон боломж харагдаж байна, илүү сайхан хүүхэн алга л гэж хэлээд байгаа нь ойлгомжтой билээ. Ингэж буруу ярьж, зөв ойл­гохын учир юу байна аа.

    Илүү гэж монгол сайхан үг нь байж л байна шүү дээ. Өөр сайн хувилбар, ам­жилт байна гэж хэлэхийгээ зүгээр л “Илүү” гэдэг тэр үндсэн утгат үгээр нь илэр­хийлж хэвш­мээр бай­на. Га­вьяат тамир­чин Т.Үйтүмэн энэ үгийг зөв хэ­рэг­­лэдэг болоход их сайхан үл­гэр үзүүлсэн шүү дээ. Яагаав, олимпийн үеэр үн­дэсний телевизээр “Илүү, илүү, илүү шүү” гээд баахан давтсан даг. Энэ бол Боксын холбооны зүтгэлтний та­мирч­даа дэмжсэн уриа уухай бай­сан гэхээсээ илүү, “Илүү” хэмээх үгийг зөв зохистой хэрэглэх хэв дадлыг бий бол­гох “хичээл” байсан юм шиг ээ. Хэвлэлд гарсан сур­тал­чил­гаануудад хүртэл энэ “Илүү”-г нь зөндөө ашиглаад байгаа нь харагддаг. Ингэж “Илүү” гэдэг үгийг зөв зохис­той хэрэглэх талаар илүүдэ­хээргүй номлоод байхад, өш­тэй юм шиг “Өшөө, өшөө, өшөө шүү” гээд байх нь туй­лын зохимжгүй байна.

    Гэтэл зарим нэг нь Фран­цад зорчсон тэмдэглэл ун­шаад, франц хүүхнүүд сай­хан болох тухай бичсэний дор “Монгол хүүхнүүд илүү, илүү, илүү шүү” гээд хариу мэт­гэ­сэн нь баахан уурсуу. Тэ­гэл­гүй яахав, монгол хүүх­нүүд илүү, илүү.

    Б.Баяр


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: