Аав гэж хэлж чадахгvй байгаа охиноо хараад гол зурагдсан

From: www.olloo.mn

..Олон хvн Америкийг хорвоогийн хvмvvсийн диваажин гэж боддог. Тvvндээ итгэчихээд Америк мєрєєдєлд умбадаг. Би ч ялгаагvй тэдний л нэг байсан. Мєрєєдлийн улсдаа хєл тавиад л хатуухан нийгэм гэдгийг ойлгодог юм билээ. Тэр нийгэмд, хэл мэдэхгvй монгол залуу хєлєє олох гэж хєглєж юм юм vзсэн..

Монголчууд Америкт : » Аав гэж хэлж чадахгvй байгаа охиноо хараад гол зурагдсан


Нийтэлсэн: 2008-10-29 10:14:39 , Мэдээний дугаар: #1140441
Монголчуудын гадаадыг зорьсон шилжилт хєдєлгєєн ардчилалтай нас чацуу. 1990 онд гадаад паспорттой болсон монголчууд эрх чєлєєгєє эдлэн дэлхийн улс орнууд руу чєлєєтэй зорчиж эхэлсэн билээ.

Харийг зорьсон монголчуудын эхний давалгаа нь 1994 он хуртэл vргэлжилсэн гэж хvн ам зvйн мэргэжилтнvvд дvгнэдэг байна. Энэ vед манай иргэд ихэвчлэн ганзагын наймаа хийж, хоёр хєрш рvvгээ, арай цаашаагаа гэвэл, зvvн Европын орнууд хvрчээ. Ганзагын наймаанд явсан монголчууд тэндээ vлдээгvй бєгєєд “гахай”-тайгаа гадаад ертєнцийн тухай мєрєєдлийг тээн ирцгээж байлаа.

Хоёр дахь давалгаа буюу 1994-1999 онд монголчууд “Гадаадад ажиллах хvч гаргах зуучлах” гэдгийг мэддэг болсон. Єєрєєр хэлбэл, гадаадад ажиллаж эхэлсэн байна. 1999 оноос хойш гадаад руу чиглэсэн гурав дахь давалгаа эхэлжээ. Энэ vеэс хойш монголчууд Солонгос, Америк, Герман, Англи руу олноороо оджээ. Хууль бусаар гарах буюу гадаадад хараар ажиллаж амьдардаг монголчуудын тоо эрс нэмэгджээ. Зарим орны виз, цагаачлалын дvрэм журамд монголчуудад зориулсан нэмэлт єєрчлєлт оруулах хvртэлх арга хэмжээ авахуулахад хvргэсэн энэ давалгаа одоо ч тасраагvй байна. Бас vvний зэрэгцээ харийг зорьсон монголчууд ч буцан ирж байна. Тэдний нэг Ш гэдэг залуутай ярилцлаа.

-АНУ-д хэр удаан амьдрав?
-Таван жил гаруй болоод ирсэн л дээ. Олон хvн Америкийг хорвоогийн хvмvvсийн диваажин гэж боддог. Тvvндээ итгэчихээд Америк мєрєєдєлд умбадаг. Би ч ялгаагvй тэдний л нэг байсан. Мєрєєдлийн улсдаа хєл тавиад л хатуухан нийгэм гэдгийг ойлгодог юм билээ. Тэр нийгэмд, хэл мэдэхгvй монгол залуу хєлєє олох гэж хєглєж юм юм vзсэн.

Эх орондоо ирээд хамгийн тvрvvнд мэдэрсэн таагvй vнэн юу байв?
-Гадаадад байгаа монголчууд нутаг орныхоо тухай маш их мэдээлэлтэй байдаг. Єглєє бvхэн нэтээр єдєр тутмын сонин уншаад мэдээлэл авчихна. Монголоос очсон зарим хvний мэдээгvй зvйлийг ємнєєс нь ярина шvv дээ. Монголын тухай байнгын мэдээлэлтэй бвйсан ч гэлээ Буянт-Ухаад буугаад л хоёр таагvй vнэнтэй тулгарсан. Эхнийх нь хvнд суртал. Паспортоо шалгуулах гээд єглєє. Завсраар нь нэг цаас байж л дээ. “Май энийгээ ав” гэж єєдєєс шидчихлээ. Тэгээд ч зогссонгvй “Дараа нь энийгээ намайг алга болгочихлоо гэж хэлэх гэж байгаа юм” гээд толгой тvрvvгvй загнаж эхэлдэг байгаа даа. Эхлээд балмагдлаа. Тэгж байгаад сэхээ ороод “Та хvнтэй ингэж харилцаж болохгvй шvv дээ” гээд хэлчихсэн чинь цаанаас нь ээлжийн дарга нь ирээд ажилтнаа ємєєрєєд над руу дайрч давшиллаа! Эцэстээ бєєн маргаан. Гэр орон нутгаасаа хол таван жил гаруй болсон хvн чинь “Охин минь ямар том болсон байгаа бол, ээж маань намайг тосохоор ирээ болов уу яагаа бол” гээд л сэтгэл гэж бєєн догдлол бууж байгаа шvv дээ. Гэтэл манай тєрийн байгууллагын ажилтнуудын зан харилцаа vнэн дvр тєрх ямар байгааг хараад vнэхээр гутарсан. Бараг л нулимс гарах шахаж байсан. Хоёр дахь нь Улаанбаатарынхны амьсгалж байгаа агаар биш угаар. Би одоо хий ханиалгадаг болчихоод байгаа.

-Таван жил гадаадад хар ажил хийснээрээ та юу олж, юуг алдав?
-Дэлхийн сая сая хvний хувьд зvvд, мєрєєдєл нь болсон улс гvрэн яаж хєгжиж, ямар нийгэм байгуулж, хvмvvс нь яаж ажиллаж амьдарч байгааг харж мэдэрч, єєрєє тэр дунд орж дасан зохицож амьдарч vзлээ, юм сурлаа. Гэвч vр хvvхдээ єсч том болоход нь хажууд нь байж чадаагvйдээ харамсдаг. Намайг Америк явахад бага охин маань ой хvрээгvй байсан. Эргээд ирэхэд сургуульд орчихсон байсан. Тvvний хувьд аав нь гэж зурагнаас цаашгvй л байсан шvv дээ. Ирсний дараа аав гэж хэлж чадахгvй гэрэвшээд тойрч гvйгээд байгаа охиноо хараад гол зурагдсан. Одоо бага охин маань надаас салахгvй. Хааяа хєдєє гадаа явах болохоор “Та хэзээ ирэх юм” гэж дахин дахин асууж шалгаагаад байдаг юм.

-Та ирж байна. Гэтэл Монголоос гадаад руу чиглэсэн урсгал хєвєрч байна шvv дээ?
-Хvн єєрєє л хичээвэл сайхан амьдрах орчин нєхцлийг Америкийг нийгэм бvрдvvлээд єгчихсєн. Харин Монголд хvн хичнээн хичээгээд ч нийгэм нь тvvнийг дараад дарамтлаад дээш нь гаргаж ирдэггvй. Яагаад монголчууд америкууд шиг амьдарч болохгvй гэж, бид юу хийх хэрэгтэй вэ гэдэг талаар их бодож, эргэцvvлж тэмдэглэл хєтєлдєг байсан. Монголын нийгэм улс тєрийн амьдралын талаар юу гэж бодож явсан, одоо ямар болчихоод байгаа гээд л янз бvрийн сэдэв агуулгаар бичнэ л дээ. Бас гэрээ, нутгаа санасан хvнд тэмдэглэл хань болно. Гурван дэвтэр дvvрэн тэмдэглэл бий. Би єєрєє тэнд суугаад тэмдэглэл бичих нэг хэрэг, харин єєрийнхєє vзсэн харсан сайн сайхан зvйлийг Монголд хийж бvтээх ёстой гэдэг санаа намайг тэнд амар суулгаагvй. Монгол чинь миний эх орон, бидний vр хvvхэд ач зээ сайхан нийгэмд хvн шиг амьдрах ёстой шvv дээ.

Америкийн тэмдэглэлийнхээ зарим хэсгээс сонирхуулаач?
-Авлигын талаар бичиж л дээ. Тєрийн албан хаагчдын цалинтай холбоод бvр тооцоо гаргасан байна. 2003 онд тєрийн албан хаагч 100.000 мянган тєгрєгийн цалингаараа яаж амьдарч байгаа талаар. Миний энд хийсэн тооцоогоор хоёулаа тєрийн албанд ажилладаг гэр бvлд цалин нь хамгийн багаар тооцоход зєвхєн хоол унааны зардалд арай ядан хvрч байхаар тооцсон байна.

-Одоо Монголд юу хийж байна?
-Монголд байхдаа би бараг алх хадаас ч барьж vзээгvй танхи нєхєр байсан. Харин Америкт очоод барилга засварын компанид ажилласан. Єєр олон ажил хийж байсан. Гэхдээ сvvлийн жилvvдэд буюу иртлээ хийж байсан ажил барилгын засвар. Энэ талаараа ч овоо мэргэшсэн, сурсан байна гэдгээ ирээд л мэдсэн. Хачин єндєр vнээр засвар хийлгэж байгаа манай баячууд хананд байх ёстой юмыг нь шаланд, шаланд байхыг нь ханандаа хийлгэж байх юм. Би ирснийхээ дараахан айлын байрны засвар дээр ажиллаж байгаад vvнээс болж маргаад орхисон. Гэтэл хоёр хоногийн дараа єнєє айлын эзэгтэй утасдаад “Манай хvv таны яриад байсныг Интернэт рvv орж vзэж судаллаа. Таны зєв юм байна, засвараа дуусгаж єгєєч” гэж байсан. Энэ мэтээр бага сага юм хийж байгаа. Компани байгуулах гэж би ирснийхээ дараахан бараг хоёр cap шахам хєєцєлдсєн. Юм болгон дээр гap хараад суугаад байдаг тєрийн албан хаагчдад нэг талаараа дургvй хvрдэг ч гэлээ, бас єєрийнхєє бичиж байсан тэмдэглэлээ бодоод єрєвддєг юм. Цалин нь хvрэлцэхгvй байгаа тэдний буруу биш, тийм байдал руу оруулаад байгаа хvнд суртлын тогтолцоонд байна шvv дээ.

-АНУ-аас хvмvvс их ирж байгаа нь танд мэдрэгдэж байна уу?
-Би тэгж дуулсан. Таних нэг хvн ирсэнтэй уулзсан. Амьдралын єртєг Америкт маш хурдан єсч байгаа талаар ярьж байна билээ. Тиймээс гайгvй ажил олоход хэцvv болж байгаа юм билээ. Би бас ирээд багагvй хугацаа єнгєрлєє. Намайг анх барилга засварын компанид ажилд орж байхад хаусаа засуулах гэсэн захиалга бэлэн, ажилгvйдэхийн зовлонгvй байсан. Харин ирэхийн багцаанд, ажил ховордож эхэлсэн. Хямрал эхэлж байсан нь тэр юм билээ л дээ. Эндээ байхдаа бид мэддэггvй юм билээ. Монгол чууд ямар ч нvvрийн баясгалангvй, vргэлж ууртай юм шиг явдаг, бие биетэйгээ мэндэлдэггvйгээ. Нутагтаа ирсний дараахан нэг хэсэг л єєдєєс ирж яваа хvн уурлаад бараг л цохиод авах гэж байгаа юм шиг санагдаж байсан. Товчхондоо бол, гадаадад байж байгаад эргээд ирэхэд, Бид хєгжилтэй гvрэнд анх очоод яаж амаа ангайж байсан, яг тэрэн шиг л нэг хэсэг “шок”-ийн байдалд орно доо. Тvгжрэл, сигнал, хаанаас ч хамаагvй орж ирчих гээд байх замбараагvй замын хєдєлгєєн гээд л. Нойргvй хонож єєрийгєє хямраасанаас дассан нь дээр гэж надаас ємнє нутагтаа ирсэн найз маань зєвлєж байсан. Харин би арай єєр бодолтой явдаг. Єєрчлєхийг гадна байсан хvмvvс ирээд vлгэрлэж хийх ёстой байх аа.

Д.Єрнєд
Дугаар 259/3019/

Мэдээллийн эх сурвалж:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: