Тэрбумтан болох нэгэнд шивнэх үгс

From: www.anduud.net
Related: Санхүү | Business/Finance | About Your Money | Develop/Success

… Мөнгө тогтоох аргууд
-Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хадгалбал ойрын үед хөрөнгөжих боломж олгодог.
-Нар мандсаны дараа төлөөс өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээний бүтээлэгний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурав хоног хадгалах аваас олсон мөнгө хуруун завсраар урсахгүй….
Цээрлэх ёсон
Ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях, өр зээлээ эргүүлэн өгөх, олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж, байн байн тоолох, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгөө хийх, даваа гаригт өр төлөхийг цээрлэ. Мөн хэтэвчин дотроо өрийн бичиг хадгалах хэрэггүй. …

Тэрбумтан болох нэгэнд шивнэх үгс

Wednesday, 24 September 2008

Мөнгө гэдэг агуу, бас амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Тиймээс олныг нуршилгүйгээр, мөнгийг жинхэнэ утгаар нь “хүүдийлж” чадсан хүмүүс буюу тэрбумтнууд энэхүү амьгүй мөртөө агуу хүчтэй зүйлийн талаар юу өгүүлснийг нь сонирхоцгооё.

Корнелиус Вандербильт “Би бүхий л амьдралынхаа туршид мөнгө бодож галзуурах шахаж явсан. Тиймээс ч мөнгө хийх шинэ арга замыг олж нээсээр явтал надад боловсрол, мэдлэг олж авах цаг зав үлдээгүй” гэсэн бол Жон Рокфеллер “Бүхэл өдрийн туршид ажиллаж хөдөлмөрлөдөг хүн хэдийд нь мөнгө хийх билээ” хэмээжээ.

Харин Генри Форд “Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал. Магадгүй ийм учраас л хүмүүс үүнийг хийх сонирхолгүй байдаг биз” гэж үзсэн бол Аристотель Онассис “Амьдралд хамгийн чухал зүйл бол мөнгө. Тийм болохоор мөнгөтэй хүн гэдэг бидний цаг үеийн жинхэнэ хаадууд. Бизнест ч хамгийн хэцүү зүйл бол анхны 5000 долларын ашгийг олох, харин дараагийнх нь анхны сая доллараа олох явдал. Мөнгөний талаар өдөр шөнөгүй бодох хэрэгтэй. Мөнгө зүүднээс тань салахгүй байх ёстой. Мөнгөгүй байгаа бол бусдаас зээлд. Гэхдээ бага хэмжээний мөнгийг хэзээ ч бүү зээлд. Нэг дор ихийг зээлээд, түүнийгээ ч богино хугацаанд эргүүлж өг. Мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад жилд бараг нэг сарыг хэмнэнэ” гэсэн байна.

Тэгвэл Роберт Кийосаки “Хэрэв мөнгө таны толгойд нэгдүгээрт тавигддаггүй бол хэзээ ч алган дээр тань унаад ирэхгүй. Харин алган дээр унаж ирэхгүй байна гэдэг мөнгө, бас мөнгөтэй хүмүүс таниас зайгаа барихын цондон” хэмээн үзсэн байхад Жозеф Кеннеди “Сая доллартай болохын тулд хорон санаатай, бүдүүлэг, зальжин, бас өрөвдөх сэтгэлгүй байх хэрэгтэй. Дээр нь “ажлын мал” шиг л ажиллах ёстой. Таны хэн байх нь надад сонин биш. Гол нь, та эхнийх нь л байх хэрэгтэй. Хоёрдугаарт бичигдэнэ гэдэг маш муу. Ялагч байх нь хамгийн чухал. Хоёрт, гуравт ирэх биш, ялах, ялах, бас ялах л хэрэгтэй” гэж өөрийн хөвгүүд болох Жон болон Роберт нарт захиас үлдээж байжээ.

Ставрос Ниархос “Саятнууд мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймээс түүнээс хоёр гараараа үхэн хатан зууралддаг. Саятнууд бүгд л харамч, хахир зантай. Поль Гетти гэхэд гэрийнхээ үүдэнд төлбөртэй утас тавьсан. Зочдыг өөрийнхөө утсаар үнэ төлбөргүй яриулахгүй гэж тэр шүү дээ.

Онассис зөвхөн өөрийн агаарын шугамаар нисдэг, эсвэл үүнийгээ бусад компанийн нислэгээр сольдог. Би ч мөн зочид буудалд мөнгө үрэхгүйн тулд өөрийн дарвуулт завин дээр амьдардаг. Яагаад ингэж болохгүй гэж?” хэмээн биднээс асууж байхад, Поль Гетти “Их мөнгө олох цорын ганц арга бол өөрийн бизнесийг нээх явдал. Хүний ажлыг хийгээд хэзээ ч их мөнгө олохгүй. Тиймээс өөрийн “нүхийг” олж аваад, хүнд хэрэгцээтэй боловч өөр хаанаас ч олдохгүй, эсвэл маш их хөлс хүчээр олдох бүтээгдэхүүн, үйлчилгээг гарга. Миний хувьд, өөрөө хөлсөө урсган байж, 100 доллар олох гэснээс зуун хүнийг хөлсөлж аваад, тэднээрээ ганц, ганц доллар олуулсан нь хавьгүй дээр. Тэрбумтан болохын тулд асар их ажиллах чадвар, энд би асар их гэж зориуд тэмдэглэж байна, дээр нь тэрбумтан хүний ухаан нэн шаардлагатай. Тэрбумтан хүний ухаан гэдэг өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, таныг орвонгоор нь өөрчлөх тэр л зүйл юм” гэжээ.

Харин Уэйн Хайзенга “Аливаа арилжаа худалдаа гэдэг хүүхний араас хөөцөлдөж байгаатай л адил юм даа. Бариад авна, тэгээд за гэж хэлтэл нь шахаж өгнө. За гэж хэлсэн ч шахаад, дараад байна. Дараа нь “хоёр нүдний хооронд нь” тас буулгана. Тэгээд чадхийлгэнэ дээ” гэсэн бол Гарольдсон Лафайет Хант “Би амьд­­­ралынхаа туршид зуу илүү тооны компани байгуулсан. Одоо би өдөрт дөрвөн саяын орлоготой. Үүнийгээ эргээд харахад амжилтад хүрэхийн тулд дөрвөн зүйл хэрэгтэй гэж бодогддог. Хамгийн эхэнд хүсч буй зүйлээ тодорхойл. Хоёрдугаарт, үүнийхээ төлөө хэдийг төлөхөө тооцоол. Гуравдугаарт, энэ үнээ төлөхөд бэлтгэ. Ингээд дөрөвдүгээрт нь үйл ажиллагаанд орж, тэрхүү үнээ төл. Ихэнх хүмүүсийн алдаа нь хүсч буй зүйлийнхээ үнэ өртгийг аль болох төлөхгүй гэж сэтгэдэгт байдаг” хэмээсэн аж.

Вупи Голдберг “Энэ найруулагч намайг зураг авалтад оролцуулахгүй гэх нь юу ч биш. Харин би өөрөө юуг хүсч байна гэдэг л надад сонирхолтой байна” гэсэн бол Эдди Риккенбэкер “Миний амжилтын оргилд хүрсэн томъёолол бол ердөө л “Бүгдийг ул суурьтай сэтгэ. Хийхдээ ч ул суурьтай л хийж бай” хэмээн товчхон хариулжээ. Энэ бүхний эцэст Вуди Аллен “Хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь байж чадвал амжилтын наян хувь таны халаасанд орлоо гэсэн үг” гэж өөрийн амжилтыг тодорхойлсон байхад Уиллард Мариотт “Долоо хоногт дөчхөн цаг ажиллаад хэр хол явах вэ дээ” хэмээн анхааруулсан байна.

Мөнгө тогтоох аргууд

-Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хадгалбал ойрын үед хөрөнгөжих боломж олгодог.
-Нар мандсаны дараа төлөөс өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээний бүтээлэгний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурав хоног хадгалах аваас олсон мөнгө хуруун завсраар урсахгүй.
-Хавирган сарны туяанд мөнгөө харуулж “Сар томрох тусмаа миний мөнгийг өсгөж өгөөч” хэмээн шивнэ. Шинэ сартай үдэш буюу хавирган сартай үед мөнгөө шаржигнуулахад л хангалттай. Мөн байнга хадгалдаг зоосоо харуулсан ч болно. Тэгээд тэр мөнгөө хадгал.

Цээрлэх ёсон

Ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях, өр зээлээ эргүүлэн өгөх, олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж, байн байн тоолох, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгөө хийх, даваа гаригт өр төлөхийг цээрлэ. Мөн хэтэвчин дотроо өрийн бичиг хадгалах хэрэггүй.

Б.МАНДУХАЙ

Related: Санхүү | Business/Finance | About Your Money | Develop/Success

3 Responses to “Тэрбумтан болох нэгэнд шивнэх үгс”

  1. aika Says:

    $ togtooh bolon tseerleh yoson bol yostoi medehgui uym b,a. olson $-hu deejig shuud tatvar sh de yaj 3 honog hadgalah uym be? tegeed tseerelh bol hetsuu l uym b,a, bi bainga zadgaa zoos tsugluuldag tegeed jijig sajig uym avhad mash duhum boldog uym.

  2. baagii Says:

    hehe hehe hehe heregtei…

  3. Ireeduin Terbumtand Says:

    МЄНГЄЄ ХАДГАЛ ХЭМНЭ, ОЛЖ ЧАДАХГЇЙ БОЛ БИТГИЙ ЇР, ХЭМНЭ БАС ДАХИН ХЭМНЭ ЄЄРЄЄ ЄЄРЄЄСЄЄ ХАРАМЛСАН ГЭЖ БУСДЫН ЇГИЙГ БИТГИЙ ТОО


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: