Гоншигнохгүйгээр амьдрах

From: http://chandmani.blogspot.com/
Related: Best email of the year

.. Бид бүхэн алдарт загвар өмсөгч Синди Кроуфордыг мэдэх байх. Тэрээр нүүрэн дээрээ тодоос тод мэнгэтэй. Анх загвар өмсөгч болоход нь мэргэжлийн зарим хүмүүс түүнийг мэнгээ авахуулахыг санал болгожээ. Тэд Синдигийн мэнгэ нь “илүүдээд”, төгс төгөлдөр гоо үзэсгэлэнд онцгүй мэнгэ гэж үзэж, бүр мэнгийг нь авахад маш амархан ч гэж сэнхрүүлэхийг оролджээ. Харин Синди болохоор “энэ мэнгэгүй бол би би биш болж, бусад сайхан бүсгүйчүүдтэй адилхан болно” гээд мэнгээ авахуулаагүй байна. Бусад хүмүүсийн “гажиг” гэж бодсоныг тэрээр өөрийнхөө “гоёл” нь гэж үзжээ…

…Гоншигнохгүйгээр амьдрах…
(шинээр нэмсэн бичлэг)

Friday, October 24, 2008
Би өнөөдөр Та бүхэнтэйгээ “Шалтаглахгүй, гоншигнохгүй, дорд орохгүйгээр амьдралыг туулах” (Living a No Excuses Life) тухай ярилцмаар байна.

Бид бүхэн бусад шиг, “хүн шиг” байж чаддаггүй гэдэгтээ шалтаг олоход амархан. Ихэнх хүмүүс өөрсдийгөө ямарваа нэгэн “дутагдал”-тай гэж ойлгодгийг би мэдэрсэн; тэр “дутагдал” нь өөрсдийг нь үргэлж доош нь чангааж байдаг. Энэ нь магадгүй хувь хүний зан чанар, дургүй дүр төрх, магад ч үгүй ямарваа нэгэн ёс бус явдалтай таарч байсан, гэр бүл салалт, бизнесийн түншдээ хулхидуулсан, золгүй явдалтай учирсан.. гэх мэт. “Би удам угсаа муутай”, “би нэг л буруу гэрт төрчихсөн” ч гэх хүмүүстэй таарч байсан. Ер нь бид бүгдээрээ ямарваа нэгэн “сул тал” гэмээр, үргэлж бэрхийг учруулдаг зүйлийг мэдэрцгээдэг. Энэ нь магадгүй бусдын орчинд баймааргүй бие махбодийн “сул тал” байж болно, хараа муутай ч юм уу, зарим тохиолдолд биемахбодийн хүчин хүрэхгүй байж болно. Гэвч, ердийн нэгэн “сул тал”, ердийн нэг хатуу бэрхтэй учирлаа гэдэг нь Таныг гараа хумхиад, хойш суу гэсэн үг биш ээ. Бурхан Таньд ямар нэгэн зүйл хийх шидийг олгосон байгаа.
Та бусад шиг харагдах албагүй, бусдын хийдгийг хийх шаардлагагүй бөгөөд хэрвээ Та итгэл найдвараа хадгалж өөрийгөө сөргөөр цэнэглэхгүй, өөрийнхөө ирээдүйдээ итгэж чадвал Таны сул дорой гэж үздэг зүйлс давуу чанар болж хувирна. Таны боломжгүй талыг Бурхан боломжтой тал болгон хувиргана. Та бүхний зарим нь Жоис Майер гэж хэн болохыг мэдэх байх. Олны танил санваартан, сайн найз минь залуу насандаа өөрийнхөө дуу хоолойндоо хэрхэн жигшдэг байснаа дурсан ярьдаг байсан. Түүний дуу хоолой нь этгээд бүдүүн, тиймдээ ч радиогоор явдаг байсан нэвтрүүлгийг сонсдог байсан хүмүүс түүнийг эрэгтэй хүн гэж боддог байж. Бурхан минь би яагаад ийм солгой, этгээд дуу хоолойтой болсон юм, яагаад надад эмэгтэй хүний нарийн, намбалаг дуу хоолойтой заяагаагүй юм бол гэж харамсдаг ажээ. Жил өнгөрөх тусам тэрээр хүмүүсийг татах онцгой дуу хоолойтой болохоо мэдэрч, тэрбээр түүний сул тал гэж ойлгож явсан зүйл нь давуу чанар байсныг ухаарсан байна.
Та өөрийгөө “гажиг” гэж ойлгохоо больж өөрийгөө онцгой гэж ухаарах хэрэгтэй. Та хэт өндөр биш, тийм намхан ч биш, Та бол яг нь өндөр нам нь таарсан хүн. Та яг л хэрэгтэй зан чанартай. Яг л зохисон нүүр царайтай. Яг л таарсан авьяастай. Таныг Бурхан бүтээх өдөр түүний “шас” өдөр байсан байх. Тиймдээ ч Таныг зориуд яг одоо байгаагаар тань бүтээж. Бурхан Таныг бүтээгээд Таныг давгүй болж, аугаа нэгэн ид шидийг бүтээсэн хэмээн өөртөө хэлжээ. Бид өөрсдийгөө өөр байсан ч болоосой гэж бодох үе бий, гэхдээ өөрийнхөө мөрөөдлийг биелэхэд саад бартаа болтол гуниж гутрах хэрэггүй. Би өөрийнхөө ээжийг бодлоо: тэрбээр төрөхдөө “өвчин”-тэй төрсөн, хөлөн дээрээ “толботой”, бас нэг хөл нь нөгөө хөлнөөсөө хамаагүй жижиг тул гутал авахдаа хоёр өөр хос гутал авах шаардлагатай болдог. Үүнийг хэзээ ч өөрийнхөө “сул тал” болгоогүйд ээжээрээ би үргэлж бахархдаг. Миний ээж “урагш” тэмүүлэхээсээ хэзээ ч шантарсангүй. Ээж минь гутраад хөлөө нууж ч, илүү дутууг авахаасаа татгалзаж ч болох байсан. Ээж минь хэзээ ч тэгээгүй. Ээж минь “гонгинохгүй” ухамсартай. “Бурханы бүтээл” болохоо өөрөө ойлгосо, тиймдээ ч богино өмд, даашинз өмсөхөөсөө хэзээ ч ухарсангүй. Хэдий 75 настай боловч одоог болтол даашинз өмссөөр, хөлөө харуулсаар. Хөлөө хэзээ ч нуусангүй, энд тэндгүй харуулсаар, ердийнөөрө л ажилласаар… Бурханы төлөө Та “төгс төгөлдөр” байх шаардлагагүй. Бурхан Таныг харж үзнэ, Бурхан Таныг харж үзнэ гэж итгэ. Бүр болоогүй ч гэсэн Та өөрөө өөрийгөө “байгаад” Бурханд талархах хэрэгтэй.
Миний эгч бас өвчтэй (өвчний нэрийг би орчуулсангүй) төрсөн. Эмч нар эгчийг минь алхаж явах чадваргүй, хоолоо ч халбагадаж чадахгүй, тиймээс түүнийг тахир дутуу хүн шиг хандахдаа бэлтгэх хэрэгтэй гэж аав ээжид хэлж… Аав, ээж минь зоволгүй яахав. Тэгсэн ч тэд нар Бурханд залбирсаар, итгэлээ алдсангүй. Бага, багаар дээрдсээр эгч минь өнөөдөр эгч минь жирийн л хүн шиг амьдарч явна.
Би бас өөр нэгэн найзтай. Түүнийг Давид Ринг гэдэг. Тэрээр эгчтэй минь адил “өвчтэй” төрсөн. Гэвч Бурханы түүнд зориулсан амьдрал нь өөр байсан.

(нэмсэн хэсэг эндээс эхэлнэ)

… Түүний өвчин нь эдгэрсэнгүй. Тэрбээр ярихдаа энгийн хүнээс 3-4 дахин удаанаар ярьдаг. Түүний алхалт нь жирийн хүнийхээс өөр. Тэрээр миний хувь тавилаан, би тахир дутуу, гаж төрсөн, удаан ярьдаг, хөдөлж ч чадахгүй, Бурхан минь намайг ямар нэгэн аугаа зүйл бүтээхээр төрүүлсэн гэж бодсон юмсан, би санваартан байхыг хүссэн юмсан, тахир дутуу төрсөн миний буруу байлгүй дээ гээд гэртээ зүгээр суугаад байж болох байсан. Гэтэл Давидыг юу ч зогсоосонгүй, тэрээр даян дэлхийн мянга мянган хүмүүст Бурханы үзлийн тухай, саад зовлонг хэрхэн туулах тухай сургаалийг хайрлаж явна. Түүнийг маш удаанаар ярьж байхад ойлгоход тун хүндрэлтэй боловч түүний сургаалаа айлдахдаа “миний нэрийг Давид Ринг гэдэг. Та юунд нь гоншигноов (excuse)” гэж эхэлдэгт нь би маш дуртай.

За одоо бодоод үзье. Лиза эгчийн минь өвчин нь эдгэсэн, эгч минь эдгэрсэндээ Бурханд талархаж явдаг. Давид Ринг болохоор өвчинд нэрвэгдсэн хэвээрээ боловч туулж буй амьдралдаа Бурханд талархаж явна. Юу хэлэх гээд байна вэ гэвэл: Бурхан Таньд юу хайрласан түүнд нь талархах хэрэгтэй. Элгээ тэвэрч, гараа хамхиж суугаад надад яагаад энэ золгүй зүйл тохиолдов, яагаад нэгийг нь эдгэрүүлээд, нөгөөг нь өвчинтэй нь хатаадаг юм бол, би яасан азгүй юм, яагаад миний гэрлэлт бүтсэнгүй вэ, манай хөрш гэрэлтэй байхад манайх яагаад цахилгаангүй байгаа юм бол гэж “хар” бодолд дарагдсаны хэрэггүй. Ингэж ухаан санаагаа самууруулахаа боль, Бурханд итгэх хэрэгтэй. Бүр Бурханыг ойлгохгүй ч байсан түүнд итгэх хэрэгтэй. Ер нь бол эгчийг минь эдгээсэн шигээ Давидыг ч бас Бурхан эдгэрүүлж болох л байсан байх… Бурхан бол бүхний дээд. Бурхан Таны амьдралын замыг, ирээдүйг заасан. Өөрийнхөө мянган сул тал, амьдралын түмэн нугачаанаас үл хамааран Та сөрж, өөрийнхөө хөл дээрээ босч чадвал, сул талаа огоорвол, бууж өгөхгүй, гоншигнож гонгинохгүй байвал Та хэзээ ч “доошоо орохгүй” бөгөөд Таныг бүтээсэн Бурханы ид шидийг хүртэнэ.
Би Та бүхнийг өнөөдрөөс эхлэн гоншигнохгүй байхыг хүсч байна. Болсон, болоогүй болгонд гомдож, гундаж, гандаж гоншигносны хэрэггүй. Бурхан Таныг одоо байгаагаар тань бүтээсэн. Сэтгэлийн доройтлоос өөр сул тал гэсэн ойлголт байдаггүй. Маш олон хүмүүс Бурхан бүгдийг зохицуулна, харж үзнэ тэгээд болж бүтнэ хэмээн хүлээсээр, харсаар суудаг. Та өөрөө л зүтгэх хэрэгтэй. Бурханы өгсөн болгонд талархаад зүтгэх хэрэгтэй. Түүний өгсөн болгоныг, бүр сул талыг хүртэл өөртөө ашигтай, давуу чанар болгохыг төлөө зүтгэх хэрэгтэй. Бурхан Таны сул талыг авч одохгүй боловч түүнийг ашиглаж зүтгэхийг харж байдаг.

… (Нийт 26 минутын ярианы 8 минутыг монголчлов. Үргэлжлэл бий. Ямарваа нэгэн шашин сурталчлах гэсэн юм бишээ. Уншаад өөрийнхөөрөө ойлгон хэрэгтэйгээ авч, хэрэггүйгээ орхиорой.)

Sunday, October 26, 2008

Гоншигнохгүйгээр амьдарцгаая…
(үргэлжлэл)

Бурханы өөрт тань өгсөн, заяасан болгонд талархах хэрэгтэй. Түүний өгсөн болгоныг, бүр сул талыг хүртэл өөртөө ашигтай, давуу чанар болгохыг төлөө зүтгээрэй. Таны сул талаас Бурхан “чөлөөлөхгүй” боловч түүнийг нь давуу тал болгоход ашигладаг гэдгийг мэддэг.

Нэгэн хүн ертөнцийг харах хараагүй төрж. Хүмүүс Бурхан минь тэр яагаад сохор төрсөн бэ, хэний буруу вэ: түүнийх үү, эсвэл эцэг эхийнх нь үү гэж асуугаад л… Бүгдээрээ л хэн нэгэн буруутныг хайж учир явдлаа тохохыг, шалтаг шалтгаан болгохыг хүсдэг өнөөгийн байдалтай төстэй. Бурхан хариулахдаа: энэ нь хэний ч буруу биш ээ. Түүний ч, эцэг эхийнх нь ч буруу биш. Энэ нь Бурханы л “хишиг” гэжээ… (Ер нь ингээд Бурханы тухай яриа байсан тул тэр хэсгийг нь орхиод цаашдаа утгаар нь товчиллоо)

…. Дутуу дулимаг, сул тал, тахир дутуу байлаа гээд толгойгоо гудайлган халаглалгүй, арай ч дээ хэмээн унжийж урвайлгүй харин эсрэгээр нь сөрөх, тэмцэх хэрэгтэй. Тахир дутуу, сул дорой, ядуу зовлон нь Таны “далд” авьяас чадвар, зориг тэвчээр, шинэ боломж бололцоог нээдэг.

Тони Мелендэз хэмээх нэгэн залуугийн тухай өгүүлье. Тэрбээр төрөлхийн хоёр гаргүй төрсөн бөгөөд хүүхэд байхаасаа л гитар тоглож сурахыг мөрөөддөг байж. Тони гаргүй юм чинь бүтэшгүй зүйл гээд мөрөөдлөө гээсэнгүй. Тэрбээр, надад гар байхгүй ч би хөлтэй, гарын 10н хуруу байхгүй ч хөлийн 10н хуруутай гээд хөлөөрөө гитар тоглож сурсан ба бидний ихэнх нь гараараа гитар тоглосноос хавьгүй илүү тоглоно.

Хүн болгон мөрөөдлөө бие, сэтгэл, зүрхээрээ мэдэрч чармайн зүтгэх хэрэгтэй бөгөөд мөрөөдлөө биелүүлэх бүх боломж бололцоо Таньд л байдаг. Тонигийн жишээ бол шалтаглахгүй, гоншигнохгүй, дорд орохгүй, гутралгүй амьдрахын тод үлгэр жишээ.

Бидний боддог бүх л “сул тал” бидэнд илүү боломж бололцоог олгодог.

Ер нь жирийн нэгэн том, жижиг, налчгар, балин хамараас эхэлдэг царай зүс, өндөр намхан, тарган бүдүүнээр үргэлжилдэг бие хаа, салсан нийлсэн халагдсан гэх амьдрал, энээ тэрээ бүхий л шалтаг шалтгаан, тайлбар, зөвтгөх башир аргуудыг бүгдийг нь хөсөр хаяцгаая. Шалтаглахгүй, гоншигнохгүй, дорд орохгүй амьдарснаар бид өөрсдийнхөө жаргалын үүдийг өөртөө нээж өгнө.

(Нийт 26 минутын ярианы 12 минутыг монголчлов. Товчилохоор гайгүй болох байх. Үргэлжлэл бий.)

Monday, October 27, 2008

Гоншигнохгүйгээр амьдарцгаая…
(үргэлжлэл)

Жоел Остеен өөрийгөө жишээ болгон авсан хэсгийн энд орууллаа. Мань хүн амгалан тайван, намуун дөлгөөн дуу хоолойтой хүүхэд байж. Үнэндээ ч түүний ухуулгын сонсож байхад намуухан дуу, энгийн яриатай нэгэн гэдгийг харж болно. Түүний ээж хүүгээ уурлаж байхыг нь ердөө хараагүй гэж хэлдэг байж. Ихэнх санваартнууд “онцгой” дуу хоолойтой, бусдыг татах чанга тод яриатай, яруу найрагч мэт, алдарт жүжигчин мэт ухуулга сурталчилгаагаа хийж олны анхаарлыг татдаг. Зарим тохиолдолд санваартнууд омогтой ааштай, сүрдмээр. (Манай лам нар болохоор унзад дуугаар, хонх дамар тачигнуулаад л, гар хуруугаа хөдөлгөөд, ном уншдаг, нүд амаа аних, эргэлдүүлэх зэргээр чөтгөр шулмыг хөөдөгтэй адил байх аа. ) Иймд намуухан дуутай, тайван Жое санваартан болж чадах эсэхдээ өөртөө итгэлгүй байжээ. Гэвч тэрээр алдартай санваартан болсон байна. Яагаад гэвэл түүний сул тал гэж үздэг байсан намуухан дуу, энгийн яриа, найрсаг төрх нь олны танил санваартан болоход гол нөлөө үзүүлжээ…

Та өөрөө өөрөөсөө асуу даа:
-Таны сул тал юу вэ?
– Өөртөө итгэхэд юу дутаад байна?
– Зорилгодоо хүрэхэд юу садаа болоод байна?
Би тийм өндөр биш, би хүний дур булаам биш, би царай муутай, би маш олон алдаа дутагдал гаргасан, би амьдралдаа олон алдсан хүн, миний орчин тойрон гэр бүл олигтой байгаагүй, манайх ядуу гэх мэтээр хариулт олж байна уу? Тэгвэл Бурхан бидний зовлонг, бидний дутагдлыг, бидний алдааг, бидний сул талыг хэдийнээ мэднэ. Тиймдээ ч тэдгээрийг өөрийнхөө давуу чанар болгохыг Бурхан бидэнд даалгадаг….

… Бид бүхэн алдарт загвар өмсөгч Синди Кроуфордыг мэдэх байх. Тэрээр нүүрэн дээрээ тодоос тод мэнгэтэй. Анх загвар өмсөгч болоход нь мэргэжлийн зарим хүмүүс түүнийг мэнгээ авахуулахыг санал болгожээ. Тэд Синдигийн мэнгэ нь “илүүдээд”, төгс төгөлдөр гоо үзэсгэлэнд онцгүй мэнгэ гэж үзэж, бүр мэнгийг нь авахад маш амархан ч гэж сэнхрүүлэхийг оролджээ. Харин Синди болохоор “энэ мэнгэгүй бол би би биш болж, бусад сайхан бүсгүйчүүдтэй адилхан болно” гээд мэнгээ авахуулаагүй байна. Бусад хүмүүсийн “гажиг” гэж бодсоныг тэрээр өөрийнхөө “гоёл” нь гэж үзжээ…

…Та амжилтанд хүрэх, мөрөөдлөө биелүүлэх бүх л нөхцөл бололцоо, боломжоор хангагдсан. Та өөртөө зохисон царай, зүстэй, таарсан бие хаа, дуу хоолойтой, хэрэгтэй зан чанартай. Таньд буй бүхий л зүйл Таньд буй давуу чанар. Таны үзэн яддаг ч байж болох нүүрэн дэх төрөлхийн тод мэнгэ чинь ч хүртэл Таны онцлог…

… Та өөрийгөө бусдаас намхан, өндөр байсан ч болоосой гэж гуньдаг уу? Тэгвэл намхан хүмүүс өндөр хүнийг бодвол 10н насаар урт амьдардаг гээд бодчих. Хэрвээ та өндөр бол та тэртэй тэргүй давуу бөгөөд намхан хүнийг бодвол 10н жилээр урьтаж Диваажингийн оронд зочилох нь байна шүү дээ. (тамын биш диваажинд шүү) 🙂

… сүүлийн үргэлжлэлийг маргааш бичье….

Related: Best email of the year

One Response to “Гоншигнохгүйгээр амьдрах”

  1. Aravnai Says:

    Hvssen hvseegui unuuh adlaad bdag Jesus n talaar l yria boloh geed bn shd te ! Hvn turulhtnii tsaashdiin hugjil , amar taiwan bdal, burhan tai shuud holbootoi bh bolno. Hvn bvr gemshsen ter tsagt l amidral, hvnii hugjil zuw goldirlooroo tsaash ywah bolno.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: