Их гvрнvvд банкны салбартаа мєнгє цутгаж эхэллээ

From: olloo.mn
..АВСТРАЛИЙН ТЄВБАНК ЗЭЭЛИЙН ХVVГЭЭ ЗУРГААН ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАВ
Австралийн нэг хvнд ногдох vндэсний нийт орлого нь 35,960 ам.доллар. Ерєнхий сайд Кевин Рудд эдийн засагтаа мєнгєний хомдсол vvсгэхгvйн тулд 7.4 тэрбум ам.доллар оруулах шаардлагатай хэмээн мэдэгдсэн. Тєвбанк нь урьдчилан тєлєвлєснєєсєє тvрvvлж зээлийн хvvгээ долоон хувь байсныг нь зургаа болгож буулгасан. Ингэснээр дараагийн гурван жилд банкуудынхаа аюулгvй байдлыг баталгаажуулан, зээлжих чадварыг сайжруулна гэж Засгийн газар нь зарлав…

Банк : » Их гvрнvvд банкны салбартаа мєнгє цутгаж эхэллээ


Нийтэлсэн: 2008-10-27 11:43:10 , Мэдээний дугаар: #1140227

Цэнхэр бємбєрцгийн эдийн засгийг “хємрvvлсэн” 1929 оны аравдугаар сарын 29-ний хар єдрєєс хойш 70 шахам жил єнгєрєв. Тэр их хямралын vед улс орнууд сая сая хувийн инфляцид автаж, дэлхийн нийт vйлдвэрлэл 40, нийт худалдаа 60 гаруй хувиар буурсан хэмээн тэмдэглэгджээ. АНУ орлого багатай хvмvvсээ орон сууцжуулахаар их хэмжээний зээлийг эрсдэл тооцолгvй олгосон нь єдгєєгийн санхvvгийн сvйрлийн vндэс байв. Энэ хямрал XX зууны эхэн vеийн эдийн засгийн уналтаас хамрах хvрээгээрээ давж мэдэхийг эдийн засагч, шинжээчид vгvйсгэхгvй байна. Улс орон бvр 1929 оны их уналтаас єєр єєрийн сургамжтай vлдсэн. Иймд тэд эдийн засгаа хамгаалан vлдэхээр чадах чинээгээрээ ажиллаж байна.

Засгийн газрууд банкуудынхаа єрийг батлан даалаа. Тєвбанкууд нь мєнгєний хомсдол vvсэхээс сэргийлж зээлийн хvvгээ бууруулж байна. Тєр нь банкин дахь хадгаламжийг даатгалаа. Тєвбанкууд дотоодын мєнгєн дэвсгэртийн ханшийн уналтаас сэргийлж, гадаад валютуудаа худалдаж байна. Харин манай Засгийн газар “Эх орны хишиг” 1,5 сая, эсвэл нэг сая тєгрєгийг иргэддээ бэлнээр тараах, бvр цаашлаад дотоодын нийт бvтээгдэхvvнээсээ давсан амлалтуудыг хэрэгжvvлэхээр зарласаар байна. Арилжааны банкуудын зээл олголт хязгаарлагдаж, санхvvгийн тодорхой бус байдал vvслээ. Монгол Улс санхvvгийн шуурганд автахгvй гэсэн баталгааг хэн бидэнд гаргаж єгєх вэ.

ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР БАНКУУДДАА 950 ТЭРБУМ РУБЛИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
Байгалийн нєєц баялаг ихтэй орон. Дэлхийн зах зээл дээр бараа, таваарын vнэ ихээр єссєн нь эдийн засгийн єсєлтийг нь дэмжиж, хурдыг нь хурдасгаж байна. 1998 оны санхvvгийн хямралаас хойш эдийн засгийн дундаж єсєлт долоон хувиар єсч байна. Нэг хvнд ногдох vндэсний нийт орлого 7,560 ам.доллар. Парламентын дээд танхим, холбооны зєвлєл энэ сарын 13-нд Vnesheconombank-нд зээл 1,3 их наяд рубль єгсєн. Vvгээр гадаад зээлийн vйлчилгээнд зориулах юм. Ємнє нь буюу энэ сарын 8-нд Ерєнхийлєгч Д.Медведев банкууддаа урт хугацааны тусламж vзvvлэх замаар 950 тэрбум рубль буюу 36,4 тэрбум ам.долларын зээл олгохоор болсныг мэдэгдсэн.

ХЯТАД БАНКУУДАА МЄНГЄНИЙ ХОМСДОЛООС АВАРЧ БАЙНА
Хятад нэг хvнд ногдох vндэсний нийт орлого нь 2,360 ам.доллар. Тєвбанкнаас нь энэ онд зээлийн хvvгээ 0,27 хувиар бууруулж банкуудын зээлжих чадварыг дэмжсэн. Япон болон Ємнєд Солонгос зэрэг Азийн томоохон гvрэн ирэх оны дунд vед мєнгєний хомсдол vvсэх магадлалтай учир 80 тэрбум ам.долларын нєєцийн тєлєвлєгєє боловсруулжээ.

АНУ 700 ТЭРБУМ “НОГООН”-Ы ТЄСЄЛ ХЭРЭГЖVVЛНЭ
Дэлхийн хамгийн том эдийн засаг, бас цэрэг дайны асар их хvчээрээ гайхагддаг нь АНУ. Нэг хvнд ногдох vндэсний нийт орлого 46,040 ам.доллар. Сангийн яамнаас нь 700 тэрбум ам.доллараар санхvvгийн зах зээлээ аврах тєлєвлєгєє боловсруулсан. Мєн тєрийн ємчит “JP Morgan Chase”, “Goldman Sachs”, “Bank of New Vork Mellon Corp” зэрэг банкны мєнгєний “цангаа”-г нимгэлэхээр 250 тэрбум “ногоон”-ыг оруулах тєлєвлєгєє гаргаад байна.

ГЕРМАН ЗАХ ЗЭЭЛЭЭ АВРАХ 500 ТЭРБУМ ЕВРОГИЙН БАГЦ БVРДVVЛНЭ
Германы нэг хvнд ногдох vндэсний нийт орлого нь 38,860 ам.доллар. Тус улсын парламентаас энэ сарын 17-нд санхvvгийн зах зээлээ аврахаар 500 тэрбум еврогийн багц бvрдvvлэхээр болжээ.

ЯПОН БАНКНЫ САЛБАРТАА 4,5 ИХ НАЯД ИЕНЬ НИЙЛVVЛЖЭЭ
Японы нэг хvнд ногдох vндэсний нийт орлого нь 37,670 ам.доллар. Эдийн засгийн сайд Каору Ёсано энэ сарын 21-нд хийсэн мэдэгдэлдээ голлох банкууддаа тусламж vзvvлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ компаниудын хувьцааг худалдан авах юм. “Bank of Japan”-ээс банкны системд хэдийнэ 4.5 их наяд иень оруулаад байна. Ерєнхийлєгч Таро Асо эдийн засаг дахь хvндрэлийг бууруулахад vvнээс ч илvv vйл ажиллагаа хэрэгтэй гэж vзэж байна.

ЄМНЄД СОЛОНГОСЫН ЗАСГИЙН ГАЗАР 130 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ГАРГАНА
Азийн чинээлэг гvрний нэг. Аж vйлдвэрийн бvтээгдэхvvний экспорт, усан онгоцны тээвэр, машин vйлдвэрлэл зэрэг нь эдийн засгийг тэжээх гол эх vvсвэр нь. Нэг хvнд ногдох vндэсний нийт орлого 28,780 ам.доллар. Засгийн газраас нь гадаад валют зээлэх замаар банкуудынхаа санхvvгийн тогтвортой байдлыг хангахаар ажиллаж байна. Сангийн яам, Тєвбанкнаас vvний дагуу 100 тэрбум ам.доллар гаргахаа мэдэгдэв. Тvvнчлэн Засгийн газар банкуудыг мєнгєний хомсдолоос гаргахаар 30 тэрбум ам.доллар гаргахаа мэдэгдсэн бєгєєд жижиг бизнесийг ч дэмжихээ илэрхийлсэн.

КАНАДЫН ТЄВБАНК ЗЭЭЛИЙН ХVVГЭЭ БУУРУУЛАВ
Нэг хvнд ногдох vндэсний нийт орлого 39,420 ам.доллар. Энэ сарын 21-нд Тєвбанк нь зээлийн хvvгээ бууруулж 2,25 хувьд хvргэсэн. Нэг сарын дотор хvvгээ хоёр дахь удаагаа буулгаж бусад банкны зээлжих чадварыг дэмжив. Засгийн газрын мэдэлд байдаг “Canada Mortgage”, “Housing Corporation” зэрэг банкны алдагдал 25 тэрбум канад долларт хvрчээ.

МЕКСИКИЙН ТЄВБАНК 8,9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ГАДААД ВАЛЮТАА ХУДАЛДЛАА
Дэлхийн газрын тосны гол бэлтгэгч, экспортлогч. Засгийн газар нь хєрєнгийнхєє бараг гуравны нэгийг ийм vйлдвэрээс олж авдаг. Нэг хvнд ногдох vндэсний нийт орлого нь 8,340 ам.доллар. Энэ сарын 21-нд тус улсын Засгийн газраас мэдээлснээр тєлєгдєєгvй зээлийг худалдан авахад 3.92 тэрбум ам.доллар гаргахаар болсон. Энэ сарын эхээр Тєвбанкнаас песогийн ханшийн уналтыг зогсоохоор гадаад валютын нєєцєєсєє 8.9 тэрбум ам.долларыг долоо хоногийн дотор худалдсан юм. Энэ сарын 13-нд песогийн ам.долларын эсрэг ханш бvх цаг vед байгаагvйгээр унасан билээ.

АВСТРАЛИЙН ТЄВБАНК ЗЭЭЛИЙН ХVVГЭЭ ЗУРГААН ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАВ
Австралийн нэг хvнд ногдох vндэсний нийт орлого нь 35,960 ам.доллар. Ерєнхий сайд Кевин Рудд эдийн засагтаа мєнгєний хомдсол vvсгэхгvйн тулд 7.4 тэрбум ам.доллар оруулах шаардлагатай хэмээн мэдэгдсэн. Тєвбанк нь урьдчилан тєлєвлєснєєсєє тvрvvлж зээлийн хvvгээ долоон хувь байсныг нь зургаа болгож буулгасан. Ингэснээр дараагийн гурван жилд банкуудынхаа аюулгvй байдлыг баталгаажуулан, зээлжих чадварыг сайжруулна гэж Засгийн газар нь зарлав.

ХОНГКОНГ ХАДГАЛАМЖИЙГ 2010 ОН ХVРТЭЛ БАТЛАН ДААВ
Хонгконгийн нэг хvнд ногдох vндэсний нийт орлого нь 31,610 ам.доллар. Тєвбанкнаас банкуудын зээлжих чадварыг дэмжиж, зээлийн хvvгээ бууруулсан. Эрх баригчид нь банкуудынхаа нийт хадгаламжийг 2010 он хvртэл батлан даажээ.

АВСТРИ БАНКУУДЫНХАА ЗЭЭЛИЙГ БАТЛАН ДААЛАА
Австрийн нэг хvнд ногдох vндэсний нийт орлого 42,700 ам.доллар. Канцлер Алфред Гусенбауэр энэ сарын 13-нд хийсэн мэдэгдэлдээ, банкуудынхаа зээлд баталгаа гаргахад 85 тэрбум ам.доллар гаргах боломжтой гэжээ. Мєн засгаас нийт банкны сектортоо 15 тэрбум евро оруулахаар болов. Энэ сарын 1-нд Засгийн газар нь хувийн банкуудынхаа хадгаламжийг даатгахаа зарлажээ.

Ж.Цогзолмаа
Дугаар 257/3017/

Мэдээллийн эх сурвалж:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: