Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам

From: www.fxclub.mn
Related: Санхүү | Business/Finance | About Your Money | Develop/Success

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам

Бид энэхүү цувралдаа түүний номоос хамгийн чухал гэж үзсэн хэсгүүдээ найруулан оруулж байгаа бөгөөд бидний найруулга нь зохиогчийн хэлэх гэсэн санааг өөрчлөлгүй тэр чигээр нь оруулсан байгаа. Цуврал маань 10 хэсгээс бүрдэх бөгөөд үүнд:

Суурь мэдлэг (2)

Эхний саяд хүрэх Практик удирдамж (8) гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Цуврал 1: Таны туйлын хүслэн юу вэ? Сая доллар гайхамшиг гэж үү?

Хүн бүрт чинээлэг, жаргалтай, эрх чөлөөтэй амьдрах чин эрмэлзлэлүүд байдаг. Гэвч бидний энэхүү дотроо төсөөлж байдаг амьдрал бодит байдал хоёр өдөр шөнө шиг зөрүүтэй байх нь олонтаа.

Хүний амьдарлыг ижил түвшний харилцан хамааралтай 5 салбарт хувааж авч үзэж болох юм: Эрүүл мэнд, Санхүү, Харилцаа, Сэтгэл зүй, Амьдралын утга учир. Эрүүл мэнд үгүй бол бүх зүйл утга учиргүй. Сэтгэл санаа тогтворгүй бол хүн өөрийгөө дайчилж төлөвлөсөн ажлаа гүйцээж чадахгүйд хүрнэ. Сайн харилцааг шөлөнд тань амт оруулах давс л гэж бод. Харин амьдралын утга учрыг өөрийн авьяс чадвар сонирхолд нийцсэн ажлаар бусдад тустай зүйлийг бүтээж түүнээсээ баяр баясгалан хүртэхийг хэлж болох юм. Мэдээж энэ бүхэнд бидний мөнгө санхүү ч бас хамаатай. Мөнгө гэж бидний түүнд өгч буй үнэлэмжийн хэмжээгээр үнэ цэнэтэй байх бөгөөд санхүүгийн асуудалд орсон үед дэндүү их утга учиртай болдог. Гэвч зөвхөн мөнгөний төлөө дур сонирхолгүй ажлыг хийх нь хэзээ ч санхүүгийн эрх чөлөөнд хүргэхгүй.

“Хэн бүхэл өдөржингөө ажиллана түүнд мөнгө хийх цаг олдохгүй ” энэ бичиг олон жилийн өмнө миний танилцсан Нью-Йоркын нэгэн чинээлэг эрийн ширээн дээр байсан юм. Үүнээс үзэхэд хүн өөртөө бодох цаг зав гаргах зайлшгүй хэрэгтэй бололтой. Та өөрийгөө бүх л амьдралынхаа турш мөнгөний машин болгох уу эсвэл өөрийн мөнгөний машинтай болох уу гэдгээ шийд. Одоогийн хүрсэн амжилт болон байгаа байдал тань таны сэтгэн бодох хэв маягийн шууд үр дүн бөгөөд түүнийгээ өөрчлөхгүй бол одоогийн байгаа байдлаасаа хэзээ ч салж чадахгүй. Энэ байдлаас гарах арга бол та өөрийн хамгийн дуртай хоббиг сонгон авч түүгээрээ мэргэш. Хоббигоороо мөнгө олдог бол!

Аль үзэл бодолдоо хөтлөгдөх эсэх талаар ухамсартай шийдвэр гаргасан тэр үед л та өөрийн амьдралыг хяналдтаа авч чадна. Та амьдралдаа юу ч хийлээ гэсэн үр дүн нь юун түрүүнд таны мөрөөдөл, зорилго, үзэл бодол, стратеги дөрвөөс л хамаарах ба баялаг бүтээх найдвартай, бат бөх суурь болж өгдөг. Энэ дөрвийн зохицлыг бүрдүүлээгүй байхад ямар ч хатуу зарчмуудыг баримтлаад тус болохгүй. Бидний үзэл бодол зорилготой тохирохгүй бол бид байрнаасаа ч хөдөлж чадахгүй. Амжилт гаргахад бидний гаргасан шийдвэр дангаараа хангалтгүй юм.

Хариуцлага гэж юу вэ?

Байнгын хариуцлагаа ухаараагүй байхад бид хөрөнгөтэй болох боломжгүй юм. “Хэнд та бурууг тохно Түүнд эрх мэдлээ алдана”- Доктор Вэйн Дер. Хариуцлагыг бид дараах маягаар тодорхойлж болох юм: Таньд тохиолдсон үйл явдал бүрт (бусдын буруутай үйлдэл, гэнэтийн явдал мөн хамаарна) та хариуцлага хүлээх бус зөвхөн тэр тохиолдолыг хэрхэн хүлээн авч түүнд ямар хариу үйлдэл хийснийхээ төлөө л хариуцлага хүлээх учиртай. Өнгөрсөнд гаргасан шийдвэрүүд тань өнөөдрийн таны байгаа байдлын шалтгаан юм.Таны зөв хариу үйлдэл хийж чадаж байгаа эсэх нь таны ирээдүйн амжилтыг тодорхойлох учраас бид үүнийг сайн тооцоолох хэрэгтэй. Бид өөрсдийн хариуцлагыг хүлээн авсан цагт л аливаа сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, муу чанарууд маань хүчээ алддаг. Таны шууд хянаж эсвэл нөлөөлж болох тийм зүйлүүд гэж байдаг. Тэднийг хяналтын хүрээ гэж нэрлэе. Хариуцлагыг хүлээн авснаар өөрийн амьдралын хяналтын хүрээг тэлж чадна. Бидэнд хяналтын хүрээгээ тэлэх дөрвөн боломж байдаг.

-Бид өөрсдийн тухлаг бүс буюу аюулгүй, амар тайван байж чаддаг тэр орчноос гарах хэрэгтэй. Би 16 настайдаа анх Калифорнид байхдаа өөрийн тухлаг бүсээс маш хол байсан ба удалгүй тэр хотод учраа олж эхэлснээр миний хяналтын хүрээ үлэмж тэлсэн байлаа. Түүнээс хойш би өөр ямар ч улсад очсон таатай байх болсон буюу өөрийн тухлаг бүсээс гарсан ч тайваг байж чаддаг болсон байлаа.

-Бэрхшээл нь бидэнд хяналтын хүрээгээ тэлэх боломж өгч байдаг. Бэрхшээл бол бидний хувийн ертөнцөд хамаарах асуудал боловч хяналтын хүрээнд ордоггүй. Үүнийг боломж гэж хар, нөгөөтэйгүүр: “Яагаад ийм бэрхшээлд оров?” гэж асуух бус “Энэ бэрхшээлд ахин орохгүй байхын тулд би ямар нөхцөлийг бүрдүүлэх ёстой вэ?” гэж өөрөөсөө асууж бай. Бэрхшээлээс айдаг хүн чинээлэг байдалд хүрч чадахгүй.

-Өөртөө зөв асуулт тавьж сур. Бидний тархи тасралтгүй асуулт тавьж өөрсдөө түүнд нь хариулж, үндсэндээ бид дотроо үргэлж өөрсөдтэйгөө харилцан ярилцаж байдаг билээ. Хэрэв бид өөрөөсөө: “Би үүнийг хийж чадах болов уу?” гэж асуувал шууд л боломжоо хааж өөрөө өөртөө эргэлзээ бий болгоно. Үүний оронд:”Би үүнийг яаж хийх вэ?” гэж асуугаад үз. Нөгөөтэйгүүр хэмжээгүй удаан бодож байж шийдвэр гаргадаг мөртлөө түүнийгээ байн байн өөрчлөөд байдаг хүмүүс асуултынхаа зөв дарааллыг олох хэрэгтэй байдаг.

Би үүнийг хийх үү? Тийм эсвэл үгүй.

Үүнийг яаж хийх вэ? Энэ бэрхшээлийг яаж арилгах вэ? Ингэхдээ зөв шалтгаанаа (зорилгоо) үргэлж нүднийхээ өмнө алдалгүй байлгах хэрэгтэй.

Бидний дотоод харилцан яриа бидний явах зүгийг тодорхойлох ба бидний хяналтын хүрээг тэлж эсвэл хумьж ч болдог.

Хариуцлагагүй амьдрах хялбар уу? Бид өөрсдийн үйлдэл төдийгүй мөн бусдын үйлдлийн төлөө ч хариуцлага хүлээх болдог. Хариуцлагаас зайлсхийж, түүнийг өөр дээрээ хүлээж авахгүй байх нь бидэнд илүү хялбар амар мэт санагддаг. Гэвч үүний төлөө төлөх үнэ цэнэ маш өндөр бөгөөд өөрийгө бусдын тоглоомын бөмбөг буюу бусдын бичсэн ном дүрмийн дагуу амьдрах зам руу оруулна. Хариуцлагыг хүлээж авахгүй байх нь ядуурлыг бий болгодог. Ирэх долоон жил та хичнээн мөнгө хуримтлуулах нь өөр хэний ч бус гагцхүү таны хариуцлагаас шалтгаална.

Сая гайхамшиг гэж үү?

Ихэнх хүмүүс нэг жилд хийж чадах зүйлээ хэт үнэлдэг мөртлөө арван жилд хийж чадах зүйлээ дутуу үнэлдэг. Та одооныхоо орлогыг 2 эсвэл 3 дахин өсгөх нь боломжтой гэж бодож байгаа байх. Харин 6, 7 эсвэл 20 дахин өсгөж чадна гэвэл энэ нь жинхэнэ гайхамшиг мэт сонсогдож магадгүй. Гэвч та үүнд бэлэн бай. Энэ гайхамшгийг бүтээхийн тулд мөн эрсдэл хүлээхэд бэлэн бай!Та нэг бол боломжууд дотроос эрсдэлийг олж харж чадна, эсвэл эрсдэл дотроос боломжийг харч бас чадна. Амьдралдаа аливаа нэг зүйлийг өөрчлөхийг хүсвэл бид өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй болдог. Үүний тулд бид ямар нэгэн байдлаар дассан орчноосоо салах болдог тул өөрчлөлт бүхэн эрсдэлийг дагуулна. Аливаа өөрчлөлт явагдах ерөнхий таван түвшинтэй байдаг.

Та өөрийн байдалдаа сэтгэл дундуур байгаагаа мэдэрч түүнийгээ өөрчлөхийн тулд ямар нэгэн зүйл хийж эхэлнэ-үйлдэх

Таны хүссэн үр дүн гарахгүй байна. Энэ үед та дан зүтгэлээр амжилтанд хүрэхгүй гэдгийг ойлгоно. Үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулахыг хүсч “Би үр дүнгээ яаж сайжруулах вэ? Би өөрийн ажлыг муйхар хүчээр бус харин ухаалгаар яаж зөв удирдан зохион байгуулах вэ?” гэдгийг бодож олно-арга техник

Арга техникүүд нь таньд бага зэрэг тус болох боловч та өөрийгөө амжилттай яваа хүмүүстэй харьцуулж, тэд зорилгодоо илүү хялбархан хүрч байгааг анзаарна. Та ч гэсэн тэдэн шиг нөлөө бүхий найз нартай болж, ямар ч хаалтыг төвөггүй нээхийг хүснэ. Ингээд та тэдэн шиг байхаар шийднэ-хувийг зан чанарын хөгжил

Та өөртэйгөө болон бусадтай ажиллаж байх явцдаа ертөнц болоод амьдралын утга учрын талаар эргэцүүлэх болно. Ер нь олонх хүний нүдэнд ертөнц нг нь нөгөөтэй тэмцэлдэж байдаг ширэнгэ ой болж харагдахаас хэтэрдэггүй юм шүү. Ингэснээр та туйлын бодит байдал гэж байдгүйг мэдэх болно. Гагцхүү танд харагдаж байгаа бодит байдал гэж бий-ертөнцийг үзэх үзэл

Хамгийн хүчтэй өөрчлөлт буюу бид өөрсдийн адилтгалыг олох ёстой юм. Өөрөөсөө нэг гэж асууж хэн болохоо мэд-өөрийн адитгал-Өөрийгөө ямар түвшний хүн байлгамаар байна тэр түвшинд өөрийгөө авч яв.

Энэ өөрчлөлтийг хийхэд бидэнд тусалж байдаг хэд хэдэн хүчин зүйлийн нэг бол ном юм. Хүн өөрийн уншсан номны хэмжээгээр тодорхойлогддог гэсэн үг байдаг. Номтой харьцуулахад семинарууд нь зэрэг сонсож, харж, мэдэрч бас туршлагажиж болдог давуу талтай. Бидний ухаан мэдрэхүйд илүү ихийг хүртээх тусам бид улам сайн сурдаг. Семинар дээр ижил төстэй санаа бодолтой хүсүүм нэг дор цуглардаг нь сургалтын явцад маш сайн төвлөрлийн уур амьсгал бий болгож, энд танилцсан хүмүүс чухал харилцааг хөгжүүлж чаддаг. Сайн семинарууд үнэтэй байдаг учраас оролцогчдын тоог хязгаарладаг. Бид өөрсдийн мэдлэг боловсролд төлж байгаа үнэ нь өөрсдийн хэнэггүй, хайхрамжгүй байсныхаа төлдөг үнэтэй харьцуулахад өчүүхэн зүйл юм. Иймд ямар ч өндөр үнэ намайг ухраадаггүй болж би заримдаа 30 000 ДМ-ын үнэтэй семинарт ч оролцож байлаа. Аль ч тохиолдолд би семинарын дараах 2 сарын дотор түүнд төлсөн зардлаасаа илүү орлогыг нэмж олдог байсан.

Мөн бидэнд гайхамшгийг бүтээхийн тулд маш их аз хэрэгтэй. Гэхдээ аз гэж юу юм бэ? Франк Синатра нэг шөнийн дотор од болсон хүн. Тэрээр нэгэн үдэш телевизд дуулсныг улс даяар бахдан хүлээн авсан юм. “Ямар гайхалтай аз түүнд тохиогоо вэ?” гэсэн хүмүүсийн ярианд хариу болгон тэрээр “Нэгдүгээрт, би тэр оройг нойрмоглоод өнгөрөөчихөөгүй. Хоёрдугаарт, би тэр орой дуулахын тулд 10 жил бэлтгэсэн юм” гэжээ. Азыг нарийн авч үзэх юм бол ихэнхдээ олон жил бэлтгэсний үр дүнгээс өөр юу ч биш байдаг. Аз гэдэг нь дараах хэсгүүдээс бүрддэг:

Капиталыг хуримтлуулах

Боломжийг таних

Түргэн шийдвэр гаргаж, боломжийг цаг алдалгүй шүүрэн авах.

Бид хир азтай байх нь бидний хариуцлагаас хамаарна. Бас бидний амьдралдаа хир олон гайхамшгийг бүтээх нь мөн л бидний харицлагаас шалтгаалдаг.

Related: Санхүү | Business/Finance | About Your Money | Develop/Success

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: