From: www.news.mn
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр БНСУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай уулзсан юм. Уулзалтын үеэр монголчууд Ерөнхий сайдаас олон зүйлийг асуусан хэрнээ эх орны хишгийн тухай дурсаач үгүй аж. Үүнд гүйцэтгэх засаглалын тэргүүн гомдолтой байгаагаа илэрхийлээд “Яагаад та нар бидэнд эх орны хишиг хүртээх үү гэж асуухгүй байгаа юм бэ” гэж өөрөө асуултаа тавьж, бас хариулжээ. Түүний тайлбарласнаар гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа иргэндээ эх орны хишиг хүртээнэ, гэхдээ иргэдийн гар дээр бэлнээр 1.5 сая төгрөг өгөх бололцоо байхгүй. Тиймээс орон сууц худалдан авах, сургалтын төлбөрөө төлөх зэрэг тухайн иргэнд шаардлагатай байгаа тэрхүү зүйл рүү нь зарцуулдаг болох журмыг судалж буй тухайгаа дуулгажээ.
Leave a Reply