Culture Shock Experience

From:http://www.tsegmee.com/
Related: what-about-culture-shock

Соёлын Шок – Cultural Shock (1 хэсэг) – 2008-October

.. 11. Өөрийгөө зоригжуулж сурах хэрэгтэй! Би л гэхэд өөрийгөө зоригжуулах хэдэн уриа үг гэх юм уу олж авсан. Жишээ нь:
– Be yourself! -Өөрийнхөөрөө л бай,
– Think positive! – Юумыг дандаа эерэг талаас нь бодож бай
– Never, never, never give up! – Хэзээ ч, Хэзээ ч, Хэзээ ч, битгий бууж өг
– Do it in your own way!– Өрийнхөө бодлоор аливаад ханд, Өөрийнхөө бодож байгаагаар юумыг хий.
– Define your things and action and decide which one is the most important thing in your life – Юу чухал юу чухал биш гэдгээ ялгаж сур.
– Look forward, Don’t look backward – Урагшаа ирээдүйгээ л хар битгий өнгөрсөнөө бодоод бай!
– Trust yourself/Be confident – Өөртөө итгэ, Өөртөө итгэлтэй бай
– Don’t worry too much, Just face the problem and act – Аливаад битгий их санаа зовоод бай. Зүгээр л бэрхшээлтэйгээ халз тул! ..

Соёлын Шок – Cultural Shock (1 хэсэг) – 2008-October
Өнөөдөр та бүхэнтэйгээ нэлээн ярвигтай сэдэв болох Соёлын Шок-ын талаар ярилцаж санаа бодлоо солилцохоор зэхлээ. Уул нь нэлээн дээрээс л энэ сэдвээр нэг бичлэг оруулъя гэж бодоод л яваад байсан юм. Даанч ажил төрөл ахуй амьдралдаа анхаарлаа хандуулаад өдий хурчлээ. Та бүхэн анзаарсан бол сүүлийн хэдэн сар миний блогд орсон бичлэгүүд гэж дандаа entertainment чиглэлийн бичлэгүүд орсон байгаа биз дээ. Уг нь бодож, тунгааж, толгойгоо гашилгаж байж бичсэн юм чинь илүү далайцтай, магадгүй над шиг адилхан бодож сэтгэж байгаа хүмүүст хэрэг болохуйц их ач холбогдолтой зүйл юм л даа. Цаашдаа л өөрийн бодол, сэтгэл шингэсэн бичлэгүүд оруулж байя даа. Одоо харин хэдүүлээ үндсэн сэдэвтээ оръё. Эхлээд ямарч байсан энэхүү ойлголтыг онолын талаас нь та бүхэндээ тайлбарлах гээд үзье байз. Би энэ семестерт Харилцаа ба Удирдлагын алдаанууд гэсэн хичээл авлаа л даа. Тэгсэн яг нөгөө ахын бодож явдаг тайлбарлах гээд тайлбарлаж чаддаггүй Соёлын Шок-ын талаар үздэг байгаа. Яг ч Cultural Shock гэж нэрлэхгүй байгаа юмаа. Миний номон дээр бол PCD (Perceived Cultural Difference Symptom) буюу Disfunctional Strategy Situation (DSS)гэсэн байгаа юм. Гэхдээ шинж чанар, бүтэц нь бол яг ижилхэн байна л даа. Тэгээд тэндээсээ хэдэн онолын мэдэгдэхүүнийг ашиглаж та бүхэндээ тайлбарлах гэж хичээе.

Соёлын Шок гэж юу вэ ?

Соёлын шок гэдэг нь хоёр өөр соёл, ёс заншилтай хүмүүс хоорондоо харилцаанд ороход үүсдэг хямрал бөгөөд энэ нь зөвхөн бодит харилцаанаас үүсээд зогсохгүй, бас бодит бус харилцаанаас ч үүсэж болох юм л даа. Ганцхан хямралаар зогсохгүй энэ шоконд орсон хүнд айдас төрөх, үл ойлгогдох байдал, өөртөө итгэлгүй болох, өөрийгөө үнэлэх чадвар нь буурах зэрэг маш олон шинж тэмгийг нэрлэж болно. Бодит бус харилцаа гэж юу гэсэн үг вэ гэхээр хүн удаан байсан нэг орчиноосоо шилжиж нөгөө орчинд ороход ч гэсэн хэлж ярихгүйгээр шинэ орчны шинж чанаруудыг өөртөө тусгаж байдаг юм. Ер нь байна шүү дээ ярихаас бусад бүх эрхтэнүүдээрээ мэдэрдэг биет бус харилцаа гэх юм уу даа. Жишээ нь: шинэ орчинд ороход хүн чинь харна, үнэртэнэ, мэдрэнэ, хүрнэ, гээд л . Эдгээд харилцаануудыг л бодит бус харилцаа гээд байгаа юм.

Ямар хүчин зүйлүүд соёлын шоконд нөлөөлдөг вэ ?

За энэхүү шоконд их олон хүчин зүйлүүд нөлөөлж болох юм л даа. Энэ удаа ерөнхий нийтлэг хүчин зүйлүүдийг нь хэлэхийг хичээе.
1. Гадаад хэлний мэдлэг дутагдах – За энэ бол яалт ч үгүй 1 номерын бэрхшээл байгаа юм. Ягаад гэвэл харилцаанд орох хамгийн гол хэрэгсэл бол хэл.
2. Тухайн хүний дотоод зан чанар – Энд бол яг тухайн хувь хүн ер нь хэн бэ гэдгээс шалтгаалж шоконд орох эсэх нь харагдана л даа. Жишээ нь: Манай монгол залууст байдаг хамгийн нийтлэг чанар бол муу зүйлд их автамтгай, мөн өөртөө их итгэлгүй хүмүүс байдаг. Энэ ганц хан хувь хүний буруу биш маш олон зүйл нөлөөж байгаа юм л даа. Нийгэм, гэр бүлийн хүмүүжил гээд л.
3. Тухайн хүний харилцааны чадвар – За энэ бол манай Монголчуудад тохиолддог бас л нийтлэг шинждээ. Ер нь манайхан чинь нэг их яриад, өөрийнхөө бодол санааг илэрхийлээд байдаггүй хүмүүс шүү дээ. Энэ бол туйлын буруу зүйл юм. Хичнээн даруу дөлгөөн ч гэсэн ярьдаг байх хэрэгтэй. Хүн болгонд ярих гэж л ам заясан болохоор даруу ч бай, ноомой ч бай, ярих дургүй ч бай, яриа хүмүүст дургүй ч бай одоогийн нийгэмд тэр тусмаа гадаадад ярианы чадвар зайлшгүй хэрэгтэй.
4. Бие даах чадвар – Гадаадад суралцах гэж ирж байгаа ихэнхи залуус маань бие дааж сураагүй байх нь ойлгомжтой. Гадаад оронд чинь сурахын цаана чинь бас амьдрал гэж юм өрнөж байдаг болохоор яалтчгүй өөрийнхөө амьдралыг авч явах хэрэгцээ гарна даа. Нөгөө дайны хажуугаар дажин гэгчээр oрчиндоо дасаж ядаж байдаг, cурах гэж ядаж байдаг, бас дээрээс нь амьдралаа авч явна гээд маш их ачаалал ирж байгаа юм даа зайлуул. Тэгээд бас манайхан чинь ядуу орны хүмүүс болохоор Монголоос тэтгүүлээд ажил хийхгүй сургуульдаа явна гэж үлгэрийн далай.
5. Туршлага – энэ бас их нөлөөлнө. Ядаж л урьд өөр орон яваад үзсэн хүн чинь амьдрах арга ухаанаа олно шүү дээ. Харамсалтай нь Гадаадад ирж байгаа ихэнхи Монголчууд маань нутгаасаа ч гарч үзээгүй зарим нь зайлуул Улаанбаатар хотруугаа ч орж үзээгүй шууд нисээд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй энэ хүчин зүйл соёлын шоконд нөлөөлж байгаа юм.

Ямар хүмүүст соёлын шок тохиолдож болох вэ ?
Ер нь ямар ч хүмүүст тохиолдож болно доо. Гэхдээ ихэнхдээ оюун ухаан төлөвшөөгүй, өөрийгөө бүрэн удирдаж сураагүй, урьд өмнө энэ хямралыг мэдэрч үзээгүй залуу хүмүүст тулгардаг юм шиг байгаа юм. Хамгийн тод жишээ бол: одоо гадаадад сурж ажиллаж байгаа залууст ялангуя гадаад оюутнуудад маань нийтлэг тулгарч байгаа асуудал юм. Би ч гэсэн энэ шоконд орчихсон л явж байх шиг байна. Өөрийнхөө энэ асуудлаар энэ бичлэгийн төгсгөлд эсвэл дараагийн хэсэгт чадвал бичнээ.

Соёлын шоконд орсноо яаж мэдэх вэ ? Шинж тэмдгүүд
Дараах шинж тэмдгүүд илэрч болох юм.
1. Шүүмжлэгч – Тухайн байгаа орчин соёлоо их шүүмжилдэг болж магадгүй юм.
2. Гомдоллогч – Ямар нэгэн зүйлд их гомдолдог болох.
3. Ажлын үр бүтээмж буурах. Жишээ нь: сурж байгаа оюутан бол сурлагтаа муудах, сонирхол нь буурах, гэх мэт.
4. Гэрийн буга – гэрээс гарах хүсэлгүй болох.
5. Нийтэч бус – Шинэ орчны хүмүүстэй харилцаанд орохоос айдаг болох гэж бас болох юм. Жишээ нь: Америкт байдаг Mонгол залуу хэлнийхээ проблемоос болоод Америкчуудтай болон өөрийн эргэн тойронд байдаг хүмүүстэйгээ харилцаанд орохоо байх.
6.Өөртөө итгэлгүй болох – Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах гэж бас болох л юм. Өөрийгөө их голдог болох, өөрийнхөө хийсэн зүйл сэтгэл хангалуун бус, Өөрийгөө бусдаас доогуур гэж байнга боддог болох, гэх мэт.
7. Тухайн орны хэл сурахаас татгалзах, бууж өгөх, хаях
8. Өөрийгөө хамгаалах чадваргүй гэж бодох гэх юм уу даа – Тухайн амьдарч буй шинэ орчин, орондоо өөрийгээ аюулгүй гэж бодож чадахгүй байх. За байз feel unsafe, insecure гэдэг юмда.
9. Хэн нэгэн ухаантай хүнээс зөвлөгөө авахыг их хүсдэг, эрэлхийлдэг болох.
10. Гэрлүүгээ, эх оронлуугаа буцахыг байнга бодох. За энэ бол гадаадад байгаа манай залууст байнга тохиолддог шинж тэмдэг дээ. Ингэж л бодож байгаа бол соёлын шоконд л байгаад байна гэсэн үг.

Соёлын шок ямар хор уршигтай вэ ?
Би дээр зухас дурдаад өнгөрсөндөө энэ хямралаас болоод маш муу үр дагаварууд гарч болох юм.Гэхдээ илүүдэх юу байхав энд ч гэсэн бичлээ.
1. Гадаад орчин-д бол нэг их хор уршиг тариад байгаа анзаарагдахгүй байж болох юм. Гэхдээ л тодорхой хугацааны дараа гараад л ирэх ёстой. Нийтлэг гадаад орчинд тарих хор уршигыг энд тоочлоо.
Ажлын бүтээмж муудах– Жишээ нь: Сургуулиа орхих, ажлаа хаях гэх мэт
Бусадтай харилцах нь багасах – Бусдаас өөрийгөө тусгаарлах
Найз нөхөдгүй болох
Ямар нэгэн муу зуршилд автагдах (Архинд орох, хар тамхи татах, тамхинд орох гэх мэт) За ингээд тоочоод байвал их л хор уршиг гарч ирэх байхдаа.

2. Дотоод буюу яг тухайн хүний оюун ухаанд нөлөөлөх хор уршиг гэвэл
-Өөртөө итгэлгүй – Адаар зантай – Их шүүмжлэгч – Жожиг – Ганцаардмал – Өөрийгөө үнэлдгүй гэх мэт муу зан чанарууд гарч ирж болох юм.

За түр энэ бичлэгээ ингээд өндөрлөхгүй бол нэлээн нуршуу урт юм болох гээд байна. Дараагийн хэсэгт энэ шокноос яаж гарах арга замуудыг өөрийнхөө мэдэхээр мөн бусад эх сурвалжуудаас олсон мэдээллүүдээ багцлаад тавьнаа. Мөн та ч гэсэн надтай хамт ямар ямар арга замууд байдаг талаар бичиж болно шүү дээ. Та хэрэв урьд өмнө энэ хямралд орж байсан бол бидэнд их л хэрэгтэй чухал зөвлөгөө өгнө дөө. Санал, зөвлөгөөгөө сэтгэгдэл дээр бичээрэй!!!

Tuesday, October 21, 2008

Соёлын Шок – Cultural Shock (2 хэсэг)

Соёлын шокоос гарах ямар арга замууд байна ?
Үнэнийг хэлэхэд Соёлын Шокоос гарах эсэх зөвхөн ЧАМААС л шалтгаална. Зөвхөн “ЧИ” л энэ хямралаас гарах эерэг алхамуудыг хийх хүн. Эхний бичлэгийг оруулчаад би жаахан интернэтээр аялж энэхүү шокноос гарах арга замуудыг хайж үзлээ л дээ. Ганзага ч хоосонгүй шүү хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөөнүүд олж авлаа. Мөн номон дээрээсээ ч гэсэн зарим нэг арга ухааныг оллоо. Ингээд эдгээр арга замуудыг багцлан өөрийнхөө үгээр тайлбарлаж, мөн өөрийнхөө баримталдаг зарим зарчимтай хослуулан доор орууллаа.
1. Аливаа зүйлийг төгс хийх гэж битгий хичээ! Энэ бол жишээ нь Англиар ярьж сурж байгаа Монголчуудад их нийтлэг тулгардаг асуудал юм. Ихэнхи нь ярьж байхдаа дүрмийн алдаа хийчихвий, дуудлага маань ямар байгаа бол гээд л наян юм бодно шүү дээ. Энэ чинь нөгөө төгс ярих гээд байгаа оролдлого. Тэгэхээр алдаатай ч бай, дуудлагатай ч бай хамаагүй ярь. Тэр хэл гэдэг юм чинь ярьж байж, туршиж байж, давтаж байж, хэрэглэж байж, алдаж байж сайжирдаг юм.
2. Битгий дуурай, битгий хуул Өөрийнхөөрөө л бай! – За энийг бол надад хамт ажилдаг нэг өвөө маань хэлж байсан. Ёстой толгойд ороод байгаа юм даа. Тэр өвөө уран барималч хүн юм байна л даа тэгээд яг өөрийнхөө бүтээлтэй холбож тайлбарлаж байгаа байхгүй юу.
Өвөө: Ах нь байна шүү дээ залуу байхдаа нэрд гарах гээд, хүмүүст танигдах гээд алдартай уран бүтээлчдийн хийсэн бүтээлүүдийг яг ижилхнээр хуулаад, ёстой хамаг авьясаа гаргаад хийсэн ёрөөсөө ижилхэн болохгүй юм билээ.Тэгээд дараа нь яг өөрийнхөө бодол санааг шингээгээд, загвар шийдлийг хэнийг ч хуулалгүйгээр өөрөө зохиогоод нэг вар хийсэн чинь хүмүүсээс маш их өндөр үнэлгээ авсан юм гэж хэлж билээ. Тэгэхээр байна шүү дээ андуудаа хичээлийнхээ даалгаврыг хийхдээ ч тэр, ажилаа хийхдээ ч тэр, Англи хэлээр ярихдаа ч тэр яг л өөрийнхөө бодол санааг шингээж гүйцэтгэх хэрэгтэй юм шиг байгаа юм.
3. Өөрийнхөө хянаж чадах юманд л анхаарлаа хандуул! – Өөрөөр хэлэх юм бол хийж чадах зүйлээ, урдаа байгаа зүйлээ л хий, битгий өнгөрсөн эсвэл өөрчилж болохгүй эсвэл чадал хүрэхгүй зүйлийг оролдоод бай гэсэн санаа шиг байгаа юм. Тэр элий балай улс төр, улсын төсөв мөсөв-ийн талаар санаа зовох яахав. Ямар ч байсан энэ шокноосоо гараад ав.
4. Юу чухал, юу чухал биш гэдгээ ялгаж салгаж сурах хэрэгтэй! – Өөрөөр хэлэх юм бол битгий хэрэггүй зүйлд цаг хүчээ зарцуулаад бай гэсэн үг. За энэ ч гэсэн их чухал арга байна лээ. Надад нэг эгч маань хэлж байж билээ. Би чинь нэг хэсэг хичээлдээ түүртээд тэрнээсээ халшраад интернет-д хамаг цагаа үрээд байдаг байсан буруу юм билээ. Тэртээ тэргүй хийхээс хойш битгий юмыг хойш нь тавь. Одоо хийчхээд дараа нь сэтгэл хангалуун өөрийгөө зугаацуулахгүй юу тээ. Юу чиний амьдралд чухал гэдгээ ялга гээд байгаа. Жишээ нь сурдаг оюутан байлаа гэж бодъё л доо. Тэгсэн ах баагий шиг хичээлээ хаячаад интернетэд суугаад байя гэж бодъё. Үнэндээ хэлэхэд тэр хүн юу чухал гэдгээ ойглохгүй л яваад байна гэсэн үг. Хичээл нь хамгийн чухал зүйл шүү дээ.
5. Бэрхшээлээс битгий зугтаад байгаачээ! – Зугтаад л, халшраад л, тойроод л, хойш нь тавиад л яваад байх тусам тэр бэрхшээл чинь цасан бөмбөг өнхрүүлдэг шиг улам томроод л араас чинь хөөгөөд байна гэсэн үг шүү дээ. Жишээ нь: Англи хэл сурахаас битгий халшраад бай. Амархан юм гэж байхгүй. Tэгэхээр өдөр бүр бага багаар сураад, давтаад, туршаад л бай. Энэ ирчээрээ хэдхэн сар явчихад л шал өөр болно шүү. Мөн энэ юм сурна гэдэг үнэхээр гайхамшигтай эд юмаа. Яагаад гэхээр хүн чинь сурсныхаа хирээр улам тэрнээсээ таашаал аваад амтшаад явчихдаг юм байна шүү дээ.
6. Хэн нэгэнд бэрхшээлээ ярь!– Өөрийгөө нээ, юу бодож санаж яваагаа нэгд нэгэнгүй хэл, битгий хав дараад, би ярих дургүй гээд яваад бай. Наад дотроо хадгалаад яваад байгаа юм чинь чиний дотор удах тусам чамайг улам идээд байгаа байхгүй юу? Гэр бүлийнхээ хүнд ч юм уу, Монголд байгаа аав ээждээ ч юм уу? (Би энийг хэрэглэж байгаа хэхэхэ), найздаа ч юм уу, эсвэл Сэтгэл судлаачид ч байсан болно шүү дээ.
7. Тусламж гуй! – Хүнээс юм гуйх дургүй чинь хамаагүй зүгээр л гуйх хэрэгтэй. Багшаа надад ийм бэрхшээл тулгараад байх шиг байна би яах вэ ? Ахаа, Эгчээ, Ааваа, Ээжээ, Миний ханиа надад ийм тулгараад байнаа яах вэ ? Надаа туслаач ?
8. Нэг газар бүгдийг нь бич! – За энийг би бас хэрэглэж байгаа ёстой дажгүй арга байна лээ. Чамд одоо ямар бэрхшээлүүд байна тэрийгээ бүгдийг нь жагсаагаад бичээрэй. Сэтгэхүйн ч бай, бодит амьдралын ч бай бүх бэрхшээлээ бичээд бай. Ганц хан бэрхшээл гэхгүй толгой дотор чинь юу л болж байна бүгдийг нь бичээд бай. Жишээ нь: миний сайн муу чанар, юунд дуртай, юунд дургүй гээд л. Энэ арга бол өөрийнхөө мэдрэмжийн илэрхийлэх хамгийн эрүүл үр дүнтэй арга юм.
9. Энэ гадаад соёл, гадныхны амьдралын хэв маяг энэ тэрийг битгий зүгээр л ажиглаад бай. Маргаашнаас шууд амьдралд нь биерээ оролц! Жишээ нь чи фитнесст яваx дуртай бол маргааш очоод шууд бүртгүүл, Конки-гоор гулгах дуртай бол каток ороод гулга, Гитар дарах дуртай бол гитар худалдаж ав. Америкийн хамгийн сайхан зүйл бол юу хүссэнээ авч болдог, юу дуртайгаа хийж болдог нь гоё доо. Ингээд ирэхлээр чинь хүн чинь дуртай юмаа хийж тэндээсээ таашаал аваад мөн хажуугаар нь нийгэм олон нийттэй бага багаар харьцаад эхэлж байгаа байхгүй юу.
10. Чалчаад бай чалчаад бай чалчаад бай! Хэнтэй ч хамаагүй. Чатанд ороод танихгүй хэн нэгэнтэй ч юм уу, ойр дотныхонтойгоо ч юм уу.
11. Өөрийгөө зоригжуулж сурах хэрэгтэй! Би л гэхэд өөрийгөө зоригжуулах хэдэн уриа үг гэх юм уу олж авсан. Жишээ нь:
– Be yourself! -Өөрийнхөөрөө л бай,
– Think positive! – Юумыг дандаа эерэг талаас нь бодож бай
– Never, never, never give up! – Хэзээ ч, Хэзээ ч, Хэзээ ч, битгий бууж өг
– Do it in your own way!– Өрийнхөө бодлоор аливаад ханд, Өөрийнхөө бодож байгаагаар юумыг хий.
– Define your things and action and decide which one is the most important thing in your life – Юу чухал юу чухал биш гэдгээ ялгаж сур.
– Look forward, Don’t look backward – Урагшаа ирээдүйгээ л хар битгий өнгөрсөнөө бодоод бай!
– Trust yourself/Be confident – Өөртөө итгэ, Өөртөө итгэлтэй бай
– Don’t worry too much, Just face the problem and act – Аливаад битгий их санаа зовоод бай. Зүгээр л бэрхшээлтэйгээ халз тул!

За ингээд тоочоод байх юм бол их л арга замууд байгаа биздээ. Тэгээд бас хүн болгон өөр өөрийн гэсэн аргуудтай байгаа байхаа. Хэрэв та бүхэн боломжтой бол энэ доор сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй. Та бидний бичсэн зүйлийг ганц ч гэсэн хүн амьдралдаа хэрэгжүүлвэл аштай юу даа. За ингээд энэхүү бичлэгээ нэгэн сайхан ерөөлөөр өндөрлье дөө.
Монгол ахан дүүсийн минь ухаан нь саруул мэлмий нь тунгалаг байх болтугай!!!

Related: what-about-culture-shock

Advertisements

8 Responses to “Culture Shock Experience”

  1. Serchin Says:

    WoW, ene estoi heregtei medeelel bainashdee. Damaa ter zuvluguunuud zorigjuulmaar ih huchtei ugnuud baina. Bicheed avnaa neeree. Thanks gegeenee

  2. tseegii Says:

    bi mongold ajillaj amidardag l daa. yag odoo minii baigaa baidal tanii bichsenchlen soyoliin shok-nd orchihsn ch yum shig yum bolood yavchihlaa :). Bi eniig uuriinhuuruu orchnoosoo zalhah uzegdel gej onoshlood baigaa. Bi tanai site-g udur bolgon unshdag australia-d surahiig muruuddug. Mongold heden ch udaa angli helnii davjaand yavj heden mnt ursnee ch medehgui baina. Australi-d suraltsah ih tom az zavshaan shuu

  3. Bold Says:

    Neleen urt yum bn gehdee chuhal medeelel baina. Daraa ni tuhtai unshinaa.

  4. tsegmee Says:

    Zarim anduud maani ali hediin ene shocknoos garchihsan yavaa baih. Herev bolomjtoi bol ta buhen ene hyamralaas yaj garah arga zamuud deer uursdiinhuu sanaa bodloo ilen dalangui soliltsooroi. Gegeendee tnx.

  5. gegeen Says:

    http://gegeen.wordpress.com/2008/10/24/2007/12/10/what-about-culture-shock/

    Тэгвэл та гэрээсээ хол явах гэж буй эсвэл аль хэдийн гэрээ санаад эхэлсэн бол дараах зөвлөгөө танд тус болно.

    1. Юуны түрүүнд та явах гэж буй бол сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй.

    2. Тэгээд бодит байдлыг байгаагаар нь хүлээн ав. Энэ ийм байх ёстой, тийм байх ёстой гэж бүү бод. Эерэг хандлагатай байх хэрэгтэй.

    3. Тэгээд анх очингуутаа хүмүүстэй сайхан харилцах хэрэгтэй. Тантай адил анх очиж байгаа оюутнууд олон бий. Анх очсон даруйдаа найзын хүрээллээ бүрдүүл. Эс тэгвэл та ганцаараа үлдэх аюултай. Тэд адилхан гэрээсээ хол байгаа тул танд их тус болно.

    4. Гэрийхэнтэйгээ холбоотой бай. Тэгээд сайхан байгаагаа хэл. Эс тэгвээс гэр бүлийхэн тань танд санаа зовох болно. Хэн нэгэн таны төлөө санаа зовох нь таныг мөн хэцүү байдалд оруулдгийг санаарай.

    5. Олон төрлийн, олон хүрээний найзуудтай болох хэрэгтэй. Жишээ нь бүжгийн дугуйлангийн найз, спортын найзтай бол. Тэгэх юм бол та олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд оролцох ба ингэснээр та орчиноосоо сайхан мэдрэмж авах болно. Хамгийн гол нь та өөрийгөө хөгжөөж, уйдаахгүй байх ёстой. Хүн ганцаардаж, уйдхаараа л гэрээ санаж эхэлдэг.

    6. Хичээлдээ хүчин чармайлт гарга. Энэ бол таны гол зорилго. Дээр хэлсэнээр хичээл хүнд санагдах, амжилтгүй сурах зэрэг нь гэрээ санахад хүргэдэг гол хүчин зүйл гэдгийг санаарай. Тиймээс хичээлээ сайн хийх хэрэгтэй.

    7. Өөрийн сонирхолоо хөгжүүл. Гэртээ хийдэг байсан хоббинууд болон шинэ зүйл оролд, сур. Хамгийн гол нь өөрийгөө хийх юмтай байлга. Жишээ нь манай оронд далай байхгүй учир та усан дээр гулгаж байгаа хүмүүсийг тв- нээс л хардаг байсан биздээ. Тэгвэл та таны очсон орон далайтай бол яагаад үүнийг оролдож болохгүй гэж? Мөн нийтийн клубуудуудад оролц.

    8. Мөн боломжтой бол цагийн ажил хийх хэрэгтэй. Энэ нь таныг завгүй байлгаад зогсохгүй таны санхүүгийн асуудлыг шийднэ. Гэрээсээ ирэх мөнгийг хүлээгээд суух нь таны хийх үйлдлүүдийг хязгаарлах болно. Гэхдээ мөнгө гээд хичээлээ мартаж болохгүйг санаарай.

    9. Мөн та сургуулыхаа багш нартай холбоотой бай. Багш нар гадаадаас ирсэн оюутнуудад ихэнхдээ сайн байдаг гэлцдэг. Та үүнийг өөрийн давуу тал болгон ашиглах хэрэгтэй.

    10. Эцэст нь хэлэхэд хэрвээ та оюутны байранд амьдардаг эсвэл амьдрах бол өрөөний найзтайгаа сайн харилцаатай байх нь чухал. Та тухайн хүнтэй удаан хугацаанд хамт амьдрах учир хэн хэндээ тав тухтай байдлыг бий болгох хэрэгтэй. Жишээ нь өрөөний ариун цэврийн асуудал. Анх танилцахдаа өрөөг цэвэр байлгахад ямар арга хэмжээ авах ёстойгоо шийд. Хувиар ч гаргаж болно шүү дээ. Ингэж эхлээд асуудлыг шийдэх нь дараа гарах асуудлуудаас зайлсхийхэд тань танд тус болдог юм.

    Ямар ч тохиолдолд, ямар ч нөхцөлд тухайн хүний юманд хандах хандлага асуудлыг шийддэг гэдгийг санаарай. Тиймээс өөдрөг, эерэг хандлагатай байх хэрэгтэй.

    genee

  6. Mikani Says:

    Gomdollogch, Shuumjlegch boldog gej yag unen bna, bi ch bas shok-nd orchihoood l yavaa yum bna daa.Bi Korea-d bdag.Anh humuusiin gargaj bgaa zan aash neg l huuramch esvel bur denduu amia hicheesen yum shig sanagdaad l…oir dotnii humuusdee tedniig muulj, bas ogt nadad hamaagui ter humuust gomdoj buhimddag yum bna lee.harin odoo dasch bgaa yum uu gaigui l bna.Ergeed hiisen uildlee bodohod ih ichmeer sanagdsan shuu, bainga gomdolliig meni sonsdog bsan naiz maani ch nadaas ih zalhsan bh daa.Harin menii ene buhnees olj avsan turshlaga meni gevel zugeer l uuriinhuuruu bas hatuujiltai bai gej helmeer bna.Mun medleg bol uneheer huch yum shuu.Yumiig ni meddeg bhad yamar ch hun tolgoi buhiidug yum bna lee./ menii huvid mash baga zuil meddeg bolovch odoo bgaa orchindoo meddegt ni orood l tuuj yavna daa:) /

  7. aika Says:

    bayrlaa gegeene yasan goy bichee be i think, ene shok yostoi nadad b,a aa yanaa, za yamar ch b,san ene tsagaas uuriiguu uur untsguus harj uudrug bhiin tuluu… unheer hun helhees naash mederdeggui gej unen uym aa:) bi bas Australia yavah geed l beldeed bga yesterday elchingiin counseltei uulzad IELTS-n test 6.5-7 gesen chini tolgoi ergeed nuguu shok again. say nuguu muu nomoo bariad unshih ch bish baih ch bish suuj b,sanaa genet tanaihruu oroy gej bodood orson chini setgel sergeed l yavchilaa. thanks from malaysia.

  8. gegeen Says:

    ielts 6.5-7.0 chini postgraduate studies-n undsen shaardlaga sh dee. zarim uni 6.0-r ch avchdag. gol ni ehleed 5.0-oo l avchih, tegee l tsaashaa bomborood yavchihna, yadah yum baihgui. very big good luck for u mate!


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: