Austrian Scholarship

From: www.news.mn

Related: Scholarship | Scholarship Information

Залуу эрдэмтдэд тэтгэлэг гардууллаа
2008-10-17

Өнөөдөр Австри Улсын Залцбург хотын Их сургуулийн профессор хатагтай Др.Бригитте Винкленерийн тэргүүлдэг Австрийн ихэнх дээд сургуулиудыг хамарсан Хятад, Монгол, Австрийн их дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээ болох EUROASIA PACIFIC UNINET төслийн шугамаар Монголдоо доктор, докторантурт суралцаж буй 13 оюутанд Австри улсын Засгийн газрын тэтгэлгийг БСШУЯ–ны сайд Ё.Отгонбаяр гардууллаа. 2001 оноос хойш хэрэгжиж ирсэн энэхүү төсөлд одоогоор МУИС, ШУТИС, ЭМШУИС болон ШУА хамрагдан ажиллаж ирсэн бөгөөд уг тэтгэлэг нь Монголдоо докторантурт суралцаж буй залуу эрдэмтдээ дэмжиж, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод дуусгаж чадаагүй судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэхэд нь тодорхой хэмжээний тусламж үзүүлэх зорилготой ажээ. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 30 оюутан материалаа өгснөөс ШУА-аас дөрвөн судлаач оюутан, МУИС-аас дөрвөн докторант, ШУТИС-аас хоёр докторант, ЭМШУИС-аас гурван докторант хамрагдлаа. Тэтгэлгийн нийт хэмжээ нь 19500 евро юм.

Найм дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр уламжлал болох бөгөөд дараа дараагийн хөтөлбөрт хамрагдах оюутнуудад хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг анхаарууллаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: