Америкт юу болоод байна даа

From: www.dayarmongol.com

Америкт юу болоод байна даа.
2008 оны 10 сарын 14

-Бат ажилгүй байгаа, -Доржийн ажилладаг компани дампуурсан гэнэ
-ер нь гадуур ажил ховордсон байна шүү, -хүнсний үнэ осоод байдаг
– манай байрны түрээс нэмэгдсэн… ийм яриа байнга л болж байдаг ч сүүлийн үед бүр ихээр ярьцгаадаг болжээ.
Америкт юу л болоод байна даа. Америкийн эдийн засаг хэцүү байдалд оржээ.

Аль ч орны эдийн засаг өгсөж урууддаг ч энэ удаагийнх тэртээ 1930 оны их уналт шиг асар их гамшигт санхүүгийн хямралыг АНУ – н өмнө авчраад байна. Хүсэл хяслын үр дагавар өнөөх л өр зээл Америкийг ингэж залгижээ.

1920-1930 онд хэрэглээний өсөлт байнга нэмэгдэж түүнийг дагалдаад үйлдвэрлэл, бизнес ёстой л цэцэглэв. Юу ч хийсэн борлуулагдаж сүйхээтэй болгон зээл авч үйлдвэрлэл бизнэс эрхлэв. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй нийлүүлэлт хэрэглээнээс даван гарч борлуулалт удааширч өр зээлийн асуудал хэцүүдэв. Маркетинг гээч зүйл эдийн засагт ус агаар шиг хэрэгтэй юм байна гэдгийг энэ үеэс мэдэрцгээв.

Мөнгөний эргэлт удааширч хэрэглээгээ багасгаад ирэхээр зах зээлд эрэлт нь нийлүүлэлтээс эрс багасч тэнцвэрийн харилцааг алдагдуулсанаар үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчид дампуурч эхлэв. Ингээд төлөгдөх боломжгүй болсон өрийг санхүүжүүлж байсан банкны хэвийн ажиллагаа алдагдаж хөрөнгө оруулагч нар ч хөрөнгөө татаж авцгаасан байна. Үйлдвэрлэл бизнес зогсож банк санхүүгийн байгууллагууд дуу дуугаа авалцан дампуурч ажилгүйдэл урьд хожид гарч байгаагүйгээр нэмэгдэж олон сая хүмүүсийн амьдрал ахуй дордоцгоов.

Үүнийг түүхэнд их уналт гэж нэрлэж энэ уналт 10 жил үргэжилсэн юм.Сүүлийн үед болж байгаа үйл явц хямрал Америкийн төдийгүй дэлхийн эдийн засгийг ганхуулж эхлэв.Энэ удаагийн санхүүгийн хямралын эхлэл өмнөхтэйгээ адил эдийн засгийн таатай нөхцөл дээр болжээ.

АНУ -д орон сууцний эрэлт байнга өсөж энэ төрлийн зах зээл маш сайн хөгжиж орон сууцний үнэ байнга өсөв.Өнөөдөр 200 мянгийн үнэтэй ч ирээдүйд 300, 400 бүр сая долларт хүрч эрсдэлээ түүгээр хааж болно гэсэн үндэслэлээр орон сууцний ипотекийн зээлийг хүссэн болгонд өгөв.

Зээлийг сайн судлалгүй олгосноор манайхны хуучин ойлголт болох өөрийн өртөгөөсөө олон дахин үнэтэй болсон орон сууцныхаа зээлийг зээлдэгч нар төлж чадахаа байж хэвлэлээр зарах зар гарч эхлэн улмаар зарах нь авахаасаа олон болж тухайн үед 300 мянга хүрч байсан байр үнээ барьж чадахаа больж үнийн бууралтаас банкууд алдагдалд оров.
Банкнууд энэ чанаргүй зээлээ үнэт цаасаар хөрөнгө оруулагч том компаниудад зарсан байсан нь хямралын эхлэлийг тавьжээ.
Мөн сүүлийн жилүүдэд болсон муж хотоор нь сүйтгэсэн хар салхи, байгалийн гай гамшигууд ч эдийн засгийг доош татаж буй нь ойлгомжтой.

Он гарсаар Lehman Brothers зэрэг 10 гаруй банк санхүүгийн байгуулагууд дампуурлын хаалгыг татаж AIG дампуурлын ирмэгт ирж үл хөдлөх хөрөнгийн томоохон компани boloh Fannie Mae, Freddie Mac зэрэг компаниудыг АНУ төрийн хяналтдаа авлаа.

Америкийн үл хөдлөх хөрөнгө,санхүү, даатгалын салбарын бүх нэгжүүд хэцүү байдалд орохоор болж Америкийн сангийн сайд Хэнри Полсон эдгээр хямралыг давах хуулийн төсөл боловсруулж Конгрест оруулав.

Полсоны төлөвлөгөөгөөр хэрвээ 700 тэрбүм доллар батлагдвал санхүүгийн компаниудын найдваргуй зээлийг худалдан авч хөрөнгө оруулагч нарт итгэл түрүүлэх эдийн засагт эерэг үзүүлэлт гаргах төлөвлөлт байв.

Эхний оролтоор батлагдсангүй. Биржүүд дээр индекс түүхэнд байгаагүйгээр унаж АНУ гэхэд л 1,5 триллионы алдагдал амсав.
Дэлхийн томоохон биржүүд сандралдаж дотоод гадаадын олон холбоо байгууллагууд үүний дотор Америкийн бизнесийн бүх салбарын холбоод, Европын холбооны удирдлага, Токиогийн хөрөнгийн биржийн удирдлагууд конгрест уг төслөө баталж өгөхийг хүссэн хүсэлт гаргажээ.

Ийнхүү Полсоны төслийг нилээд өөрчлөлж засаж байж нэг юм батлуулаад авсан ч Америкийн болон дэлхийн томоохон биржүүд дээр хөрөнгийн зах зээлийн индексүүд өнгөрсөн долоо хоногт дан хасах үзүүлттэйгээр гарч зөвхөн нэг хоногт General Motors компаний хувьцаа 30 хувиар буурчээ.

ОУВСангийн илтгэлд зарим нэг орны 2009 оны эхний улиралд эдийн засагт нь гарах өсөлтүүдийг гаргажээ.
энэтхэг 6,9% хятад 9,3%-н өсөлттэй байхад японых 0,5% европынх 0,2% муу америк минь 0,1%-н өсөлттэй байна гэнээ.
Ажилгүйдэл өнгөрсөн сард 6,1 хувиар өсч цаашид ч нэмэгдэх төлөвтэй.

Америкийн санхүүгийн хямралыг дагаад дэлхийн бусад орнууд ч санхүүгийн хямралд өртөж эхэллээ. ОХУ-н RTS, Францийн CAC, Бразилийн Bovespa зэрэг биржүүд их хэмжээний алдагдалд ороод байна.

ОХУ-н хөрөнгийн биржийн хувьд нэг өдрийн дотор индекс нь 19,2 хувиар унасан нь тус улсийн хувьд хөрөнгийн зах зээлд орсоноос хойш хамгийн том алдагдалт өдөр байлаа.ОХУ-н ерөнхийлөгч тус улсийн банкуудийг санхүүгийн хямралаас сэргийлж 950 тэрбүм рублийн зээлийг 5 жилийн хугацаатайгаар олгох шийдвэр гаргасан бол Герман улс 50 тэрбүм евро гаргахаар болжээ.
Япон, Солонгос Австралийн биржүүд дээр хувьцаа унаж Исландад ерөнхий сайд нь ард түмэндээ санхүүгийн систем нь дампуурсан тухай мэдэгдэл хийлээ.

Энэ хямрал манай улсад ч нүүрлэж ирэхээр байна. Учир нь цагтаа 8800 ам.долларт хүргэж зарж бай­сан зэсийн мааньүнэ өнгөрсөн до­лоо хоногт дунджаар 5500 ам.доллартай байлаа.

Санхүүгийн энэ хямрал цааш яаж үргэлжилжилж бидэнд ямар үр дагавар авч ирэхийг мэдэхгүй ч Доктор Рави Батрагын Америкийн эдийн засаг хамгийн сүүлд унах даалуу гэдэг үгэнд итгэн суухаас.

Маналжавын Манлайбаатар

10 12 2008

One Response to “Америкт юу болоод байна даа”

  1. meeme Says:

    Thanks to leave your message on my blog but I don’t understand Russian. Have a good day!!


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: