Гадаадад байгаа монголчууд

From: www.olloo.mn

Гадаадад байгаа монголчуудын тухай on 2008-10-14

.. – Гадагшаа гараад хэр удаж байна вэ? Нутагтаа эргэж ирэх ямар байна?
– 1992 оноос хойш би гадаад руу гарч амьдарсан. Австралид зургаа, Шинэ Зеландад хоёр жил гаран, Германд бас амьдарч байсан. Гэхдээ эцсийн дvндээ ямар муу муухай байсан ч эх орноо, тєрсєн газар усаа гээд л эргээд ирдэг л юм байна лээ. Манай хоёр хvvхэд тэнд тєрж, єссєн болохоор Монголд ирээд цэцэрлэгээ санаад, янз бvрийн хоол нэхээд хэцvv л байна. Энэ долоо хоногийн сvvлээр буцна даа. ..

Монголчууд Солонгост : » Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу


Нийтэлсэн: 2008-10-14 08:11:52 , Мэдээний дугаар: #1138900

Гадаадад байгаа монголчуудын тухай

Нэг найз маань Чех рvv гарах гээд бараг жил шахам хєєцєлдєж байгаа юм. “Энэ сард багтаад урилга ирчихвэл явна аа” гэсээр саяхан ажил дээр ирлээ. Багш мэргэжилтэй, боломжийн ажилтай, бас ч гэж бие хаа, царай зvсээр хvнд гологдоод байхгvй мєртлєє гадагшаа л бол хаашаа ч хамаагvй гарна гэх нь сонин. Ардаа татлаа, тvтлээ байх биш яв, яв гэж дэмжих хvн олон. Боломжийн цалинтай ажлаа хаяад, бvхэл бvтэн гурван жил хvний нутагт хар, бор ажил хийх юу нь сайхан байх билээ гэж би дотроо боддог. Тэгээд ч дєнгєж 25 хvрч яваа бvсгvй, эндээ амьдраад хань ижилтэй болж, vр хvvхэд тєрvvлээд, амьдралаа зохиосон нь хамаагvй дээр гэж хааяа тvvнд зєвлєдєг. Саяхан уулзахад тэр “Хэзээ болтол цалингаас цалингийн хооронд амьдрах юм бэ? Хэн нэгэнтэй сууна, хvvхэд гаргана. За тэгээд мєнгє тєгрєг гээд олон бэрхшээл єєдєєс угтана. Эцэстээ сална.

Манай амьдралын єнгє нэг иймэрхvv л байгаа ш дээ. Гадагшаа гарчихаад, тэнд амьдарч байгаа боломжийн монгол залуутай суухыг хэн байг гэх юм бэ?” хэмээн ярьж байж билээ. Харин ах маань суралцахаар алсыг зориод таван жилийг vдэж байна. Магадгvй тэндээ одоо vvнээс ч удах байх. “Єсєж дэвжих, єєрийнхєєрєє амьдрах, хийж бvтээх, бас сэтгэл амар амьдрах боломж энд л байна. Миний дvv хvрээд ир. Сурахгvй ч гэсэн ажил хийгээд хамтдаа байя. Алсдаа хvvхдvvдээ татаад авчих” хэмээн ойр ойрхон ятгах болов. Хvний газар ганцаардаж, хань бараа татаж байгаа байх л даа. Бас надад энд байснаас хамаагvй дээр ирээдvйг “санал болгож” байгааг нь мэдэрдэг юм. Гэсэн ч би “Та єєрєє хvрээд ир. Тань шиг чадалтай хvмvvсээр эх орон чинь дутаж байна. Ирээд ажиллаад vз л дээ” гэж єєдєєс нь би ятгана. Уул нь єнгєрсєн зун ирж амраад явсан юм. Ирээд буцахдаа “Мєд ирэхгvй байхаа” гэж хэлсэн…

Монгол Улсад бvртгэлтэй иргэний vнэмлэхээ євєртлєєд, хууль ёсоор гадаадад амьдарч байгаа хvний тоо 120 мянга гаруй гэсэн статистик vзvvлэлт байх юм. Албан ёсны тоогоор, /гэхдээ хvvхдvvдийг оруулахгvйгээр/ тооцоод л энэ шvv дээ. Америкт тєрсєн, Солонгос, Японд мэндэлсэн, тухайн орныхоо тєрсний гэрчилгээ авсан бяцхан хvvхдvvдийн тухай хэн ч ярьдаггvй. Тэр хvvхдvvд єнєєдєр єсєж том болж байна. Монголоор “А” ч байхгvй хэрнээ Америкийн тєрийн дууллыг хvндэтгэлтэйгээр, гараа цээжин дээрээ тавиад дуулчихдаг, тийм хvvхэд эргэж ирэх vv? Энэ тухай яагаад бид ярьдаггvй юм болоо? Эцэг, эхчvvд нь ч гэсэн хvvхдvvдийнхээ ирээдvйг бодохдоо эргэж ирж чадахгvй нь гэж аргаа барсан янзтай хэлдэг.

П.Баярмагнай:
– Чадалтай, боловсролтой залуус гадаад руу гараад явчихсан. Тэд эргэж ирэхгvйгээр эх орноо мартаж, хаалгаа тас хаагаад, гэрлээ унтраахгvй явчихсан юм шигээр биднийг ярьдаг. Гэтэл тэр хvмvvс “Халуун элгэн нутаг”-аа дуулахаараа уйлж, сонингийн тасархай байсан ч дамжуулаад л уншицгаадаг. Хаа холоос Монголоо гэсэн сэтгэл нь оволзож байдаг ч тэд vр хvvхдийнхээ ирээдvй, боловсролыг боддог. Тэднийг буруутгах аргагvй. Харь газар олон жил ажиллаж, амьдарч амьдралын хэв жаягт нь дассан олон монголчуудын эх нутагтаа ирж, бэтгэрч санасан сэтгэлээ дэвтээж, хазайж хагасалсан амьдралаа тэгшлэх хvслийг нь “Очоод би энд байдаг шигээ амьдарч чадахгvй шvv дээ” гэх болгоомжлол эргэлзээнд оруулж, мухардуулдаг. Гадаадад гараад нэлээд хугацаа єнгєрєєсєн, тэндээ хєлєє олчихсон, тэндхийн ёс жаягаар амьдраад, єєрийгєє болгоод байгаа хvмvvсийн хувьд ажил хийх, мєнгє олох нь тийм ч чухал асуудал биш. Харин тухайн орондоо айх айдасгvй, хууль болон тvvний бодит хэрэгжилт, хvмvvсийн найрсаг соёлтой харьцаа тэнд нь уяад байдгийг бид анзаардаггvй. Ийм орчинд зарим нь єєрийн vнэ, цэнээ мэдэрч, єєрт байгаа боломжоо ашиглан, єєрийгєє “vнэт баялаг” болгож дєнгєдєг.

Тэд зугатаад байгаа юм биш…
Очсон газартаа эхэндээ гар, хєлєє олохгvй зовж, зvдэрдэг ч сvvлдээ тухайн орны амьдралын хэмнэлд дасч, єєрийн эрхгvй иргэншсэн нийгмийн давуу талыг таньж ойлгодог хvн олон. Ингээд л юм юманд дєртэй болж, “иргэншил” гээч зvйлийн зах зухаас сурч ирээд Монголдоо амьдрахад нэг хэсэгтээ л тийм ч амаргvй болчихсон байдаг. Эргэлзээ, тээнэгэлзээгээ мартаж эх орондоо ирсэн нэг хэсэг бий. Харин тэд “Монголдоо очоод л …” гэж гэрэл гэгээтэйгээр мєрєєдсєн бvхнээ Монголдоо ирээд л алддаг. “Баярлалаа”, “Уучлаарай” гээд соёлтой харилцааны наад захын vг хэллэг єдєр ирэх тусам хумигдаж, багассаар, урдаас дvнсийх царай, уур хилэнтэй харц урам зоригийг минь мохоодог. Машинд зам тавьж єгснийхєє тєлєє єєрєє хохирох зэргээр єрєєлєєс тээж ирсэн дэврvvн бодол, мєрєєдєл бага багаар барагдаж дуусдаг. Иймэрхvv замаар аль хэдийн бахь байдагтаа очно. Хаашаа л харна уур бухимдал, хаана л очно хvнд суртал, авилгал…

П.Дорждэрэм:
Хvний тєлєє гэсэн сайхан нийгэм Японд л байгааг мэдэрлээ

– Би Японы нэгэн барилгын компанид гєлмєн тємрєєр дээврийн хийц хийдэг байсан. Єглєє наймд цуглаж, бригадаараа жагсаад, хєгжмийн аянд єглєєний гимнастик хийнэ. Яг л тамирчид тэмцээнд орохынхоо ємнє бие халаалт хийдэгтэй адил. Ажилд гарах бvр аюулгvй ажиллагааны дvрэмтэй танилцуулж, багаараа юу хийх ёстойгоо хуваарилдаг. Байн байн эрvvл мэндийн vзлэгт орж, анкет бєглєнє. Ямар нэг юм болвол тэр анкетыг vндэслэн тусламж vзvvлдэг. Хоол ундны хувьд манайтай харьцуулах ч юм биш. Идэж vзээгvй жимсээ бvгдийг нь идэж vзсэн. Токио амьдралын єртєг єндєртэй хотуудын нэг ч гэсэн мах, гурил, єндєг гээд єргєн хэрэглээний хоол хvнс Монголоос ч хямд байна. Ер нь хvний тєлєє гэсэн сайхан нийгэм шvv. Ажил хийнэ гэдэг цагаа бvртгvvлээд ажил дээрээ сонин уншиж, хов ярин компьютер тоглон цаг нєгцєєж суухын нэр биш. Хийх ёстой ажлаа хугацаанд нь амжуулахын тулд зогсолтгvй хєдєлмєрлєдєг. Зогсвол зоос, хєдєлвєл хєлс гэдэгчлэн хєдєлмєрийн хєлс зєвхєн цаг ажлаар хэмжигддэг тул цаг хугацаа тэдний хувьд “мєнгє” бас “алт”. Тогтмол цалин гэж байдаггvй. Бvх ажлын хєлс ингэж цагаар хэмжигддэг учраас тэд мєнгєний vнэ цэнийг сайн мэднэ. Єєрт хэрэгцээтэй мєнгєє олохын тулд давхар ажил хийж, vvрийн таван жингээс, шєнє дєл хvргэх нь ч бий. “Хvссэн vедээ ажиллаж, хийснийхээ хэрээр авдаг” энэ нийгэмд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг vгийн утга жинхэнэ утгаараа оршино.

Ямар ч ажил /vндсэн байна уу, цагийн байна уу яг адилхан/ хийгээд илvv ч vгvй, дутуу ч vгvй шударгаар цалин хєлс нь тооцогддог тийм нийгмийг Япончууд бvтээж чаджээ. Ерєєсєє лазан, ажил хийнэ гэж компьютер тоглоод суух нь манайхны хаа ч гэсэн хэвийн vзэгдэх дvр зураг. Дур, зоргоороо аашлах, шаардлага тавингуут уурлах, шvvмжлэл сонсонгуут хийж байснаа орхиод, алга болох нь єнєєгийн Монгол хvний хvмvvжил, ёс суртахууны нийтлэг дvр, тєрх болжээ. Хамтарч ажиллаад, хамтын шийдвэрт хvрч чадах, гэхдээ хvн нэг бvрээс хамааралтай, Японы хамтын зохион байгуулалт улс орноо хєгжvvлэх, урагшлуулахад хамгийн чухал хvчин зvйл байдгийг П.Дорждэрэм ярианыхаа далимд дахин дахин хэлж байлаа. Тvvний яриа анхнаасаа огт тєсєєлєгдєхгvй байсан юм. Арга ч vгvй биз дээ. Арван давхар байшингийн дээвэр дээр ямар ч бэхэлгээгvй дvvжигнэж, хятадын “цагаан” бээлийнээс єєр зориулалтын ямар ч хувцасгvй цемент зуурч, тоосго єрдєг манай барилгынхан нvдэнд харагдаад байгаа юм чинь. Эрvvл мэндийн vзлэгийн талаар яриад байх юм бvр ч vгvй. Cap байтугай жилдээ ч нэг удаа эмнэлгийн vзлэгээр орчих боломж бидэнд байгаа билvv? Даатгалын мєнгє тєлєєд л байгаа хэрнээ дараалалд зогсож, мєнгє тєлдєг. Чанартай хvртээмжтэй, баталгаатай зvйл гэж ер байхгvй. Ямар нэгэн осол гэмтэлд орлоо гэхэд нєхєн олговрын хэдэн “цаас” хэл амтайхан шиг олдвол их юм. Тэгээд л насаараа гэртээ сууж, бусдыг царайчилна.

Боломж олдвол бидний талаас илvv нь хашаа ч хамаагvй гараад явах, ийм оронд бид амьдарч байна гээд та бодоод vз дээ. Хvн ард нь эх орноосоо єєр тийш очиж амьдрахыг огт хvсдэггvй ард тvмэнд атаархмаар байна уу? Аав, ээж, найз нєхдийнхєє дунд, єссєн, тєрсєн нутаг орондоо, идээшиж дассан газартаа сайхан амьдрах шиг аз жаргал хаана ч vгvй. Ийм л амьдралын тєлєє vе vеийн хvмvvс хєдєлмєрлєж, тэмцэж, бvр алд биеэ ч хайрлалгvй зориулж байжээ. Тєрж єссєн орчин, хvн зон хэний ч хувьд энэ дэлхий дээр хамгийн эрхэм дотно, хамгийн ихээр хайрлан хамгаалж байх орчин нєхцєл болж байдаг. Vvнийг л эх нутаг минь, эх орон минь гэж эрхэмлэдэг. Тэгэхээр эх оронч байна гэдэг тэр л нутагтаа аз жаргалтай амьдарч, тvvнийгээ ямагт хадгалж, хамгаалж байх тэмvvлэл юм уу даа. Эх оронч гэх нэрийг зєвхєн эх орныхоо тєлєє тэмцэлд vрэгдсэн баатруудын гэгээн явдлаар хязгаарлан ойлгох аргагvй. Жирийн иргэдээ эх орондоо амьдарч чадахгvйд хvргээд байгаа єнєєгийн нєхцєл байдал хvмvvсийг эрх баригчдын эсрэг жагсаал, цуглаанд аваачдаг. Мэдлэг боловсрол дорой, тэмцлийн хэлбэрээ сонгож чадаагvйгээсээ болж бvдvvлэг, танхайгаараа дуудуулдаг, эрх ямбатнуудын ємнє хvчин мєхєс тэдгээр иргэд энэ л нутаг, эх орондоо аз жаргалтай амьдрах гэсэн жам ёсны хvсэл тэмvvллээ илэрхийлж байгаа гэж ойлгож болохгvй гэж vv? Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээчээр олон зуун мянган ийм хvн эх орондоо аз жаргал амсаж чадахгvй байгаа нь єнєєгийн хатуу vнэн шvv дээ.

Б. Vvлэнсолонго: Биднээс хvн дєлнє гэдэг хамгийн том доромжлол
– Хэдийгээр би Япон хvнтэй сууж, насан туршдаа тэр оронд амьдрах эрхтэй болсон ч тэдний хувьд vргэлж л хvний хvн байдаг. Японд олон жил амьдарч, хэл ам зvгширч, гаднаас минь хараад намайг хэн ч монгол гэж мэддэггvй. Гэхдээ хааяа би уурлаж бухимдах, эсвэл баярлаж хєєрсєн vедээ монголоороо хашгирдаг юм. Тэр vед надтай хамт байсан хvмvvс зайгаа авч байгааг мэдэрдэг. Тэд нvvрэн дээрээ бидэнтэй сайхан харьцдаг, инээж хєєрдєг ч гэсэн цаанаа vргэлж л “зэрлэг, бvдvvлэг, юм мэддэггvй” гэсэн хандлагаар харьцаж байгаа нь анзаарагдана. Тэглээ гээд яахав дээ. Амьдарч л байна. Миний адил Япон хvнтэй суусан олон монгол эмэгтэй байдаг. Зарим нь ч амьдралдаа сэтгэл хангалуун, бахархангуй байдаг бол миний хувьд энэ орны соёл иргэншил, хєгжил дэвшлийг Монголтойгоо харьцуулаад, соёл иргэншлийн хувьд дорой буурай ч энд амьдрах нь дээр гэж ер боддоггvй. Бид хvний газар, хvний бvтээсэн зvйл дээр тарвалзах эрх байхгvй. Нэг газраас нєгєєд очно, тэндээ зохицон амьдарна гэдэг нэлээд том даваа. Хєдєєнєєс хотод анх ирж байгаа хvнийг андахгvй танина. Тvvнтэй адилхан Японд, эсвэл єєр хаана ч гэсэн очсон бид “тэмээнээс тэмдэгтэй” харагддаг юм шиг. Хоол унд, цаг агаарт нь аажмаар дасдаг бол хvмvvстэй харьцах, тэдэнтэй хамтарч ажиллах, ойлголцолын хувьд бэрхшээл ихтэй. Хєл гарын хєдєлгєєн, идэж уух, ємсєж зvvсэн бvхэн биднийг хэн гэдгийг хэлээд єгдєг бололтой. Япон хvн бидэнд цаанаа л єєр харагддаг шиг бид ч бас тэдэнд шал єєр харагддаг биз.

Олон бvсгvй “харийн бэр” болж, хvний нутгийг зорьсон. Vvнийг буруутгаж, “Монгол цус булингартлаа” гэж улиглах нь даяарчлагдсан єнєєгийн нийгэмд нэг бодлын учир утгагvй мэт. Иргэний бvртгэл мэдлээллийн албанаас гаргасан тоогоор манай улсын иргэн гадаад хvнтэй гэр бvл болох нь єнгєрсєн арван жилд 30 дахин єсчээ. Юу вэ гэхээр 1998 онд монгол улсын 46 иргэн гадаадын иргэнтэй гэр бvл болж байсан бол єнгєрсєн жилд энэ тоо 1008 болжээ. Эхний vед Солонгос, Япон, Герман гэсэн хэдхэн орны хvмvvстэй гэр бvл болдог байсан бол одоо тавь шахам орон болж хvрээгээ єргєжvvлжээ. Ялангуяа сvvлийн vед Хятад, Солонгос улсын иргэнтэй гэр бvл болох нь улам ихсэх хандлагатай байна. АНУ-д 10 жил амьдарсан нэгэн залуутай уулзсан юм. Тvvний яриагаар “Би эх орноо гаднаас харж, санаж, хайрлаж сурсан. Тиймээс ч гадныхан монголыг муулахад их эвгvйцдэг биз. Харин бид гадаадад тодорхой хугацаанд амьдарч байснаараа эх орноо єєр єнцєгєєс харж, харийн хvмvvс биднийг яагаад дорд vздэгийг зах зухаас нь ойлгож эхэлсэн.

Гадаад орнуудад суугаа Монголын элчин сайдууд юу хийдэг юм бэ? Тэд хувийн бизнес хийж, єєрийнхєє хvvхдийг гайгvй сургуульд сургаад л явж байдаг. Єчнєєн олон монголчууд хvний нутагт хар тамхинд орж, шорон оронгийн хаалга татаж, бусдын гарт амь насаа алдан, биеэ vнэлэн амьдарч байгаа талаар хэн ч ярихыг хvсдэггvй. Хэдхэн хоногийн томилолтоор очсон телевиз, радиогийхон, албаны хvмvvс тэр газартаа хамгийн боломжийн амьдарч байгаа монголчуудынхаа гэрээр орж, сайхан амьдарч байгааг нь бахархаад єнгєрдєг” гэж хэлсэн юм. Гадны аль ч оронд залуус єєрийн дур сонирхол, авъяас чадвартаа тохирсон боловсрол эзэмшихийн тулд тохирох vнэ хєлсийг нь тєлж, мэргэжлээ сонгон суралцдаг. Тvvнийхээ дагуу ажил тєрєл эрхэлж, сэтгэл хангалуун амьдрах бололцоо ч нээгддэг. Харин манайд эх эцгийнхээ мєнгєєр сурч, диплом євєртлєєд л сэтгэл нь ханачихдаг. Єєрийн гэсэн хvсэл зорилго байхгvй, хvн дуурайж, хавтасны хойноос хєєцєлддєг болохоор чєлєєт цаг ч ихтэй, дарвиж давхихдаа ч сайн. Хамгийн гол нь манайд ямар боловсрол эзэмшиж, ямар ажил хийгээд сэтгэл хангалуун амьдарч болох нь тодорхойгvй. Боловсролын систем нь замбараагvй учраас тэндээс гарч байгаа бvтээгдэхvvн ажил амьдрал дээр гологддог. Ер нь сургуульд диплом авах зорилгоор л суралцдаг гэж хэлж болно. Тэгээд л сургуулиа тєгсєєд юу таарснаа л хийдэг.
Сурах зорилго, сурч байгаа байдал, сургалтын орчин, сурч гараад ажил амьдрал дээр ажиллах нєхцєл байдал, авах цалин хоорондоо ямар ч авцалдаагvй. Хvний ємнє харуулах хавтасны тєлєє суралцаж, тєгссєнийхєє дараа эрхэлсэн ажилдаа гологдож, байгууллагаас байгууллага дамжсаар залхаж, эцэстээ гадаад руу гарч азаа vзэхээс єєр замгvй болж мухарддаг. Олон мянган монгол залуус амьдралын ийм л замыг туулсаар, харийн оронд хар бор ажил хийхээр оддог.

Гадаад руу зугатагсад хийгээд иргэншлийн ялгаа
Гадаадад амьдарч, сурч байгаад ирсэн хvмvvс тэндхийн соёл иргэншлээс олон зvйлийг олж, ухаарсан байдаг. Юуны тvрvvнд эрvvл чийрэг байна гэдэг хэрэгцээтэй мєнгєє олж, сайхан амьдрахын vндэс суурь гэдгийг гvн бат ойлгосон байдаг. Тиймээс ч ажил амралтаа зохицуулж сурцгаадаг. Амралтын єдрvvдээр Монголд байдаг шигээ тасарч унатлаа уухыг хvсээд байдаггvй. Архи, дарснаас єєрєєр амарч зугаацах єєр боломжийг эрж хайдаг.Мєнгєгvй болмогц аав, ээж, ах дvvгээ холгож, эсвэл ломбарднаас мєнгє зээлэх боломжгvй учраас хєдєлмєрлєж олсон мєнгєє бодитой тооцож, зєв зvйлд зарцуулахад суралцдаг. Ийм хєгжлийн, иргэншлийн эрс тэс ялгаа хувь хvн тєдийгvй нийгмийн ёс суртахуун, хууль журманд ч тусгалаа олсон байдаг. Иргэншил гээч зvйлийн хамгийн том босго нь хуулиар бичигдээгvй хууль буюу нийгмээрээ хvлээн зєвшєєрсєн ёс суртахууны хэм хэмжээ.

Жишээ нь: Ерєнхийлєгчєє сонгохдоо гэр бvлийн ариун сайхан харилцааг хамгийн тvрvvн хардаг. Харин манайд гэр бvлийн , тогтворгvй байдал, эрvvл бус уур амьсгал юунд ч харшлахгvй. Хэн нэгэн албан тушаалтан хэдэн авгай, нєхрийн асуудалд орооцолдсон ч олон нийт нэг их тоодоггvй. Дээрээс нь хууль журам хэрэгжиж, нийгмийн иргэн бvр эрх vvрэг, хариуцлагаа зєв ухамсарлаж эхэлдэг. Машин барьж яваад дvрэм зєрчлєє гэхэд хэн нэгэн рvv ярьж, “найрах” арга зам сvвэгчилж, мєн уйдсан цагдаа зvгээр явж байсан машиныг шvгэлдэж зогсоогоод, янз бvрийн байдлаар дарамталж юм нэхээд байхгvй. Жижиг, сажиг гэлтгvй бvх зvйл дээр нэг нь нєгєєдєє саад тээг болох нь єдєр тутам тулгардаг бэрхшээл зовлон. Бас тєрийн албан хаагчдын царайчлах шаардпагагvй гээд тэнгэр газар шиг ялгаатай амьдрал дунд бид оршдог. Нийтээрээ шудрага ариун явдлыг сахиж, муу муухайг жигших ёс зvй тогтсон цагт улс орон хєгжин цэцэглэдэг.

Ц.Хишигт:
Америкчууд бурхантайгаа орчуулагчгvй харилцдаг

Америкчуудын ёс суртахуунд хамгийн хvчтэй нєлєєлдєг зvйл бол сvм хийд болон библи юм. Бvтэн сайн єдєр бvр сvмд очиж бурхантай харилцдаг. Библи уншиж, санваартнууд библээс ишлэн тайлбарлаж хvмvvст ёс суртахууны хичээл заана. Энэ нь л Америкчуудын оюун санааны тогтвортой байдлын vнэт зvйл болж байдаг гэнэ. Нэг талаар энэ нь ёс суртахууны vvрэг гvйцэтгэж, нєгєє талаар оюун санааны нэгдмэл хvрээлэл vvсгэж буй хэрэг. Монголчууд бид бурхантай харилцахын тулд заавал лам, хуврагаар дамжиж, тэд бидний хvслийг “орчуулж” байж хvсэл сонирхлоо уламжилдаг. Лам нарыг “хахуульдаж” байж л нэг юм бурханд єєрсдийгєє даатгадаг. Бурхны номыг бол vзэж, уншиж мэдэхгvй. Ямар ч байсан Бурхан Будда гэж мэдэх тєдий. Гэтэл жирийн америкчууд библээс ишлэж, тvvнээс уншаад тэр ч байтугай хоорондоо мэтгэлцэж маргалддаг. Манайхаар бол лам нарын “ном хаялцах”-тай ойр юм даа. Ийнхvv тэд ёс суртахууныг библээс єєрсдєєє олж авдаг ажээ. Манайхан цагаан сараар засал хийлгэх гэж гандангийн vvдээр нэг очер, дараалал болно. Харин арай гэж бичvvлсэн ном, судрыг нь уншсан эсэх нь мэдэгдэхгvй. Тэгээд ч vнэн чанартаа бид уншуулж байгаа номныхоо учир начрыг мэддэггvй. Хийморийн сан, хэл амны ном л гэсэн маруухан ойлголттой. Шашин, соёл, ойлголцол, ёс суртахууны хэм хэмжээ гэхээсээ илvvтэй мухар сvсэгт хамаг байдгаа даатгаад орхидог. Ердєє л ажил тєрлєє бvтэхгvй vед, эсвэл аян замд гарахаасаа ємнє ламд очиж адис аваад л бvх зvйлийг бvтчих юм шиг гэнэн тєсєєлєлтэй яваад байдаг. Харин иргэншсэн нийгэмд шашин гэдэг ёс суртахуун, хvмvvжил олгох ийм чухал тvлхvvр болсон байх юм.

Ном, журмаараа бvтдэг ажил гэж нэг ч алга, Монголд
Зуны ганц хоёрхон сарыг монголдоо vдээд л нvvдлийн шувуу шиг буцаад харийн нутаг руу зvглэдэг хvмvvс олон болжээ. Зарим нь ажил амьдралын эрхээр ийм амьдралаар явж байгаа бол зарим бололцоотой хэсэг нь хотын утаа, стресс бухимдлаас зугатааж, гадаадад тvр хугацаагаар гардаг. Монголдоо тодорхой зvйл хийхээр ирсэн нэгэн залуутай уулзаж ярилцлаа.

– Гадагшаа гараад хэр удаж байна вэ? Нутагтаа эргэж ирэх ямар байна?
– 1992 оноос хойш би гадаад руу гарч амьдарсан. Австралид зургаа, Шинэ Зеландад хоёр жил гаран, Германд бас амьдарч байсан. Гэхдээ эцсийн дvндээ ямар муу муухай байсан ч эх орноо, тєрсєн газар усаа гээд л эргээд ирдэг л юм байна лээ. Манай хоёр хvvхэд тэнд тєрж, єссєн болохоор Монголд ирээд цэцэрлэгээ санаад, янз бvрийн хоол нэхээд хэцvv л байна. Энэ долоо хоногийн сvvлээр буцна даа.

Хvvхэд дасаж єгєхгvй хэцvv байна гэв vv. Дахиад дєрвєн жил єнгєрєхєд тэндээ л илvv дасах байх даа?
– Японд хvvхдийн цэцэрлэгт явж байгаад ирсэн хvvхэд, энд эмээ євєє дээрээ байгаа хvvхдийн хvмvvжлийн асар том зєрvvг би олж харлаа. Манай охин тогтсон цагт хоолоо иддэг, єєрийнхєє зvйлд хvн гар хvрэхэд дургvй, хувцсаа хvний тусламжгvйгээр ємсєєд их биеэ даачихсан. Єглєє, єдєр, оройн хоолондоо юу идэхээ ч мэднэ. Эрvvл хvнс гэж бид нэг ч удаа яридаггvй ч манай хvvхэд юуг орой идэж болох, болохгvй талаар бараг надаас илvv сайн мэддэг. Японы цэцэрлэг, сургууль хvvхдэд зєв амьдрах дадал хэвшлийг багаас нь олгодог юм болов уу гэсэн бодол єєрийн эрхгvй тєрдєг. Харин манай дvvгийн хvvхэд шал єєр. Хэзээ ч хамаагvй иднэ, ууна, асгаж цутгана. Насны ялгаа бараг байхгvй хэрнээ хvний тусламжгvйгээр хувцсаа ємсєж чадахгvй гээд л шал єєр. Нєхєр бид хоёр 20 ортой ахмадын асрамжийн газар, 30-40 хvvхдийн цэцэрлэг байгуулахаар хєєцєлдєж байна. Сая газар авах гэж бєєн л асуудал боллоо. Ном, журмаараа бvтдэг ажил гэж ер vгvй. Бичиг баримт, зєвшєєрєл авахад заавал гар хардаг, эсвэл танил тал хардаг, гэдийгээд суучихдаг, эелдэг зєєлєн байх тусам улам бvр муухай ааш гаргадаг гээд тєрийн албаныхны хvнд суртал ажил хийх урам зоригийг мохоох юмаа.

– Чухам яагаад асрамжийн газар, цэцэрлэг…
– Хvvхдийн нэрээр мєнгє олдог газар олон байдаг бололтой. Бид хоёр эднээс арай єєрєєр ажиллах зорилготой байгаа. Залуу хосуудад ажил хийхийн тулд, хvvхдээ хэнээр харуулах вэ гэсэн асуудал тулгардаг. Vнэхээр амьдралын тєлєє зvтгэж байгаа хvмvvс, мєн ганц бие ээж, аавууд хvvхдээ манай цэцэрлэгт єгєєд санаа зоволтгvй ажлаа хийгээсэй гэж хvсч байгаа. Бас манайд хамгийн орхигдсон хэсэг бол ахмадууд. Хvvхдийн нэртэй буяны байгууллага олон байдаг бол ахмадуудад зориулсан газрыг би мэдэхгvй. Ганцаардлын зовлон амсч яваа насны намартай золгосон хєгшчvvл цєєнгvй харагддаг.

– Нээрээ л хєгшчvvлийг харж хандах газрыг байгуулмаар юм шиг бодогддог шvv. Нэгэнт ажил, амьдралын тухай ярьж байгаагийнх Японд ажиллахад чухам ямар байдаг вэ?
– Японд ажлаасаа хоцрохыг хэзээ ч хvлээн зєвшєєрєхгvй. Найман цагт хувцасаа солино, найм аравт автобусанд сууна, найм хорьд ажлын талбай дээр очсон байна гээд бvх зvйл нарийн зохион байгуулалттай. Хотын тээврийн хэрэгсэл маш нарийн цагийн хуваарийн дагуу явдаг учраас цаг барьж ажиллах сайхан бололцоо бий. Хvvхдээ цэцэрлэгт єгєхийн тулд ээж нь долоо хоногт хорин цагийн ажил хийхийг шаарддаг. Ажил хийхгvй бол харин хvvхдийг нь цэцэрлэгт авахгvй гээд тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ гэсэн нарийн чанд хууль дvрэм vйлчилдэг. Энэ хvмvvсийн ярианаас хамгийн их анхаарал татсан зvйл нь хvvхдийн тухай асуудал байлаа. Тавхан настай хvvхэд японы цэцэрлэгийг санаж, тэндхийн хоолыг нэхэж байна. Дєрвєн жилийн дараа эх эцэгтэйгээ хамт эргэж ирээд идээших болов уу. Магадгvй нэлээд хэдэн жилийн дараа аав, ээжийн маань тєрсєн нутаг шvv дээ гэснээс цаашгvй Монголын тухай мэдлэггvй, зундаа нvvдлийн шувуу шиг ирээд хэдэн зураг дарчихаад буцдаг нэгэн болох байх. Яг энэ хvvхдийн ижил харийн газар тєрж, монголынхоо тухай юу ч мэддэггvй бяцхан иргэдийн тоо лав мянга хол давжээ. Яагаад бид монголдоо сайхан амьдарч болдоггvй юм бэ? Хvмvvс нь хийсэн бvтээснийхээ хариуд єлсєхгvй, даарахгvй, стресс бухимдалгvй амьдрах боломжийг хэн олгож єгєхгvй байгаа юм бэ? Нэр дэвшигчид сонгогчиддоо хандаж “намайг coнговол та нарыг гадаад руу явуулна гэж амладаг. Бvр намын мєрийн хєтєлбєрт ч багтдаг. Гэвч vнэн нvvр царай нь тэр орны иргэдийн тоож хийдэггvй ажлыг шагнал урамшуулал болгож байгаа нь бидэнд олдошгvй боломж, аз жаргал хэмээн ойлгогддог нь єрєвдмєєр. Сонгуульд зvтгэсэн хороон дарга нарыг, саналаа єгсєн иргэдийг гадаадад зугаацуулах, гадаадад ажиллуулах гээч нь сонгуулийн том амлалтуудын нэг болдог.

Амьдралын эрхээр…
Амьдралын эрхээр, хэдэн “цаас” олохын тєлєє харийн нутгийг зоригсдын талаар ярихаар хамгийн тvрvvнд Солонгос гэсэн нэр толгойд орж ирдэг. Жил гаруйхны ємнє солонгос явах ажиллах хvч бvртгэхэд тєв цэнгэлдэхийн гадаа хичнээн хvн цуглаж, хэдэн шєнє нойр хоолгvй дугаарласан билээ. Ойр дотныхноос нь Солонгост ажилласан, эсвэл ажиллаж байгаа, ажиллахаар хєєцєлдєж байгаа хvнгvй айл Монголд байхгvй гээд хэлчихвэл нэг их дэгсдvvлсэн болохгvй болов уу. “Харласан” гэсэн муу нэр зvvгээд ч хамаагvй тэндээс аз жаргал эрэгсдийн арми одоогоор багасах шинж тэмдэг надад л лав харагдахгvй байна. Гэсэн ч сэтгэл зовохгvй байхын аргагvй олон асуудал тэдэнд байдаг бололтой. Амны уншлага болсон олон зvйлийн талаар нуршилгvйгээр хэдэн тоо баримтыг хамтдаа сонирхоцгооё. Солонгос улсад албан ёсны гэрээгээр 30000 орчим иргэн албан ёсоор ажиллаж байгаагийн 7000 орчим нь эмэгтэйчvvд. Мєн нийт ажиллагсдын 15 хувь нь ажиллаж байхдаа их, бага ямар нэгэн хэмжээний vйлдвэрийн осолд орж хєдєлмєрийн чадвараа алджээ. 2007 оны зургадугаар сарын байдлаар БНСУ-д 378 монгол иргэн нас баржээ. Нас баралтын шалтгаанд автомашины болон vйлдвэрлэлийн осол зонхилж байгаа тухай мэдээ байна. Архаг хууч євчин сэдэрсэн, согтуугаар бусдын гарт амь vрэгдсэн, амиа хорлосон тохиолдлууд ч энэ жагсаалтыг vргэлжлvvлнэ. Зvгээр энгийнээр бодоод vзье. Дунджаар арав хоногт нэг иргэн Солонгост ямар нэгэн шалтгаанаар нас барж, таван иргэн хэрэг зєрчилд холбогдон, зургаан хvн гэмтэж, бэртдэг, эсвэл євчилдєг гэсэн судалгаа байдаг аж. Сэтгэл зовохгvй байхын аргагvй энэ тооны араас дахиад л бэрхшээл. Гэр бvлээрээ гадагшаа гарсан хvмvvс, мэдээж сэтгэл хангалуун, бас арай тайван байдаг. Амьдралаа єєд татахаар явагсдын ихэнх нь ганц биеэрээ л явдаг. Хоёр тусдаа амьдарч байгаа гэр бvлvvдийн хувьд гурван айл тутмын нэгнийх нь гэр бvлд vл ойлголцол vvсч, улмаар хєндийрдєг. Тэдний долоон хувь нь гэр бvлээсээ хєндийрч, 4,8 хувь нь хамтран амьдрагчтай болж, 27 хувь нь хардалт, сэрдэлтэд байнга єртдєг гэсэн байх юм. Магадгvй уншигч та манай сэтгvvлийн 41 дэхь дугаарт гарсан “Амраг уу? Эхнэр vv?” нийтлэлийг уншсан байх. Гадаадад амьдарч байгаа хvмvvсийн дунд явуулсан санал асуулгаар “Нууц амраг, сексийн хамтрагчтай болсон эсэх” гэсэн асуултад 47 хувь нь “Байгаа ” гэж ил тод хариулсан билээ.

Монгол хvн эх нутагтаа vнэгvйдэж байна
Хаа хол хvний газар ажиллаж хурааж хумисан хэдэн тєгрєгєє монгол ах дvv нартаа хулхидуулчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээд явж байгаа хvн захаас аваад таарах юм. Тэд хар бор ажил хийж таван “цаас” хураасан, харин єєрийн амьдралаа аваад явах жижиг бизнестэй болохоор зvтгэцгээсэн ч авлигал, хvнд суртлын ємнє хvчгvйдэж дахиад гадагшаа гарахаар яарч байна. Тэд харин эргэж ирэх болов уу. Солонгост таван жил ажиллаж, олсон мєнгєєрєє мэргэжлийнхээ дагуу, жижиг эмнэлэг байгуулахаар хєєцєлдєєд эцэст нь аргаа барахдаа хаашаа ч хамаагvй гарахаар хєєцєлдєж яваа гэсэн нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцлаа.

Нэлээд хугацаагаар гадагшаа гарч ажил хийсэн гэсэн. Ирээд сэтгэгдэл ямар байна?
– Би таван жил солонгост ажиллаад ирсэн. Энэ хугацаанд манайд амьдрал бvvр дордож дээ гэсэн бодол хамгийн тvрvvн тєрж байна. Би ч яахав ирснийхээ дараагаас нэгэн хувийн эмнэлэгт ажиллаад, хоногийн хоолоо залгуулчихаж байна. Харин… Харин шар нар бор хоногийг арай ядан єнгєрєєж байгаа хvмvvс єдрєєс єдєрт олширсоор байгаад л сэтгэл эмзэглэх юм. Хаашаа л харна хємсєг зангидсан хvмvvс. Ер нь бол хэцvvхэн л байна даа.

– Яагаад ийм сэтгэл дундуур байгаа юм бэ? Гаднаас ирсэн хvмvvс нэг хэсэгтээ л Монголдоо байх сайхан, хvний газар хэцvv гэцгээдэг…
– Ямар нэгэн шинэ санаа олоод тvvнийгээ хэрэгжvvлье гэхэд vнэхээр боломж алга. Бvх юм доороосоо эхлээд сvvлчийн дамжлагаа хvртэл гар харсан, танил талын нvvр харсан тийм нєхцєл угтах юм. Хурааж хумисан хэдэн тєгрєгєєрєє юм хийе гэсэн хулхидуулаад, хахуульд єгсєєр байгаад хийсэн ч юмгvй єнгєрсєн дєє. Газар авахаар хєєцєлдєєд бvтэхгvй болохоор нь тэнд танидаг хvн байгаа гэсэн хvнээр зуучлуулахаар мєнгє єгєєд газар ч vгvй, мєнгє ч vгvй болсон. Хэрвээ зарчим, хууль ёс vйлчилдэг газар байсан бол ингэхгvй л байх байсан. Хvний газар ч би ийм байдалд орж байгаагvй. Боломж олдвол дахиад гадагшаа гарна гэж бодолтой явна.

– Хаа газар монгол хvний vнэлэмж муу байдаг. Хамгийн муу ажлыг нь хийдэг гэдэг шvv дээ. Таны хувьд ямар ажил хийж байв?
Намайг солонгост байх хугацаанд нэг сургуулийн элсэлтийн шалгалт болсон юм. Тэгэхэд дэлхийн олон орны 30 гаруй хvvхэд шалгалт єгч, ганц хvvхэд авахад тэр нь монгол байсан. Энэ хvvгийн сургууль монгол оюутнуудыг олноор авах хvсэлтэй байгаа тухайгаа тэр vед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж л байсан. Би таван хятадтай хамт тэнд нэг vйлдвэрт анхны монгол ажилчнаар орж байлаа. Би сайн ажиллавал тэр vйлдвэрт монгол ажилчин нэмж авна, харин тэгэхгvй бол хятадуудыг авах гэх мэтээр хэн нэг Монголоос шалтгаалж тэр vйлдвэрийн, эсвэл тэр мужид бидний имиж бvрддэг. Тэгтэл манайхан ажил цалгардуулж, шалтаг тоочдог зангаа орхилгvй байсаар “Монголчууд залхуу, ажил хийж чаддаггvй” гэсэн имижийг бvрдvvлсэн. Гэхдээ аль ч газар хууль номынхоо дагуу ажиллаж, амьдарч байгаа хvнд саад бэрхшээл бага тохиолддог. Харин монголд хууль гээч юм гууль болжээ.

Хууль хэрэгждэг байхад хамгийн чухал зvйл нь юу гэж боддог вэ? Жишээлбэл Солонгост?
– Гадны ямар ч оронд эрдэм, чадалтай монгол хvнийг манай хуулийн дагуу ажилла гэдэг. Тэгэхэд манайхан гадны хvн гэхээр л дагаж дуурайгаад салбаганачихдаг биз дээ. Мєнгєтэй хvнд хууль vйлчлэхгvй. Саяхан нэг гадаад хvн манай эмнэлэгт нэг хvн авчирч vзvvллээ л дээ. Хог тvvдэг нэг монголыг машинаараа мєргєчихсєн юм байна лээ. Хєєрхий ганц, хоёр оёо тавиулаад л яваад єгсєн. Харин нєгєє гадаад эр ямар ч торгууль, ял зэмгvй єнгєрч байгаа юм даа. Хэрэв монгол хvн гадны аль нэг оронд ийм явдал гаргасан бол шийтгvvлэх л байсан. Ингээд бодохоор монгол хvн єєрийнхєє газар шороон дээр vнэгvйдэж байна. Хэрийн ядруу оронд ч хvн нь турж vхдэггvй. Хvнсний аюулгvй байдал тал дээрээ маш хатуу. Тэгээд ч эрvvл хvнс нь манайхаас хямдхан. Монголдоо ирээд хоол, унд идэх гэсэн ерєєсєє дасаж єгєхгvй л байлаа. Бvр хvнсний ногоо гэхэд монголд ургуулсан нь єндєр vнэтэй, урдаас оруулж ирж байгаа, хортой муу нь хямд байх жишээтэй. Ард тvмний амьдрал дорой байхад аль хямдханыг нь л иднэ шvv дээ. Гайгvй юм авъя гэсэн ч хулхи. Одоо хятадын хортой сvv гээд л дэлхий даяар бужигнэж байна. Монголд аягvй бол тэрнийг хайрцгийг нь солиод л зарж байгаа байх. Баталгаатай хvнс хэрэглэнэ гэсэн ойлголт манайд л лав байхгvй ээ.

Хэд хоног ажилдаа ирэхгvй алга болчихоод тараг, айрагхан бариад, хэнэггvй инээгээд ороод ирдэг нєхдvvд ч захаас аваад олон. Харин бидний очих гэж тэмvvлж буй иргэншсэн нийгэмд энэ нь хар дарсан зvvд. Єглєє ажилдаа хоцорч ирчихээд “Хvvхэд тэгээд”, “Хєдєєнєєс хvн ирээд” гэж зовлон тоодог хvмvvс манайхаас єєр хаана ч байхгvй байж мэднэ. Хэн ч хаана ч очсон ингээд зовлон тоочиж, хушуугаа унжуулан тунирхаж чадахгvй. Ийм байдлаасаа гарч чадахгvй ажлаа цалгардуулж зугтаадаг “нєхдєєс” болж манайхны нэр хvнд хаа газар унаад байгаа. Дээрх судалгааны дvнгээс харвал “эргэж ирмээргvй байна”, “10 жилийн дараа” гэсэн хариулт нийлээд 30 гаруй хувийг нь эзэлжээ. Гадагшаа гарахаар зэхэж байгаа хvмvvсийн дийлэнх нь зорилгоо ажил хийж, мєнгє олох гэж тодорхойлжээ. Vнэхээр ч гадагшаа гарсан хэсэг нь хэдэн тєгрєг хурааж, ахуй амьдралаа єєд нь татаж чадаж байна. Тэнд хєдєлмєрєє шударгаар vнэлvvлж, хийснийхээ хэрээр мєнгє олж, эрvvл аюулгvй орчин нєхцєлд санаа амар ажиллаж амьдарч чадаж байхад энд хээл хахууль, хvнд суртал, шудрага бус зvйлvvдийн дунд амьдарч байгаа. Сурахаар, ажиллахаар гадагшаа гарч байгаа хvмvvс єєрсдєє “хєгжиж чадсан” ч нутгаа хєгжvvлэхээр хэзээ ирэх бол…

М.Гэрэлтуяа
Дугаар 57

Мэдээллийн эх сурвалж:

***************************

From: http://zuuniimedee.news.mn/content/2325.shtml

Дэлхийн “”нийслэл””-д зорчсон тэмдэглэл

2008-10-14, 12 цаг 14 минут

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр энэ сарын эхний арав хоногт АНУ болон Европын зарим оронд айлчиллаа. АНУ, Швейцарь, Франц, Болгарыг хамарсан айлчлал хэдий богино хугацаатай ч олон ажил амжуулж Монголын гадаад дахь нэр хvндийг єндєрт єргєлєє гэж манай ГХЯ-ныхан дvгнэсэн юм.

Ерєнхийлєгчийн айлчлалын багт багтсан тєлєєлєгчид Улаанбаатараас Сєvлийн “Инчон” нисэх буудалд бууж, тэндээсээ 13 цаг нисээд АНУ-ын Нью Иорк хотод газардсан. Хамгийн сvvлийн мэдээгээр, Америкийн дєрєв дэхь том банк “Lehman Broters”-ийн дампуурал, санхvv, даатгал, хєрєнгийн биржийн vргэлжилсэн уналт нvvрлэсэн Америк орон ёстой л шоргоолж шиг бужигнаж байгаа бололтой. Зурагт асаахад л энэ сэдвээр маргаж мэтгэлцсэн улс дvvрэн. Санхvvгийн хямралаа аврах 700 тэрбумын тєслийг парламент нь хэлэлцэж, иргэд нь болохоор Манхаттэний сvйрсэн банкуудыг ард тvмнийхээ татварын мєнгєєр аврахыг эсэргvvцэж байгаагаа ил тод хэлцгээх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдана. Тун товчхон хэлэхэд санхvvгийн “цунами”- д єртєєд байгаа их хямралын дараах Америк орон, тэнгэр баганадсан Нью Иорк хот биднийг угтсан билээ. Нью Иорк хотыг дэлхийн “нийслэл” гэж хэлж болно. Учир нь дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэсэн НVБ-ын тєв байр энд байдаг. Монгол Улсын Ерєнхийлєгч дагалдан яваа хvмvvсийн хамт “Millennium UN Plaza” зочид буудалд байрласан. Энэ зочид буудал НVБ-ын тєв байрны эгц урд байрладаг, зам гараад л тийш алхаад хvрчихээр ойрхон юм.

ДАЛАЙД ГАРЦГVЙ ОРНУУД БА МОНГОЛ

Америкт очсон эхний єдрєє Ерєнхийлєгч Н.Энхбаяр НVБ-ын Ерєнхий ассамблейн 63 дугаар чуулганд оролцож vг хэлсэн. Чуулганаар хэлэлцсэн асуудал нь далайд гарцгvй орнуудын эрх ашгийг хєндсєн бєгєєд хуралдаанд холбогдох орнуудын дээд болон сайд нарын тvвшний тєлєєлєгчид оролцсон юм. Манай улсаас Ерєнхийлєгч Н.Энхбаярыг тусгайлан урьжээ. Учир нь далайд гарцгvй орнууд дотроос Монгол Улс санаачилгатай ажилладаг байна. Монгол далайд гарцгvй. Гэхдээ боломж бололцоо байхгvй гэж гар хумхин суух биш шинэ гарц хайх, шинэ боломж нээх нь амин чухал бєгєєд энэ талаар Ерєнхийлєгч нь санаачилгатай ажиллаж байгаа учир НVБ ийнхvv тусгайлан урьжээ. Далайд гарцгvй 41 улс байгаагаас 33 нь хєгжиж байгаа орны тоонд ордог юм байна. Манай Засгийн газраас “Транзит Монгол” хєтєлбєр гарган хэрэгжvvлж эхэлсэн нь далайд гарцгvй хєгжиж байгаа орнууд дотроо туршлага болохуйц гэж vнэлэгджээ. Мєн Ерєнхийлєгч Н.Энхбаярын санаачилгаар далайд гарцгvй хєгжиж байгаа орнуудад тулгарсан асуудлыг судалж санал, шийдвэр гаргах судалгааны тєвийг Улаанбаатарт байгуулахаар болоод байгаа юм.

Хуралдаанаар далайд гарцгvй хєгжиж байгаа орнуудад тулгарсан бэрхшээл, газарзvйн тааламжгvй нєхцлєєс vvдсэн хvндрэлийг даван туулах болон тэдэнд эдлvvлэх эдийн засгийн онцгой эрхийн талаар хєндсєн.” Єнгєрсєн 10 жилийн байдлаар дэлхийн экспортын хэмжээнд эдгээр орны эзлэх хувь 0,6 хувьд ч хvрэхгvй байгаа нь туйлын хангалтгvй vзvvлэлт” гэж Ерєнхийлєгч НVБ-ын чуулганд хэлсэн vгэндээ онцолсон юм.

Монгол Улсын хувьд ОХУ болон БНХАУ-аар дамжих єнгєрєх тээврийн зардал манай ДНБ-ний 7-8 хувьд хvрдэг . Тиймээс дамжин єнгєрєх тээврийн зохицуулалтыг нэг мєр болгох, зардлыг нь багасгах vvднээс хоёр хєрштэйгээ Дамжин єнгєрєх тээврийн гурван талт хэлэлцээр эхлvvлсэн. Vvнийг хэрэгжvvлснээр Монгол Улс руу чиглэсэн болон дамжин єнгєрєх vр ашигтай тогтолцооны эрх зvйн vндэс тавигдана гэдгийг тєрийн тэргvvн хэлж байв. Ерєнхийлєгч Н.Энхбаяр НVБ-ын Ерєнхий ассамблейд vг хэлснийхээ дараа хэд хэдэн ажил хэрэгч уулзалт хийсэн. Тvvнээсонцолбол НVБ-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мvнтэй хийсэн уулзалт байлаа. “Дэлхийн дарга”-тай манай Ерєнхийлєгч хуучны танилууд. Зvvн хойд Азийн бvсийн хурлыг Монголд хийвэл очно гэдгээ НVБ-ын Ерєнхий нарийн бичгийн дарга манай Ерєнхийлєгчид уламжилжээ.

” Монголын Ерєнхийлєгчийн НVБ дахь байрь суурь єндєр байгаа. Vvнийг НVБ-ийн хэд хэдэн орны тєлєєлєгч хэлсэн ” гэж манай улсаас НVБ-д суугаа Байнгын тєлєєлєгч О.Энхцэцэг ярьж байлаа. Айлчлалын хоёрдахь єдєр Ерєнхийлєгч Н.Энхбаяр НVБ-ын хуралдааныг даргалсан юм. Одоогоос 47 жилийн тэртээ Монгол Улс тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлаа зарлан НVБ-д элсч байж. Тэгвэл НVБ-ын чуулганыг даргалж, эх орноо тєлєєлєн “Дэлхийн хурал”-д vг хэлнэ гэдэг мартагдахааргvй vйл явдал билээ.

НVБ

НVБ-ын тухай тун товчхон ердєє л гаднаас нь болоод хуралдааны танхимд байсан цухас сэтгэгдэл бичих болох нь. НVБ-ын чуулган намар есдvгээр сард эхэлж бvтэн жилийн турш тєрєл бvрийн асуудлыг хэлэлцдэг байна. НVБ-ын байрны гадна, мєн дотор нь гишvvн орнуудын тєрийн далбааг байрлуулжээ.Барилга нь олон жилийн нvvр vзэж байгаа, удахгvй их засварт орох гэнэ.Жилдээ гурван сая орчим хvн “дэлхийн парламент”-ыг vзэж сонирхдог, орон орны бэлэг дурсгалын зvйлсийг дотор нь байрлуулснаас гадна хаа ч явсан энхийн бэлгэдэл болсон зураг хєрєг, эд зvйлсийг хананд нь єлгєжээ. Тийш нэвтрэх хvмvvст тусгай vнэмлэх зураг хєрєгтэй нь бичиж єгєхдєє ємнє нь ирж байсан эсэх, хаанахын хэн гэдэг нєхєр, ямар зорилгоор явааг нь сайтар шалгана. Нэгэнт шалгуулаад байранд нь нэвтэрсэн тохиолдолд айхтар зогсоогоод асууж шалгаагаад байхгvй. Харин vvдний харуул хамгаалалт нь тун хатуу, чанга юм билээ. НVБ-ын байранд нэвтрэх бvрт хил гаалиар гарч байгаа юм шиг цvнх савыг тусгай тєхєєрємжєєр нарийн шалгах нь бидэнд бол залхуутай, харин тэдэнд зайлшгvй хийх ёстой ажлын нэг нь байв.

ХЯЗГААРГVЙН ХЯЗГААР

Зєвхєн АНУ ч биш Европын орнууд алан хядагчдын ачаар бvхий л тєрлийн хяналтаа дээд цэгт нь хvртэл чангатгажээ. Гудамжны хяналтаас гадна элдэв байгууллагад очих, орж гарах бvрт бєєн асуудал, vзлэг шалгалт болж байж нэвтрvvлнэ. Тєрийн томчууд, удирдагчид нэг дор олноороо чуулсан газар бол хяналт бvр чанга. Єдрєєс єдєрт єргєжин хєгжсєєр байгаа дэлхий ертєнц ямар их айдас хvйдэст автсаныг Америк орны жишээнээс харж болно. Америкийн жирийн айл ч нэг иймэрхvv. Таньдаггvй хvн хаалгаар нь орох, гэнэт хамаатан садан нь гэрт зочилж мэдэх монгол занг мартаад бараг зуун жил болсон байх аа. Америк айлд танихгvй хvн зєвшєєрєлгvй ороод ирвэл хэдэнтээ анхааруулга єгєєд буудчихад огт буруудахгvй. Хvн хоорондын харьцаа алсарч техник, єндєр барилга, хором алгасалгvй эргэх санхvvгийн хvрдэнд хэрэм шиг vсчсэн тийм л нийгэм юм даа. Энд “Зогсвол зоос хєдєлбєл хєлс” гэсэн зарчим vйлчилнэ. Хар бор бvхий л ажлыг нь хар арьстнууд болон мексик цагаачид, азийн хямд ажиллах хvч хангана. Нью Иорк ёстой л зvсэн бvрийн амьтан цугласан газар. Хуулийн дор тєрж хуулийн дор vхдэг тогтолцоо хvнийг унаган тєрх, тєрєлх ааш аягаас нь ямар их холдуулаа вэ гэсэн бодол тєрсєн. Гудамжаар нь нохой дагуулсан хvмvvс л их юм. Хямд тєсєр зарлагатай, тэгээд ч амьтан тэжээхэд цаг зав хумслахгvй, тэдэнтэй ойлголцоход хялбар, элдэв хууль дvрэм тєдийлєн зєрчєєд байдаггvй болохоор хvн нь нохой, мууртайгаа нєхєрлєє болов уу. Тэдэндээ хайртай гэж жигтэйхэн. Эгээ л хvvхэд шигээ асарч тойлж, салхилуулна. Ер нь 30-90 давхар барилгууд, тэдэн дундахь алга дарам зайд vргэлжлэх Америк маягийн амьдралд тийм ч амар дасахгvй юм билээ. Гудамжинд нь гуйлгачид ч мэр сэр харагдсан. Дээд зэргийн эмх цэгц, хууль, хамрын vзvvрээр таслагдах эрх чєлєє энд л байна. Тvм тvжигнэж бум бужигнасан холын Америкт хоёрхон хонохдоо хvн хийгээд нийгмийн харьцаан дахь хязгааргvйн хязгаарыг л эрх чєлєє гэдэг юм байна гэдгийг сайтар ойлгосон шvv.

VНЭТЭЙ БАС ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ

Ерєнхийлєгч айлчлалынхаа vеэр Коннектикут мужийн Лейквилле хотын “Hotchkiss” ахлах сургуультай танилцсан юм. Жилийн 35 мянган долларын тєлбєртэй ,аль 1891 онд байгуулагдсан тус сургуульд 20 орны хvvхэд суралцаж байна. Энд сурах орчныг дээд зэргээр хангажээ. Манай их дээд сургуулиудад ч ийм орчин, нєхцєл байхгvй. Хvvхдийг тєрєлжvvлэн сургана. Усан бассейн, спорт заал, урлагийн танхим, задгай гольфийн талбай, гvйлтийн зам гээд хvvхдэд хэрэгтэй бvхнийг энд байгуулжээ. Vнэтэй юм чанартай байдаг. Vнэтэй, тvvндээ тохирсон чанартай боловсролыг “Hotchkiss” ахлах сургууль олгодог юм байна.Гол нь эдний сургалт vнэхээр сайн. Хvvхдvvд нь гэртээ харилгvй эндээ байрлаж суралцдаг. Урлаг, спорт, хими – физик гээд ямар боловсрол эзэмшихийг хvснэ тvvгээр нь хvvхдийг тєрєлжvvлэн бэлтгэдэг, ирээдvйн лидерvvд, нийгэм улстєр,урлаг гээд салбар бvрийн шилдгvvдийг бэлдэн гаргадгаараа эднийх алдартай гэж байсан. Америкийн ахлах сургуулийн орчин, сургалтын онцлогийг ажин Монголынхоо боловсролын тогтолцоог эргэж нэг харах цаг vнэхээр болжээ гэдгийг ухаарсан билээ. Манай их, дээд сургуулийн тєлбєр нэмэгдлээ гэж эцэг эхчvvд ёс юм шиг жил бvр бухимддаг болоод удаж байна. “Сургалтын тєлбєрєє нэмлээ, vнийн єсєлтийг барьж чадсангvй” хэмээн БСШУЯ-аа иргэд, эцэг эхчvvд шvvмжилдэг. Гэтэл дээд байтугай ахлах боловсролыг 500 доллараар олгодоггvй бєгєєд чанартай учраас боловсрол нь vнэтэй байдаг ажээ. Тэр хэрээр сайн боловсон хvчин бэлддэг байна. Жишээлж хэлбэл ийм сургуулийг тєгсєгчид нь дэлгvvрт худалдагч хийх, ажилгvйчvvдийн эгнээг нэмэх биш харин ч нийгэмд тэргvvлэгчид болон єсч єндийдєг байна.

Ерєнхийлєгч “Hotchkiss” ахлах сургуулийн сурагчидтай уулзалт хийж тэдний асуултад хариулсан. Хvvхэд гэж голохооргvй тун нухацтай асуултыг манай Ерєнхийлєгчид тавьж хариулт нь ч тун сонирхолтой байлаа. Америк болон боловсролын тогтолцоо нь єндєр хєгжсєн оронд нэгэн євєрмєц стандарт байна. Тэр нь хvvхдэд суурь боловсрол эзэмшvvлэхээс гадна тэдний єєрийгєє илэрхийлэх чадварыг хєгжvvлэх, єєрийн vзэл бодлоо хамгаалдаг, нээлттэй илэн далангvй байдлыг тєлєвшvvлдэг байдал нь уулзалтын vеэр єєрийн эрхгvй анхаарал татсан. “Hotchkiss” ахлах сургуулийн сурагчид манай Ерєнхийлєгчєєс Чингис хаан, улстєр, Ирак Америкийн дайнаас єгсvvлээд Монголын ардчиллын тухай гээд олон сэдвээр чєлєєтэй асууж, ярилцсан. Тэд уулзалтад ийн идэвхтэй орлцсон нь Монголын Ерєнхийлєгчийн энгийн хэрнээ сонирхолтой яриа байлаа гэж ахлах сургуулийн удирдлагууд ярьсан юм.

НУТГАА САНАСАН МОНГОЛЧУУД

Эрх чєлєєний оронд 20 гаруй мянган Монгол хvн бий гэсэн албан бус тоо байдаг. Нью Иоркт гэхэд л 200 гаруй монгол хvн ажиллаж амьдардаг юм байна. Ерєнхийлєгч АНУ-аас буцах єдрєє нутаг нэгтнvvдтэйгээ уулзсан. Энэ уулзалтад оролцохоор монголын 70 гаруй иргэн ирсэн байлаа. Харийн газар нутгаа санасан монголчууд Ерєнхийлєгчтэй уулзаж санал бодлоо хуваалцсан. Тэд єнєєгийн улстєрийн байдал, уул уурхай гээд олон сэдвээр Ерєнхийлєгчид асуулт тавьж харилцан ярилцсан юм. Америкт байгаа монголчуудын хувьд хоёр асуудлыг чухалчилж банйа. Энэ нь давхар иргэншил болон, гадаадаас сонгууль єгєх эрхээ эдлэх явдал.

Б.Эрдэнэсолонго

Vргэлжлэл бий

2 Responses to “Гадаадад байгаа монголчууд”

  1. fu* u Says:

    Gadaadad amidrah geed bgaa hymyys chni uursduu heleed ugchihj bgaam bishyy, Bolohgyi bolool garah geed bnaa gej, Ternees bish chadalgyi archaagyidee end amidarch chadahgyi bgaam bish,

  2. Mikani Says:

    Bayarmagnai-iin yarisantai sanal neg bna.Bi ch bas gadaadad amidardag, td hemjeegeer oir dotniihon naiz nuhud maani oirhon bas amidartsgaadag,bidnii yagaad end bgaa maani taalagdaj bgaa shaltgaanii hamgiin ehend taivan bas soyoltoi niigem gedeg deer bid sanal niildeg yum.
    Gudamjaar yavj bhad jishee ni hen ch tsojtol dohio uguhgui, mashintai hun namaig zamaas uuruu gartal chimeegui dagaad l yavj bdag.Mash olon l jisheeg tataj helmeer bna daa.Gehdee l usaa muu geed yugaa uuh ve urgaa muu geed hendee ochih ve gedeg shig hedii saihan geed hunii nutagt amidarch bolgood l bgaa ch sanaj betgereh, uilaad ochih ter l gazar bol eh oron meni shuu dee.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: