Having a wonderful wife

Эхнэрээ яаж зөв олох вэ?

Амжилт, нэр хүнд өндөртэй яваа эр хүн бүрийн цаана нэг сайхан бүсгүй байдаг гэдэг. Халамжтай, сайн гэргийтэй эр хүнийг аз жаргал, амжилт дагадаг. Америкийн эрдэмтдийн судалгаанд нийтлэгдснээр: Өглөө гэрээсээ гарахдээ эхнэрээ үнсээд гардаг эрчүүд, эхнэртэйгээ таарамж муутай эрчүүдээс даруй 60 хувь амжилт, албан тушаал өндөр байдаг гэж..

Жинхэнэ эхнэр хүн нөхрөө ямагт дэмжиж байдаг, бурууг нь эвтэйхэн ойлгуулж чаддаг, хайртай бүсгүй нь ч, асрагч нь ч, нарийн бичгийн дарга нь ч байж чадах ёстой гэнэ. Ямар бүсгүй энэ бүх чадварыг эзэмшсэн байдаг юм бол? Мэдээж та үүнийг мэдэж авахыг хүсч байгаа байх.
Аль ордны эмэгтэй ямархуу “эхнэр” болдог вэ гэдгийг танд дэлгэе. Харин тухайн орд бүрийн бүсгүйчүүд зөвхөн тохирсон хүндээ л жинхэнэ хань болно гэдгийг бүү мартаарай. Үүнийг уншихад эхнэрийн чинь зан чанараас зөрж байвал та түүнийгээ битгий зэмлээрэй. Харин эр хүн та өөрөө сонголтоо буруу хийсэн байна. Орчлон дээр муухай эмэгтэй гэж байдаггүй харин муу эрчүүд л байдаг гэж үг байдаг шүү дээ… Хайртай бүсгүй чинь аль ордных байна, эхнэр чинь болоход ямар хүндрэл гарч болзошгүй гэдгийг мэдчих юм бол та азтай нөхөр болж чадна шүү дээ.

Хонины ордны эхнэрүүд үнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгүй. Тэд нөхрөөрөө бахархдагаа хэнээс ч нуудаггүй, хүмүүс нөхрийг нь “хүрч, халдаж” болдоггүй хүн гэж үнэлэхэд дуртай. Нөхрөө шинэ ажил эрхлэхийг ямагт сайшаах болно. Ялагдал гэдэг үгийг мэддэггүй өөдрөг сэтгэлтнүүд юм. Тэд байж болмооргүй мэт санагдах ажлыг ч хийхэд бэлэн, аливаа зүйл, хүндрэлтэй асуудлын бүх нарийн ширийнийг төдийлөн сайн мэдэхгүй, ойлгохгүй байсан ч ашигтай зөвлөгөө өгч чаддаг хүмүүс. Нэг дутагдал нь тэд дэндүү тэвчээргүй. Тэд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хоромхон зуурын хэрэг биш, тэгээд ч эр хүний хувьд гэр орон гэдэг тохилог, тайван уур амьсгалтай нуувч, цайз байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үхрийн ордны эхнэрүүд мөнгө болон сайхан эд зүйлсэд дуртай. Тэд нөхрөө амжилт гаргаасай гэхээс байж яддаг, ялагдал хүлээх дургүй, нөхрөө зөв арга барилаар ажиллаж хүссэндээ заавал хүрэх ёстой гэж үздэг. Ер нь үхрийн орд бол банкны эзний орд гэж тооцогддог. Тиймээс үхрийн ордны эхнэртэй эрчүүд мөнгө санхүүг нь ухаалаг, ажил хэрэгч байдлаар хөтлөн явуулдагт нь эхнэрээ үнэлдэг. Тэгээд ч үхрийн ордны эхнэрүүд таашаал сайтай, нөхөртөө гоёмсог хувцас авч өгдөг. Баян, ухаантай найз нөхдийг сонгон олдог, тансаг чамин байдал, амжилтанд тун дуртай хүмүүс. Үхрийн эхнэрүүд ихээхэн зөрүүд хүмүүс тул дэвшилтэт үзэлтэй эрчүүдтэй амьдарна гэдэг нэн бэрх. Түүнээс гадна тэдний эдийн сонирхол үргэлж давамгайлах гээд байдаг тул энэ хэрэгцээг хангах нь амьдралд нь тохиолдох нэгэн том бэрхшээл болж болзошгүй.

Хамтатгахын ордны эхнэрүүд өөрийг нь өөр хэн ч орлож чадахгүй, цорын ганц байх хүсэлтэй, тийм байхыг хичээдэг хүмүүс. Тэд олон талтай, амьдралыг өдөн дуудах дуртай. Цэргийнхэн, дипломатууд, гадаад оронд ажилладаг сэтгүүлчид, шуурхай сурвалжлагчид гээд ер нь байнга аялж, явж байдаг ажилтай эрчүүлд илүү тохирно. Бүх ордуудаас хамтатгах, нумын эхнэрүүд хөгжилтэй, зочломтгой, нөхөрсөг, сайн эзэгтэй байдаг. Ямар ч хүнийг найрсгаар угтаж, зочилж чаддаг. Хэрвээ нөхөр нь эхнэртэйгээ зөвлөж, эхнэрийнхээ үгэнд ач холбогдол өгдөг бол тэд нөхөртөө сайн туслагч болно. Байнга үглэж, урьдын нь алдааг сөхөн хэрүүл хийнэ гэж үгүй. Амьдралын бодит бэрхшээл, үнэ цэнийг ойлгож чаддаг. Харин тэд тэвчээргүйчүүдийн тоонд орох бөгөөд амжилт тэр дороо ирдэггүй, амьдралд ялахын тулд олон зүйлийг даван туулах хэрэгтэй болно гэдгийг ойлгодоггүй

Мэлхийн ордны эхнэрүүд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж нөхрөө хүлээдэг. Ийм эхнэртэй нөхөр жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн эхнэрүүд гэр орныхоо дотоод уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд ус махбодтой бусад ордын адил нарийн мэдрэмжтэй сайн ээж байдаг тул нөхрөө эхийн хайраар хайрладаг. Олны өмнө тэр бүр ил гардаггүй, гарвал нөхөртөө сайн “чимэглэл” болох төдий байдаг. Тэд үнэхээр гайхалтай гэрийн эзэгтэй нар. Нөхөр нь өөрийгөө гэр бүлийн тэргүүн гэдгээ ямагт мэдэрнэ. Мэлхийн ордны эхнэрүүдийн муу тал нь хэт хуучигсаг болоход хүрдэг зөрүүд зан, мөн бусдад итгэдэггүй явдал байдаг. Тиймээс нөхрийнхөө найз нөхөд, хамт ажиллагсдыг шинжиж, нөхрөө уурлуулах нь бий. Тэр байтугай хамаатан садандаа ч болгоомжтой хандах хэрэгтэй гэж дотроо боддог эмэгтэйчүүд юм.

Арслангийн ордны эхнэрүүд туслах дүрд тоглохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэд нэр алдар, тансаг хангалуун байдалд дуртай. Тэд өндөр албан тушаалтай юм уу алдар нэртэй нөхөртэй байвал л аз жаргалтай байна. Маш хөдөлмөрч бөгөөд нөхрөөсөө өөртөө байнга анхаарал тавихыг шаардана, нөхрийн анхаарал өчүүхэн сулрахад хагартлаа уурладаг. Эрчүүдийн ажил төрөлдөө амжилт гаргах гэж хичээдэг занд дуртай, үнэлж чадна. Хэдийгээр нөхөртөө хайртай боловч, ихэнх тохиолдолд нэлээн хувиа хичээмтгий зантай. Энэ нь бэлгийн амьдралд ч илэрнэ. Өөрөө секс хүсэхгүй, зөвхөн өөртөө цаг зарцуулах шаардлагатай гэж үзвэл нөхрийнхөө хүсэл таашаалыг тэр бүр анхаарч үзэхгүй. Тэд болж өгвөл өөрсдийн захиран тушаах хүсэл эрмэлзлээ дарж, эр хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх нь эмэгтэй хүнийхээс илүү байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Охины ордны эхнэрүүд далдхан байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд тэр бүр дуртай биш. Тийм болохоор эрдэмтэн, судлаач, өмгөөлөгч, түүхч, багш, эмч гэх мэт шинжлэх ухаан юм уу ер нь оюуны хөдөлмөр эрхэлдэг нөхөртэй байвал аз жаргалтай амьдарна. Ийм мэргэжилтэй эрчүүд арслангийн ордны бүсгүйг сонгон авбал жинхэнэ сайхан хос болно. Охины ордны эхнэрүүд өөрийн гадаад байдалдаа тэгтэл анхаарал тавьдаггүй, гэр бүл, нөхрийнхөө төлөө ажил, албан тушаалаасаа татгалзаж чадна. Нөхөртэйгөө нэг дор ажиллавал сайн нарийн бичгийн дарга, референт нь болно. Халамжтай, анхааралтай, хэл ам хурц эхнэрүүд. Тэд нөхрийнхөө өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулахгүй байхын тулд онцгой арга барилаар харьцах хэрэгтэй.

Жинлүүрийн ордны эхнэрүүд өөрийнхөө хувийн эрх чөлөөг хамгаас эрхэмлэдэг. Ганцаардлыг тэвчдэггүй, гэрлэсэн бол гэр бүлийн амьдралыг гартаа авах эрмэлзэлтэй. Тэд нөхрийнхөө сонирхол, ажлыг ойлгохын тулд алхам бүрийг нь мэдэж байхыг хүсдэг, амархан шинэ найз нөхөдтэй болдог, амьдрах газар орчноо ойр ойрхон сольж байдаг. Сайн тал нь ямар нэг байдлаар нөхөртөө саад хийхээс их айдаг, сайн задлан шинжлэгчид, ухаалаг эхнэрүүд юм. Тэр нөхрийнхөө ажил төрөлд тохиолдсон асуудлын мөн чанарыг хурдан ухаарч, ойлгож, хэрэгтэй сайн зөвлөгөө өгч чадна. Тэр байтугай зүрх сэтгэлийн асуудал байлаа ч /жишээ нь нөхөр нь нарийн бичгийн даргатайгаа амрагийн холбоотой болсон ч/ ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Учир нь тэд “өөрийн нэр хүнд хамгаас чухал” гэсэн арга барилтай хүмүүс.

Хилэнцийн ордны эхнэрүүд нэг талаас их хүчирхэг, аливаад өөрийнхөөрөө ханддаг эрх чөлөөт хувь хүмүүс. Нөгөө талаар энэ ордны эхнэрүүд их үнэнч, итгэлтэй, өөрийнхөө хайр дурлалын төлөө тэмцэж чаддаг. Ийм хүмүүст нөхрийн нь аз жаргал их чухал байдаг тул аливаа зовлон бэрхшээлийг зоригтойгоор даван туулдаг. Хүмүүсийг нэвт шувт хардаг, сайн мэддэг, хэцүү үед ч биеэ барьж чадна. Хилэнцийн эхнэрүүд мөнгөнд ухаалаг хандаж чаддаг, хэдийгээр хайр дурлалынхаа төлөө тэмцэж чаддаг ч бас өөртөө их хайртай тул өөрийгөө золиослох хүсэлгүй. Бусад бүх ордноос илүү сексийн боломж, таашаал ихтэй тул үүнийг нь хангаж чадахгүй бол өөртөө хайртай хүний хувьд ийм амьдралд удаан байхыг хүсэхгүй. Тохилог гэр орноос илүү өөрийн гадаад байдал, хувцаслалтанд анхаарал тавьж магадгүй.

Нумын ордны эхнэрүүд адал явдал, санаанд оромгүй явдалд дуртай, барагдашгүй амьдралын эрч хүч, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс. Тэд хэзээ ч мөнгөний төлөө үхэн хатан зүтгэхгүй, нөхрөө мөнгө ол гэж үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл зүтгүүлэхгүй. Тэд ямар ч тохиолдолд хувь хүний өөрийгөө илэрхийлэх чадварыг илүүтэй үнэлдэг. Тийм учраас нөхрөө азгүй, арчаагүй гэж зэмлэхгүй, харин өөртэйгөө адил өөдрөг байхыг шаардана. Хэдийгээр гэрийн ажил хийх дургүй боловч цэвэр цэмцгэр орчин, тохилог гэр орон, сайхан эд зүйлсэд дуртай, эелдэг, нөхөрсөг, зочломтгой гэрийн эзэгтэй нар. Тиймээс нумын ордонд төрсөн эхнэрээ гэр, ахуйгаа хөтлөн явуулах шаардлагатай зүйлээр нь хангаж, ахуйн аар саар ажлаас чөлөөлж өөрийнхөөрөө байх бололцоо өгвөл нөхрөө уйдаахгүй, ямагт сэтгэл өөдрөг, инээд хөөртэй байлгадаг сэргэлэн цовоо эхнэр, сайхан амраг юм.

Матрын ордны эхнэрүүд амжилт бол уйгагүй хөдөлмөр, бүр өөрийгөө мартан зүтгэсний үр дүнд ирдэг гэж үздэг. Тиймээс өөрсдөө ч гайхмаар махруу, зүтгэлтэй хүмүүс. Нөхрөө нэр алдар, амжилтанд хүрсэнгүй гэж үглэхгүй, харин түүнийг хөдөлмөрлөж бий болгох хэрэгтэй гэж үздэг учраас хөдөлмөрлөхийг л шаардана. Амжилтанд яаран тэмүүлдэггүй, аливаад хямгатай ханддаг, мөнгийг гамтай зарцуулдаг бодлоготой, тэвчээртэй эхнэр юм.

Хумхын ордны эхнэрүүдийн хувьд мөнгө багагүй ач холбогдолтой зүйл юм. Тэдний ихэнхийн хувьд аз жаргал гэдэг бол амьдралын зөвхөн сэтгэл санааны нь талыг илэрхийлэх бөгөөд эдийн хөрөнгийн тал нь биш. Тиймээс ч эд хөрөнгөнд шаггүй анхаарал хандуулдаг. Тэд ихэвчлэн “төгс төгөлдөр нөхөр” гэдгийг эрж олдог, сонгодог. Тэд улам өндөр байр сууринд хүрэх санааг нөхөртөө байнга өгч, түүнд хүргэхийн тулд турхирч, түлхэж байдаг. Хумхын ордны эмэгтэй төрийн албан хаагч юм уу олон нийтийн зүтгэлтний эхнэр болбол илүү аз жаргалтай байна. Тэд юуханд ч хар санаж харддаггүйгээрээ давуу талтай. Тийм болохоор нөхрөө элдвээр шалгаж, утсыг нь чагнаж, найз хүүхнээрээ утасдуулна гэж үгүй.

Загасны ордны эхнэрүүд өчүүхэн зүйл дээр ч гэсэн нөхрийнхөө тусламжийг авч, юм болгон дээр нөхрийнхөө санааг асуудаг. Ингэснээрээ түүний хувьд хамгийн чухал хүн нь нөхөр нь, чи минь байхгүй бол би амьдарч чадахгүй гэсэн санааг байнга төрүүлж байдаг гэнэ. Тиймээс өөрийгөө үнэлдэг, гэр бүлийн хамгийн гол хүн бол нөхөр байх ёстой гэж үздэг хүнд хамгийн тохирох эхнэр болж чаддаг. Загасны ордны эхнэр хэзээ ч нөхөртөө элдвийг зааварлаж, санасан бодсонд нь хориг тавьдаггүй. Ажил нь бүтэхгүй, наймаа нь олигтой явахгүй байсан ч нөхрөө үглэж зовоохгүй, амьдралынхаа түшиг, тулгуур гэж бодож явдаг сайн талтай. Тэдний хувьд нөхрийн нь тайван байдал, аз жаргал хамгийн чухал. Үгүйдээ л нөхөртөө ийм сэтгэгдэл төрүүлж чаддаг хүмүүс юм.

Үглээ эхнэр

Айлын эзэгтэй өөрөө тоогдохгүй байгаагаа мэдрэх тусам бусдын анхааралд өртөх гэж хоосон үглэж эхэлдэг. Тэгвэл түүний эсрэг үйлчилгээтэй сайн эм нь эхнэрээ сэтгэл санааг нь засах үгээр мялааж, хийсэн бүтээснийг нь үнэлэн тэмдэглэж, сайн тал, эрхэм чанаруудыг нь магтан сайшааж байх явдал юм. Үглээ эхнэрийн өөр нэг хэлбэр нь нөхрөө болон бусдыг өөрийн үзэмжээр байлгахыг санаархаж, түүнийгээ илт зөвтгөх явдал юм. Энэ хэлбэр бол нөхрөөсөө салах хамгийн хурдан найдвартай арга болж болзошгүйг анхаар.

Гэр бүлийн гишүүд бие биенээ анаж, оноо авах зарчмаар бус, бие биендээ хүлээцтэй хандаж, хувь хувьдаа ухаарч сэхээрэн, хэн нэгнийхээ хийсэн бүтээснийг бодитоор үнэлж, өөр өөрийн байр сууриа зөв эзлэх нь чухал. Алдаа жижигддэггүй. Амархан газар авдаг.

Ж.Мерфи “Айл гэрийн аз жаргал” номоос.

From: http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=106&Itemid=89

2006 Top Post

ГАЙХАМШИГТАЙ ЭХНЭР E-mail
2006 оны 09 сарын 14
Гоо үзэсгэлэнт дагина эхнэртэй байхыг хүсэж мөрөөдөггүй эр хүн гэж хаа байх билээ. Тэдний зарим хэсгийнх нь энэ хүсэл нь мөрөөдөл чигээрээ дуусдаг бол зарим нь ажил хэрэг болгосноор хүсэл мөрөөдлөө биелүүлдэг байна.Д.Баярсайхан bayaraa2004@yahoo.com

This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
<!–
document.write( ‘</’ );
document.write( ‘span>’ );
//–>

№ 090 дугаарт нийтлэгдсэн
Гоо үзэсгэлэнт дагина эхнэртэй байхыг хүсэж мөрөөдөггүй эр хүн гэж хаа байх билээ. Тэдний зарим хэсгийнх нь энэ хүсэл нь мөрөөдөл чигээрээ дуусдаг бол зарим нь ажил хэрэг болгосноор хүсэл мөрөөдлөө биелүүлдэг байна.
Энэ ертөнц дээр нэгэн жирийн гэр бүл амьдардаг байв. Эхнэрийг нь Болороо, нөхрийг нь Дүгэрээ гэнэ. Эхнэр нь хоолоо бэлдэх зуураа нөхрийгөө гэр орны ажилд тусалдаггүй, мөнгө бага олдог гээд л үглэх ажээ. Ингэж үглэх нь нөхрийнх нь уурыг хүргэх боловч хариуд нь дуугарсангүй дотроо түүнийг буруутгаж -өөрөө нэг олигтой юм шиг бас хүнд заах санаатай. Анх гэрлэхэд ямар байлаа. Хөөхөн, тэгээд бас эелдэг хүүхэн байсан сан даа. Одоо хар, ямар өөр хүн болсныг хэмээн бодно. Нэгэн удаа түүнийг үглээ эхнэр нь хог асга гэснээр Дүгэрээ телевизороосоо дуртай дургүй холдож хогоо асгахаар гадагшаа гарлаа. Буцаж орохынхоо өмнө хаалган дээр зогтусан Бурханд өөрийн эрхгүй хандаж: “Бурхан минь! Миний амьдралд ямар ч утга алга. Би бүхэл бүтэн амьдралаа ийм үглээ, царай муутай эхнэртэй өнгөрүүлэх гэж үү дээ? Энэ бол ёстой амьдрал биш там байна даа” гэв. Гэтэл гэнэт бурхан түүнд намууханаар хариу хэлэхийг сонсов:
–    Хүү минь ээ. Би чамд гоо үзэсгэлэнт дагиныг эхнэр болгон өгч тусалж чадахсан. Даан ч хөршүүд чинь гэнэтийн өөрчлөлтийг хараад гайхаж балмагдана бизээ. Иймд би чиний эхнэрт дагины гоо үзэсгэлэн, сэтгэл санааг бага багаар суулгаж өгье. Харин чи нэг юмыг сайн санаж яваарай. Чи дагинатай амьдрахыг хүсч байгаа бол түүнд таарч тохирох хэмжээнд харьцах ёстой шүү.
–    Их баярлалаа. Бурхан минь. Дагины төлөө бол ямар ч эр хүн өөрийгөө өөрчилнө шүү дээ. Харин та манай эхнэрийг хэзээ өөрчилж эхлэх вэ?
–    Яг одоо би бага зэрэг өөрчлөе. Цаашдаа минут бүрд л сайжруулах болно.
Ингээд тэр гэртээ орж ирээд сонингоо шүүрээд телевизорын өмнө суув. Гэсэн ч сонин унших, телевизор үзэх сонирхол алга. Ядаж жаахан ч гэсэн өөрчлөгдсөн болов үү гэж эхнэрээ харах хүсэл төрөв. Тэсэлгүй босч гал тогооны өрөө үрүү шагааж эхнэрээ анхааралтай ширтлээ. Эхнэр буруу хараад аяга саваа угаах ажээ. Тэрээр гэнэт араас нь хүн ширтэхийг мэдрээд эргэж харлаа. Дугар эхнэрээ ширтэх зуураа “ерөөсөө өөрчлөгдсөн юм алга” гэж бодлоо. Харин эхнэр нь нөхрийнхөө анхаарлыг яагаад татах болсноо ойлгоогүй ч үсээ яаран засаж, нүүрэндээ пудр түрхээд асуулаа:
–    Чи яагаад гэнэт хүнийг ширтээд унав?
Дугар сандарсандаа хэлэх үгээ олж яадахдаа:
–    Аяга тавга угаахад чинь туслах уу? гэв.
–    Туслах уу гэнээ гэж гайхсан эхнэр нь аяархан асууснаа халтар хормогчоо яаран тайлах зуураа би бараг угаагаад дуусчихлаа гэлээ.
-Хараач, шууд нүдний өмнө өөрчлөгдөж сайжирдаг байна шүү гэж нөхөр нь дотроо бодоод шууд л угаах савыг шүүрч аваад зүлгэж гарав.
Дараагийн өдөр нь ажлаа дуусгаад гэр үрүүгээ яарлаа. өглээ эхнэрээ хэрхэн дагина болж хувирч байхыг харахыг тэсгэлгүй хүснэ. Гэнэт тэрээр –Хэрэв эхнэр маань ихээр өөрчлөгдсөн байвал яанаа? Би өөрөө хэв хэвээрээ байдаг. Ядаж нэг цэцэг ч гэсэн худалдаж авъя даа гэж бодлоо.
Хаалга нээгдэхэд Дугар сандарч догдолж байлаа. Түүний өмнө жилийн өмнө өрөөнийнх нь авч өгсийг палажийг өмсөж, үсээ нямбай янзалсан эхнэр нь зогсож байв. Цэцгээ эв хавгүйхэн сарвайхдаа эхнэрээсээ нүдээ салгаж үл чадна. Болороо цэцгээ авахдаа баярласандаа сормуусаа буулган бага зэрэг дуу алдаад түүндээ ичингүйрснээр нүүр нь бага зэрэг улаав. “Ямар сайхан дагины сормуус вэ? Ямар ер бусын дотоод гадаад гоо сайхан бэ” гэж Дугар бахархан харж байлаа. Тэрээр бүрэн зассан ширээ, гоёмсог аяга таваг, асаалттай лаа, амтат хоол унд ширээн дээр байхыг хараад өөрийн эрхгүй дуу алдав. Түүнийг ширээнд суух үед нь Болороо ч сууснаа гэнэт сандран босч:
-өө харлаа. Би телевизор чамд асааж өгөхөө мартсан байна. Харин шинэхэн сонин энэ байна гэлээ.
–    Надад телевизор үзэж, сонин унших хүсэл алга байнаа. Дандаа л адилхан юм гарч байдаг юм. Харин тэрнийхээ оронд чи минь надаа маргаашийн амралтын өдрийг яаж өнгөрөөмөөр байгаагаа хэл дээ гэж үнэн сэтгэлээсээ асуув.
–    Харин чи? гэж Болороо хариу дуугарав.
–    Би театрт маргаашийн үзвэрийн 2 билет юмыг яаж мэдэх вэ гээд авчихсан. Хэрэв чи хүсвэл үдээш өмнө театр явах аятайхан хувцас чамд худалдаж авъя. Чамд гэж хэлэхдээ Дугар арай л дагина чамдаа гэж ам алдах шахлаа. Эдгээр үгийг хэлэх зуур түүний өмнө сайхан инээмсэглэсэн, хацар нь аз жаргалтай туяарч, нүд нь гэрэлтсэн үнэхээр дагина сууж байгааг мэдэрлээ. “Бурхан минь! Ямар сайхан дагина вэ? Хэрэв өдөр бүр ингээд гоё болоод байвал түүн шиг гоё дагинад би тохирч чадах болов уу?” гэж Дугар бодох зуур түүнд нэгэн санаа төрлөө. “Харин амжих л хэрэгтэй. Дагиныг хажууд байгаа дээр нь амжих л хэрэгтэй. Түүнээс миний хүүхдийг гаргаад өгөөч гэж гуйя. Хүүхэд нь маань ийм гоё дагина бид хоёрын дундаас төрөх болно”
–    Юуны тухай бодол болов? Догдолж байгааг чинь нүүрнээс чинь харж байна шүү гэж Болороо асуув.
Гэтэл Дугар яаж хэлэхээ мэдэхгүй байлаа. Дагинаас хүүхэд гаргаад өгөөч гэж шууд хэлж болох уу? Тэгж болох эсэхийг Бурханаас гуйгаагүй шүү дээ. Тэгээд түгдчин:
–    Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гоо үзэсгэлэнт дагина чамаасаа хүүхэд гаргаж өгөөч гэж гуйх гэсэн юм.
Болороо нөхөр үрүүгээ дөхөж ирлээ. Хайраар гэрэлтсэн нүднээс нь аз жаргалын нулимс хацрыг нь даган урсана. Дугарын мөрөн дээр гараа тавиад халуун амьсгалаар төөнөлөө.
… Ямар сайхан шөнө байлаа? өнөөдөр сайхан өглөө вэ? Дагинатай амьдрана гэдэг ямар сайхан хувь тавилан бэ гэж Дугар хоёр дахь ачаа гадагшаа салхилуулахаар хувцаслангаа бодно.
“Speaker” орос сониноос орчуулсан Баяраа. Нэрсийг Монгол нэрээр сольсон болно.

One Response to “Having a wonderful wife”

  1. муур Says:

    уа гоё өгүүллэг байна..


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: