Sydney Olympic Memory

From: http://tsagtur.news.mn/content/2273.shtml

Олимпийн медаль 2008.10.08

Ойрын өдрүүдэд орчлон даяараа л “олимпоор“  амьсгалж байна гэхэд буруудахгүй болов уу. Өмнөд хөршид болж байгаа болохоор их л ойрхон санагдана. Олон аваргатай, олон медальтай болчих  юмсан гэсэн хүсэл, итгэлээр Монгол үзэгчид нутаг нэгтнийхээ дээлийн захыг мушгиж сууна.

Миний бие найман жилийн өмнө Австралын Сиднейд болсон зуны олимпод монголын олимпийн хорооны шугамаар гэрэл зурагчнаар оролцож байсан юм.  Манайхаас хорин тамирчин оролцож байв. Буудлагаар О.Гүндэгмаа тавдугаар байр эзлэж, бусад нь нэг ч медаль авч чадалгүй ганзага хоосон буцаж билээ. Тэр үед би тамирчидтай цуг байрлаж, хамт хоолллоод, өглөөд аппаратаа үүрээд тэднийгээ дагаад л явдаг байлаа. Дэвжээнд гарахад нь хамт босож, хамт унадаг байлаа. Орой болгон дасгалжуулагчид тамирчидтайгаа тэмцээний тухай ярилцана. Олимпийн үеэр олон сайхан зүйл олж харж, мэдэрч явсан даа.

Алтан медалийн төлөө гүйж яваа тамирчны сэтгэлийн хөдлөлийг хааш хаашаа арваас хорин метрийн том дэлгэцнээ харуулах агшинд удаашруулсан байдлаар дэлгэц дүүрэн барианд түрүүлэн ирээд догдлон зогсоо царайг харахад үнэхээр бахадмаар.

Олимпод оролцож байгаа тамирчидаас өөртөө хамгийн итгэлтэйгээр би тийм медаль авна гэж зорьж ирээд түүндээ хүрэхийн төлөө өрсөлддөг хэсэг нь байхад, медаль горилон зорьж ирдэг хэсэг ч бий. Бас зөвхөн  хувийнхаа рекордыг ахиулах ч зорилготой хэсэг нь байдаг л байх. Олимпийн гурван удаагийн аварга болсон хүмүүс цөөнгүй.  Энэ удаагийн олимпийн жудо бөхийн тэмцээнд  48 кг-ийн жинд барилдсан Японы эмэгтэй бөх урьд нь хоёр удаа олимпод аваргалж, долоон удаа дэлхийн аварга болохдоо, дунд нь хүүхэд төрүүлсэн тухай телевизийн хөтлөгч барилдааны үеэр нь  тайлбарлав. Дэлхийн аваргын төлөө Румыны бөхтэй эн тэнцүү барилдаж, шүүгчийн саналаар хүрэл медаль дээр буусан тэр эмэгтэйг хараад сэтгэлийн угаас бахархан хүндэтгэсэн юм.

Үндсэрхэг үзлийг умартан, гайхамшигтай хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй. Тийм их догдлолыг зөвхөн олимпийн тэмцээн л бидэнд авчирдаг билээ.

Дараа нь Солонгосын бөхийн барилдааныг харлаа. Манай Х.Цагаанбаатарт ялагдаж байсныг, хэрвээ Х.Цагаанаа Израйлын бөхөд ялагдаагүй бол алтын төлөө түүний оронд барилдахаар зогсож мэдэхээр байсныг бөх тайлбарлагчийн чихэнд чийртэй яриаг сонсохоос өөр аргагүй байв.  Солонгосын бөх дэлхийн аварга байхдаа Х.Цагаанбаатарт ялагдаад тэмцээнээ орхиж байсан бол өнөөдөр тэр бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, олимпийн аварга боллоо. Энэ гайхамшиг биш гэж үү. Уйгагүй хөдөлмөр, хүмүүжил, тэвчээр, тэсвэр л энэ хэмжээнд аваачдаг байх гэж  надад бодогдсон. Ийм үлгэр дуурайл манай тамирчдад хэрэгтэй. Гайхамшигт ялалтаар нь  яс үндэс ялгалгүй ил тод бахархаж чаддаг байх нь юунд буруу байх вэ.  Өөрсдийгөө дөвийлгөх, бэлэг дэмбэрэлээ бодох гэхчилэн зайлшгүй байх ёстой зүйл олимпийн тоглолтын энэ өдрүүдэд манай мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай явж байгаа болохоор энэ талаар илүү дутуу юм нуршсангүй .

100 метрийн гүйлтэнд олимпийн аварга болсон нэгэн тамирчин Сиднейн цэнгэлдэх хүрээлэнд улсынхаа далбааг авч нөмрөөд, талбай тойрч, алга ташуулж явсан нь юутай сайхан байсан бол. Энэ агшинд нөгөө том дэлгэцэн дээр түрүүлсэн тамирчин маань Самсунг фирмийн гар утасны товчлуур дээр гүйж яваа дүрс харагдлаа. Тэгсэн нөгөө далбаагаа нөмрөөд гүйж явсан тамирчин маань өмсөж явсан  пүүзээ үзэгчид рүү тайлаад шидчихлээ.  Үзэгчдийн дунд аваргын гуталыг буцаалдах агшинг телевизийнхэн аль хэдийнээ олж хараад  мөнөөх дэлгэцнээ үзүүлж байсан юм. Арьс өнгө ялгалгүй энэ дэлхийн бүх хүмүүст бурхан бие бялдарын адилхан боломж олгосон шиг байгаа юм. Мэдээж нэг хэсэг нь том биетэй байхад, нөгөө нь харьцангуй бие жижиг. Спортын тэмцээнүүдэд  жин харгалзах явдал ч үүнтэй холбоотой байх. Жудо гэх мэт зарим спортын төрөлд  гарч ирээд минут хүрэхгүй хугацаанд өрсөлдөгчөө ялж илүү авхаалж самбаагаа  сорьдог  байхад, дугуйн спортынхон бүтэн зургаа, долоон цаг зогсолтгүй давхиж тэвчээр шалгадаг.  Гэсэн ч яахын аргагүй л “томчуул “ нь түрүүлээд л гараад ирдэг. Тохиолдлын юм гэж ховор  байдаг гэдгийг Сиднейн олимпийн өдрүүд надад хэлж өгч билээ.

Бөхийн залуу дасгалжуулагч Баттулга сэтгүүлийн зочноор  ярилцлага өгч байхдаа: – Би хэдэн сайхан хүүхдийг бүр дунд сургуульд байхад нь авч хичээллүүлж эхлэсэн юм. Одооноос л үр дүнг нь үзэж эхлэж байна даа гэж дэлхийн аваргын мөнгөн медаль авсан тамирчныхаа тухай ярьсан юм. Анх тэдний зөвхөн бие бялдрыг нь төдийгүй, хүмүүжил, сурлагыг нь илүү харсан хэмээн өгүүлж байсан нь  санагдана.

Тиймээ би ч бас монгол тамирчидынхаа олон жилийн уйгагүй, тэвчээртэй ажлынх нь  үр дүн нь амжилтанд хүргэнэ гэж итгэдэг. Бас Б.Наранбаатарыг гарцаагүй олимпийн медаль авна хэмээн хүлээж байна. Тийм дасгалжуулагчийг хүндэтгэж, ийм хүмүүсээрээ бид бахархах ёстой. Олон аваргатай, олон медальтай болчих юмсан гэсэн хүслээр, бас  итгэлээр Монгол үзэгчид нутаг нэгтнийхээ дээлийн захыг мушгиж сууна.

Р.Энхбат

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: