MN Life in USA

From: http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31804

Related: sydney-income-mongolians
USA student: Sample-income-usa/ | Income USA Mongols | MN Life in USA
Comparison Chart-MN/AU/US: Cost-of-living/ | Мongolians-about-Аustralia
Австралийн хөдөлмөрийн доод хөлс нь 2006 оноос хойш цагт $13.47 доллар байгаа юм байна.
Minimum Wage Decision Oct2006 | http://insights.unimelb.edu.au/5.html | hot-jobs/
****************************************

Америк хээнцэрлэл Р.ЭМҮЖИН (2008-10-02)

.. Сүүлийн үед Америкийн монголчууд нутагтаа буцах хандлагатай болжээ. Учир нь дэлхийн эдийн засгийн хямрал энд бодит утгаараа нөлөөлж, барааны үнэ өсөн, ажлын хөлс буурах болсон байна. Испанийн цагаачид монголчуудын цагт 9-10 ам.доллараар хийдэг ажлыг таван ам.доллар болтол  хямдруулан төвөг удах болсон аж. Үүнд нь Америкийн монголчууд дургүй гэж жигтэйхэн. Тэндхийн монгол айл дунджаар 2500 орчим ам.долларын орлоготой гэх.  Гэвч зарлага нь өндөр. Энэ хэмжээний мөнгө гардаг тухай нэгэн эмэгтэй ярьж байлаа. ..

Америк хээнцэрлэл Р.ЭМҮЖИН (2008-10-02)

Тив алгасан, далай гаталсан хэд хоногийн аялал Инчон хотноо хөл тавьснаар эхэллээ. Далайн эргийн “Incheon beach” буудалд нэг хоног саатан тухалж, ус давалгаалсан элстэй эргээр хөл нүцгэн алхлах ялдамд тэндхийн монголчуудын амьдралтай танилцсан хэрэг. Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 63 дугаар чуулганд оролцон, Вашингтонд төрийн ажлаа амжуулахаар мордсон албан айлчлалын багт бидний хэдэн сэтгүүлч багтан, “арай амар” маршрутаар Улаанбаатараас ниссэн  нь энэ.

Солонгосын монголчууд
Тэдний дундаж цалин 800 мянгаас нэг сая таван зуун мянган төгрөг. Бордооны үйлдвэр, тавилгын тохижилт үйлчилгээ, усан онгоцны гүйцэтгэлийн ажил, барилга  байшин барих гээд олон салбарт “хүч үзэж” байгаа Солонгосын монголчууд Европ, Америк тивийг зорьсон бусдыгаа бодоход илүү монголжуу. Эндээ үлдэж хоцрох тухай ойлголт байхгүйтэй адил. Харин солонгос хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн хувьд асуудал илүү хүнд. Энэ оронд одоогоор ийм хувь тавиланд хөтлөгдөн хөл тавьсан 2000 гаруй эмэгтэй байдаг талаар Монголын Элчин сайдын яамны ажилтан эмэгтэй сонирхуулсан.

Аз жаргал, амар тайван амьдрал хайн солонгос хүнтэй гэр бүл болсон монгол хүүхнүүдийн ердөө нэг  хувь нь санаснаараа амьдарч яваа гэж хэлэхэд болох гэнэ.  Үлдсэн хэсэг нь фермерийн эзний зарц, хартай солонгос залуугийн гэрийн хоригдол, бүлтэй нэгний гарын шүүс болох энүүхэнд бөгөөд нутаг буцъя гэхээр гэр бүлийн ээдрээтэй асуудал, “эрлийз” хүүхдийнх нь хувь заяа чөдөр болдог аж. Олзуурхууштай нь сүүлийн үед Солонгост “харлах үзэгдэл” эрс багасч, энд саатсан монголчууд аль болох албан ёсны визтэй байхыг эрхэмлэх болсон  гэнэлээ.

Элбэгээ, Өсөхөө нар тэнд “хараар ажиллаж” байгаа…
Албаны хүний ам алдсанаас үзвэл манайхан хэтэрхий сэргэлэн бололтой. Эсвэл ИБМУТ-ийн ажлын хяналт илэрхий суларсных ч байж болох. Монголын нэр хүндтэй, олны танил хүмүүсийн олонх нь Солонгост “харласан” тухай сонсоод эхэндээ гайхав. Цахиагийн Элбэгдорж, Гэлэгжамцын Өсөхбаяр гэсэн овог нэртэй хэд  хэдэн монгол хүн Солонгосын хилийг давж, бүр ажилд орон “харлаад” үлдчихсэн талаар хошин гэмээр мэдээлэл чих сортойлгосон хэрэг. Хуурамч Г.Өсөхбаяр баригдан нутаг буцаж, харин Ц.Элбэгдоржийн нэрийг хулгайлсан залуу одоо болтол олдоогүй байгааг сонсоод хачирхахаас цаашгүй.

Өдөр дундын орчим шавар шалбааг гэмээр харагдаж байсан далайн эрэг орчим үдэш гэхэд усаар долгилон давалгаалж угтсан нь сонин. Далайн түрлэг эхэлсэн нь энэ. Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Инчоны энэ хавийн эргээр гадаадын гэхээсээ илүү дотоодын жуулчид саатах нь элбэг. Үндэсний бөмбөрөө уйдтал балбах урлагийн явуулын баг,хүүхдээ хөтлөн налайх залуухан гэр бүл, салют буудуулан хашгиралдах залуус… Далайн эргийн шөнийн амьдрал үүр цайтал үргэлжлэх янзтай.

Энэ зуур TV5-ын Амраагийн ах, эгч хоёр биднийг махаар дайлж, сөжү сөгнөн, ахуйн яриа өрнүүлэн алжаал үргээв. Ажил, амьдрал хөөж яваа монголчуудын дотнохон төрх, юуг ч юм үгүйлэн санагалзсан, юу ч юм хүсэн хүлээсэн харц, бас Монгол гэсэн омгорхол. Уг нь тэд жирийн л хүмүүс. Гэхдээ юугаараа ч юм сэтгэл хөглөх сэмэрсэн мөрөөдөл үнэртэнэ. Он гаргаад харина гэнэ. Одоо дахиад хоёр жил гүрийнэ гэнэ. Хилийн чанадад суугаа монголчуудын нийтлэг бодол, тэвчээрийн хязгаар…

“Гараа өргөсөн Аниа“-гийн нутгаар
14 цагийн “нүсэр” нислэгийн дараа Нью-Йоркийн “JFK” олон улсын нисэх онгоцны буудалд хөл тавилаа. Нислэгээс ганц л зүйл таалагдсан. 4000 шахам метрийн өндрөөс  бидний амьдран суугаа гариг ертөнц дэндүү үзэсгэлэнтэй харагддаг юм билээ. Өө тийм, цаг нөгцөөж ядаад “Их хотын сексийн амьдрал” киног хэдэн цагийн турш үзсэнээ дуулгахаа мартаж.

Нью-Йорк хотын НҮБ-ын байр орчмын гудамж талбай цагдаагаар “бөөстчихөж”. 192 орны төрийн тэргүүн болон албаны төлөөлөгчдийг төвөг чирэгдэлгүй хүлээн авч, хамгаалахын тулд хэд хэдэн гудамжийг хаажээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 63 дугаар чуулганы нээлтийн хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр улс үндэстнээ төлөөлөн үг хэлэв. Албаны мэдээллүүдийг нэгэнт хүргэсэн болохоор энэ удаа нурших нь илүүц биз. Ерөнхий сайд С.Баярыг дэлхийн томчуудтай “буу халж” байхыг ажлаа хөөж яваа сэтгүүлч бид хааяахан  харахаас цаашгүй. Манай Ерөнхий сайд гээд очоод “наалдалтай” биш. Хамгаалалт нь гэж хачин аймаар.

“Гараа өргөсөн Аниа”-гаа олоод үзчих санаа байвч цаг хугацаанд баригдаад мөдгүй. Эрх чөлөөний хөшөөг сэтгүүлч бид ийнхүү нэрлэсэн хэрэг. Юутай ч Монголын цөөн сэтгүүлч НҮБ-ын үүдэнд тоног төхөөрөмж, машин тэргээ эгнүүлэн “сүрийг үзүүлсэн” дэлхийн хэвлэл мэдээллийн томчуудаас дутахгүйг хэрэндээ хичээсэн. Гэхдээ үе үе үнэтэй камер, аппаратаар зэвсэглэсэн тэднийг атаархлын харцаар шилбүүрдэхээ мартаагүй шүү.

МҮОНТВ-ийн Э.Долгион, Ч.Бат­гэрэл, NTV-гийн Заяа, Өлзий нар хуралдааны хэд хэдэн танхим руу “оготно зурам” шиг хулгайгаар орж, хөөгдөөд амжсаныг яана. Чуулганы хүрээнд өрнөж буй уулзалт, хурал болгонд нэвтрэх үнэмлэх авах хэцүү. Тэгэхээр “туулайчлах” шаардлага үе үе гарна.

Хийжүүлсэн ундаа, замын бөглөрөл, “золбин шар…“
Нью-Йорк хамгийн үнэтэй хот. Зогсоол дээр машинаа хоёр цаг тавихад л 32 ам.доллар. Бяцхан охидын даашинзны дундаж үнэ 400 ам.доллар. Хараад байхад америкчууд кока кола, гамбургер, пиццагаар голдуу хооллоно. Өглөөдөө буудлын хажуугийн түргэн хоолны газарт уртаас урт дараалал үүсч орхино. Хийжүүлсэн ундаа, хиам хавчуулсан талх   эндхийнхний хамгийн өргөн хэрэглэдэг хүнс. Магадгүй, америк маягийн таргалалт өвчин болтлоо өргөжсөн шалтгаан энэ ч байж болох юм.

Нью-Йорк их бачуухан хот. Хуучин, шинэ барилгууд шавааралдсан, гудамж нь зай муутай. Замын бөглөрөл уцаар  төрүүлэх энүүхэнд. Нөгөө “золбин шар” тэнд ч бас байх. Гэхдээ Монголын таксинаас илүү гоёмсог, цэвэрхэн. Харин буруу зөвгүй дайрах нь манай “золбин шар”-уудтай адил. Өнөөх “Аксент”, “Элентра” тэнд ч бас шуугиж явна билээ. Хуучны япон машин, шинэ загварын гоёмсог төмөр тэрэгнүүд, ер нь Улаанбаатарын гудамжтай төстэй шүү.

Америкийн монголчуудын “аймаар“ шаардлага
Вашингтоны амар амгалан байдал, сэлүүхэн агаар хэн хэнд маань хачин ихээр таалагдсан. Тэндхийн монголчуудын Харандаан хөшөө хэмээн  нэрлэсэн дурсгалын цогцолбороос өндөр байшин барихыг хуулиар хоригложээ. Тийм болоод Вашингтоны тэнгэр Улаанбаатарынхаас уудам, цэлгэр. Америкийн монголчуудтай хийсэн Ерөнхий сайд С.Баярын уулзалт бараг дөрвөн цаг үргэлжилсэн.

Тэндээс өөриймсөл болоод хүнийрхэл, бас ихэрхлийг олж мэдэрч болохоор байв. Ерөнхий сайдын хүний нутагт суугаа ахан дүүстээ хаягласан захидал эзэддээ хүрээд удаагүй байхад болсон эл уулзалт гадаадад суугаа монголчуудын араншин, эх орондоо хандах хандлагыг нээсэн гэж хэлж болно. Муу мэдээ гэвэл Америкийн монголчууд хүнийрхүү, өмчирхүү болчихож.

Тэд Монголд очиж ажиллавал бидэнд зориулан бизнесийн татваргүй орчин бүрдүүлэн хуульчилж болох уу, Улаанбаатарын ойролцоо газар өгөөч, Америкийн монголчууд өөрсдийн гэсэн хотхоноо байгуулаад амьдармаар байна, “Монголыг хэн сайн мэдэх вэ” уралдаан эндхийн монгол хүүхдүүдийн дунд зохиох гэсэн юм. Засгийн газраас хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлээч, Улаанбаатар хэзээ хог шороогүй, траншейний хүүхэдгүй болох вэ, тэр үед л бид очно гэхчлэн хүсэлт гэхэд хэцүү шаардлага гэхэд гомдмоор зүйлсийг өгүүлж байлаа.

“Та нарыг  харлавал  ажил олж өгнө” гэсэн үгсийг сэтгүүлч бидэнд хаялсан нь ч бий. Хариулт нь товчхон. “Монголд бүх юм эхэлж байхад Америкт харлаж байдаг тэнэг байх уу” гэж шулуухан хэлсэн маань тэндхийн монголчуудад таалагдсан, үгүйг мэдэхгүй. Товчхондоо бол тэнд ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүд маань  Монголоо гэхээсээ илүү Америкийн монголчууд гэсэн хувьчхан үзлээр өвчилчихөж.

Сайн мэдээг нь одоо дуулгая. Америкийн хотуудыг холбон бизнес хийдэг монгол залуус эх орондоо хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Боломж олговол Америкийн дундаж компанийнхтай тэнцэх хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй юм билээ. Мөн монголчууд оюуны амьдралаа Америкт хар ажилд нухлагдаад ч хаясан нь үгүйг сонсоход таатай. Монгол соёлын төв зэрэг холбоо байгуулан ажилладаг аж.

Зөвхөн бямба гаригт хичээллэдэг монгол сургууль байгуулаад жил гаруй хугацааг үджээ. Энэ бол сайн мэдээ. Гавьяат багш Галбадрах уулзалтын үеэр “Бид МАХН-д биш, АН-д биш, ганцхан Баяр гэдэг  хувь хүнд итгэн нутгаасаа сайн мэдээ, эерэг өөрчлөлт хүлээж суугаа шүү” хэмээн өгүүлснийг энд онцолъё.

Хоноц хоноцдоо дургvй…
Сүүлийн үед Америкийн монголчууд нутагтаа буцах хандлагатай болжээ. Учир нь дэлхийн эдийн засгийн хямрал энд бодит утгаараа нөлөөлж, барааны үнэ өсөн, ажлын хөлс буурах болсон байна. Испанийн цагаачид монголчуудын цагт 9-10 ам.доллараар хийдэг ажлыг таван ам.доллар болтол  хямдруулан төвөг удах болсон аж. Үүнд нь Америкийн монголчууд дургүй гэж жигтэйхэн.

Тэндхийн монгол айл дунджаар 2500 орчим ам.долларын орлоготой гэх.  Гэвч зарлага нь өндөр. Энэ хэмжээний мөнгө гардаг тухай нэгэн эмэгтэй ярьж байлаа. “Байр түрээсийнх, машин зээлийнх, төлж дуусаад харина гэвэл бараг л худлаа. Ирээд зургаан жил боллоо. Хүүгийн маань шилжилтийн нас эхлэх гээд, хоёр жилийн дараа харимаар л байна” гэж тэрбээр хуучилсан.

Насаараа зээлтэй, өртэй, насаараа ажиллаж төлдөг америк амьдралд тэд уягдаж орхижээ. “Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явна, цалингаас цалингийн хооронд амьдарч байна” гэсэн үгсийг тэнд олонтаа сонссон. 30 орчим мянган ам.долларын үнэтэй зээлийн машинаар гангарсан нэгэн байхад 3500 ам.доллараар хуучин япон тэрэг аваад уначихсан залуу ч бас бий. Амьдрал ахуй нь тэгширсэн ч хүүхдээ коллеж, их сургууль бараадуулаад буцах зорилго өвөрлөн гүрийж буй 40 орчим насныхан цөөнгүй. Ямартай ч Америкийг зүглэсэн монголчуудын цувааны түрүүч нааш эргэжээ.

Бродвейн шөнө
Дахиад л Нью-Йорк. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар буухад Соёлын тэргүүний ажилтан Үржинбадам эгчийн борцтой цай угтав. Хөлс гарч,хөл амрах шиг л сайхан. Хөгшин залуугүй цайны сайханд уягдан, царай засав. Тэндээсээ НҮБ-ын байр руу хөдөллөө. Бөөн бөглөрөл. Хоёр цаг  гаруй бөглөрч, эхэндээ хөгжүүн явсан бид барайх тийшээ хандав. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга С.Батбаатар ахын царай бүр харлачихаж.

Учир нь энэ өдөр Ерөнхий сайд С.Баяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзах учиртай. Вашингтоны гудамжаар чөлөөтэй жирийлгэж, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Д.Чейни, Монголын Ерөнхий сайд С.Баяр нарын уулзалтад гэрлийн хурдаар хүрч байсантай харьцуулах юм биш. Энд ч бас Улаанбаатарынхтай адил зам бөглөрдөг гэж бодохоор таатай. Амжихгүй байгаа ажлаа санахаар лайтай.

Гэвч бид амжсан л юм даа. Оройхон хэдэн өдөр үргэлжилсэн албаны үүргээсээ салсан бид Үржээ эгчийг даган үдшийн Нью-Йоркоор тэнэхээр  гарлаа. Метронд амьдрал буцалж байх юм. Дуулж бүжиглэн, дугуйрч зогсоод тоглож байгаа улс ч байх. Эндхийнхэн их энгийн хувцаслана. Элдэв чамин өндөр өсгийт, богино банзал чухам илүүднэ. Бродвейн театрт жүжиг үзвэл 180 ам.доллараас дээш үнэтэй. Хямдрал зарласан дэлгүүрүүд нь “хялайж ойчмоор” том. Яваад дуусахгүй, янцаглаад барагдахгүй.

Шөнөдөө манан бууж, өндөр өндөр барилгуудын орой үүлэнд хучигдаад харагдахаа больжээ. Америк үнэхээр эрх чөлөөний орон. Гэхдээ тэр эрх чөлөө гээчийг ноён доллараар хэрхэн  хязгаарлахаа тэд мэддэг юм байна. Үйлчилгээний болон доогуур зиндааны ажилтнуудын арьс нь хүртэл өнгө муутай, бүрзгэр. Зогсвол зоос, хөдөлбөл хөлс гэсэн хэлц үг энд бүрэн утгаараа  үйлчилнэ. Бродвейд Нью-Йоркийн уугуул залуус, Азийн баячуудын дураараа хүүхдүүд шөнөжин бүжиглэж, ууж, дэлгүүр хоршоо хэсч, өчигдөрхөн хотын нэгэн томоохон банк өмчөө зарж эхэлснийг сонсоогүй юм шиг наргина.

Америк хээнцэрлэл
Энэ талаар зориуд хоёр үг хэлэхийг хүсэв. Монголд хүн хүнтэйгээ харьцдаг. Харин Америкт тийм биш. Брэнд брэндтэйгээ харьцана. Мөнгө мөнгөтэйгээ л ярилцана. Аймаар үнэтэй брэнд барааны сурталчилгааны дэргэд метронд зүүрмэглэж яваа жирийн америк ажилчин эмэгтэйн ядарсан харц юу ч биш болж хувирчээ. Брэнд тавилгаар гэрээ дүүргэж, брэнд хувцас өмссөн л бол та хүн. Зөвхөн тэрхүү брэндүүдийг сурталчлахын тулд үйлдвэрлэхээсээ илүү зардал мөнгө хаяна. Америк мөрөөдөл чухам энэ бүхний өмнө толгой бөхийсөн юм шиг санагдана.

Америк бол хүчирхэг гүрэн. Тэнд хамгийн чамин тансаг бараа, хамгийн хөгжингүй технолог, хамгийн өндөр байшин, хамгийн соёлтой хэрэглээ, хамгийн гэсэн бүхэн бий. Америк мөрөөдөл биелсэн нь тэр биз. Америк маягийн хээнцэрлэл эндээс үүссэн ч байж болох. Гэхдээ мөрөөдөлд хүрэх гүүрний дор амьдарч байгаа жирийн америк иргэдийн бодит амьдрал магадгүй их өөр. Мөрөөдөл, бодит амьдрал хоёрын дунд үүссэн ялгаа өнөөдрийн Америкийг тодорхойлж байна.

Америк маягийн хээнцэрлэлд монголчууд бид ч бас тэмүүлдэг. Тэр тэмүүлэл маань хөгжлийн өндөрлөгт хүргэх цаг мэдээж ирнэ. Тэр үед мөрөөдөл дампуурах цаг Монголд бас ирэх болов уу хэмээн энэхэн зуур бодож амжсаныг яана.

Нутаг буцах цаг болжээ. Буянт-Ухаа, утаатай ч гэсэн Улаанбаатар, Монголын намар… Хөгжлийн оргилд хүрээд яахаа мэдэхгүй хямарсан нийгмээс хөгжил өөд тэмүүлж яваа монгол нийгэмд хөл тавьж буйгаа юу юунаас ч илүү мэдрэв. Энэ мэдрэмж аян замын туршид миний олж авсан хамгийн үнэтэй ухаарал ажээ.

http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=2583&Itemid=1

Америк хээнцэрлэлийн араас… E-mail
2008 оны 10 сарын 19
Сэтгүүлч Эмүжингийн “Америк Хээнцэрлэл” нийтлэлийг Америк дахь Монголчууд төдийгүй АНУ-д амьдарч асан Монголчууд ч янз бүрээр хүлээн авчээ. “Замдаан” сэтгүүлийн эрхлэгч Цэрэндорж өөрийн тайлбарыг бичсэн, энэ удаад “Монголын Мэдээ” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан Пунцагийн Байка “Өдрийн сонин”-д сэтгэгдлээ бичсэнийг “Даяар Монгол” толилуулж байна. 

Хэд хоногийн өмнө “Өнөөдөр” сонины сэтгүүлч Р.Эмүжин Ерөнхий сайд С.Баярын багт багтан Солонгос, Америкаар аялаад ирсэн тэмдэглэлээ “Америк Хээнцэрлэл” нэрээр нийтлүүлжээ. Уул нь би түүнийг часхийсэн бичлэгтэй, чамгүй өөр өнцгөөс хардаг хэмээн битүүхэн хүндэлж явдаг ч аян замын тэмдэглэл нь дэлхий хавтгайран, мэдээлэл тэгш хуваарилагдаж байгаа эрин зууны иргэдэд коланы амт, таксины өнгийг яриад байгаа нь нэг бол манийгаа бөөрөлхөөд байгаа юм шиг, нөгөө бол өөрийнхөө царыг харуулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц. Энэхүү нийтлэлд Америкийн монголчууд хэмээх шинэ “ястан”-гуудын талаар ихээхэн таагүй өнгөөр бичжээ. Эмүжингийн дүгнэлтэд сэтгэл өвдөж, итгэл хугарсан ч үгүй, зүгээр л хөндлөнгийн хүний “хүрэн бөөрөөр” цагаач монголчуудынхаа талаар арай л хэтрүүлэгтэй бичсэн мэт санагдсанаа л хуваалцах гэсэн юм.

Улсынх нь Ерөнхий сайд Улаанбаатар хотоос морилоод, өөрсдийг нь гээд зориод, цаг гаргаад уулзаж байхад гамбираа зөөгөөд, DJ хийгээд, хоккей тоглоод (уучлаарай, цагаачдын яриагаар энэ нь пицца зөөх, таваг угаах, шал зүлгэх гэсэн орчин цагийн өвөрмөц хэллэгүүд л дээ) олсон хэдэн мөнгөөрөө нутагтаа зээлсэн мөнгөө төлөөд дээрээс нь ард үлдсэн хэдэн хүүхэд, хань ижлээ тэжээхээс гадна түрээсийн байр, зээлийн машин, цахилгааныхаа мөнгийг төлөөд явбал барав байж улс орны хөгжил дэвшил, улс төрийн тогтворгүй байдлыг шүүмжлэн, Америк маягийн амьдралыг нэхээд, эргээд очиход амьдарч болохуйц баталгаа шаардаад байх нь гуравдагч нүдээр харахад ихээхэн эгдүүцмээр, аягүйдвэл уурламаар, цаашилбал баалмаар санагдсан байх л даа.

Зарим санал санаачилгуудын хэтэрхий нь дэндээд Америк мөрөөдлөөс ч даваад гарсан нь аймаар санагдсан бололтой. Тэдгээр саналуудыг эргэн харах аваас улсынхаа удирдагчид л хэлж баймаар саналууд байна билээ. Ямар иймэрхүү юмыг Бушхүүд яриад суултай нь биш, өвөр хоорондоо өчнөөн ярьдаг л сэдвүүд. Дээр Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа Америкийн монголчуудаа нэг эргэж “Уул нь та нарын ингэж хүний нутагт давчуу сууж байгаад нь Монголын төр уучлал гуйх ёстой” гэсэн утгатай үг хэлж, уяруулж байсан, С.Баярын захидал дээр бас тиймэрхүү үгс байсан. Уучлал гуйлгах гээд туниад байгаа юм биш л дээ, цаад цагаачид чинь.

Эмүжингийн хэлснээр харийн монголчууд хүнийрхүү, хөөрүү зан гаргаж, ерөнхийд нь удирддаг сайн хүнээсээ Америкийн монголчуудын амьдрах хотхон нэхсэн юм байх. Санаа нь бол Америкт байшин барилгын компаниудад өчнөөн хэдэн жил ажиллаж дадаад, одоо өөрсдөө компани байгуулан бужигнуулж байгаа зөндөө монголчууд байх. Тэд эхнээсээ эх орондоо эргэж ирээд үнэд орж байгаа сураг чих дэлсч л байна лээ. Тэд ханцуй шамлаад орвол мөнгө хөрөнгө, материал техник нь байдаг л юм бол хаус битгий хэл бичил хороолол ч босгоод ирэх чадалтай залуус. Гол санаа нь газар өгчих юм бол өөрсдийн хөрөнгөөр ч гэсэн босгоно гэсэн санаа байлгүй. Энэ бол хүнийрхүү санаа бишээс биш бөгөөд олсон хэдээсээ эх орондоо илүүчилье гэсэн гэгээлэг санаачилга мөнөөс мөн.

Бас хэн нэгэн “эх оронч” нь гадаадад өсч буй монгол хүүхдүүдийн дунд эх орноо хэн сайн мэдэх талаар уралдаан зохион байгуулах гэж байгаа, түүнийхээ зардал хөрөнгийг нь улсаас гаргаж өгөөч гэсэн “хүнийрхүү” хэгжүүн санал тавьсан юм байх. Хариуд нь Ерөнхий сайд юу гэж хариулсан нь тун сонин. Харин Эмүжинд энэ нь тун аймшигтай санал санагджээ. Зориод очсон зочин сайдаасаа хоёрын хооронд хэдэн цаас гуйгаад сууж байдаг царай алдмар санагдсан байх л даа. Угтаа бол тэр хүн гуйх биш, Ерөнхий сайд өөрөө санаачлаад, хөрөнгө мөнгө бүү хэл гаргах асуудал л даа. Гадаадад албан бус тоогоор 200 мянга илүү манай иргэд оршин суудаг гэх боловч тэдний үр төл болох шинэ үеийн цагаач бяцхан иргэдийн талаар ямар ч тоо баримт Элчин сайдын яамдад ч байхгүй гэдэгтэй гадаад паспортоо тавиад мөрийцсөн ч бэлэн. Гэтэл тэд ч монгол иргэд мөнөөс мөн. Тэд хэзээ ч аргалын утаа үнэрлээгүй, айраг амсч үзээгүй, тарвагыг харахдаа том харх гэж, төрийн дууллаа дуул гэхэд “Star-spangled banner …” хэмээн эхлэх вий. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Тэр чинь л тэдний төрж өссөн орчин. Харин юу үнэн бэ гэвэл тэдний судсаар монгол цус гүйх бөгөөд эх, эцэг нь хэзээ нэгэн цагт эх орноо бараадах тэр мөчид л нас биед хүрсэн англижуу акцентаар хальт мөлт монгол хэлээр ярих шинэ үеийн залуу Монголд шийдвэр гаргах хэрэгтэй болно. Тэр болтол “Чи чинь монгол шүү, Чингэс чинь чиний өвөө шүү” хэмээх хоосон омогшил бус хаанаас ирснээ, хэний удам гэдгээ таньж яваарай гэсэн бяцхан мессежийг л одооноос өгөхгүй бол оройтохын дээдээр оройтож байна. Бусад улсын жишээг хараад үзээрэй, манайх шиг улсынхаа иргэдийг усанд хаясан юм шигээр мартдаг, санал сэтгэгдлийг нь “аймаар” шаардлага гээд гадуурхдаг улсууд байх боловч байх байхдаа тэд нь урагшлахаа байсан унхиагүй улсууд байх буюу. Аягүйдвэл хэдхэн жилийн дараа Америкийн монгол цустай хүүхдүүдийн дунд “Эх орноо хэн сайн мэдэх вэ?” гэдэг уралдаан зохион байгуулахад Жорж Вашингтон, Монтана муж, Мартин Лютер Кинг, Ральф Эмэрсон, уугуул индианчууд, иргэний дайнтай холбоотой асуултууд байвал гайхах юмгүй. Учир нь газар зүйн хувьд тэр бол тэдний эх орон нь бөгөөтөл гарал үүслийн хувьд монгол угсаатан гэдгийг нь мартуулахгүйн тулд тэнд чинь монгол сургууль, цэцэрлэг, сүм цуглаан, холбоо нэгдэл, хамтлаг энэ тэр байгуулаад, заримд нь ад үзэгдэж, амьтанд шоолуулаад байгаа юм шүү дээ, тэд чинь.

Улаанбаатар хот шороо тоосгүй, траншейны хүүхэдгүй болсон цагт нутагтаа эргэж ирнэ хэмээн нэг нь туньсан юм байх. Харин ч тэр хэдэн зуун мянган иргэд өнөөдөр хотын бөглөрөл, агаарын бохирдолд өөрсдийн хувь нэмрээ оруулаад явж байна гээд төсөөлөөд үзвэл бас л одоогоос хэд дахин аймаар юм гарах байх. Харин ч хөдөөгийнхнийг хүрээ соёлд суралцахад байраа тавьж өгч, болсон болоогүй тэрэг унаж, орчин тойрноо хордуулалгүйгээр, улсаасаа нэг ч төгрөг, ямар ч хамгаалалт тусламж шаардахгүйгээр харь оронд өөрийгөө болгоод зогсохгүй ард үлдсэн хэдийгээ тэтгэж, сардаа л гэхэд хэдэн сая ам.доллар Монгол Улсын эдийн засагт ямар ч нөхцөл шаардлагагүйгээр оруулж байдаг тэ­дэндээ баярлаад ч барахгүй. Монгол төр тэдний өмнө уучлал гуйгаад зогсохгүй, яаж энэ улсыг улс шиг улс болгож, цааш нь хөгжлийн зам руу нь зөв залж явах талаар санал бодлыг нь ичилгүй сонсох хэрэгтэй.

Эмүжингийн дүгнэлтээр энэхүү уулзалт нь “Цагаач монголчуудын араншин, эх орондоо хандах хандлагыг нь нээсэн” бөгөөд дүгнэхэд тэд ерөөс эх орноо гэх сэтгэлгүй болсныг илрүүлэн илчилжээ. Түүний хэлснээр энэ бол муу мэдээ. Энэ муу мэдээ бол манай төр засагт харанга дэлдсэн муу мэдээ.  

Пунцагийн Байка

Related: sydney-income-mongolians

USA student: Sample-income-usa/ | Income USA Mongols
Comparison Chart-MN/AU/US: Cost-of-living/
More detailed: Мongolians-about-Аustralia
Австралийн хөдөлмөрийн доод хөлс нь 2006 оноос хойш цагт $13.47 доллар байгаа юм байна.

13 Responses to “MN Life in USA”

  1. bavaasan Says:

    Odoogiin xanshaar 13.47aud=10.11usd bolno.
    Oyuutan xunii zugees xelexed Australia ni USA-g bodvol ajil oloxod xecuu gazar, olson ch gesen ene xulsnuus neg ix deeshee avch chadaxgui.
    Full time ajillax xumuust bol gaigui oldoj baij magadgui yum.

  2. gegeen Says:

    hansh ch buur myaarsaan, avah yum ni hanshnii unaltaas bolj semesteriin 4000usd -r mastert surah bolomj uuseh bololtoi. hansh unah tusam hyamdaar surah bolomj osno, haashdaa l mgl ruu mongo yavuulna gej baihgui.

    er ni bol oyutnuudiin dundaj orlogo tsagiin 16-18$, hagas buten saind, bayaraar ajillaval 38$ hurgej baigaa. hogshin chini oyutan baihdaa tsagiin 20$-35$-n ajil hiideg baisan. 17$-g bol bas golongui, gaigui ajild ortoloo l hiideg baisiishdee. minii hogshin nogoo melb-iinhenii hoteluudaar ajillaj baigaa yu. 18$ geegui biluu

  3. Togu Says:

    hehe hoorhon temdeglel baina. buur NYC-luugee butsmaar sanagdchlaa. Gehdee tend uldej bga ulsuud end amidralgue ulsuud bga gdgiig oilgoh heregtei. Bas neg um nemej helhed US-d bdg mglchuud maani “MGL-d amidral hetsuu” gsn brainwash-d avtagdsan humuus bdg um da. Bi tednii neg ni bailaa gej . . .

  4. gegeen Says:

    TOGU eniig haraa.

    http://gegeen.wordpress.com/2008/10/07/rba-interest-rate-cut/#comment-9101

    7 sard AUD vs USD hansh 0.98 hurch baisan, getel odoo 0.69 bolchood baina. tsaashdaa ch oiriin 2 sardaa bagtaj 0.63-0.65 bolno gej yarigdaad baihiin. chamd yamar neg idea bn u, pls.

  5. bavaasan Says:

    Odoogoor IT ajil xiigeed l bna. Unelgee ni saingui ee.

  6. gegeen Says:

    zugeer zugeer, sain l baishdee. gol ni naad alhamiig chini l humuus davj chadahgui, biyeiin huchnii hund ajildaa zevreed, nasaaraa haramsah zug ruugee taliidag baihgui yu.

    bi bur anhnii mergejliin ajildaa 2 sar 0 – zero dollariin tsalintai ajillasan gee l bodchih, terniihee ur shimiig hezee hoino ni l uzej baina shuu dee. odoogiin company maani jil bur tsaling 8-10% nemeed yavdag. Eniig haraarai:

    Америкт MТ-гийн салбарт ажиллах залуустаа
    http://shbaatar.blogspot.com/2008/09/blog-post_30.html

  7. bavaasan Says:

    Yer ni bol sursan yumaa avaad ertxen xarisan ni zugeer dee. Bi ch surguuulia duusaxiig l xuleej bna.

  8. gegeen Says:

    tiim shuu. 2 jiliin experience gehdee arai bagadnaa. surahiin hajuugaar bosgoson mongo mongold bair avahad hureltsej baigaa bol ch bas zarim ni togsonguutee butsah shiidver gargah l baih. yer ni bol business-n nuutsiig mederch, full concept-g ni uhaarahad 5 jil l yag bolomjiin sanagdaad baidag. 5 jil bolson hun tuhain ulsiin talaarh hangalttai medeeleltei bolood uchraa olchihson baidag. yag ene uye deeree l shiidee gargaval zugeer. naana ni bol bas buren sudalgaagui, ooriigoo ch olohgui yavsaar duusdag gej So, USA, Jpn dahi mglchuud bicheed bn, unenii ortoidogoo

  9. Ганзо Says:

    Гоё нийтлэл оруулсан танд баярлалаа

  10. cookie Says:

    chi gegeen gej yu ch ugui yum baij LAAAAG amitan boloh gej yaddag neg zailuul amitan baih yum aa. Zarimdaa shaah yum aa arai boditoi shaahiig hichee

  11. cookie geechid Says:

    gegeen gej yu ch bish company sh dee. ezed ni yumtai l garuud shd. saihan l shaadag yum baileesh dee, hehe. cookie shig hudlaa shaadag bolchihvol harin getsuu yee. bodigui shaana gedeg chini cookiegees l unertehiim baina daa ha haha haaaa.

  12. gegeen Says:

    hehe, yaj yavaad zarimd ni lag “hun bish” boloh gej baigaam shig sanagdsiin bol doo. company bolohoor zarim ni tegeed oilgotsiim shig bainaa.

    yumtaigaa batlah shaardlaga garch baigaaguim baina. yumtaigaa meddeg hun bol nuuhaa l bodiishdee, hehe.

    emujin gej neg setguulchiin temdeglel yaj yavaad gegeen gej AMITNAAR shaalguulchihavaa, yaanaa. Ehleed shaaj surahiimsaan. Zarim hun shaadag bolgoj magtaad baigaamuu daa. Boditoig ni buu hel bodiguig ni yaj shaadgiig ni medq ee, hoo.

    Shaadag ulsuud ni l shaatsgaagaad yavj l baihaas, bidnuus shaahiig hicheenguilen suraltsah heregtsee odoogoor alga daa hu. tnx mates

  13. gegeen Says:

    Эмүжин : Дурласан шиг дурлах сайхан
    Дурласан шиг дурлах сайхан
    Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
    Дурлалдаа халууран эгээрэх сайхан
    Дундуур бүхнийг хайраараа дүүргэн
    Дурласан шиг дурлах сайхан
    Алаг зүүдээ манан хөвөрсөөр
    Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан
    Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан
    Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
    Нэг их чанга хашгирмаар болох сайхан
    Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан
    Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад
    Хамар шархиран нулимс ивлэх сайхан
    Дурласан шиг дурлах сайхан


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: