Book Authors got Billionaires

From: http://news.gogo.mn/r/43364

Nom bicheed terbumtan boltsgoojee.
Forbes сэтгүүл хамгийн амжилттай 10 зохиолчийн нэрсийг гаргав
2008-10-07

Forbes сэтгүүл хамгийн амжилттай 10 зохиолчийн нэрсийг гаргав

Харри Поттерийн тухай долоо номын зохиолч Жаон Роулинг хамгийн өндөр орлоготой беллестристуудын жагсаалтыг тэргүүлэв. Тэр эмэгтэй зөвхөн сүүлийн жилд 300 сая долларын ашиг олжээ. Гэтэл үлдсэн есөн зохиолч нь нийлээд 263 саяын орлоготой байлаа. Роулингийн “Харри Поттер ба үхлийн бэлэг” нэртэй ном 44 сая хувиар хэвлэгдсний 15 сая нь эхний 24 цагийн дотор зарагджээ. Зохиолчийн нийт хөрөнгийн хэмжээний үнэлгээ нь 4,5 тэрбум доллар. Жеймс Паттерсон жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн ба тэр “Аалз ирлээ”, “Бүсгүйчүүдийг үнсээд” гэх номуудын зохиолч юм. Жилийн дотор түүний орлого 50 сая саяын орлоготой байв. Түүний номууд 150 сая ширхэгээр хэвлэгдсэн байна. Паттерсон жилд хоёр ном бичдэг.

Гуравт Стивен Кинг 45 саяын орлоготойгоор оров. Түүний 40 орчим ном нийтдээ 350 сая хувиар таржээ.

“Форбесийн” тооцоогоор хамгийн өндөр орлоготой 10 зохиолч

1. Жаон Роулинг, 300 сая доллар
2.
Жеймс Паттерсон, 50 сая
3.
Стивен Кинг, 45 сая
4.
Том Клэнси, 35 сая
5.
Даниэла Стил, 30 сая
6.
Жон Гришэм, 25 сая
7.
Дин Кунц, 25 сая
8.
Кен Фоллетт, 20 сая
9.
Жанет Иванович, 17 сая
10.
Николс Спаркс, 16 сая

One Response to “Book Authors got Billionaires”

  1. Ганзо Says:

    Ном бичиж мөнгө олно гэдэг хамгийн цэвэр, сайхан бизнес шүү.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: