Follow your heart

From: http://sunday.blog.banjig.net/post.php?post_id=78684

Яагаад надад гай гамшиг тохиолддог вэ?

Бидний ихэнх нь ямар нэгэн юм зайлшгүй тулгарч, хүзүү боомилсон тохиолдолд л ямар нэгэн зүйлийг сурч ойлгодог. Яагаад тэр вэ? Учир нь, өөрчлөгдөхгүй буюу хэвэндээ байх нь хялбар байдаг тул бид чулуун хана мөргөтлөө бахь байдгаа хийсээр л байдаг.

Эрүүл мэндээ аваад үзье л дээ. Бид хэзээ хоолны дэглэм сахиж, дасгал сургууль хийдэг билээ? Бидний бие махбод өвчинд баригдан тартагтаа тулж, эмч танд ” Та амьдралынхаа хэв маягийг өөрчлөхгүй бол болохгүй нь дээ” гэж хэлмэгц бид гэнэт л хийж, хичээж эхэлдэг шүү дээ.

Харилцааны хувьд- бид хэзээ хэн хэндээ хэрхэн их анхаарал халамж тавьж, хайрлаж байснаа хэлдэг билээ? Гэрлэлт цуцлахад буюу гэр бүл салж сарнихад!

Сургуульд- хэзээ бид өдөр шөнөгүй сууж, хичээл номоо давтдаг билээ? Бид хичээл шалгалтандаа унах болохоор л ингэдэг.

Бизнест-хэзээ бид цоо шинэ санаа дэвшүүлж, “сүрхий” шийдвэр гаргадаг билээ? Өр ширэнд баригдахаараа. Хэрэглэгчдээ хэрхэн үйлчлэхийг бид ганц ч үйлчлүүлэгчгүй болсон цагтаа л ойлгодог!

Бид хэзээ залбирдаг билээ? Амьдралд нухлуулахаараа л ” Бурхан тэнгэр минь, та намайг авран өршөөгөөч” гэдэг.

Бид хүнд бэрх зүйлс тулгарахад л их юм ухаарч, агуу зүйлийг ойлгодог. Та хэзээ амьдралдаа хамгийн чухал шийдвэрээ гаргадаг билээ? Та амьдралд сөхөрч унасан үедээ, ” дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болох үед. Зөвхөн тэр үедээ л та өөртөө ” Ядуурч дампуурч нурж унахаас залхлаа. Алтан дундаж явахаас ч залхлаа. Энэ байдлаас гаръя, ямар нэгэн зүйл хийе” гэж хэлдэг.

Амжилтаа бид тэмдэглэдэг, гэхдээ түүнээс их зүйл сурдаггүй. Уналт маш их өвтгөдөг болохоор бид түүнээс л маш их юм сурдаг. Бид эргэн санахад гай гамшиг л бидний олон зүйлийг өөрчилсөн байдаг.

Амьдрал хүнд хэцүү гай гамшгийн цуваа юм уу? Үгүй ээ. Тийм байх албагүй.

Бид хорвоо ертөнц дээр залхаан цээрлүүлэгдэхийн тулд биш, харин ухамсарлаж суралцан боловсрохын тулд ирсэн билээ. Тохиол болгон биднийг сургаж, биднийг хөгжүүлж байдаг, гай гамшиг бид бүхний санаа бодлыг өөрчлөн агуутгах онцгой чадамжтай байдаг.ТОХИОЛ БОЛГОНД ЗОРИЛГОТОЙГООР ХАНД. ТЭГВЭЛ ЧИНИЙ АМЬДРАЛ УТГА УЧИРТАЙ БОЛНО.

Эх сурвалж: Австралийн зохиолч Эндрю Мэтюсийн “Сэтгэл зүрхээ дага” номноос.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: