700 billion dollar’s bailout plan for USA

From: http://www.orloo.info/readfull/economy/3600-bailout-plan

.. Харин Австралид S&P/ASX-200 индекс 4.3 % аар буурав.
Гэхдээ зарим нэгэн зах зээлүүд буцаад хэвийн байдал руугаа шилжиж эхэлсэн ба жишээ нь Хонг Конгийн Hang Seng индекс 0.76 % аар өссөн байна.
“Энэ бол маш буруу шийдвэр. Америкчууд дараа нь бий болох дэлхийн зах зээлийн хямралыг багасгахын тулд өөрсдийн гаргасан шйидвэрээ буцаах хэрэгтэй ” гэж Австралын ерөнхий сайд Kevin Rudd хэлжээ..

700 тэрбумын долларын санхүүгийн байгууллагуудыг аврах план буюу Байлаут Хэвлэх И-мэйл
Нийтэлсэн Тайван Бадрах
2008/09/30 – 17:51
58

10/01/08 ерөнхийлөгчийн сонгууль болoхоос нэг сарын өмнө 700 тэрбум долларын Байлаут санхүүгийн байгууллагуудыг аврах план батлагдлаа.700 тэрбум долларын Байлаут санхүүгийн байгууллагуудыг аврах план нь чухам юуг хэлээд байна вэ?

Санхүү хөрөнгө оруулалтын банкууд өнөө үед тогтворгүй байдалтай байгааг хүн бүр мэдэж байгаа, энэ бүхэн нөгөө л найдваргүй зээлтэй холбоотой. Томоохон хөрөнгө оруулалтын банкуудын ар араасаа дагасан дампуурал энэ бүгдийн гэрч болж байгаа.
Энэ бүгдээс гарахын тулд Америкийн засгийн газар төв банк олон төрлийн арга хэмжээ авч байгаа боловч төдийлөн ашиг тусаа өгөхгүй байгаа. Одоо яригдаад байгаа 700 тэрбум долларын Байлаут план нь Хөрөнгө оруулагч банкууд, Байрны зээл олгодог томоохон компаниудыг аврах, тодорхойлбол найдваргүйд тооцогдоод байгаа зээлүүдийг худалдан авхад зарцуулагдах хөрөнгө юм. Ерөнхийдөө бол татвар төлөгчдийн мөнгийг хөрөнгө оруулалтанд оруулна гэсэн үг болоод байна. Найдваргүй зээлүүдээ засгийн газарт худалдчихсан банк санхүүгийн байгууллагууд дампууралаас холуур байх боломж бүрдэх юм.

Засгийн газар, төв банк уг найдваргүйд тооцогдох зээлүүдийг авсанаар эдийн засаг тогтвортой болсон үед буцаагаад зарах боломжтой. Aлдагдалтай байж болох боловч бас хөрөнгөө өсгөөд авах боломж ч бас бий гэсэн үг юм байна.

Уг Байлаут планыг Конгрес нэлээд хэдэн хоногийн турш хуралдан хэлэлцсэний дараагаар уг төсөл планыг батлах эсэх дээр саналаа нэг дэхь өдөр буюу 9/29/08-ны өдөр саналаа өгцгөөлөө. 228-205 саналаар уг Байлаут план батлагдаагүй нь ДОУ Жонес-ийг нэг өдрийн дотор 778 нэгжээр унaгахад хүргэсэн билээ. Энэхүү нэг өдрийн дотор 778 нэгжээр унана гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд асар их алдагдлыг үүрүүлж байгаа бөгөөд уг алдагдал нь нэг өдрийн дотор 1 триллион доллар хийсэн нисгэхэд хүргэсэн нь олон хүмүүсийг гайхшруулаад зогсоогүй хууль батлагчдыг эргэн нэг Байлаут планыг сайтар судлах хэрэгцээтэй байгааг харуулсан юм. Ганцхан Америкийн банкуудад энэхүү план нь хэрэгтэй гэж үзэж болохгүй болоод байгаа. Байлоут план батлагдаагүй учраас ДОУ Жонес 778 нэгжээр унасан ч ар араасаа дэлхийн бүх хөрөнгийн биржүүдийг татан унагаж байлаа.

Тэгвэл өнөөдөр Мягмар гариг буюу 09/30/08 өдөр ДОУ ЖОНеС 485 нэгжээр өссөн нь өчигдрийн алдсан хөрөнгөнийхөө багахан хувийг буцааж аваад байна. Яагаад буцаад өсчихвөө сайн мэдээ гараа юу? гэсэн асуултанд дээр дурдсан Байлоут планыг конгрес дахин санал өгөх болсонтой холбогдуулж байгаа юм байна.
Одоогоор конгрес Jewish-ийн шинэ жилийн баярыг тохиолдуулан амарсан байгаа. Ямартай ч уг Байлоут план дахин санал хураалтанд оруулахаар болж байна.

Байлаут планыг эсэргүүцсэн нь бусад орнуудад хэрхэн өөрчлөв?Байлаут Европын хувьцаанд өөрчлөлт оруулж, харин Азийн хувьцааг уналтад оруулсан байна. Английн бэнчмарк хувьцааны индекс FTSE 100 бараг 3% аар буурсанаар банкны салбарт уналтыг бий болгож байгаа ба Германд гэхэд бэнчмарк DAX-ын индекс 1 – 5,756.87 хүртэл буурсан байна. Оросод мягмар гаригын өглөө хувьцаа унаж эхэлсэний дараагаар санхүүгийн зохицуулагчид ямар нэг гүйлгээ хийхгүй байхыг шаардсан байна.
Ирландад засгийн газраас шаардагдах арга хэмжээнүүдийг авсан ба тэдний хийсэн үйлдэл нь Европын хувьцааг АНУ болон Азийн хувьцаа шиг уналтад орохоос хамгаалахад тусалсан хэрэг байлаа.
Азид мягмар гаригт байлаутыг эсэргүүцсэнээр эргэлзээ айдсыг төрж хувьцааны захууд дээр уналт бий болсоноор хүмүүст энэхүү байдал дэлхий дахиныг хамарч магадгүй байна гэсэн айдсыг төрүүлж эхлэв.
Японы бэнчмарк Nikkei хувьцааны индекс 225 аас 4.12 % аар огцом унасан нь 2005 оны 6 сарын 9-нөөс хойшхи тохиолдож буй анхны үзүүлэлт болсон байна. Харин Австралид S&P/ASX-200 индекс 4.3 % аар буурав.
Гэхдээ зарим нэгэн зах зээлүүд буцаад хэвийн байдал руугаа шилжиж эхэлсэн ба жишээ нь Хонг Конгийн Hang Seng индекс 0.76 % аар өссөн байна.
“Энэ бол маш буруу шийдвэр. Америкчууд дараа нь бий болох дэлхийн зах зээлийн хямралыг багасгахын тулд өөрсдийн гаргасан шйидвэрээ буцаах хэрэгтэй ” гэж Австралын ерөнхий сайд Kevin Rudd хэлжээ. Харин Японы ерөнхий сайд Taro Aso улсынхаа санхүүгийн албаны хүмүүст хүнд байдлыг хяналтандаа оруулж, дэлхийн №2 эдийн засгийг хамгаалах ёстойг хүртэл сануулсан, үүний дагуу Японы банк мягмар гаригын өглөө 3 триллион еинийг мөнгөний зах зээлд гаргасан ба энэ нь дэлхийн мөнгөний зах зээлд тус нэмэр болох зорилготой юм байна.
Харин Хятадын зэх зээлийн хувьд энэ долоо хоногт үндэсний өдрийн баярын үеэр зах зээлээ хаасан байгаа ба Хон Конг харин лхагва гаригт хаана.

Хэрэв уг Байлоут план дахин санал авч чадахгүй бол юу болох вэ?
Бүх шатны бизнес үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээс авахуулаад, ажилгүйдэл, дахин хэдэн арван банк санхүүгийн байгууллагууд дампуурахгүй гэхийн аргагүй юм.

Бидний амьдралд бас хүндээр тусна шүү дээ. Тиймд цаг тухайн үйл явдлын сайн сонсож өөрт яаж нөлөөлж болох урьдчилан харж яаж өөрсдийгөө хамгаалах талаар сайтар дор дороо бодох цаг нь мөн болой.

Хөрөнгө оруулагчдийн хувьд хэт их дээш доош болсон энэ л үед маш их эрсдлийг даан хөрөнгө оруулвал тэдий чинээ хөрөнгөө өсгөх боломжтой. Бэлэн мөнгөө бариад хямд сайн компанийн хувьцааг ангуучлах цаг бас мөн байж болох юм. План бүтсэн тохиолдолд шүү дээ!

Б. Тайван

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1137745

Гадаад мэдээ : » 700 тэрбумын хуулийг баталсангvй


Нийтэлсэн: 2008-10-01 16:42:14 , Мэдээний дугаар: #1137745

АНУ-ын Ерєнхийлєгч, Засгийн газрын санаачилсан 700 тэрбум ам.долларын хуулийн тєслийг парламентын Тєлєєлєгчдийн танхим дэмжээгvйгээс

шалтгаалаад дэлхийн хєрєнгийн биржvvд мягмар гариг хvчтэй донсоллоо. “Lehman Brothers” банк дампуурсны дараа 504 нэгжээр унаж байсан Уолл-Стритийн “Dow Jones” индекс даваа гаригт бvр 778 нэгж буюу долоон хувиар унаж, рекорд тогтоов. АНУ-ын хууль тогтоогчдын шийдвэр Азийн зах зээлд шууд нєлєєлж, мягмар гаригийн єглєє Японы “Nikkei” индекс таван хувиар буюу 580 нэгжээр буурчээ.
Австрали, Шинэ Зеланд, Парие, Лондон хєрєнгийн биржийн индекс ч 4-5 хувиар унажээ. Австрали, Их Британийн Ерєнхий сайд нар энэ явдлын дараа утсаар холбогдож, АНУ-ын хууль тогтоогчдыг гаргасан шийдвэрээ эргән харахыг уриалахаар ярьж тохирчээ.

Тєлєєлєгчдийн танхимын гишvvдийн 228 нь хууль батлахаас татгалзаж, 205 нь дэмжжээ. Ж.Бушийн засаг захиргаа санаачилж, Конгресс дахь Бvгд найрам-дах нам, Ардчилсан намын тєлєєлєгчид долоо хоног хэлэлцээд дэмжихээр болсон хуулийн тєсєл танхимын хуралдаанаар унасанд эрх баригч намууд бие биеэ буруутгаж байна. Гэхдээ энэ хуулинд Ж.Бушийн Бvгд найрамдах намын гишvvд єєрсдєє таагvй хандаж байгаагаас дэмжлэг хvлээж чадаагvй юм. Тєлєєлєгчийн танхим дахь Бvгд найрамдахчуудын гуравны хоёр нь татгалзсан санал єгчээ. АНУ-ын эдийн засаг цаашлаад дэлхийн хєрєнгийн зах зээлийг эрсдлээс хамгаалах зорилготой 700 тэрбум ам.долларын хуулийн тєсєв америкчуудын татварын мєнгєєс шууд гарах учир ард иргэд ч, зарим улстєрч ч дургvй байгаа юм.

Тэд ар араасаа дампуурахад хvрч байгаа санхvvгийн компани, банкууд єєрсдєє vйлээ эдэлж, хариуцлагаа vvрэх ёстой, татвар тєлєгчдийн мєнгєєр тэднийг аврах албагvй гэж vзэж байгаа аж.
Тєлєєлєгчдийн танхимын шийдвэрт Ерєнхийлєгч Ж.Буш тун сэтгэл дундуур байна. Тэрээр ийм шийдвэр гарсны дараа мэдэгдэл хийсэн байна.
Нэгэнт дэмжлэг хvлээгээгvй хуулийн тєслийг буцаах уу, эсвэл тєсєл дээр шинэ заалтууд нэмж дахин парламентаар хэлэлцvvлэх vv гэдэг нь одоогоор тодорхойгvй байна. АНУ-ын Сангийн яамны сайд Хенри Полсон ямартай ч Конгрессоор хуулийг батлуулах хvртэл ажиллах болно гэдгээ мэдэгджээ.Улс тєрийн хvрээнд ийм явдал болохоос ємнєх єдєр буюу даваа гаригт дэлхийн санхvvгийн зах зээл vйл явдлаар арвин, бас л хєл хєдєлгєєнтэй байлаа. АНУ-ын дєрєв дэх том банк “Wachiova”-г єрсєлдєгч “Citigroup” худалдан авч, Их Британи арилжааны нэг банкийг тєрийн мэдэлд шилжvvлсэн юм.

Дампуурахад хvрээд байсан Голланд, Бельгийн хамтарсан даатгалын “Fortis” компанид дээрх улсуудын Засгийн газар 11.25 тэрбум еврогийн тусламж vзvvлж, гал унтраах арга хэмжээ авсан. Энэ мэтээр томоохон улсуудын Засгийн газар санхvvгийн зах зээлээ аврахаар тєрєєс гар сунгаж, бизнесийн vйл ажиллагаанд оролцож эхэллээ.
Биржvvдийн индекс унасны нєлєєгєєр газрын тосны vнэ ч хямдарчээ. Даваа гаригт Нью-Йоркийн бирж дээр нэг баррель газрын тосны vнэ 10.52 ам.доллараар буурч, 96.37 ам.доллар болоод байна.

дугаар 196/515/

Мэдээллийн эх сурвалж:

Advertisements

One Response to “700 billion dollar’s bailout plan for USA”

  1. fu* u Says:

    Yerdiin hereglegchid uursdiiguu hamgaalahiin tuld iu hiij chadah ium?


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: